Khishigt Mongol

Khishigt Mongol Le travail est basé sur une histoire réelle

À 15 ans, ma fille arrive en France sans parler un mot de français. Aujourd’hui, elle écrit et publie son livre… en fran...
26/03/2026

À 15 ans, ma fille arrive en France sans parler un mot de français. Aujourd’hui, elle écrit et publie son livre… en français. Mannequin, influenceuse et créatrice de contenu, elle partage aussi la richesse de la culture mongole — une culture encore peu connue en France. Dans « Fille de Mongolie », elle raconte son histoire vraie — entre deux mondes, entre identité et reconstruction. Un récit rare, authentique et profondément humain. Ne passez pas à côté de cette histoire. Rejoignez la précommande dès maintenant.

Un matin, quelqu’un n’est plus làComme si l’ombre avait voilé le soleilDes rires anciens, des étreintes chaleureusesMais...
07/06/2025

Un matin, quelqu’un n’est plus là
Comme si l’ombre avait voilé le soleil
Des rires anciens, des étreintes chaleureuses
Mais, où disparaissent-ils, dis-moi où?

01/03/2025

Эвгүй өгүүллэг нэгийг аваад ирлээ.

Orchuulsan Uran Shai-Enkh

Шөрмөсөн утас

(Анна Гавалда, France)

Анхандаа ингэнэ гэж ерөөсөө төлөвлөөгүй л дээ. '' Xөдөө аж ахуйн долоо хоног'' сэтгүүлд тавигдсан 7 ба 8 сард орлох малын эмч хайж байгаа зард хариулснаар энэ бүx зүйл эхэлсэн юм. Харин дараахан нь, намайг ажилд авсан эмч маань амралтаас буцах замдаа осолд орж ертөнцийн мөнх бусыг үзсэн мэдээ хүлээн авсанаар (азаар машиндаа ганцаараа явсан юм билээ) би энд суурьшсан юм даа. Бүүр бүх үйлчлүүлэгч нар нь ч намайг хүлээн зөвшөөрсөн. Нормандууд удаан ч гэсэн төлбөрөө баараггүй төлдөг. Нормандуудын хувьд бусад малчидийн ижил, эмэгтэй хүн мал эмчлэх гэдэг дэмий зүйл гэдэгтэй санал нэгдэцгээдэг. Мал бол эмэгтэй хүнээр хооллуулж, саалгаж, цэвэрлүүлж бол болж байнаа ...

Харин тарилга, үржил болон төллөлт, тэвээрэгжүүлэх, оношлох зэрэгт эмэгтэй xүн оролцоно гэдэг '' харах'' л үлдэж дээ...
За ингээд нэлээн хэдэн сар '' харсаны'' эцэст тэд ноорхой хормойруу минь төлбөрөө хийж эхэлсэн юм даа... Үдээс өмнө ажил арай гайгүй. Учир нь ажлын байрандаа үзлэг хийдэг. Ихэнхдээ муур юм уу нохойнуудаа үзүүлнэ. Янз янзын л шалтгаанаар: эцэг нь тэсч тэвчихээ болисонд эсвэл хэтэрхий удаан шаналж буй тул үүрд унтуулахаар тариулах, эс бөгөөс ан сайн хийдэг учраас эмчлүүлэх гэж харин маш ховорхон вакцин хийлгэх гэж ирдэг ба тэр нь заавал Парисийхан байдаг байв.

За тэгээд тамын эхлэл нь үдээс хойш тавигдана даа. Айлчлах, малын хороонууд, чимээгүй үл итгэсэн харцнууд... Эхлээд ажилаа хий, харан байж л болоё гэх маягтай... Ардуур шоолох тохуурxах юу ч биш... Энэ бүхнийг ариутгасан бээлий, ажлийн туршлага 2 оороо даван гарах болж дээ... Дээр нь намайг Lejaret ( үхрийн гуяа, дуудлага төстэй.орч.) гэдэг.

Их эмч Үхрийн гуяа... Тоглоом шоглоом болгохгүй шүү, хөөш...

