Их хотын мэдээ

Их хотын мэдээ Их хотын шар мэдээ

МЭДЭЭ: Трамп Цагаан ордны зүүн жигүүрийг нурааж, $250 саяын ёслолын танхим барьж эхэллээ🙌Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаа...
22/10/2025

МЭДЭЭ: Трамп Цагаан ордны зүүн жигүүрийг нурааж, $250 саяын ёслолын танхим барьж эхэллээ🙌

Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордны зүүн жигүүрийн (East Wing) нэг хэсгийг нурааж, түүний оронд 250 сая ам.долларын өртөг бүхий том хэмжээний ёслолын танхим (ballroom) барих төслийг албан ёсоор эхлүүллээ.
Уг танхим нь:
90,000 квадрат фут талбайтай
999 хүний багтаамжтай
Цагаан ордны түүхэн бүтэцтэй уялдуулсан “орчин үеийн тансаг” загвартай байх аж.

Төслийн зардлыг Трампын зүгээс хувийн хөрөнгө болон дэмжигчдийн хандив-аар бүрэн санхүүжүүлнэ гэж мэдэгдсэн. Татвар төлөгчдийн мөнгийг ашиглахгүй хэмээн онцолжээ 🔺

🔴ШУУРХАЙ | Бүсийн сургалтад оролцохоор явсан ОНЦГОЙ БАЙДЛЫН алба хаагчид автобустайгаа осолджээГэмтсэн алба хаагчдыг Өвө...
21/10/2025

🔴ШУУРХАЙ | Бүсийн сургалтад оролцохоор явсан ОНЦГОЙ БАЙДЛЫН алба хаагчид автобустайгаа осолджээ

Гэмтсэн алба хаагчдыг Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүргээд байгаа бөгөөд төмөр хийцэд хавчуулагдсан алба хаагчийн биеийн байдал хүнд байгаа учраас нисдэг тэргээр нийслэлд хүргэхээр болсон гэх эх сурвалжийн мэдээлэл байна 🙏

Хөх хотын Шэнлэ олон улсын нисэх буудал ашиглалтад ороход бэлэн болжээ📍2025 оны 10 дугаар сарын 18-ны байдлаар ӨМӨЗО-ны ...
21/10/2025

Хөх хотын Шэнлэ олон улсын нисэх буудал ашиглалтад ороход бэлэн болжээ📍

2025 оны 10 дугаар сарын 18-ны байдлаар ӨМӨЗО-ны Хөх хотод баригдаж буй Шэнлэ олон улсын нисэх онгоцны буудлын барилга байгууламжийн ажил үндсэндээ дуусч, ашиглалтад оруулах, хүлээлгэн өгөх бэлтгэлээ базааж байна.

Энэхүү нисэх буудал ашиглалтад орсноор бүс нутгийн тээвэрлэлтийн чадавхийг нэмэгдүүлж, олон улсын нислэгийн холбоог сайжруулахад түлхэц үзүүлэхээр төлөвлөж байна.

Илт үрэлгэн 22 төсөл, арга хэмжээний зардлыг таньж, эмч, багш нарын цалинг нэмэх саналыг гаргалаа 📝УИХ-ын гишүүн Ч.Лодой...
21/10/2025

Илт үрэлгэн 22 төсөл, арга хэмжээний зардлыг таньж, эмч, багш нарын цалинг нэмэх саналыг гаргалаа 📝

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу үр ашиггүй гэж үзсэн 22 төсөл, арга хэмжээний зардлыг танаж, 1.2 их наяд төгрөгийг хэмнэх замаар эмч, багш нарын цалинг нэмэх боломжтой гэж санал гаргалаа. Гишүүн энэ арга нь төсвийн үр ашгийг сайжруулж, нийгмийн чухал салбаруудад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжтой гэж онцлов. 📊

Уул уурхайн сайд Г.Дамдинням өчигдөр мэдээлэхдээ шатахуун тасрахгүй, түгээлтэд бага зэргийн алдаа гарсан, өнөөдрөөс хэви...
21/10/2025

Уул уурхайн сайд Г.Дамдинням өчигдөр мэдээлэхдээ шатахуун тасрахгүй, түгээлтэд бага зэргийн алдаа гарсан, өнөөдрөөс хэвийн болно гэж өчигдөр Төрийн ордонд мэдээллэсэн 🔺

Та шатахуунаа хэвийн авч чадаж байна уу?

