Баянхонгор аймаг Номгон телевиз

Баянхонгор аймаг Номгон телевиз МонголСат-63, Univision-942, Voo TV, National КаТВ зэрэг сувгуудаар хүлээн авч үзээрэй. Холбоо барих утас: 88201417

29/09/2025

"Хонгор нутгийн дуулал" Уран үгсийн чуулганаас....
Уран өгүүлэхүйн нэрт мастер, Ардын жүжигчин Г.Равдан

29/09/2025

"Хонгор нутгийн дуулал" уран үгсийн чуулганаас...
Яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ай.Төмөр-Очир

Аравнай брэндийг худалдан аваад, Дарамсала хотод очиж Далай ламаас адис хүртэх ховорхон аяллын эрхийн урамшуулал олон хү...
28/09/2025

Аравнай брэндийг худалдан аваад, Дарамсала хотод очиж Далай ламаас адис хүртэх ховорхон аяллын эрхийн урамшуулал олон хүний анхаарлыг татаж байна. Тиймээс гадуур дэлгүүрээр хайж, олдохгүй байгаа хүмүүс ч их байгаа нь гайхах зүйл биш. Энэ боломжийг бүү алдаарай!

26/09/2025

болзолт уралдааны хүрээнд Баянхонгор-Эрчим хүч ЦТ ХХК-ийн хамт олон ийнхүү ажиллаж байна.

26/09/2025

🎊🎊МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГА, ХӨДӨЛГӨӨН ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭ 2025 ОНЫ 10 ДУГААР САРЫН 3,4-НИЙ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА. 🎉🎉🎉

26/09/2025

МУСТА Г.Эрдэнэчимэг…
Дэлхийн Буддын шашны төв болох Энэтхэгийн Дарамсала хотоор аялж Дээрхийн гэгээнтэн 14 дүгээр Далай багшид бараалхаж адис хүртэж байсан. Далай багшид бараалхахад маш гүн амгалантай тийм мэдрэмж төрж байсан. Энэ нь Далай багшийн энэрэнгүй сэтгэл, дулаан үгс, бодь сэтгэлийн сургаалуудаас сэтгэлд ийм гэрэл асаж байгаа юм шиг тийм мэдрэмж төрж байсан. Дарамсала хотод очиж амьд бурхан Далай багшаас адис хүртэнэ гэдэг зүгээр аялал биш харин дотоод сэтгэлийн амар амгалангаа олох эхлэл юм. Амьдралд нэг л удаа тохиох энэхүү гайхалтай 3 өдөр, 4 шөнийн ховорхон аяллын боломжийг Аравнай брэнд танд олгож байна.

ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН “ДУНДЫН ХОРШОО” ХӨДӨЛГӨӨНИЙГ ЭХЛҮҮЛЭХЭЭР БАНКНЫ САЛБАРЫНХАНТАЙ УУЛЗЛААӨнөөдөр Монгол Улсын Шадар...
26/09/2025

ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН “ДУНДЫН ХОРШОО” ХӨДӨЛГӨӨНИЙГ ЭХЛҮҮЛЭХЭЭР БАНКНЫ САЛБАРЫНХАНТАЙ УУЛЗЛАА

Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Шинэ хоршоо” хөдөлгөөний хэрэгжилтийн үр дүн, зээлийн эргэн төлөлт болон цаашид анхаарах асуудлаар Монголбанк, арилжааны банк, зээлийн батлан даалтын сангийн төлөөллүүдийг хүлээн авч уулзан,санал солилцлоо.

Үндэсний үржих баялаг болсон таван хошуу малаа маллаж, хязгаар нутагтаа эзэн нь болж буй малчдын амьжиргааг дээшлүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн давагдашгүй хүчин зүйлийг даван туулах чадамж бүхий малчдыг бэлтгэх зорилгоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг эхлүүлсэн.

Шинэ хоршоо хөдөлгөөн эхэлснээс хойш улсын хэмжээнд 10,177 шинэ хоршоо байгуулагдаж, 99,810 буюу нийт малчдын 32.3% нь шинэ хоршоонд гишүүнээр элсжээ. Арилжааны банкууд 24 мянга гаруй малчинд 844.88 тэрбум төгрөгийн зээл олгосон бөгөөд 58.58 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байна.

Шинэ хоршоо хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээр дараах үр дүн гарсан.

Тухайлбал:
📌Малын үүлдэрлэг байдал 57.7–63.9 хувь болж сайжирсан,
📌Өвс, тэжээл бэлтгэлийн хүрэлцээ 34.6–37.9 хувь болж өссөн,
📌Малын хашаа, саравчийн хүрэлцээ 31.3–34.5 хувьд хүрлээ,
📌Тоног төхөөрөмжийн хангалт 19.6–23.2 хувьд хүрсэн,
📌МАА-н үйлдвэрлэлийн мэдлэг 15.3–19.7 хувь болж дээшилсэн,
📌Ажиллах хүчний хангамж 9.8–11.6 хувьд хүрсэн,
📌Малын тэжээл тариалах газрын хүртээмж 9.7–9.9 хувиар өссөн.