Аажмаар би онолын тэмдэглэгээнүүд болон онолоо гээж, чимээгүйхэн малын эзэн санаа оноогоо хуваалцахыг хүлээдэг болсон. Дээрээс нь ажлийн шаардлагаар гэхүүдээ хүндрүүлэгчүүд худалдаж авлаа. Одоо хэрвээ хэн нэгэн, хэрхэн хөдөөний залуу болох зөвөлгөө авахыг хүсвэл ( энд болох бүхнийг мэдэх бол асууна гэдэгт бараг гайхаж байна) түүнд би: булчин, булчин бас дахин булчин....гэнэ.

Гол чухал нь ердөө л энэ. Нэг үнээ ойроцоогоор 500 аас 800 хил, нэг морь бол бүүр 700 хилээс 1 тоннын жинтэй. Ингээд л боллоо. Тугаллаж чадахгүй байгаа нэг үнээ байлаа гэж бодоё... Мэдээжийн хэрэг шөнө орой, бохир завaан саравчинд бараг гэрэлгүй шахуу орчинд... За байдаг л зүйл.... Үнээ маань тарчилж, үхэрчин гуай шанална, учир нь үнээ нь түүний амьдрах эх үүсвэр нь юм чинь... Хэрэв малын эмчийн зарлага төрөx гэж буй махнаас нь илүү үнэтэй бол бас тэрүүхэн хэрдээ их эргэлзэнээ...

Tа түүнд:
- Тугалын байрлал буруу байна. Эргүүлвэл өөрөө гарчихна...

Хүрээ бужигнаж эхлэн, томчуул нь орноосоо хуу татагдан жижгүүд нь хойноос нь хормойдно... Арай гэж нэг онцгой юм болох гэж байна. Хөөрхий адгуусыг сайн бэхэлнэ. Өшиглүүлчихгүйхэн шиг... Хувцасаа нимгэлээд, дотуур цамцтайгаа л үлдэхэд болно. Гэнэт дагжиж эхлэнэ. Дараа нь нэг усны цоргыг нээж хажууд нь хэвтэх ямар нэг савангаар гараа тохойг нь хүртэл сайтар угаана. Одоо бээлийгээ углаад, зүүн гараа гуяны дээшээ явуулж ар хэсэгрүү нь оруулна. Эцэст нь 50 юм уу 60 хилтэй тугалыг олж түүнийг зөв байрлал уруу эргүүлнэ... Нэг гараараа шүү..!!.

Энэ цаг авах ч хийхээс өөр аргагүй. Харин дараа нь халаасан алимний дарс шимэнгээ хөөрхий хүндрүүлэгчээ өөрийн эрхгүй дурсах болно доо.

Эс бөгөөс, хэрвээ тугалыг эргүүлж чадаагүй эсвэл төрүүлж чадахгүй бол хагалгаа хийх хэрэгтэй. Энэ нь илүү үнэтэй. Тэд танируу харцгааж, та тэдэн лүү харсаны эцэст л тэд шийдвэр гаргах болно. Хэрвээ таны харц итгэлтэй, машинлуугаа шаардагдах хэрэгсэлээ авахаар итгэл төгс алхаж байвал тэд танд за гэж хэлэх болно. Харин та ойр хавийн бусад амьтад руу нүд бэлчээж машиндаа суухаар явах юм бол тэд танд үгүй гэх болно.

Заримдаа, тугал нь амьгүй, хээлтэгчийг даруй аврах шаардлага гарахад хэсэг хэсгээр нь тайран гаргах болно. Бээлийтэйгээ шүү...

Харин харих замд сэтгэл зүрх гэдэг юу ч үгүй болсон байна даа.
Он жилүүд урсан өнгөрч, зээлийн хугацаа дуусах яагаачгүй байсан ч бүх юм голидорлоороо урсана. Виллэмү ламтаныг өнгөрсөний дараа түүний бяцxан эдлэнг би худалдан авсан бөгөөд өөрийн үзэмжээрээ тохижуулсандаa.

