Oknews Mn

Oknews Mn Мэдээ мэдээллээр төрөлжсөн www.Oknews.mn сайтын пэйж хуудсанд тавтай морил.

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ“Уурхайчдын спортын их наадам 2025”-д оролцсон “Эрдэнэс Тавантолгой” ...
28/05/2025

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
“Уурхайчдын спортын их наадам 2025”-д оролцсон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ🎉
“Уурхайчдын Спортын Их Наадам 2025& #8221; спортын олон төрөлт тэмцээнд 40 компанийн 1800 гаруй тамирчин оролцсоноос “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тамирчид;
🥈Дартс-Мөнгөн медаль
🥉Е спорт-Хүрэл медаль
🥉Сагсан бөмбөг /эмэгтэй/- Хүрэл медаль
🥈Сагсан бөмбөг /эрэгтэй/- Мөнгөн медаль тус тус хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээАж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Уул Уурхайн Үндэсний Ассоциациас зохио...
28/05/2025

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Уул Уурхайн Үндэсний Ассоциациас зохион байгуулж буй “Уурхайчдын спортын их наадам 2025”-д эмэгтэй сагсан бөмбөгийн нийт 18 баг өрсөлдсөнөөс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баг хүрэл медаль хүртлээ.
Тамирчдадаа баяр хүргэе🎉

🥈Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ“Эрч хүч, Эв нэгдэл” уриан дор зохион байгуулагдаж буй Уурхайчдын спортын их наадмы...
28/05/2025

🥈Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
“Эрч хүч, Эв нэгдэл” уриан дор зохион байгуулагдаж буй Уурхайчдын спортын их наадмын дартсын төрөлд 25 багийн 75 тамирчин өрсөлдсөнөөс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баг тамирчид мөнгөн медаль хүртлээ.
Тамирчдадаа баяр хүргэе👏🏻

🥉CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ“Уурхайчдын спортын их наадам 2025”-д анх удаа Е спорт орсон бөгөөд СS2-төрөлд 23 багийн...
28/05/2025

🥉CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
“Уурхайчдын спортын их наадам 2025”-д анх удаа Е спорт орсон бөгөөд СS2-төрөлд 23 багийн 138 тамирчин өрсөлдсөнөөс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баг хүрэл медаль хүртлээ.
Тамирчдадаа баяр хүргэе🎉

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНАЭрчХүч, ЭвНэгдэл уриан дор зохион б...
28/05/2025

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
ЭрчХүч, ЭвНэгдэл уриан дор зохион байгуулагдаж буй "Уурхайчдын Спортын Их Наадам-2025" спортын олон төрөлт тэмцээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баг тамирчид оролцож байна.
2025 оны тавдугаар сарын 22-ноос 25-ны өдрүүдэд Эрдэнэт хотод зохион байгуулагдаж буй "Уурхайчдын Спортын Их Наадам-2025"-д нийт 40 багийн 1800 орчим тамирчин спортын 7 төрөлд өрсөлдөж байна. Тус тэмцээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 63 тамирчин спортын 5 төрлөөр оролцож байна.
Наадмын 3 дах өдрийн байдлаар ЭТТ-н тамирчид дараах амжилтыг үзүүлээд байна.
🏀сагсан бөмбөгийн эрэгтэй баг 2 хожилтой хэсгээ тэргүүлсэн бол эмэгтэй баг хэсэгтээ 3 хожил байгуулж шилдэг 6 багт үлдээд байна
🏐волейболын эрэгтэй, эмэгтэй багууд шилдэг 16 багт үлдэж хасагдах шатны тоглолт хийх гэж байна
📌CS 2 баг хэсэгтээ 5-0 амжилтаар тэргүүлсэн бөгөөд upper bracket буюу хэсэг болгоны тэргүүн багууд өрсөлдөх тоглолтоо Эрдэнэт үйлдвэрийн багтай хийх гэж байна
📌дартсын багийн төрөлд хэсгээс 2-р гарч шилдэг 16 багт үлдсэн бөгөөд хасагдах шатны тоглолт хийхээр хүлээж байна
♟шатрын баг нийт 6 өрөг тоглосноос 3 хожил, 1 тэнцэл, 2 хожигдолтой байна
🏓теннисийн баг тамирчид хэсгээс 3-р гарч шилдэг 16 багт үлдсэн бөгөөд хасагдах шатны тоглолт хүлээж байна
Нийт баг тамирчиддаа амжилт хүсье

