Muugii Motto

Muugii Motto Ⓜ️Lifestyle~Digital Marketer💎

Бид цахилгаан цахихаар утсаа унтраа гээд бие биедээ буруу зөвлөгөө өгөөд байдаг учир хийх ёстой зүйлсийг жагсаагаад бичч...
23/06/2025

Бид цахилгаан цахихаар утсаа унтраа гээд бие биедээ буруу зөвлөгөө өгөөд байдаг учир хийх ёстой зүйлсийг жагсаагаад биччихлээ.

Хүчтэй аянга цахилгаан цахих үед:

⛈️ Өндөрлөг газраас буу, байшинд ор, эсвэл битүү машинд ороод цонхоо хаагаад юунд ч хүрэхгүй гараа өвдөг дээрээ тавиад суу. Машины дугуй резин учир тог дамжуулахгүй гэж худлаа, маш хүчтэй тог ирдэг учир дамжихаас гадна хайлуулдаг, гэхдээ машин чинь өөрөөрөө тог тойруулж гүйлгээд газардуулдаг. Утсаар ярьж болно, цэнэглэж байгаа утас барьж болохгүй.

⚡️ Хажууд чинь шонгийн мод, ганц өндөр мод, төмөр хашаа, тогны утас, гол ус байвал холд. Хээр талд орох оромжгүй бол хамгийн нам доор газар олоод доошоо хөл дээрээ суугаад толгойгоо тонгойлгож 2 хөлөө нийлүүл. Биеээ аль болох жижиг болгохоос гадна газартай зөвхөн нийлүүлсэн өлмийгөөрөө хүр. Олуулаа явж байвал бие биенээсээ хол зай барь.

☔️ Ой мод байвал ой модонд орж доошоо сууна, нээлттэй саравч нэмэргүй, агуй бол арай дээр. Морь, мото, дугуй, ачааны машин дээрээс буу, уснаас гар, гартаа барьсан загасны уурга, зонтикоо хая.

☄️ Биедээ байгаа төмөр зүйлсийг холдуул, цахилгаан хүн дээр буулаа гэхэд арьс нь дээр хэлсэн битүү машин шиг тойруулж гүйлгээд газардуулдаг, ингэх явцад төмөр зүйлс байвал тог биед нь орж зүрх зогсох мэтээр үхэлд хүргэнэ. Цахилгаанд цахиулсан хүнд хүрч болохоос гадна аврах ажиллагаа нэн даруй хийх хэрэгтэй, CPR гэж хайгаад сурж аваарай.

⛈️ Гэртээ байвал гэрийн утсанд мөн тогонд залгаатай комьютер гар утас зэрэгт хүрч болохгүй.

⚡️ Хөдөө хээр явж байвал өндөрлөг газар, уулын орой дээр эсвэл ганц модны доор майхнаа бүү зас, цахилгаан цахиж эхэлмэгц битүү машинд орж суу, сүүлийн цахилгаан цахиснаас 30 минутын дараа гарч болно.

Цааш нь дамжуулаарай, сүүлийн үед аянга цахилгаантай бороо элбэг байна.

"Энерги сайтай хүн" гэж хэн бэ?Энерги сайтай хүн гэдэг нь ерөнхийдөө эерэг, эрч хүчтэй, бусдад урам зориг өгдөг, амьдрал...
04/06/2025

"Энерги сайтай хүн" гэж хэн бэ?

Энерги сайтай хүн гэдэг нь ерөнхийдөө эерэг, эрч хүчтэй, бусдад урам зориг өгдөг, амьдралд идэвхтэй, эрүүл чийрэг, сэтгэл зүй болон бие махбодийн хувьд тэнцвэртэй хүнийг хэлдэг.

Ийм хүний нийтлэг шинжүүд:
✅Эерэг хандлагатай — Хэцүү нөхцөлд ч гэгээлэг, урамтай байж чаддаг.

✅Идэвхтэй хөдөлгөөнтэй — Байнга ямар нэгэн зүйл хийж, шинийг санаачилж байдаг.

✅Бусдад нөлөөлдөг — Түүнтэй уулзсан хүмүүс өөрсдөө ч эрч хүчтэй болж, сэтгэл санаа нь сэргэдэг.

✅Эрүүл амьдралын хэв маягтай — Сайн хооллож, хангалттай унтаж, хөдөлгөөнтэй амьдардаг.

✅Өөртөө итгэлтэй — Зорилготой, өөрийн үнэ цэнийг мэддэг.

✅Сэтгэл зүйн дархлаатай — Хэцүү байдалд сэтгэлээр унахгүй, харин даван туулах гарц хайдаг.

“Энерги сайтай" хүмүүс танд ямар мэдрэмж төрүүлдэг вэ?

21/05/2025

住所

Shibuya-ku, Tokyo

ウェブサイト

アラート

Muugii Mottoがニュースとプロモを投稿した時に最初に知って当社にメールを送信する最初の人になりましょう。あなたのメールアドレスはその他の目的には使用されず、いつでもサブスクリプションを解除することができます。

共有する