Нэгэн залуутай танилцаж дотносон ч миний гар түүнд газрын одон бөмбөгийн цохиур аятай санагддаг хэмээсээр тэр маань орхин одсон. Өргөж авсан 2 нохойны эхнийх нь өөрөө зөв газраа олоод ирсэн ба нөгөөх нь хамгийн аймшигт байдлаас миний ачаар гараад надтай үлдсэн юм даа. Мэдээжийн хэрэг 2 дахь нь илүү эрх дархтай байлгүй яахав. Заримдаа гонхонд муурнууд ирж очиж л байдаг ба тэд хэзээ ч харагддаггүй ч хоолны сав нь үргэлж хоосордог байлаа. Цэцэрлэг дахь сарнайн бутнууд хэний ч арчилгаагүйгээр гоо үзэсгэлэнгээ дэлгэж хаа нэг зэрлэгийг эс тооцвол надад маш их таалагддаг. Өнгөрсөн жил, сайн чанарын маш үнэтэй цэцэрлэгийн иж бүрдэл худалдаж авсан ба ядаж хуучрах нь удаан хэмээн үзсэнээс тэр.

Боломж гарвал хажууд байдаг, нэр нь ерөөсөө орж ирдэггүй дунд сургуулийн багш, Марк Пардини тай болзоно. Заримдаа кинонд эсвэл зоогийн газар орцгооно. Тэр оюун ухааны бядыг маань сориж намайг хөгжөөнө, учир нь би бүүр зэрлэгшиж гүйцэж байх шиг. Түүнтэй СД болон номнууд солилцоно. Боломжийг тохируулан бид нэг оронд ордог ба үргэлж гайхамшигтайгаар өндөрлөдөг билээ...
Өчигдөр үдэш утас гэнэт хангиналаа. Тианвилл ийн замын хажуу дахь Биллбүүдс эдлэнгээс ажээ. Залуус надад яаралтай хэрэг гарсан тул хурдан ирэхийг шаардав.

Миний хувьд илүү төлбөр авах боломж бөгөөд өнгөрсөн долоо хоногт бас жижүүр эмчээр ер нь бараг 2 долоо хоног завсаргүй жижүүрлэж байгааг хэлэх байна. Нохойнуудтайгаа жоохон ярилцангаа бэх шиг хар ундаа аягалан хөнтөрч орхиод гарлаа. Мотороо унтраан түлхүүрээ сугалах үеээс л нэг биш болж байгааг ойлгож эхэлсэн юм. Яагаад гэхээр бүх гэрлүүд унтраалттай, нам гүмхэн малын саравч. Үрчгэр шуудайн хаалгыг пижигнүүлэн сэрээх гэсэн нь чухам миний гол алдаа болсон юм. Гэвч хэтэрхий оройтсон байсан.

Тэр муу надад:
- Үнээний минь хонго зүгээрээ... Харин чинийх ямар вэ дээ? Чамд бас тэдэн шиг хонго байгаа биздээ , айн?... Эндхийхэн чамайг яг үнэндээ хүүхэн биш үнээний ''юм'' гэдэг юм шүү дээ... Тэгээд л бид өөрийн биеэр шалгаж үзэхээр шийдсэн..Болно биз дээ..?

Хэлсэн болгонд нь нөгөө хэд нь ухаангүй хөхин баясана. Цусыг нь гартал мааживч юунд ч хүргэсэнгүй. Ядаж хэсэг сурлэн дээр дарсaн гэж бодож байна уу? ... Тэд хэтэрхий согтсоноос өмдөө ч унахгүйгээр шүвталж чадахгүй байсан гээд төсөөлдөө. Саалийн өрөөний хүйтэн нөөцлүүр доороос аймшигтайгаар хайрч, ямар нэгэн цорго нь тэсэж барамгүй нухаж байсан. Өмднийхөө тэлээтэйгээ ноцолдох тэд үнэхээр өрөвдөлтэй харагдаж байсан.

Eрөөсөө л бүх юм хөөрхийлөлтэй болж өнгөрсөн. Тэд намайг аймшигтай ихээр өвдүүлсэн. Бүүр хэн ч юy ч сонсохгүй байгаa аятай та нарт давтан хэлмээр байна: тэд намайг дэндүү аймшигтайгаар өвдүүлсэн. Дур тавилтууд нь Биллбуудсийн залуучуудийг хоромхон зуур ухаан оруулж:
- Зүгээр л нэг зугаа шүү дээ тийм биз дээ эмчээ, бидэнд чинь ингэж наргиад байх зав тэр болгон олддоггүйг та ойлгоно тийм биз дээ, манай ирээдүйн хүргэн Ману гийн ганц бие амьдралийн эцсийн өдрийг тэмдэглэж байгаа юм л даа, хэлдээ Ману?... Ману нь аль хэзээний гүн нойронд умбаж, нэг найз нь үргэлжлүүлэн лонхоо суллаж эхэллээ.

