03/06/2026
Мөрөөдлийн зам үргэлж хүнээр дүүрэн байдаггүй.
Заримдаа чи ганцаараа алхана.
Заримдаа чамайг ойлгох хүн олдохгүй.
Заримдаа бууж өгмөөр санагдана.
Гэхдээ мөрөөдлөө орхисон харамсал нь түр зуурын ганцаардлаас хавьгүй хүнд байдаг байх.
Өнөөдөр миний хажууд олон хүн байхгүй байж магадгүй. Гэхдээ би зорилгоо орхиогүй, мөрөөдлөө ч орхихгүй. Нэг өдөр хүмүүс үр дүнг харна. Харин тэр үр дүнгийн ард байсан чимээгүй тэмцэл, нойргүй шөнүүд, ганцаардлыг зөвхөн би л мэднэ.
Зам урт байж болно.
Зам хэцүү байж болно.
Гэхдээ би алхсаар л байна.
Учир нь мөрөөдөлдөө үнэнч үлдэх нь бусдын алга ташилтаас илүү үнэ цэнтэй.
#Мөрөөдөл #Тэмцэл #Ганцаардал #Зориг