Chim in Italy

Chim in Italy Informazioni di contatto, mappa e indicazioni stradali, modulo di contatto, orari di apertura, servizi, valutazioni, foto, video e annunci di Chim in Italy, Udine, Udine.

✨ Chim in Italy 🇮🇹

Италид 100% тэтгэлэгтэй суралцахыг хүсэж буй хүмүүст зориулсан мэдээлэл, туршлага, урам зориг өгөх орон зай 🎓

Хувиараа бүх зүйлээ бэлтгээд Италид амжилттай суралцахыг хүсвэл чатаар холбогдоорой! 😉

📥Имэйл: [email protected]

Яг үнэндээ бид өөрсдийнхөө бодит потенциалын хэдэн хувийг ашигладаг бол?Уг нь миний англи хэл дажгүй…Уг нь би юм сурахда...
04/01/2026

Яг үнэндээ бид өөрсдийнхөө бодит потенциалын хэдэн хувийг ашигладаг бол?

Уг нь миний англи хэл дажгүй…
Уг нь би юм сурахдаа хурдан…
Уг нь нэг зүтгэвэл тууштай… гээд л бид дотроо өөрсдийнхөө бодит чадамж, потенциалыг гадарлаж байдаг хэрнээ яагаад ч юм алхам хийхгүй явсаар л байдаг.

Харин яг өөрөөсөө өөр хүнд найдах аргагүй болох үед л бид жинхэнэ өөрийнхөө бодит хүнтэй нүүр тулдаг.

Үнэхээр бидний олон жил бодож явсан шиг ур чадвартай хүн байсан уу? Эсвэл зүгээр л өөрийгөө хий хоосон хөөргөж явж байж уу? гэдгийг мэдэрнэ.

Аль нь ч байсан бид тэндээс нэг бол “өө би чинь чадах юм байна” гэсэн өөртөө итгэх итгэлийг, эсвэл “өө би чинь тийм ч мундаг хүн биш байсан юм байна, тэгвэл одоо хичээе дээ” гэсэн урам зоригийг авдаг.

Гадаадад ганцаараа амьдарч үзэх, шинэ соёл, шинэ сорилтуудтай нүүр тулахын хамгийн том үнэ цэнэ нь энэ ✨.

Тиймээс оройтохоосоо өмнө өөрийнхөө потенциалыг нээж олж, тултал ашиглаарай 🫶🏻

🇮🇹 Агентлагт мөнгө төлж найдах биш, бүх процессыг ойлгож, өөрөө хийж сурч, тэтгэлэгтэйгээр Италид сурах бодит боломжийг “Италид сурах амархан – Онлайн сургалт” танд өгнө.

Дэлгэрэнгүй мэдээллийг: "Info" гэж бичээд аваарай ❤️

тэтгэлэгтэй_сурцгаая #италидсурахамархан #тэтгэлэгтэйсурах #гадаададсуралцах

Нэг л мэдэхэд бид заримдаа өөртөө дэндүү хатуу хандчихсан явж байдаг.Өөрөөсөө асар их хүлээлт үүсгээд, тэрэндээ хүрч чад...
31/12/2025

Нэг л мэдэхэд бид заримдаа өөртөө дэндүү хатуу хандчихсан явж байдаг.

Өөрөөсөө асар их хүлээлт үүсгээд, тэрэндээ хүрч чадахгүй болохоороо өөрийгөө маш хатуу зэмлэх нь энүүхэнд.

Яг үнэндээ бид ойр дотныхон байтугай, огт танихгүй хүнд ч хэзээ ч хэлж зүрхлэхгүй тийм үгсийг хөөрхий өөрсөддөө л өдөр бүр хэлсээр байдаг.

Гэтэл эргээд бодоход бид тухайн үеийнхээ боломж бололцоогоор, чадах бүхнээ л хийсэн байдаг.

Ирэх жилдээ хэдүүлээ хөөрхий дандаа зэмлэж байдаг өөрсдийгөө эрхлүүлж, хайрлаж, өрөвдөж, өршөөж сурцгаая 🥹

Хүүхдүүдээ, дүү нараа яаж хайрлаж, хатуу үг сонсгохгүйг хичээдэг билээ... яг тэрэн шигээ ❤️

Бүгдээрээ шинэ оноо сэтгэл тайван, өөдрөг угтаарай ✨🎊

#тэтгэлэг #гадаададсуралцах #италидсурахамархан

Яг үнэндээ бидэнд аз хэрэггүй юм билээ. Харин бидэнд "үзээд алдах" зориг, "өөртөө итгэх" итгэл, "зөв чиглүүлэх" алхамууд...
30/12/2025

Яг үнэндээ бидэнд аз хэрэггүй юм билээ.
Харин бидэнд "үзээд алдах" зориг, "өөртөө итгэх" итгэл, "зөв чиглүүлэх" алхамууд хамгийн чухал.

