28/04/2025
Түүнийг ямар их санаж байна гээч. Хэчнээн хайртай ч хамт байх заяагүй бид дэндүү азгүй юм. Одоо бол зүгээр л холоос хараад чамдаа аз жаргал хүсээд л байж байх нь надад илүү амар санагдах болж. Гаднаа зүгээр юм шиг хэрнээ сэтгэлийнхээ мухарт чамайг гэх хайраа булчихсан. Хааяахан нэг зөрөхдөө өөдөөс чинь харалгүй зөрөх гэж ямар их шаналдаг гээч. Хааяа хамт байсан цаг хугацаагаа бодход цаанаа л нэг сэтгэл хөндүүртэй санагдах юм.
~nndia