Борын Ганзориг

Борын Ганзориг 🇲🇳🇲🇳🇲🇳Mongolia

ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРӨГЭнэхүү эш хөргийг одоо Бээжин дэхь Дундад улсын түүхийн музейд хадгалж байна. Хөргийн өндөр 58,3 са...
21/09/2025

ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРӨГ

Энэхүү эш хөргийг одоо Бээжин дэхь Дундад улсын түүхийн музейд хадгалж байна. Хөргийн өндөр 58,3 сантиметр, өргөн нь 40,8 сантиметр хэмжээтэй, нарийлаг цагаан цаасан дээр гүехэн будгаар өнгө ялган зуржээ. Хөргийн зүүн мөрний дээд өнцөгт “Тайзу хаан буюу Чингис хаан, алдар Тэмүжин” гэсэн бичээс бий. Чингис хааны энэхүү зурмал хөргийг 1953 оны 9 сард Бээжингийн түүхийн музейнхэн, Хубэй мужын Аньлу хэмээх газрын Цэнь Хуань гэгчийн үр хойчоос олж авсан байдаг.
Энэ хүн нь хорьдугаар зууны эхэн үед иргэн улсын цэргийн эрхтэн Юан Ши Кайн цэргийн дэд штабын даргаар ажиллаж байсан бөгөөд тэр үедээ Монгол орноор явж байхдаа нэгэн ван ноёноос энэхүү хөргийг олж авсан гэдэг.
1962 оны эхээр Жан хан тэргүүтэй мэргэжилтнүүдээс бүрдсэн хянан тогтоох хэсэг Бүгд Найрамдах Дундад Ард улсын соёлын яамны даалгавраар Дундад улсын түүхийн музей дахь зураг, бичээс, судар бичгүүдэд хяналт шалтгалт хийх үеэрээ Чингис хааны энэхүү зурмал хөргийг ч мөн шинжлэх ухааны аргаар шалгажээ. Ингээд дээрх мэргэжилтнүүд тус хөргийн цаас, будаг, хүмүүний дүр, барласан бичээс болон зураглалын арга хэлбэр зэргийг нь нарийн шалгаад, тус хөрөг нь Юань улсын үеийн зураачийн бүтээл гэж нотолжээ. Хөргийг Чингис хааны амьд сэрүүн байхад нь зураагүй. Харин түүнийг нас барсан хойно нь зурсан, өтгөс насных нь хөрөг болох нь лавтай гэж үзжээ. Энэ хөрөг нь “Юань улсын түүх, тайлга тахилгын тэмдэглэл”-д дурьдсан Хорихусуны зурсан хөрөг байж мэдэх бөгөөд Юань улсын сүүлээр монголын язгууртнууд Дайдү /одоогийн Бээжин / хотоос ялагдан гарах үеэрээ авч яваад, нэгэн язгууртан (ван ноён )-хон үе улираан хадгалж байсан байх магадлалтай юм.
Юань улсын сүүлчийн хаан Тогоонтөмөрийн шастирт: “Зургадугаар оны ( 1340 ) цагаан сараар Тайзу, Тайзун, Руузон ( Тулуйн сүмийн цол )” гурван хааны гэгээн дүрийг (хөрөг зураг) чулуун бурхны сүмд тахивай ” гэж тэмдэглэснээс үзвэл Чингис хааны хөргийг Юань улсын үед зурсан бөгөөд Тогоонтөмөр хааны үе хүртэл хадгалж байсан нь тодорхой байна. Тогоонтөмөр хаан 1368 онд Дайдү хотоос умар тийш ухрахдаа энэхүү шүтээн болсон дээдийн хөргийг найман цагаан гэрийн хамт авч явсан нь ч тэмдэглэлд байна. Ухаант хаан явахаасаа гурав хоногийн өмнө (1368 оны билгийн улирлын илүү 7-р сарын 26-нд ),“Дээдийн ёслолын хорооны түшмэл Арханыг дээдийн сүмийн эл гэрийн шүтээн ба тайж нарыг авч умар тийш одтугай”гэж зүүн мөрийн түшмэл Ширмэнээр зарлиг уламжлуулж байсан бөгөөд Архан нар даруй дээдсийн сүмд очиж, ёслолын тушаалтан Ван си жун , тайж түшмэлийн ( тахилгын сайд ) хамт шүтээнийг хамгаалан явах бэлтгэлийг дуусгалаа” гэж “Юань улсын түүх, Тогоонтөмөр хааны шастир ”-д тэмдэглэсэн байна .

