BossNewsmn Мэдээ, мэдээллийн цахим хуудас

22/12/2024

Маргаашнаас бага насны хүүхдээ гэртээ цоожилж үлдээгээд ажлаа хийх аав ээжүүд минь гацуур ёолкны гэрлийг нь унтраагаад үлдээгээрэй. Хэрэг болгон санууллаа шүү. Түгээж өгнө үү!

АН бүрэн Жонкуурсан гэдгийг эндээс харж болно‼️‼️‼️Женкогийн гар хөлүүдийг бүү сонго‼️‼️‼️
30/09/2024

АН бүрэн Жонкуурсан гэдгийг эндээс харж болно‼️‼️‼️
Женкогийн гар хөлүүдийг бүү сонго‼️‼️‼️

Х.Баттулгын "дуураймал" залгамж халааЖенко Х.Баттулга хотын ИТХ-ын төлөөлөгчдийн сонгуульд АН-аас өрсөлдөх 45 кандидатын...
30/09/2024

Х.Баттулгын "дуураймал" залгамж халаа

Женко Х.Баттулга хотын ИТХ-ын төлөөлөгчдийн сонгуульд АН-аас өрсөлдөх 45 кандидатын 30 гаруйг халаасалчихсан. Тэр ингэж УИХ-ын сонгуулиар гаргаагүй хүчээ орон нутгийн өрсөлдөөнд асгаж буй нь ерөөсөө л "жижигхэн, жижигхэн" Женко нарыг тараан байршуулах зорилготой юм. Тэр олон жижигхэн Женкогийн нэг дүр нь төрсөн дүү Х.Баттуулынх нь хүү Б.Оргилбат. Тэрбээр Баянгол дүүргээс НИТХ-д өрсөлдөж буй. Өмнө нь Х.Баттуул НИТХ-д сууж байсан туршлагатай. Гэвчиг хүүд нь бол НИТХ-д суусан, нийтийг төлөөлсөн ямар ч туршлага байхгүй.

Туршлагыг ер нь "Женко ухаан"-аар бол өөрөө сурах биш өвлөж авдаг болж таараад байна.

Б.Оргилбатын ‘Google" дээрх хайлтын илэрц ч их биш. Түүний аав Х.Баттуул, ээж Н.Алтанцэцэг нь 2007 онд "Миллхаус" ХХК-ийг байгуулсан байдаг ба цар тахлын үед Б.Оргилбат уг байгууллагын Гүйцэтгэх захирлаар ажиллаж байв. Б.Оргилбат "ХААДС" -гаас “Милл хаус” ХХК-иараа 2022 онд 4.9 тэрбум төгрөгийн зээлийг авсан ч өнөөдрийг болтол 3.9 тэрбум төгрөгийг нь төлөөгүй гэх муу нэртэй.

Гадны хэд хэдэн оронд эцэг эхийн мөнгөөр сурч ирсэн, үе дотроо эрдэм мэдлэгтэй нэгэн гэгддэг. Гэвчиг монголын амьдралаас хэдэн арван жилээр тасарч, улсаа болохгүй, бүтэхгүй байгаагаар нь муулсан, цагаан гартай залуусын л нэг юм.

Х.Баттулга олон арван "мояа" гэгдэх залуусыг дагуулдаг ч яг ийм цагаан гартай зээ дүүгээрээ чухам юу хийлгэх гэж улс төрд сойж байгааг таахад бэрх. Б.Оргилбат Х.Баттулгын "дуураймал" дүр болтлоо асар удах магадлалтай.

Б.Оргилбат авга ах Х.Баттулгынхаа “Женко тур бюро” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж ирсэн өөр нэг намтартай. Нэг ёсондоо монголд ажиллах хугацаандаа шинээр бизнес эхлүүлсэн түүхгүй. Х.Баттулгын нөмөр, нөлөөллөөр бий болсон бизнесүүдийг шуудхан удирдаж ирсэн, зовлон үзээгүй бизнесменүүдийн нэг л юм.

Авга ах Х.Баттулга түүнд хань болгож, энэ удаагийн НИТХ-ын сонгуульд “Талх чихэр” ХК-ийнхаа дэд захирлыг, “Хиам консервын үйлдвэр” ХХК-ийнхаа гүйцэтгэх захирлуудыг нэр дэвшүүлж байгаа.

Улмаар АН-ын авсан суудлын тооноос хамаарч, тэдний нэгийг хотын орлогчоор зүтгүүлнэ гэх яриа явж буй. Магад тэр нь Б.Оргилбат байж ч болох юм.