Би тэдэнд,
- Тэгэлгүй дээ, тэгэлгүй яахав хэмээн намайг архиар шахаж эхлэх хүртэл тэдэнтэй бүүр ялимгүй сээтэгнэлээ. Хар чавганы архи ажээ.

Архи тэднийг хангалттай номхруулсан ч би найдвартайг нь бодоод тус бүрд нь нэг нэг тун Кэтамин ( мэдээ алдуулагч бодис) хүртээж орхив. Би тэднийг чичрэх, мэдрэхийг хүсээгүй юм л даа. Тав тухаа бодсон ч. Би нэг удаагийн ариутгасан бээлийгээ углаж Бэтадин (ариутгагч бодис) ээр орчнийг нь сайтар ариутгалаа. Ингээд ариутгасан төмсөгний доорхи уутнаас өргөж мэс заслын хутгаараа багахан зүсэв . Төмсөгнүүдийг гарган авч, угаар нь таслав. Дараа нь үрийн сувагийг нь битүүлэн судасны ханатай холбон 3,5 номeрийн шөрмөсөн утсаар боолоо. Эцэст нь, уутанд нь буцааж оруулаад оёогоо тавилаа. Маш цэвэрхэн ажиллагаа. Надтай анхлан утсаар ярисан, өөрийн гэрт гэсэн шиг илүү эзэрхүү догшин байсан тэрний төмсөгнүүдийг төвөнхтэй нь холбоод оёочихлоо.

Үүрийн 6 цаг бараг болж байхад би хөршийндөө очив. Хөрш минь болох 72 насний сүүдэр зооглож яваа, хажиг ч, энэрэнгүй Хадагтай Брудэт үүрийн таван жингээр эртэлдэг зангаараа найр тавин оруулав.

- Би гарцаагүй эзгүй байх юм шиг байна. Надад нохойнууд бас муурнуудийг харах хэн нэгэн хэрэгтэй байна.
- Ямар нэгэн ноцтой юм болоогүй биздээ?
- Мэдэхгүй ээ.
- Муурнуудийн тухайд бол болох л юм. Чамд гэж хэлэхэд ингэж таргалуулж болохгүй л дээ.
Зөвхөн хархаар болгоод байдаг муурнууд байна шүү дээ. Нохойнууд хэт том болохоор ядаргаатай ч хэрвээ нээх удахгүй гэвэл би харж болноо.
- Би таньд хангалттай хоол хүнсэнд зориулах мөнгө үлдээнээ.
- Маш сайн байна.. Зурагтын ардуур тавичих, Ядаж ямар нэгэн ноцтой юм болоогүи биз дээ?

------------ Би дуугүйхэн инээмсэглэв.
Харин одоо би галын өрөөнийхөө ширээний ард сууж байна. Дахиад нэг аяга кафe хийгээд тамхиа асаалаа. Цагдаагийн машинийг л хүлээж байна. Ганц л хүсэх юм, битгий л дуут дохиогоо хангинуулаасай...

За шинэ долоо хоногоо нэг зүйр үгээр эхлүүлэе, Зарим хүмүүс зүйр үгс хүүхдүүдийг мунхруулж байна хэмээсэн гэнэ. Миний ху...
03/06/2024

За шинэ долоо хоногоо нэг зүйр үгээр эхлүүлэе, Зарим хүмүүс зүйр үгс хүүхдүүдийг мунхруулж байна хэмээсэн гэнэ. Миний хувьд зүйр үгс бол тус соёлын амьдрах ухааны товч хураангуй, нэг зүйр үгийг задалбаас хязгаар үгүй санагддаг. Эмээ маань намайг зүйр цэцэн үгээр л аашилж, аргадаж өсгөхдөө амьдралын ухааныг бас өвлүүлж байжээ.


Pour moi la persévérance est une valeur universelle face aux difficultés.
Миний хувьд мятрашгүй бол хамгийн түгээмэл, нийтлэг үнэт зан чанар юм.