Д.Төмөрбаатар: Монголчууд өрөвч сэтгэлээ зөв удирдах хэрэгтэй. Оновчтой, ухаалаг байж байж өрөвч сэтгэлийн үр дүн гарна....
21/09/2025

Д.Төмөрбаатар: Монголчууд өрөвч сэтгэлээ зөв удирдах хэрэгтэй. Оновчтой, ухаалаг байж байж өрөвч сэтгэлийн үр дүн гарна. Хөөрлийн шинжтэй, оволзож ирээд огт байхгүй болдог байж болохгүй. “Тэнэг” өрөвч сэтгэл тэнэсэн сум л гэсэн үг шүү🙏

ХАРАНГА хамтлагын Ц.Энхманлай агсаны хүү Э.АРИУНБОЛД.
21/09/2025

ХАРАНГА хамтлагын Ц.Энхманлай агсаны хүү Э.АРИУНБОЛД.

ХҮРЭЭНД ЯНХНЫ ГАЗАР АЖИЛЛУУЛЖ БАЙСАН "ГОВИЙН УЛААН" ДУЛМААГ БАРИВЧИЛСАН НЬ   Цагдан сэргийлэх хорооны Санжаагийн Жамсран...
21/09/2025

ХҮРЭЭНД ЯНХНЫ ГАЗАР АЖИЛЛУУЛЖ БАЙСАН "ГОВИЙН УЛААН" ДУЛМААГ БАРИВЧИЛСАН НЬ

Цагдан сэргийлэх хорооны Санжаагийн Жамсран ахлагч Цог-Очирыг дуудаж, “Говийн улаан” Дулмаа гэгч хүүхэн янхнуудыг баривчилж эхлэхэд оргон зайлсан. “Говийн улаан” Дулмаа гэгч нь хүрээнд аль 1917 оноос хойш янхны газар нууцаар байгуулан, ажиллаж байсан этгээд. Гаднаас нь харахад том биетэй эршүүд нэгэн. Тэр хүүхэн өнөөдөр ч гэсэн олон эрчүүдтэй янхандаж, зарим нэг баячуулын гэрийг ухаж, говь нутгаар хулгай дээрэм хийсэн тухай яриад одоохон өртөөгөөр явж “Улаан” Дулмаа гэгчийг илрүүлэн барьж ирэхийг үүрэг болгожээ. Сэргийлэгч Цог-Очирт яаралтай хэрэглэх алтан үсгийн үнэмлэх шийтгэн олгож, гар буу, сум өгчээ. Тэр өдрөө Цог-Очир өртөөлөн давхиж Онгийн хийдээр дамжин явахдаа говийн нэг хошуунд очиж энгийн хувцас өмсөж, хоёр сайн залуу авчээ. Дээрэмчид 30 гаруй хүнтэй зэвсэгтэй бүлэг хүмүүс аж. Улаан Дулмаа толгойлж яваа гэх. Тэр говийн хийдийн мөнгө, алт эдлэл, дээрэмдэж, хоёр ч ламыг тохуурхан хөнөөж, хувцсыг нь авч одсон нь тодорхой байлаа. Сэргийлэгч залуу хоёр шөнө давхиж Өлгий хийд хүрчээ. Энэ хийд хэдийгээр халуун говьд буй ч хэдэн сайхан дугантай, олон зуун лам шавь нартай, хийд бараадсан олон айлтай ажээ. Дулмаагийн бүлэг дээрэмчдийн хөлд энэ хийд өртсөн учир лам, харгүй нам эвлэлийн гишүүдээс бүрдсэн эрлийн хэсгийг ихэд талархан угтжээ. Хийдийн хамбатан гавж Чоймбол гэдэг тарган шар хүнтэй Цог-Очир уулзав. Цогчин дугандаа дээрэмчдийг дахин зүглүүлэхгүй байх тухай хурж байхад эрлийн хүмүүс ирсэнд ихэд олзуурхан билэгшээж “Бурханы аврал” гэж залбирч байлаа. Хурал хурж байхад гэнэт улаан Дулмаа гэгч хэсэг зэвсэгтэй залуусын хамт дайран орж ирээд буугаар сүрдүүлэн хамбатныг олбогноос нь хөөж өөрөө гарч суучихаад өөрийн хийморь лундааг сэргээх ном уншуулж, лам нарыг өмнөө мөргүүлжээ. Лам нар бүсгүй хүн гэдгийг эхлээд мэдэхгүй яасан нарийхан хоолойтой барам бэ гэж бодоцгоож байлаа. Гэтэл хоёр чихэндээ алтан ээмэгтэй, арван хуруундаа оюу шигтгээтэй алтан бөгжтэй, сувд шигтгэсэн мөнгөн сам, үсний даруулгатай жигтэйхэн баян хүүхэн гэдгийг мэдээд тэвдэв. Хурлын гэсгүй ламтан хадаг яндар болсон бэрээгээ барьж очоод хамбатны суудлаас буухыг хүсч бүсгүй хүнд алдас болно гэж учирлажээ.
