04/11/2024
Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын баярыг 2024.10.31 – 2024.11.01 ны өдрүүдэд Дорнод аймаг дахь Политехник коллежийн оюутан сурагчдын дунд зохион байгуулж тэмдэглэн өнгөрүүллээ. 1. Монгол үндэсний хувцсаараа гоёх
2. “Дөрвөн бэрх буулгацгаая” хөгжөөнт тоглоом
3. “Үндэсний бичгээр өөрийн нэрээ бичицгээе” чөлөөт самбар ажиллуулах
4. “Монголын нууц товчоог хэн сайн мэдэх вэ?” танин мэдэхүйн тэмцээн
5. “Монгол орны эмийн ургамлын дээжээс” үзэсгэлэн \Мал амьтаны эмнэл зүй 3-р ангийн оюутнуудын цуглуулсан ургамлаар\
6. Оюутан суралцагчдыг сургуулийн түүхэн танхимаар аялуулж танилцуулах
7. “Монгол бахархлын баяр” сэдвээр мэдээлэл хүргэх ажлуудыг амжилттай зохион байгууллаа. “Монголын нууц товчоог хэн сайн мэдэх вэ?” танин мэдэхүйн тэмцээн болон "АХА" тэмцээнийг 2024.11.01 нд мэргэжлийн боловсролын 1-р ангийн суралцагчдын дунд зохион байгууллаа. Уг тэмцээнд Механикжсан тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ 1б, Хоолны үйлчилгээ 1, Цахилгаан хэрэгслийн тоног төхөөрөмж засвар үйлчигээ1, Гагнуур1, Механик 1, Мал амьтны эмнэл зүй 1-р ангийн 6 баг "Монголын түүх,ёс заншил" хичээлээр үзсэн мэдлэг чадвараа сорин амжилттай оролцсонос Мандахцэцэг багштай МТХМЗҮ1б ангийн баг тэргүүн байр, Оюунжаргал багштай Цахилгаан хэрэгслийн тоног төхөөрөмж засвар үйлчигээ 1-р ангийн баг II байр, Болдмаа багштай Хоолны үйлчилгээ 1-р ангийн баг III байранд тус тус шалгарлаа. Баярыг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагаанд болон танин мэдэхүйн тэмцээнд ангийн сурагчдаа идэвхтэй хамруулан оролцуулсан багш нар, оюутан суралцагчиддаа талархал илэрхийлж халуун баяр хүргэе.