05/09/2025
💖
Эцэг эх нас барахад бүх зүйл өмнөхөөсөө тэс өөр болдог. Бид дахиж хүүхэд байж чадахгүй, тэдний тэврэлт, үнсэлт, урам зориг хайрласан үгсийг мэдрэхээ болино. Тэдний биднийг хамгаалж байсан хайрынх нь дулаан илч гэрэл бөхөхөд амьдрал хэцүү болсон мэт санагдана.
Ээж аавыгаа байхгүй болсон үеэс бид хэдэн настайгаасаа үл хамааран өнчин хүүхэд болдог. Тусдаа гарч өөрийн гэр бүлийг үүсгэсэн, бүр ээж, аав болсон байсан ч гэсэн, эцэг эхийн маань нөмөр нөөлөг бидэнд дутагддаг. Дүр төрх нь л зүрх сэтгэлд үүрд үлддэг.
Хүн бүр дотроо, насанд хүрсэн том хүн болсон байсан ч үргэлж эцэг эхийнхээ халамжит хайр, нөмөр нөөлгийг хүсдэг бяцхан хүүхдийг тээсээр л явдаг. Тэр хайр халамж, анхаарлыг хүссэн үедээ бид эцэг эхийгээ байхад тэднээсээ авсаар байдаг. Харин тэд маань нэгэнт үгүй болчихвол, ийм сонголт бидэнд байхгүй болно. 🥺
Ээж аавыгаа байгаа дээр тэдэндээ ханатлаа эрхэлж, тэднийхээ сэтгэлийг ханатал нь амар тайван явуулаарай. 🤗