Саяхныг болтол Х.Баттулга улс төр рүү өөрийн хамаатнуудаа түлхээгүй. Харин энэ удаа жинхэнэ өөрийнхөө суганы үс, цүнх баригч, хамаатнуудаа бүгдийг нь нийлүүлж байгаад НИТХ-ын сонгуульд өрсөлдүүлчихлээ. Тэднээс хамгийн сайнаар Женкогийн "дуураймал" дүрийг хэн гаргаж чадах вэ гэдэг марафон даган баясагчдынх нь дунд үүсчээ.

📌АН-аас мөнгө тарааж, худал амлалт түгээж, иргэд, сонгогчдод дарамт шахалт үзүүлж байгааг баримтаар дэлгэлээ📌УИХ-ын сонг...
28/06/2024

📌АН-аас мөнгө тарааж, худал амлалт түгээж, иргэд, сонгогчдод дарамт шахалт үзүүлж байгааг баримтаар дэлгэлээ

📌УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр АН-ын зүгээс төрийн эрхийг хууль бусаар авахтай холбоотой хууль бус үйлдлүүд удаа дараа гаргаж байгаа талаар МАН-ын Сонгуулийн төв штабаас мэдээллээ. Сонгуулийн санал хураалт дуусахаас хоёр цагийн өмнө болсон уг мэдээллийн үеэр МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва “Улс төрийн соёлын хувьд иргэд сонгогчдодоо таагүй мэдээ хүргэж байгаадаа хүлцэл өчье. АН-ын зүгээс илтэд хууль зөрчсөн олон баримт нотлогдож байгаа учир энэ мэдээллийг хүргэхээс аргагүй байна” хэмээгээд АН-аас мөнгө тараалт, худал амлалт түгээх, иргэд сонгогчдод дарамт шахалт үзүүлж байгаа үйлдлүүдийн талаар мэдээллэсэн юм.
Тэрбээр “УИХ-ын сонгуулийн II тойрог Завхан аймгийн Тосонцэнгэл суманд АН-ынхан иргэдэд мөнгө тарааж байгаа үйлдэл дүрс бичлэгтэйгээ ил болсон.
Сонгуулийн IV тойрог Булган, Хөвсгөл, Орхон аймагт АН-аас нэр дэвшигч Г.Мөнгөнхуяг нь нэрийн хуудсаа 20 мянган төгрөгийн хамт иргэд, сонгогчдод тараасан нь баримтаар нотлогдсон.
УИХ-ын сонгуулийн I тойрог, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын наймдугаар багийн айлуудад 300 мянган төгрөгийг тараасан баримтыг хуулийн байгууллагад өгсөн.
Баянхонгор аймгийн 10 дугаар багт АН-аас нэр дэвшигч Д.Ганбат 100 мянган төгрөг өгсөн нь баримтаар баталгаажсан.
УИХ-ын сонгуулийн I тойрогт Өвөрхангай аймгийн сум бүрээс хоёр оюутныг “1000 оюутны тэтгэлэг”-т хамруулах зар ихээр түгж хууль зөрчиж байна.
Сонгогчдод дарамт үзүүлж байгаа байдал хэрээс хэтэрч байна. Сонгуулийн XI тойрогт АН-ын ажиглагчид өөдөөс чинь хараад сууж байна. АН-д саналаа өг, ажиглаж хйиж байгаа, ярих боломжгүй гэж 99799846 дугаараас мессеж бичсэн байна.
Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Энхзориг гэх хүн өөрийн санал өгсөн хуудсаа олон нийтийн сүлжээнд байршуулсан.
Сонгуулийн IV тойрогт 98920250 дугаараас иргэд рүү залгаж, АН-д саналаа өгөөрэй гэх байдлаар иргэдийн сонголтод нөлөөлж байна.
Баянзүрх дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Чингэлтэй дүүрэг, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь аймагт зохион байгуулалттайгаар иргэдийг зөөж, саналыг өгүүлэх үйлдэл гарч байна.
АН дээр үйлдлүүдийг зохион байгуулалттай хийснээс гадна олон нийтийн цахим сүлжээгээр МАН-ыг болон МАН-аас нэр дэвшигчдийн нэр төрд халдсан, гүтгэж доромжилсон мэдээллийг удаа дараа гаргалаа. Уг асуудлаар цагдаагийн байгууллагад хандахад хуулийн байгууллагаас 300 гаруй цахим хаягийг хуурамч болохыг тогтоосон. Мөн МАН-ын зүгээс сонгуулийн зөрчилтэй холбоотой 200 гаруй үйлдлийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандаад байна” гэсэн юм.
МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва үргэлжлүүлэн “АН хууль зөрчсөн үйлдэл ихээр хийж байна. Ийм үйлдлүүдээ МАН хийсэн мэтээр иргэд, сонгогчдыг төөрөгдүүлж байгаад харамсаж байна. Монголын хоёр дахь том намын хувьд улс төрийн соёл гаргаж шударга, нээлттэйгээр төрийн сонгуульд оролцоорой гэж уриалъя” гэлээ.