Анх Италид ирэхэд хэлж, чиглүүлэх хүн байхгүй байсан учраас бүхнийг эхнээс нь судлаад, алдахдаа алдаад онохдоо оносоор 3 жил өнгөрчээ.

Над шиг алдаа битгий гаргаасай, Италид сурах зам нь арай дардан байгаасай гэсэндээ өөрийнхөө туршлага дээрээс үндэслэж эхлүүлж байсан сургалт маань одоо жил гаруй явагдаж, 450 гаруй гишүүдтэй болжээ.

Үүний 360 гаруй нь Discord коммьюнити-д нэгдэж, туршлагаа хуваалцан, бие биеэсээ суралцдаг 🥰

Өмнө жилийн гишүүд маань энэ жил аль хэдийн Италидаа ирчихсэн, мөрөөдлөө биелүүлээд явж байгаа 🥹

📌Онлайн сургалтанд Италид сурах бүх процессийг багтаасан байдгаас гадна яг бодит байдлыг гишүүддээ хэлэхийг зорьдог. Юу ч үлгэрийн юм шиг амархан, дандаа сайхан байдаггүй. Италид сурах ч мөн адил.

✨Шинэ ондоо шинэ зорилго тавиад мөрөөдлийнхөө төлөө, өөрийнхөө төлөө зоригтой эхлээрэй.

2026 он чиний жил байх болно 🧡

Шинэ оноо сайхан угтаарай 🎄✨

✨ Сургалтын мэдээлэл авахыг хүсвэл “Info” гэж бичээрэй.

#тэтгэлэг #гадаададсуралцах

Ирэх жил гацуур модоо ямар дурсамж, ямар сорилтоор чимэх гэж байна даа? 🎄🤭Италид тэтгэлэгтэй сурах гэдэг ньзүгээр нэг хи...
27/12/2025

Ирэх жил гацуур модоо ямар дурсамж, ямар сорилтоор чимэх гэж байна даа? 🎄🤭

Италид тэтгэлэгтэй сурах гэдэг нь
зүгээр нэг хичээлдээ явах биш,
өөрийнхөө жинхэнэ потенциалыг шалгаж,
өөртэйгөө нүүр тулж,
амьдралыг чинь өөрчилж мэдэх олон
сорилт, дурсамжуудаар амьдралаа чимэх боломж юм 😌

Хэрвээ чи энэ боломжийг өөртөө нээхээр шийдсэн бол
Италид сурахад нь алхам алхмаар чиглүүлдэг
онлайн сургалтанд хамрагдахыг чин сэтгэлээсээ зөвлөе.

🇮🇹 “Италид сурах амархан” онлайн сургалтад элсээд:
• A–Я хүртэлх бүх процессыг ойлгоно
• DSU тэтгэлэг авах стратегиудыг сурна
• Материалуудаа зөв, бүрэн бэлдэх чадвартай болно
• Асуултаа асууж, туршлага хуваалцдаг
хаалттай Discord комьюнити-д нэгдэнэ

📌 Хамгийн чухал нь
чи бүх процессыг өөрөө хийх туршлагатай болж,
агентлагт төлөх байсан
хэдэн арван сая төгрөгөө хэмнэх боломжтой болно.

✨ Сургалтын агуулга болон дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл
“Info” гэж коммент бичээрэй.

Амжилт хүсье ❤️

#тэтгэлэг #гадаададсуралцах

23/12/2025

1.Хамгийн эхний ойлгох зүйл бол: Италид очоод амьдрал амар сайхандаа жаргахгүй. Өрхийн орлогоо бага гэдгээ нотлоод мужийн тэтгэлэг авч, үнэгүй дээрээс нь мөнгөн тэтгэмжтэй сурна гэдэг мэдээж маш гоё. Гэхдээ түүнд хүрэх хүртэл хийх ёстой алхмууд, зардлууд, давах шалгалтууд олон бий

2.Англи хэлээр сурах бол агентлаг заавал шаардлагагүй. Хэрвээ чи мэдээлэл уншаад ойлгох хэмжээний англи хэлтэй бол агентлагийн хийдэг ихэнх ажлыг өөрөө бүрэн хийх боломжтой. Италид ирээд тэтгэлэг хүртлээ өөрийгөө болгох ойр зуурын мөнгө хэрэгтэй тул агентлагт өгөх байсан мөнгөө энэ үед ашиглах нь илүү бодит сонголт💰