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭОлон Улсын Дотоод Аудиторуудын Институтээс жил бүрийн 5 дугаар са...
28/05/2025

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
Олон Улсын Дотоод Аудиторуудын Институтээс жил бүрийн 5 дугаар сарыг Дотоод аудитыг сурталчлан таниулах сар болгон тэмдэглэдэг уламжлалтай. Сарын аяны хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн Дотоод аудитын албанаас тодорхой ажлуудыг зохион байгуулж байна.
Тодруулбал "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн дэргэдэх дотоод аудитын газартай хамтран компанийн удирдлагуудад “Дотоод аудитын чиг хандлага”-ын талаар мэдээлэл хийлээ.
Уг арга хэмжээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн Дотоод аудитын албаны аудиторууд, Хяналтын менежер, бүтээмжийн менежер, бизнес хөгжил хариуцсан менежерүүд болон газар хэлтсийн дарга нар хамрагдлаа.
Дотоод аудитыг сурталчлах сарын аяны төлөвлөгөөний дагуу компанийн www.ett.mn цахим хуудасны САНАЛ, ГОМДОЛ цэсээр санал, гомдол хүлээн авч байгааг тус арга хэмжээний үеэр мэдэгдлээ.

НИСЭХ ХҮЧНИЙ ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭ ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТЭЭР ЭХЭЛЛЭЭ    🇲🇳 ✈️Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгж...
25/05/2025

НИСЭХ ХҮЧНИЙ ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭ ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТЭЭР ЭХЭЛЛЭЭ

🇲🇳 ✈️Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан "Нээлттэй өдөрлөг" нисэх хүчний үүсэл хөгжлийг харуулсан үзэсгэлэнгийн ажиллагаагаар эхэллээ. Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд нээгдсэн тус үзэсгэлэнгийн нээлтэд ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, БХЯ -ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хурандаа Б.Мөнх-Ирээдүй тэргүүтэй, БХЯ, ЗХЖШ, Агаарын цэргийн командлалын удирдлагууд, Зам тээврийн яамны удирдлагын төлөөлөл, ахмад дайчид оролцлоо.
✈️Үзэсгэлэнг Монгол цэргийн музей, Агаарын цэргийн командлал, Буянт-Ухаа олон улсын нисэх буудал, ХХЕГ, ОБЕГ, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй авиа компаниуд, орон нутгийн нисэх буудлууд хамтран зохион байгуулж, нисэхийн түүхэн хөгжлийг харуулсан олон сонирхолтой үзмэр, гэрэл зургуудыг дэлгэн үзүүлжээ.

Өдөрлөгийн хүрээнд
- Онгоц, нисэхийн техникүүд, 1000 орчим алба хаагч оролцсон ёслолын жагсаал
- Авиа шоу, агаарын үзүүлбэр
- Шүхрийн буулт, үзүүлэх тоглолт
- ОХУ-ын “Стрижи” багийн уран нислэгийн үзүүлбэр
- Агаарын бөмбөлөг хөөргөх
- Үдшийн цэнгүүн, Ёслолын буудлага зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулах бөгөөд 21.30 цаг хүртэл үргэлжлэх юм.