АН-ынхан  Завхан аймгийн Тосонцэнгэл суманд мөнгө тарааж байгаад үйлдэл дээрээ баригджээАН-ынхан сонгогчдын саналд нөлөө...
28/06/2024

АН-ынхан Завхан аймгийн Тосонцэнгэл суманд мөнгө тарааж байгаад үйлдэл дээрээ баригджээ

АН-ынхан сонгогчдын саналд нөлөөлөх зорилгоор мөнгө тараасан үйлдэл дахин гарлаа

АН-ынхан мөнгө тарааж байгаад баригдсан үйлдэл дахин гарлаа

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын АН-ынхан иргэдийн саналд нөлөөлөх зорилгоор мөнгө тарааж байгаад үйлдэл дээрээ баригджээ. Мөнгө тарааж байсан хүмүүсийг сумын Цагдаагийн газраас саатуулсан бөгөөд шалгалтын ажиллагаа яг одоо үргэлжилж байгаа аж.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын АН-ынхны хувьд сонгогчдын нэрсийн жагсаалтыг тулгаснаар иргэдэд мөнгө тарааж байсан аж. Ингэхдээ маш их хэмжээний мөнгийг ийм байдлаар тараахаар зэхэж байсан бөгөөд Цагдаагийн газраас шуурхай ажиллан үйлдэл дээр нь баримтжуулснаар таслан зогоож чадсан аж.
АН-ынхны хувьд сонгогчдын саналд нөлөөлөх зорилгоор нийслэлд төдийгүй орон нутагт хууль зөрчсөн үйлдэл удаа дараа гаргаж байгаа талаар өнөөдөр МАН-ын зүгээс мэдээлэл хийсэн. АН-ынхан сонгогчдын саналыг худалдан авах, сонголтод нь нөлөөлөх ажиллагааг хаа сайгүй явуулж байгаа бололтой ийнхүү дахин нэг хууль зөрчсөн үйлдлийг цагдаагийнхан үйлдэл дээр нь таслан зогсоожээ.

📌”ЦЭНХЭР ҮСТ” ЦЭРЭН “ЭЛИЙРЭГЧ” УЯНГЫГ ТЕГ-Т ШАЛГУУЛАХААР ӨГӨВ       Цахим хуудсаараа дамжуулан монголчуудыг байнга дором...
25/06/2024

📌”ЦЭНХЭР ҮСТ” ЦЭРЭН “ЭЛИЙРЭГЧ” УЯНГЫГ ТЕГ-Т ШАЛГУУЛАХААР ӨГӨВ

Цахим хуудсаараа дамжуулан монголчуудыг байнга доромжилдог “элийрэгч” Уянгыг АН-ын дарга Л.Гантөмөр УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэн биш энэ хүнээр тойргоо, АН-аа самруулж дуусаад байна. Эцэст нь Монгол Улсаа самруулж болзошгүй байгаа бололтой.
Журмын нөхрийнхөө үхлээр улс төр хийж, сонгогчидтой хийх уулзалтуудаа зогсоож, эрх баригч нам руу дайрах нэрийдлээр АН-ын бүх гишүүдийг хамруулсан улс төрийн акц хийхийг Ц.Уянга ил цагаан шаардсан. Үүнийг нь ҮАБЗ-ийн гишүүний нэг, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хүртэл аялдан дагалдаж, ноён нуруу нь хуга нугарч дэмжиж буйгаа илэрхийлж байсан. Үүнийг “цэнхэр үст” Цэрэн Монгол Улсын аюулгүй байдалд нөлөөлөх гэсэн гадны тагнуулын байгууллагын явуулга хэмээн үзэж буйгаа илэрхийлэн, Ц.Уянгыг Тагнуулын Ерөнхий газарт шалгуулах хүсэлт өглөө.
Тэрбээр Ц.Уянга шиг гадаад нөхөртэй. Гэсэн хэдий ч хэзээ ч гадаадын ЭСЯ болон бусад улс орны улстөрчидтэй Уянга шиг харьцаж байгаагүй. Харьцах ч боломжгүй байдаг. Гэтэл Ц.Уянга үзэл бодолтойгоо нийлээгүй хүнийг Ерөнхий сайд байсан ч хамаагүй гадаадын ЭСЯ-д болон бусад холбогдох хүмүүс рүү цахим хаягийг нь таглаж матдаг. Үүнээс нь болоод гадаадад амьдардаг Ц.Уянгатай өөр үзэл бодолтой монголчууд цахим хуудастаа үзэл бодлоо илэрхийлж чадахаа больсон. Энэ нь нэгдүгээрт Монгол хүний хувийн мэдээлэл нууцыг гадныханд задруулж, аюулгүй байдалд нь халдаж байна. Хоёрдугаарт, Ц.Уянга, Монголхүү нар нь Монголын өв соёл, уламжлалт үндэсний баяр наадмыг эсэргүүцсэн , Орос, Украйны дайныг эсэргүүцэх нэрийдлээр хэтэрхий нэг талыг барьж монголчуудыг хооронд нь талцуулж турхирч байсан. Гуравдугаарт, УИХ-ын энэ сонгуулийн үр дүн яаж гарахаас үл хамааран бослого, жагсаал тэмцэл, өнгөт хувьсгал руу өдөөн турхирч магадгүй тул монгол хүн бүрийг доороо суурьтай дотроо бодолтой байгаарай хэмээн болгоомжлууллаа.

