24/07/2025
ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН ЛАВЛАГААГ ЦАХИМААР АВАХ
БОЛОМЖТОЙ БОЛЛОО
📌 Албан журмын даатгагчдын холбооноос иргэн, хуулийн этгээдийн жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын мэдээлэл, лавлагааг E-Mongolia цахим хуудсанд нэвтрүүллээ.
Ингэснээр Жолооч та эрсдэлээ удирдаж, гэрээ, нөхөн төлбөрийн мэдээллээ шуурхай авах боломжтой боллоо:
✅ Гэрээний хугацааг хянах, даатгалын гэрээний хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд даатгалдаа хамрагдах
✅ Гэрээний хүчинтэй хугацаа дуусахаас 30 хоногийн дотор гэрээг урьдчилж сунгах
✅ Цагдаагийн болон бусад байгууллагад даатгалд хамрагдсаныг нотлох
✅ Зам, тээврийн осол, маргааны үед даатгалд хамрагдсаныг батлах
✅ Олон улсын жолоочийн хариуцлагын даатгалд хөнгөлөлттэй даатгуулах
✅ Албан журмын даатгагчдын холбооноос тодорхойлолт авах шаардлагагүй
Хариуцлагын даатгал таныг эрсдэлээс хамгаална. ☂️
🚥 Би хариуцлагатай жолооч