Өглөөний сонин

Өглөөний сонин Монголын Үндэсний өдөр тутмын сонин
📬 Монгол шуудан: 110006 Түгээмэл шуудан: 101545 ☎️ 91018844

🔶УЛААНБААТАР - МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН 8 КМ ЗАМ, ЧОЙР – МАНДАЛГОВЬ – АРВАЙХЭЭР ЧИГЛЭЛИЙН ХЭВТЭЭ ТЭНХЛЭГИЙН АВТОЗАМЫН УЛААНБ...
21/08/2025

🔶УЛААНБААТАР - МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН 8 КМ ЗАМ, ЧОЙР – МАНДАЛГОВЬ – АРВАЙХЭЭР ЧИГЛЭЛИЙН ХЭВТЭЭ ТЭНХЛЭГИЙН АВТОЗАМЫН УЛААНБААТАР – МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМТАЙ НИЙЛЭХ 2 ТҮВШИНИЙ УУЛЗВАРЫН ЗАМЫН ИХ ЗАСВАРЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун өнөөдөр Улаанбаатар - Мандалговь чиглэлийн авто болон Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн замын их засварын ажлын явцтай танилцаж, ажлын гүйцэтгэлийг газар дээр нь шалгалаа.

Улаанбаатар-Мандалговь чиглэлийн автозамын засварын ажил 2025 оны 07-р сарын 20-ы өдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар замын далан болон ус зайлуулах хоолойг өргөтгөх ажлууд хийгдэж байна.
Холбогдох албаныхны мэдээлснээр ажлын төлөвлөгөө гарган, хоцрогдлоо нөхөх чиглэлээр шахуу ажиллаж байгаа бөгөөд замын их засварыг 2025 оны 10-р сарын 1-ий өдөр дуусгаж, ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.
Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажил 2025 оны 3 сарын 10-ы өдрөөс эхэлсэн.
Одоогоор замын далангийн ажил 98 хувьтай, ус зайлуулах хоолойн ажил дуусаж, хоёр түвшний огтлолцол буюу туннелийн ажлыг гүйцэтгэж байна. Тус ажлыг 2025 оны 11-р сарын 25-нд хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн байна.
Замын их засварын дүнд автозам илүү бат бөх, найдвартай болж, шугам хоолойн хүчин чадал нэмэгдэн, хөдөлгөөний аюулгүй байдал хангагдахыг холбогдох албаныхан онцоллоо

#Дундговь #замзасвар
Дундговь аймаг Засаг даргын Тамгын газар

🔴 ЦУОШГ: 2025.08.21-ний 07:37 цагийн байдлаар Улаанбаатар хотын баруун хэсгээр бороо орж байна.  Ойролцоогоор 30 минутын...
21/08/2025

🔴 ЦУОШГ: 2025.08.21-ний 07:37 цагийн байдлаар Улаанбаатар хотын баруун хэсгээр бороо орж байна.

Ойролцоогоор 30 минутын дараа хотын төвөөр нэг цаг орчим үргэлжлэн орно. Үдээс өмнө хэсэг завсарлаад үдээс хойш бороо орно. Мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөгөөг хэрэгжүүлж үерийн аюулаас урьдчилан сэргийлээрэй ‼️

"Жүжгийн зохиолын улсын уралдаан"-ы бүтээл хүлээн авч эхэллээ.  📍 Улсын драмын эрдмийн театрын санаачлагаар Соёл, спорт,...
21/08/2025

"Жүжгийн зохиолын улсын уралдаан"-ы бүтээл хүлээн авч эхэллээ.

📍 Улсын драмын эрдмийн театрын санаачлагаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Монголын Зохиолчдын Эвлэлтэй хамтран “Жүжгийн зохиолын улсын уралдаан”-ыг зарлаж байна.

📍 Энэхүү уралдаанд тэргүүн болон шагналт байрт шалгарсан мөн шүүгчдээс өндөр үнэлгээ авсан зохиолуудыг УДЭТ-ын болон орон нутгийн театруудын урын санд хүлэээн авна.