23 сая дагагчтай MEMEZAR хуудас Улсын Их Хурлын талаар шог контент нийтэлжээ👇23 сая орчим дагагчтай, олон улсад өргөн хү...
21/10/2025

23 сая дагагчтай MEMEZAR хуудас Улсын Их Хурлын талаар шог контент нийтэлжээ👇

23 сая орчим дагагчтай, олон улсад өргөн хүрээтэй дагагддаг Memezar нэртэй Instagram хуудас Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаатай холбоотой инээдмийн контент нийтэлсэн тухай мэдээлэл цахим орчинд тархаад байна 🙌

21/10/2025

⛽️ АИ-92 хомсдож, колонкууд дээр урт дараалал үүсжээ ‼️

Улаанбаатар болон орон нутгийн зарим шатахуун түгээх колонкууд дээр АИ-92 бензин авах иргэдийн урт дараалал үүсээд байна. Хангамжийн асуудлаас шалтгаалан АИ-92-ыг хязгаартайгаар түгээж, зарим колонк бүрэн зогссон тохиолдол ч гарчээ.

Шатахуун импортын гол эх үүсвэр болох ОХУ-аас нийлүүлэлт саатсан байж болзошгүй байгаа бөгөөд төрийн байгууллагууд нөхцөл байдлыг хяналтдаа авах арга хэмжээ авч эхэлсэн байна.

Засгийн газраас нөхцөл байдлыг тогтворжуулах арга хэмжээ авч байгаа бөгөөд иргэдийг мэдээлэлд хүлээцтэй хандаж, зохион байгуулалттай байхыг зөвлөж байна.

Иргэн Б.Балдорж Япон Улсад дуудлага худалдаагаар зарагдах гэж байсан, Монголын эзэнт гүрэн буюу XIII–XIV зуун, Юань улсы...
21/10/2025

Иргэн Б.Балдорж Япон Улсад дуудлага худалдаагаар зарагдах гэж байсан, Монголын эзэнт гүрэн буюу XIII–XIV зуун, Юань улсын үед хамаарах “цэргийн жанжны төмөр дуулга”-ыг өндөр үнээр худалдан авч, “Чингис хаан” музейн сан хөмрөгт хандивлан өргөжээ.

Энэ өвөл хүйтэн, хуурай байх төлөвтэй байна ❄️🌨️2025–2026 оны өвөл Ази тивийн хойд болон төв хэсэгт Сибирийн хүйтэн агаа...
21/10/2025

Энэ өвөл хүйтэн, хуурай байх төлөвтэй байна ❄️🌨️

2025–2026 оны өвөл Ази тивийн хойд болон төв хэсэгт Сибирийн хүйтэн агаар давамгайлж, нийтлэгээс хүйтэн, хуурай өвөл болох төлөвтэй байна. Монголд ялангуяа 1–2 дугаар сард хүйтний эрч мэдэгдэхүйц чангарч магадгүй байна. Иргэдийг өвлийн бэлтгэлээ хангаж, цаг агаарын мэдээлэлд анхааралтай байхыг зөвлөж байна.

Шуурхай мэдээ🔺Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль ...
20/10/2025

Шуурхай мэдээ🔺
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн бүхэлд нь хориг тавилаа.❌

🛩 НОМИН нисдэг тэрэг оруулж иржээ!НОМИН худалдааны төв нисдэг тэрэг худалдаанд гаргалаа. Та энэ бүтээгдэхүүнийг 4 хуваан...
19/10/2025

🛩 НОМИН нисдэг тэрэг оруулж иржээ!
НОМИН худалдааны төв нисдэг тэрэг худалдаанд гаргалаа. Та энэ бүтээгдэхүүнийг 4 хуваан төлөх боломжтой бөгөөд хүргэлт үнэгүй гэжээ 😄

Address

Bulgan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Их хотын мэдээ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share