BBS телевиз

  • Home
  • BBS телевиз

BBS телевиз Сүхбаатар аймгийн телевиз
/BARUUN-URT BROADCASTING SYSTEM/

15/10/2025

Зэвсэгт хүчний 338 дугаар анги

15/10/2025

2025-2026 оны 2-р ээлжний цэрэг татлага явагдаж байна.

Монгол Улсын Засгийн газар тэвчиж болох зардлуудыг танаж, багш нарын цалинг 15–20 хувь, эмчийн цалинг 10–15 хувь, ахмаду...
14/10/2025

Монгол Улсын Засгийн газар тэвчиж болох зардлуудыг танаж, багш нарын цалинг 15–20 хувь, эмчийн цалинг 10–15 хувь, ахмадуудын тэтгэврийг 8 хувиар нэмэгдүүлэх зарчмын шийдвэрт хүрсэн байна.

14/10/2025
Багш нар Пүрэв гарагаас эхлэн ажил хаялт зарлах талаар эцэг эхчүүдэд мэдэгдэл хүргүүлжээ. Ажил хаялт 10-р сарын 16-ны өг...
14/10/2025

Багш нар Пүрэв гарагаас эхлэн ажил хаялт зарлах талаар эцэг эхчүүдэд мэдэгдэл хүргүүлжээ.

Ажил хаялт 10-р сарын 16-ны өглөөний 08 цагаас эхлэх бөгөөд багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх хүртэл хугацаанд тэдний нөхцөл байдлыг ойлгон, хүүхдүүдээ сайтар харж хандаж байхыг эцэг эхчүүдээс хүсжээ.

13/10/2025

Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогч Б.БАТБААТАР

12/10/2025

#Ярилцахцаг БНХАУ-аас Замын Үүдэд суугаа ерөнхий консул КЭ Юу Шэн

 #АМРАЛТЫН ӨДӨР УХААНТАЙ БАЙ МИНИЙ ХҮҮДорой амьдарвал дээрэлхэнэДориун бай миний хүүДотогшоо шаналбал бэтгэрнэГаргаж бай...
12/10/2025

#АМРАЛТЫН ӨДӨР

УХААНТАЙ БАЙ МИНИЙ ХҮҮ

Дорой амьдарвал дээрэлхэнэ
Дориун бай миний хүү
Дотогшоо шаналбал бэтгэрнэ
Гаргаж бай миний хүү
Зүдэр, ядар өөрийгөө ял
Зүтгэлтэй бай миний хүү
Шантрахыг чинь би үзэхгүй
Шартай бай миний хүү
Тэсэр, задар өөрийгөө чөлөөл
Тэмцэлтэй бай миний хүү
Ухрахыг чинь би харахгүй
Урагшилж бай миний хүү
Унш, бясалга өөрийгөө чөлөөл
Урмын үгээр сэтгэлээ хоолло
Уйтгарлахыг чинь би үзэхгүй
Ургаж бай миний хүү
Тэвэр, нөхөрлө өөрийгөө нээ
Тийм яруу амьдар миний хүү
Хоргүй, харгүй, цагаахан дээрээ
Хорвоо ямар сайхныг мэдэр
Итгэ, инээ, хуурт хүнийг тань
Эгэл даруухан амьдар миний хүү
Хайрла, дурла, алд, харамс
Хагацлын гашууныг эртхэн амс
Билэг танхай, хээ гүндүүгүй ч
Биеэ зөв авч яв, омголон орш
Мөргөлчин бишдээ сүсэгт хүлэгдэлгүй
Мөрөөдөл шигээ гэгээн амьдар
Их түүдгийн дөл бай
Их сүлдний хөл бай
Их нүүдлийн хөтөч бай
Эх орныхоо хоточ бай
Андын сайныг шилж нөхөрлө
Амрагийн сайхныг сорьж ханил
Бүгдийн дотроос олж дотнос
Бүхний эхэнд хүндэлж харьц
Худал хуурмагаас хол хөндий
Нэр бүтэн л явдаг юм шүү
Хулгайч луйварчидаас зай барь
Мөр цагаан л явдаг юм шүү
Амьдрал өөрөө тэмцэл шүү
Авхаалжтай бай миний хүү
Аз жаргал гэдэг хоромхон шүү
Амжиж хүрт миний хүү
Тэмцэл гэдэг тэвчээр шүү
Тэнхээтэй бай аавын хүү
Ялалт гэдэг богинохон шүү
Ямагт сэрэмжтэй бай миний хүү
Үрэхийн тулд олдог юм шүү
Үүнийг санаж яваарай
Үлдээхийн тулд үндэслэдэг юм шүү
Үрийн буяныг хайрлаж яваарай
Баялаг хураагаад авч явахгүйгээс хойш
Байгаагаа бусадтай хуваалцаарай
Залхуу ажилгүйг ивээн тэтгэж
Заяагаа битгий хиртүүлээрэй
Ханилсан бол хаяж явахгүй
Халамжтай бай миний хүү
Нөхөрлөсөн бол муу хэлэхгүй
Нөмөртэй бай миний хүү
Шийдэхээсээ өмнө олон эргэцүүл
Шийдвэртээ харин үнэнч бай
Хэлэхээсээ урьтаж сайтар бод
Хэлсэндээ харин хүрч бай
Нөхцөл байдал өөрчлөгдөх бүрт
Нөхөж сайжруулж хурдан зохиц
Хөшүүн хад шиг байрандаа байлгүй
Хөгжлийн түүчээ болж цэцэглэ
Чадал муутанг бүү дээрэлх
Чанга бай миний хүү
Балмад мунхагт бүү хонзогно
Барилтай бай миний хүү
Дараа гэж эрдэмд залхууралгүй
Дайчин бай миний хүү
Эхлүүлсэн бол эцэсийг нь үзэхээр
Эрмэлзэж бай миний хүү
Туулах зам чинь урт шүү
Тууштай бай миний хүү
Туйлбаргүй зан алдаа шүү
Тунгааж бай миний хүү

Address


Telephone

+97691029991

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when BBS телевиз posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to BBS телевиз:

  • Want your business to be the top-listed Media Company?

Share