Дулмаа хилэгнэж бэрээгээр нь тархи толгойгүй нүдэж шившгийг нь дэлгэжээ. Унзад ламтан ойртон ирж ариун бурханы сүмд ингэж согтуу хүүхэн авирлаж болохгүй гэж сургамжлаад бас нүдүүлжээ. Согтуу биш галзуу хүүхэн байх агаад бурхан тахил бузарласан гэж ихэд эмээнэ. Сүүлдээ лам нар зэвсэг барьсан зал­уусаас эмээж хөдөлж чадсангүй. “Говийн улаан” Дулмаа шууд хамбатны дээл өмсөж орхимжоор ороож, овоодой углан, лам нарын бэлтгэсэн манж цавыг зооглож, балин тахилыг нь нураав. Удалгүй алтан бурхан, мөнгөн цөгц, оюу шигтгээтэй ховор эдлэлийг нь хамж авчээ. Дулмаа нөхдөө гаргачихаад унзад ламыг нөгөө өрөөнд оруулж хамаг хувцсыг нь тайчив. Тэгснээ Дулмаа “Чи их царайлаг сайхан эр юм. Надтай энэ шөнийг өнгөрөө” хэмээн хамаг хувцсаа тайлан түүн рүү ноцон дайрсан байна. Энэ хооронд дээрэмчид зүгээр суусангүй хамгийн баян айлыг заалган очиж, авдар савыг нь онгичин дээрэмдэв. Тэр айлуудаас олигтой гэсэн хоёр хүүхнийг дагуулан эзгүй хээр хүчиндэн дур хүслээ хангажээ. Галзуурсан Дулмаа хоёр хүүхнийг хороогоод цааш явлаа гэсэн мэдээг сонсоод Цог-Очир цааш мордов. Элсэн дээр тэдний мөр дурайх боловч зарим газар шуурч мөр арилжээ. Цог-Очир олон алуурч, танхай дээрэмчидтэй тааралдаж явсан боловч ийм аймшигтай дээрэмчин, эрээ цээргүй хүүхэнтэй нэг ч учирч байгаагүй тул заавал амьдаар нь барихыг төлөвлөв. Дэрстэй тойрмын дундах хэдэн тэмээ рүү давхиж очвол худаг байлаа. Худгийн ховоо дүүрэн устай шалбааг дунд морьдын мөр олджээ. Сэргийлэгч Цог-Очир морьдын мөрийг ажиглаж авав. Дэрсэн дундуур нэг хүн ирж яваа харагдана. Давхиж очвол толгой нүцгэн, гандмал хөх тэрлэгтэй, хатингар бор өвгөн инээмсэглэн:
-Сая хувилгаан ламтай таараад эмээл хазаартай морь, хэт хутга, гаанс, тамхи, хөөргөө өгчихлөө. Тэр хувилгаан 13 дугаар Далай ламд бараалхаж монголчууд биднийхээ хувь заяаг даатгах гэнэ хэмээн ихэд баярласан шинжтэй өгүүлжээ.
-Үхсэний чинь хувил­гаан лам. Тэр чинь шоронгийн оргодол, хувь­сгалын эсэргүү хүүхэн байгаа юм хэмээн хэлээд морджээ. Гуч орчим эрс, мөн арваад буутай, ачаа хөсөг нь гурван хоногийн өмнө явчихсан гэдгийг мэдэж авчээ. Цог-Очир ухасхийн морио гуядаж давхихад нөхөд нь ч ухасхийв. Өглөгч сайхан сэтгэлт гэнэхэн өвгөн тэдний араас удтал харж байснаа санаа алдаж, гэр лүүгээ оджээ. Сэргийлэгчид заган шугуй руу орж элсэрхэг хуурай жалга даган давхив. Тэдний ард тоос суунаглаж, түүнийг харсан хэдэн хавтгай ч цааш далд оржээ. Удалгүй Заган шугуй шувтарч элсэн манхан зурайна. Тэд морио татаж мөр огтолж явтал зөөлөн шороон дээр шинэхэн морьдын мөр хөндлөн гарсан байв. Тэд мориноосоо бууж амарсан бололтой морь хүнгүй шээсэн ор харагдав. Цог-Очир нөхдөө хөндий зогсоочихоод морин дээрээсээ тонгойн ажиглаж байснаа тэднийг дууджээ.