Proverbe mongol: Эр хүн долоо дордож, найм сэхдэг.
Un bon homme chute 7 fois et se relève 8 fois...
Ce proverbe symbolise la résilience et la persévérance humaine face aux épreuves. Il peut être interprété de différentes manières :
Дээрхи зүйр үг нь хүн амьдралын хүнд үеүүдээ хэрхэн, яаж амжилттай даван гарч чадах чадварыг билэгдэж буй юм.

Optimisme : Soulignant la capacité de surmonter les obstacles et de se relever après chaque chute, montrant la force et la détermination de l'individu.
Сайнаар харвал асуудал тулгарах бүрд цаана нь хэрхэн даван гарч эргэн эхлэх хувь хүний хүч чадал, туйлбартай занг илэрхийлж буй бол..

Pessimisme : Illustrant un cycle sans fin de luttes et d'échecs, mettant en avant la fatigue et l'épuisement que cela peut engendrer.
Өөрөөр харахад завсаргүй асуудалуудад орооцолдож, байнгын амжилтгүй оролдолгууд л хамгийн эхэнд санаанд орж болно

Égocentrisme optimiste : Célébrant la supériorité personnelle et la croyance en sa propre invincibilité, mettant l'accent sur la croissance personnelle et l'amélioration continue.

Гэтэл үүнийг үзэх бас нэг өнцөг бол хувь хүний өөрийгөө үнэлж өндөрт тавих үүднээс давуу талаа дөвийлгөж, ялагдашгүй байхын тулд бүхнийг хийж чадах туйлбартай зан, зогсолтгүй өсөн дэвжих үнэт чанарыг илэрхийлж байна.

Japonais : « 七転び八起き » (Nana korobi ya oki) – « Tomber sept fois, se relever huit fois ». Ce proverbe japonais est presque identique au proverbe mongol et met en avant la résilience et la persévérance.
Япон : 7 удаа унаж, найман удаа босно. (Хэн нь хэнийгээ хуулчив лол)

Français : « C'est en forgeant qu'on devient forgeron ». Cela signifie que c'est en faisant face aux difficultés et en persévérant que l'on devient compétent.
Франц: Хатаагдасаар хатаагдасаар (төмөр хайлуулж, хатаах) сайн төмөрчин болно. (Болд хэрхэн хатаагдсан нь гээд Николай Островскойгийн гоё зохиол байдагдаа. )

Américain : « When the going gets tough, the tough get going ». Ce dicton signifie que les personnes fortes se mettent en action lorsqu'elles sont confrontées à des difficultés.
УСА: Асуудал хэцүүдэх тусам, хэцүүдэл гэж үгүй болно. ( Нүүр тулгарах үед өөрийн дотоод хүч чадал нь, боломжоо нээнэ ?, )

Chinois : « 失败是成功之母 » (Shībài shì chénggōng zhī mǔ) – « L'échec est la mère du succès ». Cela souligne que les échecs sont des étapes nécessaires sur le chemin du succès.
Хятад: Амжилтгүй оролдлого бүхэн ирэх амжилтын төрсөн эх нь байдаг. (Мятрашгүй бай айн?)

Italien : « La caduta non è un fallimento. Il fallimento è rimanere là dove si è caduti » – « La chute n'est pas un échec. L'échec, c'est de rester là où l'on est tombé ».
Итали: Унаж дордох нь амжилтгүй гэсэн үг биш. Амжилтгүй байнаа гэдэг нь унасан газраа үлдэж хоцрохыг хэлнэ. ( Бос, өндий, алх ?)

Espagnol : « El que persevera, alcanza » – « Celui qui persévère, atteint son but ». Cela souligne l'importance de la persévérance pour atteindre ses objectifs.
Испани: Мятрашгүй нэгэн л зорилгодоо хүрдэг. (хийх хүнд арга нь олдоно, хийх дургуйд шалтаг олдоно ?)

Russe : « Терпение и труд всё перетрут » (Terpeniye i trud vso peretrut) – « La patience et le travail surmontent tout ». Ce proverbe met en avant l'importance de la patience et du travail acharné pour surmonter les obstacles.
Орос: Тэвчээр, хөдөлмөрөөр бүхнийг давна. (тайлбар хэрэггүй лол)

Arabe : « من جد وجد » (Man jadda wajada) – « Qui persévère, réussit ». Ce proverbe souligne la valeur de la persévérance pour atteindre le succès.
Араб: Хэн мятрашгүй байна, тэр амжилтад хүрнэ.