📖 ЖҮЖГИЙН ЗОХИОЛЫН СЭДЭВ, ТӨРӨЛ:
• Түүхэн сэдэвт жүжгийн зохиол
• Аттила хааны тухай жүжгийн зохиол
• Орчин үеийн сэдэвт жүжгийн зохиол / Мюзикл жүжгийн зохиол
• Хүүхэд, залуучуудын сэдэвт жүжгийн зохиол

📌 БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШАЛГУУРУУД:
1. Тайзнаа тавигдаагүй, хэвлэгдэж олон нийтэд хүрээгүй жүжгийн зохиол байх
2. Жүжгийн зохиолын бүтцийн болон бичлэгийн шаардлага, стандартыг хангасан байх
3. Уран сайхны боловсруулалт хийсэн байх
4. Оюуны өмч, зохиогчийн эрхийн зөрчилгүй байх.

⌛ БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
2025 оны 08 дугаар сарын 20-31-ний өдрийг дуустал УДЭТ-ын байранд хэвлэмэл эх, файлын хамт хүлээн авна.

💰 ШАГНАЛЫН САН: 160,000,000₮
Нэгдүгээр байр (төрөл тус бүрээр) нэг: 20 000 000 төгрөг, батламж
Хоёрдугаар байр (төрөл тус бүрээр) нэг: 12 000 000 төгрөг, батламж
Гуравдугаар байр (төрөл тус бүрээр) нэг: 8 000 000 төгрөг, батламж
📞 Дэлгэрэнгүй мэдээлэл авах: 70115154, 8869918

Үндэсний спортын төрлүүдээр тэмцээн зохион байгуулахаас гадна үзүүлэх тоглолт, сургалт, үзэгч, сонирхогч, жуулчдын дунда...
21/08/2025

Үндэсний спортын төрлүүдээр тэмцээн зохион байгуулахаас гадна үзүүлэх тоглолт, сургалт, үзэгч, сонирхогч, жуулчдын дундах үндэсний бөхийн барилдаан, үндэсний сурын харваа, үндэсний шагайн харвааны нээлттэй тэмцээн зохион байгуулах юм байна ⬇

Налайх дүүргийн “Тайж Хайрхан”-ы бэлд “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль энэ сарын 22-24-ны өдрүүдэд болно. Фестивалийн үеэр үндэсний …

 #ОронНутаг | Дундговь аймгийн төрийн байгууллагуудын болон сумдын удирдлагуудын шуурхай хурал болж, хурлыг Засаг даргын...
20/08/2025

#ОронНутаг | Дундговь аймгийн төрийн байгууллагуудын болон сумдын удирдлагуудын шуурхай хурал болж, хурлыг Засаг даргын Тамгын газар фейсбүүк хуудсаар шууд дамжууллаа ⬇

Дундговь аймгийн төрийн байгууллагуудын болон сумдын удирдлагуудын шуурхай хурал болж, хурлыг Засаг даргын Тамгын газар фейсбүүк хуудсаар шууд дамжууллаа. Ху…

🔹 Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Монгол” нэгдэл, харьяа компаниудын удирдлагуудтай уулзаж, хугацаатай албан даалгав...
20/08/2025

🔹 Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Монгол” нэгдэл, харьяа компаниудын удирдлагуудтай уулзаж, хугацаатай албан даалгаврын биелэлттэй танилцлаа

Төрийн өмчийн компани, үйлдвэрийн газруудын засаглалыг сайжруулах зорилгоор бүтэц, бүрэлдэхүүнийг оновчтой тогтоох, үр ашиггүй зардлыг танах, хэмнэх талаар Ерөн.....

Шаардлагагүй тохиолдолд аян замд гарахгүй байх, хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахг...
20/08/2025

Шаардлагагүй тохиолдолд аян замд гарахгүй байх, хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй байхыг анхааруулж байна ⬇

Өнөөдөр Улаанбаатар хот, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг болон Дундговийн хойд хэсгээр их усархаг бороо орох, салхины эрч ширүүсэх зэрэг цаг агаарын онцг…

🔸ЦАГААНДЭЛГЭР СУМАНД БАРИГДАЖ БАЙГААД ЗОГССОН СОЁЛЫН ТӨВИЙН БАРИЛГА, АХУЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАРИЛГУУДЫН ҮЙЛ ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА ...
17/08/2025