3.Хамгийн чухал нь баттай эх сурвалж дээр тулгуурлаж шийдвэр гаргах 🔍
Италид сурахаар судалж эхлэх үеэс “тэр тэгэж хэлсэн, энэ ингэдэг гэсэн” г.мэт эх сурвалжгүй дам яриа маш их таардаг. Анхнаасаа ийм мэдээлэлд итгэж цаг, мөнгө, энергээ үрэхгүй байж сурвал Италид ирээд гаргах олон алдаанаас өөрийгөө хамгаална

4.Мөн Монголд байхдаа бие дааж ажил хөөцөлдөж сураагүй бол Италид ирсэн хойно бүр хэцүү. Агентлагаар ирсэн ч бай, хувиараа ирсэн ч бай Италид ирсэн хойно чи ганцаараа л бүхнийг зохицуулна.
Харин хувиараа бэлдсэн бол дараагийн алхмуудаа аль хэдийн мэддэг болсон байдаг.

5.Эцэст нь хэлэхэд санхүүгээ одооноос бэлдэх хэрэгтэй. Сургуулийн бүртгэлийн төлбөр, орчуулга, онгоцны билет, очоод эхний 3 сарын амжиргаа гээд бодит зардлууд бий.

✨Тиймээс л би өөрийн туршлага, 3 жилийн турш сурч мэдсэн бүхнээ нэгтгээд онлайн сургалтаа гаргаад жил гаруй болж байна.
🇮🇹 Итали руу сурахаар шийдсэн мөчөөс эхлээд очоод учраа олох хүртэлх бүх процессыг алхам алхмаар багтаасан

Энэ сургалт бол Итали руу сурах хүсэлтэй хүмүүст миний зүгээс өгч чадах хамгийн бодит тусламж.
Төлбөр нь 2 application fee-тэй тэнцэхүйц, агентлагаас 32 дахин хямд. Нэг удаа элсээд насан турш ашиглах боломжтой бөгөөд бүх шинэчлэлт, нэмэлт мэдээллийг цаашид үнэгүй авна.

📌Сургалтын чанар цаашид улам сайжрахын хэрээр элсэх шалгуур, төлбөр аажмаар нэмэгдэх тул эдгээр боломж яг одоо нээлттэй байгаа дээр нь амжиж элсвэл илүү ашигтай.

Ямар ч шийдвэр гаргасан бай, судалгаанд суурилсан зөв алхам байгаасай гэж хүсье. Амжилт💛

Дэлгэрэнгүй авах бол “info” гэж коммэнт бичээрэй.

🤔 Хэт ургуулан боддог хүмүүс буюу overthinkers бол “хэрвээ/ what if” гэдэг үгийг хамгийн их ашигладаг хүмүүс.Заримдаа сө...
20/12/2025

🤔 Хэт ургуулан боддог хүмүүс буюу overthinkers бол “хэрвээ/ what if” гэдэг үгийг хамгийн их ашигладаг хүмүүс.

Заримдаа сөрөг талруугаа хэт бодсоноос болоод алхам хийж чаддаггүй ч, “what if”-ийг эерэгээр ашиглаж чадвал ямар ч асуудлыг олон талаас нь харж, гаргалгааг нь олж чаддаг сийрэг ухаантай хүмүүс болдог ✨

📌Италийн их сургуулиудын ирэх жилийн элсэлт аль хэдийн эхлээд явж байгаа, одоо overthink хийх хугацаагүй болж байгаа шүү.

📚Италид сурах бүх процессийг А-Я хүртэл заадаг сургалтын агуулгатай танилцахыг хүсвэл "info" гэж коммэнт бичээрэй.

#италидсурах #италидсурахамархан #тэтгэлэг

19/12/2025

Нас биш, туулсан туршлага; хариуцлага л биднийг жинхэнэ утгаараа том болгодог. 🌱

Өөрийнхөө төлөө алхам хийж, түүнийхээ хариуцлагыг үүрч, алдаанаасаа сургамж авч, амжилтаасаа урам авч урагшлах тэр үед л жинхэнэ өсөлт эхэлдэг. ✨

Өөрийнхөө төлөө сонголт хийх боломжтой байна гэдэг өөрөө маш том аз. 🍀 Учир нь ийм боломж хүн бүрт байдаггүй.

Хэрвээ гадаадад сурах мөрөөдлөө олон жил дотроо хадгалж явсан бол энэ магадгүй чиний боломж байж болох юм. 🌍🎓

👉 Италид тэтгэлэгтэй сурахад нь алхам алхмаар чиглүүлдэг онлайн сургалтанд англи хэл дээрх хөтөлбөрүүдийн ирэх жилийн элсэлтийн мэдээлэл орж эхэллээ. 🇮🇹🎓
Тиймээс боломжоо алдалгүй, яг одооноос сургуульдаа бүртгүүлж эхлээрэй. ⏳

Италид сурах талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл “мэдээлэл” гэж коммент бичээрэй 💬🤍.