30/11/2023

Эмээ гүйцэх болов уу? Кккк

(Заа тэгээд энэ нь ийм, тэр нь тийм гээд хиймэл оюун ухааны гаргасан зурагтай хэрэлдээд унав даа. Ямар ч байсан оролдоод байвал санах ой нь зүгшрээд л байх юм шиг байна. Алдаа их байна өө. Гомдолтой байвал ааруул хурууд, боорцог, унь тооно, эмжээр, шилбэ, хөхүүр, бүлүүр, бүслүүр гээд үгнүүдээ англиар яг сайхан робот ойлгохоор бичээд өгөөрэй)

Бернард Вербер "Шоргоолжны он жилүүд" романаас...Саад тотгорын өмнө хүнд төрөх хамгийн эхний дадал бол өөрөөсөө “Яагаад....
22/11/2023

Бернард Вербер "Шоргоолжны он жилүүд" романаас...

Саад тотгорын өмнө хүнд төрөх хамгийн эхний дадал бол өөрөөсөө “Яагаад..? Энэ асуудал хэний буруугаас болж үүсэв” хэмээн асуух байдаг. Дахиж ийм зүйл үүсгэхгүйн тулд гэм буруутныг хайж олоод зохих шийтгэлийг нь оногдуулахыг хүн эрмэлздэг бол харин шоргоолж ийм тохиолдолд “Хэрхэн, хэний тусламжтайгаар би энэ асуудлаас гарч чадах вэ?” гэж асуудаг. Шоргоолжны ертөнцөд гэм буруутан гэх өчүүхэн ч ойлголт байхгүй. “Яагаад бүтэж өгдөггүй юм, яагаад ийм урагшгүй юм бэ” гэх эсвэл “Яавал болгож, бүтээх вэ” гэсэн хоёр байр суурины хооронд асар их ялгаа бий. Одоохондоо хүмүүний ертөнц “Яагаад” гэдэгт нь багтаж байна. Тэд нэг л өдөр “Хэрхэн” хэмээн асуугчдад эрх мэдлээ алдах болно...

Эдмонд Вельс, “Харьцангуй ба үнэмлэхүй мэдлэгийн нэвтэрхий толь”, боть 2.

Худалдан авах холбоос:

Бэдэн орчих ертөнцийн ''Оршин суугч бүр тэгш эрхтэй'' хэмээх үзэлтэй та санал нийлж байна уу? Юутай ч, уг зохиол бидний өдөр тутамд анзаарагдахгүй оршдог байгаль эхи....

Cette nouvelle à destination des enfants a reçu le 1er prix «La Plume d’or» en 2011, attribué par l’Union des Ecrivains ...
19/05/2023

Cette nouvelle à destination des enfants a reçu le 1er prix «La Plume d’or» en 2011, attribué par l’Union des Ecrivains Mongols dans la catégorie littérature jeunesse. Cet ouvrage est par ailleurs inscrit sur la liste des livres à lire par les élèves de collège en Mongolie. En s’inspirant de sa vie alors qu’elle avait 7 ans, l’auteure y décrit les relations et le mode de vie des Mongols à l’époque du communisme et les liens d’amitié très forts qu’elle entretenait avec son chien, Khishigt, retraité de la police nationale mongole.

Khishigt Mongol: roman

Cette nouvelle à destination des enfants a reçu le 1er prix «La Plume d’or» en 2011, attribué par l’Union des Ecrivains Mongols dans la catégorie littérature jeunesse. Cet ouvrage est par ailleurs inscrit sur la liste des livres à lire par les élèves de collège en Mongolie. En s’ins...

15/01/2022

Adresse

Tours

Notifications

Soyez le premier à savoir et laissez-nous vous envoyer un courriel lorsque Khishigt Mongol publie des nouvelles et des promotions. Votre adresse e-mail ne sera pas utilisée à d'autres fins, et vous pouvez vous désabonner à tout moment.

Contacter L'entreprise

Envoyer un message à Khishigt Mongol:

Partager

Type