Говьсүмбэрчүүд хийсэн ажил, хэлэх үгтэй нэр дэвшигчдэд итгэл хүлээлгэнэ..Засгийн газрын эхлүүлсэн шударга ёсны тэмцлийн ...
24/06/2024

Говьсүмбэрчүүд хийсэн ажил, хэлэх үгтэй нэр дэвшигчдэд итгэл хүлээлгэнэ..Засгийн газрын эхлүүлсэн шударга ёсны тэмцлийн дүнд өнгөрсөн хугацаанд эдийн засаг -4.6 хувиас 7 хувь болж, валютын нөөц 5 тэрбум долларт хүрч, Хөгжлийн банкны өрүүдийг бүрэн төлж, цалин, тэтгэврийг 2 дахин, хөдөөгийн нэмэгдлийг 40 хувиар нэмэгдүүлж чадлаа. Мөн иргэн бүр байгалийн баялгаасаа өгөөж хүртэх боломж бүрдэж, “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг амилуулж, ногдол ашиг хүртээсэн гээд Монгол Ардын намын эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлж, дэмжинэ гэдгээ говь нутгийн зон олон хэлж байлаа.

УИХ-ын сонгуулийн VII тойрог буюу Говийн бүсэд Монгол Ардын намаас Б.Дэлгэрсайхан, Ө.Золбаяр, Б.Саранчимэг, Г.Батсуурь, Г.Мөнхцэцэг, Т.Энхтүвшин, Н.Наранбаатар нар нэр дэвшиж байна...https://bossnews.mn/post/31549

📌УИХ-ын сонгуулийн  I тойрогт нэр дэвшигч  Г.Сайханбаяр бүх шатны хуулийн байгууллагад  хандахаа мэдэгдлээ📌Өвөрхангай ай...
18/06/2024

📌УИХ-ын сонгуулийн I тойрогт нэр дэвшигч Г.Сайханбаяр бүх шатны хуулийн байгууллагад хандахаа мэдэгдлээ

📌Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын намын дарга, иргэн Б нь бусдын гарт амь насаа алдсан хэрэгтэй холбогдуулан АН-аас хэргийг улстөрийн захиалгат аллага байсан хэмээн сонгуулийн сурталчилгаандаа ашиглах болсонтой холбогдуулан УИХ-ын l тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаяр албан ёсоор байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “юуны өмнө Өвөрхангай аймгийн Сант суманд 2024.06.15-16-нд шилжих шөнө эрдэнэт хүний амь нас эрсэдсэн явдалд талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна. Би монгол цэрэг, эцэг хүн, эр хүнийхээ хувьд туйлын их харамсаж байна. Би улстөрийн ёс зүйг баримталж, монгол хүний жудгийг эрхэмлэж сонгуулийн сурталчилгаагаа зогсоогоод байсан.
📌Гэтэл АН-ын дарга Л.Гантөмөр, нэр дэвшигч С.Ганбаатар нар намайг “улстөрийн захиалгат аллага”-д ичгүүр сонжуургүйгээр гүтгэж байна. Онц ноцтой гэмт хэрэгт гүтгэлээ. Энэ их уй гашууг улстөрийн өчүүхэн зорилгод ашиглаж байгаа ёс жудаггүй үйлдлээ нэн даруй зогсоохыг монгол хүний ёсоор шаардаж байна. Л.Гантөмөр, С.Ганбаатар нартай улстөрийн захиалгат аллагад гүтгэсэн асуудлаар олон түмний өмнө нүүр тулан уулзахад бэлэн байна.
📌Эцэст нь энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшин оролцож байгаа нийт нэр дэвшигчдэдээ ёс зүйтэй шударгаар өрсөлдөхийг уриалж, сурталчилгаагаа үргэлжлүүлэхээ мэдэгдэж байна. гэв

