Дорнод ДАТА студи

Дорнод ДАТА студи Дорнод ДАТА олон нийтийн мэдээлэл, сурталчилгааны студи

05/11/2025

🇲🇳 У.ОТГОНБАЯР: Монгол улс өнөөдрийн байдлаар 37 улс оронтой мал, малын гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох, импортлох хорио цээрийн протокол тохирон ажиллаж байна.
📌 Нийлүүлэгчийн тоо хэмжээний хувьд: Адууны мах-14 ААН, хонь, ямааны мах-18 ААН, үхрийн мах-1, дайвар бүтээгдэхүүн-5 ААН, өлөн гэдэс-7 ААН, дулааны аргаар боловсруулсан 14 ААН нийлүүлэгчийн зөвшөөлөлтэйгөөр экспортолж байна.
📌 Цаашид экспортыг нэмэгдүүлэх, Аж ахуйн нэгжийн тоог нэмэгдүүлэх боломж бололцоо, тавигдах шаардлага, хорио цээрийн асуудал болон экспортын тээвэр, нөхцлийн талаар салбар яамнаас тодрууллаа.
2025.11.04 I БОХХААБХороо

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэл 2025.11.13-ны 08.00 цагаас эхлэн орон даяар хугацаагүй ажил хаялт зарла...
04/11/2025

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэл 2025.11.13-ны 08.00 цагаас эхлэн орон даяар хугацаагүй ажил хаялт зарлахаа мэдэгдлээ.
Эмч, сувилагч нар цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхийг төр засгаас шаардаж байна.

04/11/2025

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

11-р сарын 7-ны баасан гарагт Дорнод аймгийн ихэнх нутгаар, 8-нд бүх нутгаар, 8-наас 9-нд шилжих шөнө нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг Дорнод аймгийн ус цаг уур орчны шинжилгээний төвөөс онцгойлон анхааруулж байна.

11 дүгээр сарын 04-ний 20 цагаас 11 дүгээр сарын 05-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ.
Хур тунадас: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.
Салхи: Баруун хойноос секундэд 4-9 метр.
Агаарын температур: Шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан байна.
Чойбалсан хот орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Зөөлөн салхитай. Шөнөдөө -6...-8 градус хүйтэн, өдөртөө +6...+8 градус дулаан байна.

2025 оны 11 дүгээр сарын 06-наас 11 дүгээр сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Дорнод аймгийн нутгаар: 7-нд ихэнх нутгаар, 8-нд бүх нутгаар, 8-наас 9-нд шилжих шөнө нутгийн зүүн хагаст хур тунадас орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр, 08-нд секундэд 8-13 метр, зарим нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж цасан шуурга шуурна. Шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө хугацааны эхээр +4...+9 градус, 07-ноос хүйтэрч -3...+2 градус дулаан байна.

УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар улсын дунджаар цалинждаг болохыг дэмжих үү?Үндэсний статистикийн хорооноос энэ он...
04/11/2025

УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар улсын дунджаар цалинждаг болохыг дэмжих үү?

Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний улирлын байдлаар дундаж болон голч цалинг танилцуулсан. Үүнд,
Улсын хэмжээнд нэг ажилтанд ногдох сарын дундаж:

Нэрлэсэн цалин 2 сая 622 мянган төгрөг,
Голч цалин 2 сая 245 мянган төгрөг,
Үндсэн цалингийн дундаж 2 сая 386 мянган төгрөг байна.

Нэрлэсэн цалин нь хэрэглээний үнийн индексээр засварлагдаагүй, худалдан авах чадварын өөрчлөлтийг илэрхийлдэггүй бөгөөд татвар суутгал хасагдаагүй цалин, хөлс юм.

УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар улсын дундаж цалин авдаг болох санаачилгыг дэмжиж байгаа бол https://e-democracy.gov.mn/petition_read/86 линкээр даран орж санал асуулгад оролцох боломжтой аж.

04/11/2025

Буяны нарыг түмнээс түрүүлж хардаг Буян-Өндөр уулынхан...
Матад сумын 4-р багийн өдөрлөгөөс.

04/11/2025

Гоо үзэсгэлэн энгийнээс эхэлдэг - SUN Beauty salon - 14-р байрны Сарнай үсчинд байрлаж байна. Утас: 9080-9058

Дорнодын ихэнх нутгаар ЗУДЫН ХҮНДРЭЛГҮЙ өвөлжинө гэсэн судалгаа гарчээ.Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгэ...
04/11/2025

Дорнодын ихэнх нутгаар ЗУДЫН ХҮНДРЭЛГҮЙ өвөлжинө гэсэн судалгаа гарчээ.