Шинэ хоршоо хөдөлгөөн үр дүнгээ ийнхүү өгч эхэлсэн учраас илүү чадавхжуулж, үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор Шинэ хоршоо хоёр буюу “Дундын хоршоо” хөдөлгөөнийг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаад байна. Үүний хүрээнд өнөөдөр Банк санхүүгийн салбарынхныг хүлээн авч уулзан санал солилцлоо. Банкууд Шинэ хоршоо хоёр буюу “Дундын хоршоо” хөдөлгөөнд нэгдэж, хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Хөдөө аж ахуй, мал аж ахуй, үндэсний үйлдвэрлэл, хоршоодыг хөгжүүлэх төрийн бодлогыг дэмжиж зээлийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх, илүү уян хатан бодлогоор зээлийн бүтээгдэхүүнээ гаргаж
байгааг банкны салбарынхан онцоллоо.

Шинэ хоршоо хөдөлгөөн бол малчдын амьжиргааг дээшлүүлээд зогсохгүй, таван хошуу малынхаа үр шимийг хүртэх, үндэсний хэмжээний томоохон үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих, гадаад зах зээл рүү брэнд бүтээгдэхүүнээ экспортлох зэрэг онцгой ач холбогдолтой хөтөлбөр юм.

26/09/2025

🎊🎊МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГА, ХӨДӨЛГӨӨН ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭ 2025 ОНЫ 10 ДУГААР САРЫН 3,4-НИЙ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА. 🎉🎉🎉

"2025 оны 9 сарын 30-нд шинийн 8 тохиож байна. Дэлхийн 8 тэрбум хүн урт насалж, аз жаргалтай амьдрах ГАНЦХАН зорилготой....
25/09/2025

"2025 оны 9 сарын 30-нд шинийн 8 тохиож байна. Дэлхийн 8 тэрбум хүн урт насалж, аз жаргалтай амьдрах ГАНЦХАН зорилготой. Шинийн 8-ны энэ өдөр Аравнай зулын тосоор зул өргөж, буян арвижуулан, эрүүл энх, урт удаан аз жаргалтай амьдрах сэтгэлийн хүч аваарай"

Өнөөдөр билгийн тооллоор Өндөр гэгээн буюу Монголын анхдугаар Богд Занабазарын төрсөн өдөр юм байна. Энэ өдрийг тохиолдуулан Монголын 10 дугаар Богд маань Өндөр гэгээний төрсөн нутаг, Өвөрхангай аймгийн Есөнзүйл хэмээх газарт өлмий тавьжээ. Балчир Богд маань нүдэн дээр өсч байна даа, холыг санаж, алсыг харж, ашидын энэ ертөнцийн урд болоод хойд төрлийн учрыг тунгаан зогсож буй мөч сэтгэл хөдөлгөлөө. Бээжингийн Шар сүмд хориотой бие нь дууссан ч, бэлчээр нутгаа таниад сүнс нь эргэсэн хагас мянган байлаа. Зул барихаар нөгөө л Аравнай зулын тосоо аваад гэрийнхээ босгоор алхав байна. Энэ Аравнайгаас яах аргагүй буурал ээж, аав хоёр минь үнэртдэг, шинийн 8, зулын 25, мөн өөрийн сүлд гаригт заримдаа зул бариад, өнгөрсөн ба одоог эргэцүүлдэг дээ. Буурал ээж маань зулын голыг хачин уран имхэрддэг хүн байлаа, тийм нандин, бас дотно мэдрэмж. Зулын гол имхэрдэж, цөгцөө цэвэрлээд, тосоор халгитал дүүргэн асаах чинь өөрөө бясалгал юм билээ. Аравнайг яагаад сонгодог вэ гэж үү, байрны айл баригдмал, дээр нь тааз, булан тохойд утаа бараантаад үлддэг нэг зовлон бий, энэ зулын тос харин зөөлөн үнэртэй, утаа тортог бараг гардаггүй дээ. Зултай айл галтай, Аравнайтай айл амжиргаатай гэж…үг байна цаана чинь.

25/09/2025


Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хөдөлмөр эрхлэлтийн бодлого, үйл ажиллагаа болон нийтлэг үйлчилгээг олон нийтэд сурталчилж, ажилгүй болон ажил хайгч иргэдийг хэрэгцээт мэдээллээр хангах зорилгоор “Хөдөлмөрийн өдөрлөг–2025”-ийг зохион байгуулж байна.
Өдөрлөгийн хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн сул чөлөөтэй ажлын байрыг танилцуулж, ажил олгогч болон иргэдийг холбон зуучлах үйлчилгээг үзүүлж байна.
Тус арга хэмжээнд 14 аж ахуйн нэгж байгууллагын нийт 96 нээлттэй ажлын байр танилцуулж, хүний нөөцийн бүрдүүлэлт хийгдэж байна.
Мөн энэ өдөр “Баянхонгор Startup–2025” залуучуудын гарааны бизнесийг дэмжих арга хэмжээний нээлтийг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд бүртгүүлсэн 54 оролцогчдын хүрээнд 3 өдрийн турш үргэлжилж, шилдэг хоёр бүлгийг шалгаруулан санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон байна.

24/09/2025

тайван жагсаал зохион байгуулагдав.

Address

1
Bayanhongor

Alerts

Be the first to know and let us send you an email when Баянхонгор аймаг Номгон телевиз posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Баянхонгор аймаг Номгон телевиз:

Share

Category