Б.Жаргалсайхан: АН-ынхан ёс зүйгээ гээсэн зэрлэгүүдийн нийгмийг санагдуулж байнаӨвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарг...
17/06/2024

Б.Жаргалсайхан: АН-ынхан ёс зүйгээ гээсэн зэрлэгүүдийн нийгмийг санагдуулж байна

Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б бусдын гарт амь насаа алдсан харамсалтай хэргийг АН-ынхан сонгуулийн хөзөр болгон ашиглаж, санаатайгаар улстөржүүлж байгааг олон нийт шүүмжлэх болсон.
Тэгвэл БНН-ын дарга Б.Жаргалсайхан өөрийн цахим хуудсаараа дамжуулан “НЭГНИЙХЭЭ ҮХЛИЙГ АШИГЛАЖ СОНГУУЛЬДАХАА БОЛИОЧ “АН”-ЫХААН!!!” хэмээн мэдэгдэл хийлээ.
Тэрбээр “Өвөрхангай аймгийн Сант суманд архидан согтууралтын улмаас үүссэн маргаан зодооны уршгаар хүний амь хохирсонд бид маш их харамсаж байна. Талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.

Харин энэ харамсалтай явдлыг Ардчилсан намынхан сонгуулийн ТҮЗ хөзөр болгон шүүрч аваад шаазгай шиг шаагилдаж, хэрээ шиг гуагачиж улс төрийн захиалгат аллага хэмээн буруу төөрөгдүүлж хүмүүсийг өдөөн хатгаж, ашиглаж байгаа нь ёс зүйгээ гээсэн зэрлэгүүдийн нийгмийг санагдуулж байна шүү. Гэмт хэрэг үйлдсэн этгээд, амь хохирогч хоёул худ ураг хүмүүс байсан гэнэв. Ер нь хөдөө орон нутагт намын талцал хуваагдал, архины солиорол ямар аюулын хэмжээнд хүрснийг харж байгаа биз? Хашаа, хашаагаараа намаас болж хагаралдана. Айл, айлаараа намаас болж талцана. Авгай нөхрөөрөө намаас болж сална. Нэгнийхээ амийг хөнөөнө.

Энэ үхэл хагацал, өнчрөл нь намчирхлын туйл болсон системийг засаж сайжруулах тод сануулга шүү. Даанч сонгуулийн санал авахад нөлөөлөх нэг удаагийн хэрэгсэл болгон хандаж байгаа нь туйлын харамсалтай.

Цаашдаа тал, талдаа уур омгоо дарж, архидалтаа больж эв түнжингээ эрхэмлэж, асуудлыг нударгаар биш ухаанаар шийддэг болмоор байна дүү нар минь. Дараа үедээ зөв үлгэр дуурайлал болцгоо л доо. Монгол хүн бүхэнд С.Зоригийн хэлсэн саруул ухаан байгаа.

Ардчилсан нам үүнийхээ оронд өнөөдөр хөшөөг нь өөрсдөөсөө хулгайлж, газрыг нь нууж зарсан С.Зоригийнхоо үзэл санаа, үнэт зүйлсийг хамгаалж дэлгэрүүлэх зүйл ярихад л та нар сонгогчдоос оноо авах байсан шүү.

Нийгмийг анархизм рүү турхирч байгааг иргэд ялгаж салгадаг болсон.Сонгуульд эрдэнэт хүний амь нас хохирсон гашуудлаар шоудаж биш бидэн шиг улс орныг хөгжүүлэх хөгжлийн бодлогоор өрсөлд.

"Бүгд Найрамдах Нам"-ын хувьд бол намтай биш, 1990 оноос хойш Монгол улсыг гамшгийн хэмжээнд хүргээд байгаа “АРХИДАЛТ”-тай хамгийн түрүүн тэмцэх чухал байна. Энэ бол бодлого юм!!!” хэмээн бичжээ.

Address

Улаанбаатар хот
Улаанбаатар Хот

Telephone

+97695709985

Alerts

Be the first to know and let us send you an email when BossNewsmn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to BossNewsmn:

Share