-Энэ бол эмэгтэй хүний шээсэн ор байна. Бид ч зөв яваа юм байна гэж итгэлтэй хэлжээ. Тэр морио амрааж, хэсэг дурандаж байснаа алсад сүүмэлзэх хэдэн хөх толгодыг зааж “Одоо цөмөөрөө тэнд очиж отно доо” гэлээ. Удалгүй гүвээн дээгүүр үргэсэн гөрөөс гарч ирэхийг ажиглав. Юунаас ингэж үргэж давхисан нь ойлгомжтой, дээрэмчид тэр товгорын цаагуур далд орсон байна хэмээн Цог-Очир хэлжээ. Үүнд хэн ч итгэсэнгүй учир нэг нь хил давж ойрхондуу товгор хүртэл мөр мөшгихөөр яваад төдөлгүй буцаж ирээд яг буцаад явчихаж гэж мэдэгдэв. Удалгүй сэргийлэгчид мөнөөх дээрэмчдийг элсэн манхан дунд буудалласан байхад нь гүйцэж очив.
-Бид тавхан, энэ олон буу шийдэмтэй улсыг яаж барих юм бэ гэж нэг нь эргэлзэж хэлэхэд Цог-Очир дүрсхийн харж:
-Эд нар олуулаа ч айн зугтааж яваа гэмт хэрэгтнүүд, бид бол ардын төрийн цагдаа гэж хариулаад “Айх юм байхгүй. Амиа алдсан ч хамаагүй. Улайрсан яахаасаа ч буцахаа байсан зэрлэг дээрэмчдийг заавал барина. Харин та нар болгоомжтой бай” гээд мориноосоо буув. Шийдвэрлэх үе тулгарсныг нөхөд нь ойлгож нэгийг бодов бололтой. Нэг дээрэмчин хөсөг дээрээс богцтой юм барьж байхыг харсан Цог-Очир түүнийг нам буудан унагаад гэнэтийн довтолгоонд оржээ. Тэрбээр морины хурдаар давхин очоод:
-Бүү хөдөл. Цэрэг цагдаа нийлсэн 100 хүн та нарыг бүсэлсэн байгаа. Эсэргүүцэх юм бол дор чинь нам буудна гэхэд дээрэмчид хөшиж орхижээ. Лам захтай дээл өмсөж, овоодой малгай толгой дээрээ тавьсан Дулмаа муухай харснаа:
-Муу мухар толгойт чи арьсаа өвчүүлж, зүрхээ сугалуулах гээ юу. Буугаа хураалга гэж чихарсан нарийн дуугаар тушаажээ. Балмагдаж орхисон дээрэмчин сүхээ авч дайрахад бургасан дундаас нэг цагдаа нам буудан унагав. Энэ маягаар гурван дээрэмчнийг алдалгүй унагажээ. Цог-Очир ч гэсэн өөр лүүгээ дайрсан нэг эрийг гар буугаараа нам буудчихлаа. Энэ явдал дээрэмчдийн зүрхийг чичрүүлж орхив. Буугаа газар хаяцгаа, эдэн шигээ үхэхийг хүсээ юу гэж Цог-Очирыг зандрахад бүгд гараа дээш өргөлөө. Харин “Говийн улаан” Дулмаа босон харайж:
-Энэ мууг бариад хүл гэж чарлав. Ахиад агаарт хэд хэд хий буудахад дээрэмчид хөдөлсөнгүй. Цог-Очир:
-Тэр би хэлээгүй юу. Гурав гэж тоолох зуур бүгд гараа өргөөд морьдоосоо холд. Улаан Дулмаа чи нөгөө тийш бол гэж тушаагаад аажим тоолов. Айж сүрдсэн дээрэмчид алгуурхан нөгөө талд гарч зогслоо. Дулмаа ч эсрэг талд ганцаар үлдсэнээ ухасхийн уяатай морьд дунд үсрэн орж далдаас мориндоо гэж хашгирав. Нэг хар морь ухасхийн цойлон давхих зуур дээрэмчид морь луугаа дайрч мордохыг завдав. Хоёр морь түрүүчийн морины араас ухасхийв. Улаан Дулмаа мориныхоо бөөрөнд наалдан буун сум тусахааргүй холдож мориндоо мордон хоёр дээрэмчний хамт зугтан одов. Цог-Очир нөхдөө дуудаж дээрэмчдийг харгалзуулж орхиод өөрөө нэг нөхрийн хамт зугтаасан дээрэмчдийн араас нэхэн хөөжээ. Улаан Дулмааг хил давуулж алдахгүйн тулд Цог-Очир хил талыг барин давхив. Тэдний унасан морь хурдан тул жаргаж буй нарны наагуур тоос татуулан холджээ. Цог-Очир мөр хөөн дагаж шөнө болгоод улалзаж буй галын бараа харж болгоомжтойхон дөхөж очиход эмээлтэй морь нь тушаатай зогсож байгаа харагдав. Сэргийлэгч залуу морио нөхөртөө бариулаад гутлаа тайлж хөл нүцгэн буугаа бэлэн барьж араас нь гэтэв. Буугаа дэргэдээ тавьж, гөрөөсний мах идэж суугаа ханхар эрийн дэргэд очиж бууг нь ухасхийн шүүрч аван “Бүү хөдөл, зогс” гэж хашгирав. Өнөөх эр огтхон ч тоосон шинжгүй шарсан махаа зулгааж:
-Яасан хатуу тоглоомтой эр вэ? Өлсөж яваа бол цаад нөхрөө авчраад хоёулаа мах ид. Өштөн бол учраа хэл гэж хэлээд инээмсэглэв.
-Улаан Дулмаагийн хамсаатан уу чи?
-Би эм дагаж хоол горьдож явдаг арчаагаа алдсан эр биш. Нутгийн анчин байна.
-Улаан Дулмааг алдчихлаа. Тэр хаашаа явчихав.
-Аа гурван морьтой хүн Булуугийн баянбүрд рүү орж явсан тэр байх нь ээ. Би ч бас тооцоотой хүн дээ. Ингэхэд өөрөө юмаа дээрэмдүүлээд уурандаа шатаж яваа юм биз дээ. Инээдтэй хэрэг байна даа. Цог-Очир буугаа далд хийж шүгэлдэхэд цагдаа нь морийг нь хөтлөн ирэв.
-Та нар шинэ төрийн ардын цагдаа юм биз дээ. Сураг сонссоноос биш цагдаа гэж ямар хүн байдгийг мэдэхгүй юм байна. Би ч тэр Дулмаатай тооцоотой. Нутгийн хоёр хөгшнийг өчигдөр шөнө хамаг эд зүйлийг нь дээрэмдээд нугасалж хөнөөгөөд зайлсан юм. Би хайгаад олохгүй явна. Ашгүй та нартай таардаг сайн боллоо. Алив араас нь мордъё. Гучуулаа биш гурвуулаа яваа хойно учир нь олдох байлгүй гэжээ. Тэр гурав шөнө сэмхэн давхисаар загийн шугуйд орж морио барин хэсэг амрав. Сар хөөрмөгц цааш явлаа. Удалгүй ус үнэртэж ангасан морьд хазаараа хэмлэн дүүхэлзэв. Энүүхэн хавьд хонож байж магадгүй гэж анчин эр хэлээд хаширлан морио барьж үүр цайлгажээ. Анчин эр эхэлж тэднийг харчихаад мод ташаарлан гэтэн очоод ухасхийн дайрч ороод муна шиг ташуураараа хоёр дээрэмчнийг дэлсэн унагав. Улаан Дулмааг чармай нүцгэн шахам хэвтэж байхад Цог-Очир гэтэн очоод барьсан байдаг. Ингэж говийг доргиож явсан, хувилгаан болж жүжиглэсэн Улаан Дулмааг сэргийлэгчид барьж өртөөгөөр давхисаар Нийслэл Хүрээнд авчирчээ. Төдөлгүй “Говийн улаан” Дулмааг бусдын амь насыг хөнөөсөн, дээрэм тонуул хийсэн, янхны газар ажиллуулсан гэдгээр цаазын ял оноосон байдаг түүхтэй.
/Цагдаагийн түүх II" номноос

