Dornod DATA

Dornod DATA Дорнод ДАТА олон нийтийн мэдээлэл, сурталчилгааны студи
(4)

Хүүхдийг болзошгүй эрсдлээс сэргийлэх зорилгоор бага насны хүүхэдтэй төрийн албан хаагчдыг 6/20-нд ЕБС-ийн хичээл амрах ...
10/06/2026

Хүүхдийг болзошгүй эрсдлээс сэргийлэх зорилгоор бага насны хүүхэдтэй төрийн албан хаагчдыг 6/20-нд ЕБС-ийн хичээл амрах хүртэл цахимаар ажиллуулна.

Аймгийн Удирдах ажилтны шуурхай хуралдаанаар аймгийн Засаг дарга Ш.Ёл бага насны хүүхдийг аливаа осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өглөө.

Энэ хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагаа амрах хүртэлх хугацаанд буюу 2026 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 0-5 насны хүүхэдтэй төрийн албан хаагчдыг байгууллагын үйл ажиллагааны хэвийн тасралтгүй байдлыг ханган, ажлын чиг үүргээ цахим хэлбэрээр гүйцэтгэх нөхцөлөөр ажиллуулахыг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.

"Коллежийн" байрны орц, гарц хэсэгт ус зайлуулах байгууламж хийж байгаа тул зорчих хөдөлгөөнийг 7-р сарын 11 хүртэл хязг...
10/06/2026

"Коллежийн" байрны орц, гарц хэсэгт ус зайлуулах байгууламж хийж байгаа тул зорчих хөдөлгөөнийг 7-р сарын 11 хүртэл хязгаарлана.

Хэрлэн сумын 46 дугаар байр, Политехникийн коллежийн багш нарын байрны ус зайлуулах байгууламж байгуулах ажлыг гүйцэтгэж байгаатай холбогдуулан тус ажлын талбайн орц, гарцыг 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2026 оны 07 дугаар сарын 11-ний өдрийг дуустал түр хугацаагаар зорчих хөдөлгөөнийг хязгаарлах болсныг мэдэгдэж байна.

Найрамдал цэцэрлэгт хүрээлэнд явган хүний зам дагуу голын эрэг нурах эрсдэл үүссэн тул та бүхнийг болгоомжтой зорчихыг с...
09/06/2026

Найрамдал цэцэрлэгт хүрээлэнд явган хүний зам дагуу голын эрэг нурах эрсдэл үүссэн тул та бүхнийг болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.
Цахим орчинд иргэдийн оруулсан зургаас ашиглав.

Дуучин Наки VIP тоглолт Дорнодод 6-р сарын 13-ны 20 цагаас HAMILTON Resto&Bar ганцхан удаа... Лавлах утас: 9061-1111, 88...
09/06/2026

Дуучин Наки VIP тоглолт Дорнодод 6-р сарын 13-ны 20 цагаас HAMILTON Resto&Bar ганцхан удаа...
Лавлах утас: 9061-1111, 8809-2715, 9908-4997

Чойбалсан сумын удирдлагууд маршалын хөргийг зурж буй Э.Анхбаярт талархал илэрхийлж, Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жили...
08/06/2026

Чойбалсан сумын удирдлагууд маршалын хөргийг зурж буй Э.Анхбаярт талархал илэрхийлж, Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойн дурсгалын медальон гардуулжээ.

07/06/2026

Худалдаа хөгжлийн банк - Хуримтлалтай Монгол аяны 5-р сарын азтанг тодруулж байна.

6-р сарын 3-ны өдөр Хэрлэн сумын 9-р багт түймэрт өртөж 2 хүүхдийн хамт амиа алдсан бүсгүйн ар гэрийнхэнд Дорнодчууд "Хо...
07/06/2026

6-р сарын 3-ны өдөр Хэрлэн сумын 9-р багт түймэрт өртөж 2 хүүхдийн хамт амиа алдсан бүсгүйн ар гэрийнхэнд Дорнодчууд "Хоймор" хотхонд орон сууц хандивлалаа. Орон сууцны түлхүүрийг УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Л.Соронзонболд, Аймгийн ИТХ-ын дарга Г.Цолмон, Аймгийн Засаг дарга Ш.Ёл нар ар гэрийнхэнд нь гардуулан өгсөн юм.

Орон сууцны зардалд зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд 80 сая төгрөг бүрдүүлж,үлдсэн эсгийг нь Дорнод аймгийн байгууллага, ард иргэдийн хандиваар бүрдүүлжээ.

07/06/2026

Цэргийн тангараг өргөх ёслол- Чойбалсан хот Тусгаар тогтнолын талбай

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Сайхан мэдээ. Беларусь улсад ажиллах үеэрээ ОХУ-ын Хөдөө аж ахуйн дэд сайдад  хүсэлт тавьж, Х...
06/06/2026

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Сайхан мэдээ. Беларусь улсад ажиллах үеэрээ ОХУ-ын Хөдөө аж ахуйн дэд сайдад хүсэлт тавьж, ХХААХҮЯ -ны газрын дарга Ц.Болорчулуун ОХУ-д шуурхай ажиллаж манай улсад өмнө нь бүртгэгдэж байгаагүй, вакцин нь нэвтрээгүй шүлхийн Сат -1 гэх хэв шинжийн өвчний вакцины эхний ээлжийн 1.0 сая тунг авах боллоо. Гэрээ байгуулах, худалдан авах ажлыг яаралтай эхлүүллээ.

06/06/2026

Сум бүрт 9, 12 жилийн сургууль заавал байх шаардлагатай эсэхийг нягталж, хүн ам цөөн сумдын ЕБС-ийн статусыг өөрчлөх талаар судалж байна.

Address

Choibalsan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00

Telephone

+97691021019

Alerts

Be the first to know and let us send you an email when Dornod DATA posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share