🔸ЦАГААНДЭЛГЭР СУМАНД БАРИГДАЖ БАЙГААД ЗОГССОН СОЁЛЫН ТӨВИЙН БАРИЛГА, АХУЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАРИЛГУУДЫН ҮЙЛ ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун Цагаандэлгэр суманд ажиллаж 2018 онд эхэлсэн Цагаандэлгэр сумын ахуйн үйлчилгээний барилга, 2020 онд баригдаж эхэлсэн Цагаандэлгэр сумын 240 хүний суудалтай Соёлын төвийн барилгуудтай газар дээр нь танилцаж, эдгээр царцсан барилгуудын гүйцээлтийн ажлын зураг төсвийг бодовсруулах, улс, орон нутгийн төсөвт суулгаж яаралтай дуусгах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өглөө.

Мөн бусад сумдад байгаа дутуу баригдсан, царцсан барилгуудын жагсаалтыг гаргаж танилцуулах, цаашид хэрхэн гүйцээх талаар санал танилцуулахыг үүрэг болголоо. Дундговь аймаг Засаг даргын Тамгын газар

✨ Та хуриманд уригдсан уу? 👰‍♀️🤵‍♂️Залуу хосын баярт өдрийг хуваалцахаар уригдсан танд баяр хүргэе 🤍Хамгийн түрүүнд юу б...
15/08/2025

✨ Та хуриманд уригдсан уу? 👰‍♀️🤵‍♂️Залуу хосын баярт өдрийг хуваалцахаар уригдсан танд баяр хүргэе 🤍

Хамгийн түрүүнд юу бэлэглэх вэ гэж бодогдож байгаа биз дээ... Сүүлийн жилүүдэд бэлэн мөнгө өгөх нь тренд болж байгаа ч хуримлагч хосын жаргалтай мөчид мартагдашгүй дурсамж нэмэх таны оролцоо энэ өдөр тохиодог юм шүү ⤵️

-ийн гангар шаазан сетүүд нь хос хоёрын НАНДИН МӨЧИЙГ МӨНХЛӨХ БИЛЭГ ДЭМБЭРЭЛТЭЙ БЭЛЭГ байх болно.

⚜️ Өдөр тутмын хэрэглээнд зориулагдсан
6 хүний 30 ширхэгтэй гангар шаазан аяга тавагны иж бүрдэл - 1.299.000₮

• Суурь таваг 6 ширхэг /24.7 см/
• ||-р хоолны таваг 6 ширхэг /20.5 см/
• Зуушны таваг 6 ширхэг / 16 см/
• Шөлний аяга 6 ширхэг /17 см/
• Цайна аяга 6 ширхэг /220мл/

⚜️ Сүүтэй цайны иж бүрдэл - 159.000₮
6 ширхэг гангар шаазан /200мл/

⚜️ Цай, кофены 6 хүний 15 ширхэгтэй гангар шаазан аяга тавагны иж бүрдэл - 599.000₮

• Цай кофены аяга 6 ширхэг /175 мл/
• цай кофены суурь таваг 6 ширхэг /15.5 см/
• Цайны гүц / 1000 мл/
• Сүүний сав /200мл/
• Сахарын сав /200гр/

Lkha брендийн ГАНГАР ШААЗАНГИЙН нь:

🔹Шаазанд агуулагдах ясны гурилын орц хамгийн өндөр буюу 45%

🔹Монгол үндэсний уламжлалт хээ угалзыг 18 каратын алтаар зурж чимэглэсэн

🔹+1300°с- хэмд шарж уламжлалт гар аргаар үйлдвэрлэсэн

❗️Хар тугалга, кадми болон хүний биед сөрөг нөлөө үзүүлэх химийн бусад орц найрлага агуулаагүй.

Та хүссэн бүтээгдэхүүнээ апп ашиглан хүүгүй, шимтгэлгүй хуваан төлөх нөхцөлөөр худалдан авах боломжтой.

Утас: +976 66181188, 60408338 /Хүргэлттэй/
Хаяг: ХУД, Их наяд плаза, Зүүн өндөр, 6 давхар, 605 тоот

#гангаршаазан #хуримынбэлэг

👉   Challenge эхэллээ! 😲🙀Нэг л мэдэхэд хичээлийн шинэ жил хаяанд иржээ. Гэхдээ энэ удаа хичээлдээ эргэн ороход чинь бага...
09/08/2025

👉 Challenge эхэллээ! 😲🙀

Нэг л мэдэхэд хичээлийн шинэ жил хаяанд иржээ. Гэхдээ энэ удаа хичээлдээ эргэн ороход чинь бага зэрэг өөрөөр, PassionGold-тай хамт хөгжилтэйгээр бэлдэхийг уриалж байна!