20/09/2025

Санасан бодсон ажлууд нь бүтсэн сайхан өдөр болог ээ.

ӨГЛӨӨНИЙ МЭНД ☀️

❓️❓️❓️
20/09/2025

❓️❓️❓️

Зохиолч Сономын Удвал гуайг 1973 онд АИХ-ын тэргүүлэгч байхдаа Отгонтэнгэрийн амралтанд хоноход нь хоймрын орон дээр унт...
20/09/2025

Зохиолч Сономын Удвал гуайг 1973 онд АИХ-ын тэргүүлэгч байхдаа Отгонтэнгэрийн амралтанд хоноход нь хоймрын орон дээр унтуулах гэтэл:
"-Төрийн ажил төрдөө, амралт чөлөө бол хувийнх. Би чинь эх хүн, бас өвгөдийн эртний ёсыг зөрчихгүй. Энэ яваа насандаа хоймрын орон дээр унтахгүй, хонины шүүс хөндөхгүй, бөхийн чимэг өгөхгүй, морины шүд харахгүй гээд олон зүйл учир заагтай шүү. Алдарт Отгонтэнгэрийн ар өвөрт нь амарч байж ёс алдаж түүхэн уламжлал зөрчвөл наанадаж надад, цаанадаж танай аймгийнханд муу биш үү" гээд хөдөлж өгөөгүй тухай ардын уламжлал судлаач Сүхийн Дамбий гуай бичсэн байдаг.
Ёс ёмбогор, төр төмбөгөр гэж энэ ажгуу.
Б.Галаарид

МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ГЕНЕРАЛ1944 оны 4 сарын 28 нд Монгол Улс генерал цолыг хэрэглэж эхлэсэнГенерал №1: Ю.Цэдэнбал (1916-1...
20/09/2025

МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ГЕНЕРАЛ
1944 оны 4 сарын 28 нд Монгол Улс генерал цолыг хэрэглэж эхлэсэн

Генерал №1: Ю.Цэдэнбал (1916-1991), дэслэгч генерал-1944.04.28, хурандаа генерал-1975.04.30, армийн генерал-1976.07.03, БНМАУ-ын маршал-1979.08.14.

Явган тагнуулд явахад бас нуугдах боломж ихтэй давуу тал байдаг юм. Тэгээд ч явж явж хүн илүү тэсвэртэй, хүлэг морьд сул...
20/09/2025

