
02/04/2025
Миний амьдралд нөлөөлсөн асар ихээр талархаж явдаг хүмүүс маш их байдаг.🙏
1. Миний 9-р ангидаа шилжиж очсон 10жилийн сургуулийн Монгол хэлний багш улаан хавтастай Монголын нууц товчоо номыг надад бэлэглэж тухайн үеийн бүрэг ичимхий жаахан охинд маш олон өнцгөөс нөлөөлж байсан багш🫰🏻Монгол хэлний олимпиадад бэлдүүлж унших бичихээ битгий зогсоогоорой гэж захиж хэлж байсан.🫣
Би тэгсэн яасан хэсэг хугацаанд өөрийгөө ч мартаж явлаа шүү дээ.🙃
Гэхдээ талархаж бодсоор л явдаг.🙏
2.Миний магистрын дипломны удирдагч Солонгос багш
Хүнийг ялгаж огт харьцдаггүй Англи хэл, Солонгос хэлэндээ үнэхээр муу байсан намайг үргэлж хөөргөж сайн байна чаднаа чи хүсвэл юуг ч чадна гэсээр намайг төгсгөсөн.🫣
Маш олон үг үйлдлүүдэд нь чин сэтгэлээсээ талархаж явдаг.🙏