Монгол Улсын Батлан хамгаалах яам ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠶᠠᠮᠤ
Зэвсэгт хүчний Агаарын цэрэг Mongolian Air Force
Хуурай замын ЦЭРЭГ
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БАРИЛГА-ИНЖЕНЕРИЙН ЦЭРЭГ
Иргэний Нисэхийн Үндэсний Төв

ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЖ БАЙНА     БХЯ, БХЭШХ хамтран 2014 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж...
22/05/2025

ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЖ БАЙНА

БХЯ, БХЭШХ хамтран 2014 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй Зүүн хойд Азийн аюулгүй байдлын олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ жил “Зүүн хойд Азийн аюулгүй байдал: Батлан хамгаалах хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж” сэдвийн дор зохион байгуулагдаж байна.
Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хангах, бүс нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэхэд улс орнуудын оролцоог өргөжүүлэх, хамтын хүчээр сорилт бэрхшээлийг даван туулах, шийдвэрлэх арга замыг эрэлхийлж буй тус олон улсын эрдэм шинжилгээний хуралд ҮАБЗ, БХЯ, ЗХЖШ, ШУА-ын удирдлага, холбогдох албаны мэргэжилтнүүд БХЭШХ, ҮБХИС, ДХИС, МУИС, ХУИС-ийн эрдэмтэн, судлаач, багш нар болон БНХАУ, ОХУ, Япон зэрэг улс орны хүндэт зочид төлөөлөгчид оролцож илтгэл хэлэлцүүлэн, санал бодлоо солилцож байна.

МОНГОЛ ЦЭРГҮҮДЭЭ КОМАНДЛАН АЛХСАН ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАНД ХУРАНДАА ЦОЛ ОЛГОЛОО📍Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жил...
15/05/2025

МОНГОЛ ЦЭРГҮҮДЭЭ КОМАНДЛАН АЛХСАН ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАНД ХУРАНДАА ЦОЛ ОЛГОЛОО

📍Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд оролцсон Зэвсэгт хүчний алба хаагчдад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх өнөөдөр баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.

📍Мөн Ерөнхийлөгчийн зарлигаар зарим алба хаагчдыг цэргийн одон медалиар шагнахын зэрэгцээ монгол цэргүүдээ командлан алхсан Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч дэд хурандаа Э.Билэгсайханд ЗХЖШ-ын даргын тушаалаар ахлах офицерын хурандаа цол олголоо.

МОНГОЛ ЦЭРГИЙН ЦОГ ЖАВХАА, СҮР ХҮЧ БАДАРТУГАЙ

“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Чанар, бүтээмж хариуцсан ...
15/05/2025

“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Чанар, бүтээмж хариуцсан менежер Д.Ядамжав, Хяналтын асуудал хариуцсан менежер Н.Жавзанпагма, Дэд бүтэц, логистикийн группийн менежер Э.Тамир нар 2025 оны тавдугаар сарын 14, 15-ны өдрүүдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь салбарт ажиллаж, уурхайн үйл ажиллагаатай танилцлаа.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн менежерүүдэд уурхайн удирдлагууд Нүүрс баяжуулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв, “Загийн усны хоолой”-н төслүүдийг танилцуулав.


Энэ төрийн далбаа юу болоод байгааг хэлээд өгчих хүн бна уу🇲🇳🇲🇳🇲🇳
13/05/2025

Энэ төрийн далбаа юу болоод байгааг хэлээд өгчих хүн бна уу🇲🇳🇲🇳🇲🇳

📍Монгол Улсын Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга хурандаа Т.Наранхүү БНХАУ-аас Монгол Улсад с...
08/05/2025

📍Монгол Улсын Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга хурандаа Т.Наранхүү БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе ахлах хурандаа Бао Юйхай, Хуурай замын цэргийн атташе ахлах хурандаа Ма Чи, Батлан хамгаалахын атташегийн туслах хурандаа Наранмандал нарыг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Батлан хамгаалах яаманд хүлээн авч уулзлаа.

📍Талууд уулзалтаар хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохын сацуу БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташегийн туслах хурандаа Наранмандалыг нутаг буцах болсонтой нь холбогдуулан хоёр орны цэргийн хамтын ажиллагааг шат ахиулан хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хүчин чармайлтыг нь өндрөөр үнэлж, Батлан хамгаалахын сайдын тушаалаар Цэргийн хамтын ажиллагааны “Найрамдлын медаль”-иар шагнав.

Address

Баянзүрх дүүрэг, 22-р хороо
Хороо

Alerts

Be the first to know and let us send you an email when Oknews Mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category