Явган тагнуулд явахад бас нуугдах боломж ихтэй давуу тал байдаг юм. Тэгээд ч явж явж хүн илүү тэсвэртэй, хүлэг морьд сулдаад унаж байхад хүн тэсээд гэлдрээд л байдаг.
Буу зэвсэг, хоол хүнс, хувцас хунар гээд хүн нэг бүр хорь орчим кг ачаатай гарцгаав. Гутлынхаа гадуур сарлагийн нойтон ширээр үсийг нь гадагш харуулан баглаж боов. Ер ихэнхдээ нүцгэн хөлдөө тааруулаад үхэр, адуу, тэмээний нойтон ширээр ийм гутлархуу юм болгохыг баруун нутагт паартаг гутал гэдэг. Тагнуулчид гутлаа ийн паартаглахын сайн тал нь зөөлөн элс, хөрсөн дээр хаашаа, юу явсан нь мэдэгддэггүйд юм.
Тэгээд л өдөр нь аль нэг хонхор судагт, заг бударганын оёорт хэвтэж, шөнө нь гүйсээр тэр хоёр их говийг дөрөв хоногт гаталж, намхан толгодтой бага шиг нуруугаар дамнан Бархөл хэмээх цус цутгасан хонины ходоод шиг хэлбэртэй, бүгээн цэхэр мандалтай овоо том нуурын баруугаар тойрон хаяа, бэлээрээ нэг их мод буттай, дээшээ мөнх цастай оргил нь үүл сүвлэсэн ууланд хүрчээ. Тэр уулын урд өндөрлөг хэсгийг Бархөлийн нуруу, хойд намхавтарыг нь Үзмийн нуруу гэх ажээ. Тэр хоёр нурууны дунд өнөөх алдартай Үзмийн даваа гэгч нь бий.
Азаар говийн заг бударганын нөмөр, ганга судгийн ёзоорын цас гүйцэд хайлаагүй, шимэлдэгдээд үлдсэн тул тэр их говийг туулахдаа ангаж цангах нь бага явжээ.
Хоол ундны хувьд Нэхийт нөгөө дөрвөө эгнүүлэн суулгаж байгаад нэг талаас нь хөөж, дунд барим шар тостой тарианы гурилан хурууд, бас тал хуруу орчим хар шоколадыг нэг нэгээр аманд нь хийж өгөөд, идэж дуустал нь хүлээнэ. Дуусахад амыг нь ангайлган шалгасны дараа дараагийн байлдагчийн аманд хийх мэтээр хооллодог байжээ. Хэрвээ нэг нь л дутуу идэх аваас хүч тамир нь хүрэлцэхгүй болж, баг үүргээ амжилттай дуусгаж чадахгүйд хүрнэ. Өдөрт яг гурван удаа тодорхой цагт хүн бүрд нэг нэг тарианы гурилан хурууд, шагайн чинээ шоколад өгнө. Илүү, дутуу өгнө гэж үгүй.
Ер дайсны гүн ар талд явж буй цэргийн тагнуулын ямар ч баг, бүлгийнхний хувьд зайлшгүй мөрдөх ёстой зүйлс нэлээд бий. Тэдгээр нь хөлөө зөв ороохоос эхлээд байлдагч бүрийн эзэмшсэн байх ёстой анхан шатны зүйлсээс ихээхэн өөр. Ахлагчтайгаа санал зөрөн маргалдахыг тас хорино. Ахалж яваа хүндээ эргэлзэх нь оновчтой шийдвэрийг олоход саад болохоос гадна баг нэгдсэн ойлголт, харилцан итгэлцэлгүй болох аюул бий. Энэ нь маш том эрсдэл дагуулдаг. Тиймээс цэргийн тагнуулынхныг ахлагчийнхаа үгийг бурхны үг мэт үг дуугүй дагаж сургадаг. Хурхирдаг цэргийг хэзээ ч цэргийн тагнуулд авдаггүй. Юм л бол өлслөө цангалаа гэдэг цэргийг бүр харангалж унатал нь дотор харуулд зогсоодог, бас морьтой харуулыг дагуулан явган гүйлгэж шийтгэдэг байв. Мөн тамир тэнхээ алдрах тул олон үг ярих, дэмий чалчихыг тас хориглоно. Шувууны жиргээ, хулгана хүчгэнийн дууг нарийн ялгаж, бас дуурайж сургана. Өөр хоорондоо шувуу, хулганын дуугаар мэдээ дохио өгөх нь ч бий билээ. Морь бугуйлдах, давхил дунд унаа сэлгэхээс эхлээд хутга, жад, буу, чулуу, модоор хүртэл хэрхэн тулалдах, олс дээс болон бусад гарт ойр зүйлсээр дайснаа хурдан хүлэх, ухаан алдуулах, ам руу нь чулуу болон бусад зүйлийг хэрхэн хялбархан чихэж, дуугүй болгох, шарх боох, хугарч бяцарсан яс барих, хээрийн өвс ургамлыг хэрхэн ашиглах гэх мэтийг хүртэл зааж сургах билээ. Мөн хятад, хасаг хэлээр “Бууж өг, сайн байна уу, гараа өргө, цаашаа хар, би танай тал, би бууж өглөө, танай даргатай уулзана, зэвсгээ хураалга, гараа ардаа ав” гэх мэт баахан үгсийг цээжлүүлнэ.