#италидсурах #италидсурахамархан #тэтгэлэг

12/12/2025

Эхний сарууд угаасаа хэцүү байдаг юм өө. Гэхдээ хэцүү байна гэдэг нь боломжгүй гэсэн үг биш.

Өдий хүртэл юуг тулж, юуг золиосолж энд ирснээ битгий мартаарай ❤️

Юуны төлөө ирсэн тэр зорилгодоо хүрэх хүртлээ битгий бууж өг.
Учир нь чи тэр бүхнийг хүртэх эрхтэй 🥹✨

🇮🇹 Италийн их дээд сургуулиудын ирэх жилийн элсэлт эхэлсэн.
Элсэлт, тэтгэлэг гээд бүх процессыг А-Я хүртэл заасан онлайн сургалтандаа хамрагдаад, процессоо эхлүүлээрэй.

📌 Сургалтын холбоос "bio" хэсэг дээр бий. Мөн highlights хэсгийг чеклээрэй 😉

#италидсурах #италидсурахамархан #тэтгэлэг #италисургууль #тэтгэлэгтэйсурах #гадаададсуралцах

Эргээд бодоход ихэнхи зүйл бидний шийдвэр байдаг 😌.🇮🇹 Италийн их дээд сургуулиудын элсэлт аль хэдийн эхэлчихсэн. Ялангуя...
09/12/2025

Эргээд бодоход ихэнхи зүйл бидний шийдвэр байдаг 😌.

🇮🇹 Италийн их дээд сургуулиудын элсэлт аль хэдийн эхэлчихсэн. Ялангуяа мастерийн хөтөлбөрийн элсэлт түрүүлээд дуусдаг.

Тиймээс Италид тэтгэлэгтэй сурах талаар А-Я хүртэл бүх алхамуудыг багтаасан онлайн сургалтандаа ороод, одооноос алхамаа хийж эхлээрэй.

Амжилт хүсье ✨❤️

Сургалтын талаар мэдээллийг "сургалт" гэж бичих эсвэл "bio" хэсгээс аваарай. Мөн highlight хэсгийг шалгахаа бүү мартаарай 😉

#италидсурах #италидсурахамархан #тэтгэлэг #италисургууль #тэтгэлэгтэйсурах

Оны сүүлчийн сар ✨"Сэтгэлд багтсан бүхэн заяанд багтдаг" гэж гоё үг бий.Чи хангалттай сайн хичээж байгаа гэж өөртөө хэлж...
07/12/2025

Оны сүүлчийн сар ✨

"Сэтгэлд багтсан бүхэн заяанд багтдаг" гэж гоё үг бий.

Чи хангалттай сайн хичээж байгаа гэж өөртөө хэлж байгаарай 🫂♥️

#италидсурах #италидсурахамархан #тэтгэлэг #италисургууль #тэтгэлэгтэйсурах

17/08/2025

Одоо 26,27,28-тай, сурахад оройтсон уу? гэдэг асуулт зөндөө ирдэг.

🇮🇹Италийн их сургуулиудын дийлэнхид нь насны хязгаар байдаггүй учраас 30,40 гарсан ч сурах бүрэн боломжтой болохоор санаа зоволтгүй ээ. Европт ирээд харин ч өөрийгөө маш залуухнаар мэдэрдэг.

✨Италид тэтгэлэгтэй сурах бүх алхмыг бие даан амжилттай хийхэд тань чиглүүлэх онлайн сургалтын урамшуулал дуусахад ердөө “ХЭДХЭН ЦАГ” үлдлээ 😱

🎁Сургалтанд хамрагдсанаар олон нэмэлт бонусууд дагалдахаас гадна гишүүд бие биетэйгээ туршлагаа хуваалцдаг “Discord” коммьюнити-д нэгдэх эрхтэй болно.

✨Мөн энд сургалттай холбоотой асуултуудаа надаас чөлөөтэй асуух боломжтой.

Амжилт гэдэг бол аливаа боломжийг амжиж атгахын нэр гэдэг юм билээ шүү 😉

Амжилт ❤️

#италидсурах #италидсурахамархан #тэтгэлэг

Indirizzo

Udine
Udine
33100

Notifiche

Lasciando la tua email puoi essere il primo a sapere quando Chim in Italy pubblica notizie e promozioni. Il tuo indirizzo email non verrà utilizzato per nessun altro scopo e potrai annullare l'iscrizione in qualsiasi momento.

Condividi