✅Ээжтэйгээ ч болно, найзтайгаа ч болно, бүр ганцаараа ч болно 😲🙀

✅PassionGold-ыг ашиглаад, TikTok-ийн тренд бүжгийг өөрийнхөөрөө хийгээд

✅Бүтээлч байхад л хангалттай!

🏆 Шагналын сан:

🥇 Тэргүүн байр: iPhone 16

🥈 Дэд байр: Хичээлийн форм + иж бүрэн хэрэгсэл /3 хүүхдэд/ 🙀

🎁 Тусгай байр: 100,000 төгрөгний эрхийн бичиг /3 хүүхдэд/ 😲🙀
📅 Хугацаа:2025оны 8р сарын7-с-8р сарын25нийг хүртэл үргэлжилнэ.

🧼 Заавар:

✅20–45 секундийн бүжгийн бичлэг хийгээд өөрийн сошиал хуудсанд оруулна

✅PassionGold бүтээгдэхүүнийг ямар нэг байдлаар заавал оруулна

✅Видео тайлбарт:

👉 Сэтгэгдэлээ хуваалц
👉 , хаштаг
👉 -г mention хийх
👉Видеогоо Messenger-р албан ёсны хуудас руу илгээнэ ☺️

06/08/2025

🔴 Г.Занданшатар: “Алдагдал нь тэрбум тэрбумаар яригдаж байхад төрийн өмчит компанийн захирлууд хэдэн арван сая төгрөгийн цалинтай байж таарахгүй. Төрийн өмчит компаниудын захирлуудын цалинг бууруулна”

Төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг сайжруулах төлөвлөгөөтэй танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар байр сууриа илэрхийллээ

Улаанбаатар-Мандалговь чиглэлийн замын эвдрэлтэй хэсгийн 90-ийн овоо орчмын 7,8 км, Мандалговь - Даланзадгад чиглэлийн Х...
04/08/2025

Улаанбаатар-Мандалговь чиглэлийн замын эвдрэлтэй хэсгийн 90-ийн овоо орчмын 7,8 км, Мандалговь - Даланзадгад чиглэлийн Хулд, Луус орчмын 30,4 км замын их засварын ажлыг гүйцэтгэх тендер шалгаруулалтад шалгарч гэрээ байгуулсан Даш Зам ХХК, Хурдны Зам ХХК, Ди Вай Кэй Би ХХК-ууд асфальтын үйлдвэрүүдээ байгуулж, түр замаа тавьж, зам засварын ажлаа эхлүүлэхэд бэлэн болоод байна. Их засварын ажлыг хүлээлгэн өгөх хугацаа 10 сарын 15-ны өдөр тул энэ хугацаанд иргэд, зорчигчид түр замаар анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
Үлдсэн хэсгийг ирэх 2026 оны улсын төсөвт суулгуулан бүрэн засварлуулах, Арвайхээр - Мандалговь- Чойр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн замыг ирэх оны улсын төсөвт суулгуулан дуусгахаар ажиллаж байна, Улаанбаатар – Мандалговь - Даланзадгад чиглэлийн хатуу хучилттай авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх ТЭЗҮ, зураг төсөл боловсруулагдаж дууссан.
Их засвар хийгдэхээс бусад хэсгүүдийх зам засвар арчлалтыг Төв АЗЗА, Баянчандмань АЗЗА компаниуд хариуцан ажиллаж байгаа болно.
3 багц зам засварын ажилд хяналт тавьж ажиллах ажлын хэсгийг 3 сумын ЗД нараар ахлуулан байгуулсан.

Address

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 5-р хороо "Оранж Плаза" төв
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 18:00
Tuesday 08:00 - 18:00
Wednesday 08:00 - 18:00
Thursday 08:00 - 18:00
Friday 08:00 - 18:00

Telephone

+97691018844

Alerts

Be the first to know and let us send you an email when Өглөөний сонин posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Өглөөний сонин:

Share

Category