Тагнуулчид Бархөлийн нурууны харгай модон дунд нуугдаад нэг хоног түр амсхийв. Баасанжавын өсөж төрсөн Хантайширийн нуруу бас харгай модтой тул хаврын түрж буй шинэхэн шилмүүсний үнэр сэнгэнээд, моддын шуугиан сонсогдож, яг л нутагтаа ирсэн мэт дотно сайхан санагдана. Гэхдээ Бархөлийн нуруу хавьгүй том, цавчим өндөр юм.
Бархөл хот тэр нурууны зүүн бэлд, нуурынхаа урдуур байх ажээ. Ховдоос өөр суурин газар үзээгүй явсан Баасанжавын хувьд гайхаж алмайрмаар санагдав. Өнөөх зорьж зүтгэж ирсэн хятад цэргийн гарнизон нь Бархөл хотоос хэдэн километрийн зүүнтээ, хаяа бэлээрээ харгай модтой Мичин уулын бэл талдаа байрлажээ. Хотоосоо бараг том гэмээр цэргийн анги бэл даган сунайна. Тагнуулчид өдөржин хот болон цэргийн ангийг дурандаад, шөнөөр дахин хотын урдуур тойрч цэргийн ангид ойр Мичин ууланд гарч ажиглалтаа үргэлжлүүлэв. Тэнд багцаагаар таваас зургаан мянга гаруй бие бүрэлдэхүүнтэй, хоёр хуягт, таван ачааны, мөн тооны суудлын машинтай томоохон цэргийн анги байрлажээ.
Ангийн баруун хойд толгой дээр их буутай пост байрлана. Өдөр бүр явган болон морин цэргүүд салаа салаагаараа нэмж ирсээр байв. Урагшаа Торхөл, хойшоо Өрөмч, Цонж руу энэ хэдэн өдөрт хэсэг бүлэг морьтой цэрэг үргэлж холхиж, бас машин тэрэг ч тасрахгүй.
Тэр жилийн хаврын эхээр цэргүүдийн дунд Шинжааны жанжин Ма Дарин гэгч Алтайн Шар сүм, Өрөмч, Цонж, Бархөл, Хөмүүлт гэсэн дөрвөн газар их цэрэг хуралдуулж байгаа, удалгүй Ховд, Алтайг идээд, Завханы Улиастай хүртэл цохиж, тасалж авах юм гэнэ. Одоо зүүн талаас Халхгол руу Япончууд дахин дайрахыг хүлээж байгаа. Хоёр талаас нь хавчаад довтолно. Тэгж Ар монголыг нугалж авна гэж цэргээ бэлтгээд байгаа, Америк, Англи цэргийн зөвлөхүүд сургаж, бас зэвсгээр хангасан гэж нэг олзлогдсон хасаг ярьсан юм гэнэ билээ гэх яриа тархаад байв. Баасанжав тэр уулын бэлд тийм их цэрэг хотолсныг хараад дээрх яриа үнэн байх нь хэмээн бодож, зүрх нь лүг лүг цохилон байжээ.
Гэтэл манай хил дээр тус бүрдээ хорь гаруйхан цэрэгтэй, хорин хэдхэн застав байж байдаг. Хариуцаж байгаа хилийн шугам нь хойноосоо Даян, Булган тохой, Байтаг Богд, Хавтаг Байтаг, Хөх Өндөр, Тахийн шар нуруу, Элс Мянган гээд урагшаа Үзүүр Мянган шувтартал хэдэн зуун км урт сунасныг нь яана.
"Байтаг Богдын нүргээн" номоос...
Өнөөдөр Хилчдийн өдөр гэнэ.
Зураг. Монгол Улсын баатар, Хилийн цэргийн Ховд 5р отрядын Тусгай сумангийн дарга ахмад Ж.Нэхийт...

20/09/2025

10000 залуу Туул голын эрэг дагуу цэвэрлэгээ хийжээ баярлалаа ❤️‍🔥

📹 Иргэний бичлэг

Address

Bayanhongor

Alerts

Be the first to know and let us send you an email when Борын Ганзориг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Борын Ганзориг:

Share