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 11 дүгээр сарын зудын урьдчилсан төлөвийг газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ болох ган, зуншлага, 2025-2026 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны зузаан болон 11 дүгээр сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн боловсруулав.

Зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт Дорнод аймгийн нийт нутгийн 1%-д дунд, 22%-д бага, 77%-д хүндрэлгүй байхаар төлөвтэй байна гэж аймгийн Ус, Цаг уур, Орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

ЭЦА-ны дэд дарга Б.ГАНЧУЛУУН Цагдаагийн Ерөнхий Газрын тэргүүн дэд даргаар томилогдлоо.
04/11/2025

ЭЦА-ны дэд дарга Б.ГАНЧУЛУУН Цагдаагийн Ерөнхий Газрын тэргүүн дэд даргаар томилогдлоо.

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга З.Цогтгэрэл: "Нийт боловсролын салбараа төлөөлж 13...
03/11/2025

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга З.Цогтгэрэл: "Нийт боловсролын салбараа төлөөлж 13 хоног 720 байгууллагын ажилчид ажил хаялаа. Үр дүнд хүртэл хүлээцтэй байсан эцэг, эхчүүддээ баярлалаа.

Энэ удаагийн хэлэлцээрээр 2026 онд багш нарын цалинг 2.8 саяд хүргэхээр боллоо. Зөвхөн багшийн цалин биш ирээдүйн төлөө хийж буй энэ үйлдлийг зөвөөр хүлээж авч байгаа гэж найдаж байна.

24 цагийн дараа ажил хаялт зогсож, сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа эхэлнэ.

Нийт есөн заалт бүхий хэлэлцээр хийсэн. Дээд боловсролын хуульд заасны дагуу тодорхой хэмжээний шийдэлд хүрлээ. Ажил хаялтын хугацаанд багш нарыг ажилласанд тооцож цалинг нь бүрэн олгохоор боллоо.

Нэмэлт хэлэлцээрээр,

Төрийн болон орон нутгийн өмчит цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехникийн коллеж, насан туршийн суралцахуйн төвийн багш ажилтны үндсэн цалингийн хэмжээг 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 50 хувь, 2026 ондоо 2.8 сая төгрөгт хүргэхээр боллоо. Мөн үндсэн цалингийн хэмжээг 3.5 сая төгрөгт хүргэх асуудлыг 2027 оны улсын төсөвт тусгуулахаар талууд хамтран ажиллахаар болсон.

Боловсролын салбарт улсын төсвийн нийт зарлагын 20-оос доошгүй хувийг, ДНБ-ий 6-аас доошгүй хувийг зарцуулах талаар холбогдох хуульд тусгуулах чиглэлээр хамтран ажиллана.

Ажил хаялтыг зогсоох талаар 24 цагийн өмнө мэдэгдэх ёстой. Энэ мэдэгдлийг албан ёсоор та бүхэнд хүргэж байна.

Бэлтгэл ажил 24 цагийн дараа ажил хаялт зогсож, сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа эхэлнэ хангагдах ёстой. Сургууль цэцэрлэгийн хоол, үдийн цай бэлтгэх, эцэг эхчүүдэд мэдэгдэх хугацаа шаардлагатай.

Хэлэлцээрийг хэрэгжүүлэх үед зөрчил үүсвэл зөвшилцлийн гэрээгээр асуудлыг шийдвэрлэхээр болсон" гэв.

03/11/2025

🔴Шууд: Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооноос ажил хаялттай холбоотой мэдэгдэл хийж байна. БШУҮЭХ, Боловсролын яамтай байгуулсан нэмэлт хэлэлцээрийн үр дүнг танилцуулж, ажил хаялтын асуудлаар мэдээлэл өгч байна.

03/11/2025

Мэдээлэл тодруулах шаардлагатай тохиолдолд 7015-1212 утсаар тань руу холбогдож мэдээлэл авна. Хүн ам, орон сууцны тооллого 2025

Дорнод аймгийн хэмжээнд Боловсролын 15 байгууллагын 659 багш, ажилтнууд ажил хаялтад нэгдээд байна.
03/11/2025

Дорнод аймгийн хэмжээнд Боловсролын 15 байгууллагын 659 багш, ажилтнууд ажил хаялтад нэгдээд байна.

Address

Choibalsan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00

Telephone

+97691021019

Alerts

Be the first to know and let us send you an email when Дорнод ДАТА студи posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share