Carumi

Carumi Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Carumi, Digital creator, Dalandzadgad.

  Пальто худалдан авхаар төлөвлөж байгаа бол дараах зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй 💯👍
15/09/2025



Пальто худалдан авхаар төлөвлөж байгаа бол дараах зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй 💯👍

15/09/2025
Япон улсад сургуульд орж буй 1-р ангийн хүүхдэд ийм дүрэм зохиожээ сонирхолтой санагдаад орчууллаа. Эцэг эхчүүд маань ба...
03/09/2025

Япон улсад сургуульд орж буй 1-р ангийн хүүхдэд ийм дүрэм зохиожээ сонирхолтой санагдаад орчууллаа. Эцэг эхчүүд маань бас хүүхдүүддээ ойлгуулж өгөхийг хичээгээрэй 💕

1. Хэн нэгэн ярьж байхад анхааралтай сонсох
2. Бусадтай мэндлэх, багшийн асуултанд тодорхой хэмжээнд чанга хариулах
3. Бусдын эд зүйлсэд гар хүрэхгүй байх
4. Сууж байхдаа нуруугаа цэх байлгаж дадах
5. Цэвэрхэн индүүдсэн хувцас өмсөж байх
6. Ширээн дээрээ эд зүйлсээ цэгцтэй тавьж байх
7. Эрт унтаж, бие даан эрт өөрөө сэрж байх
8. Хоолоо сайн идэж байх
9. Шүдээ угаахаа мартахгүй байх
10. Худал хэлэхгүй байх
11. Ангийнхаа хүүхдийг ганцааранг нь орхиж явахгүй байх
12. Хэн нэгэн асуудалд орвол тусламж дуудах, туслаж байх
13. Найзуудаа муулахгүй байх
14. Хэнтэй ч найзлаж тоглож чаддаг байх
15. Хамт олноороо тоглож байхдаа баяр баяслыг мэдэрэх
16. Байгальд гарч тоглож байгальд дуртай байх
17. Алдаа гаргасан бол чин сэтгэлээсээ уучлал гуйж сурах. #Орчуулав

12/08/2025
Орой бүр унтахын өмнө орон дээрээ суугаад биеийнхээ эргэн тойронд нэг төө хэртэй гэрлэн бүрхүүл ургуулж төсөөл. Биетэй ч...
02/08/2025

Орой бүр унтахын өмнө орон дээрээ суугаад биеийнхээ эргэн тойронд нэг төө хэртэй гэрлэн бүрхүүл ургуулж төсөөл. Биетэй чинь адил хэлбэртэй энэ аура чамайг хамгаалах хуяг юм. Таван минут ингэж мэдрээд хэвтээрэй. Биеийг чинь хөнжил шиг ороож, гадна талаас ямарваа бодол үймрэл, сөрөг хэлбэлзэл нэвтрүүлэхгүй хамгаалах гэрлийн бүрхүүлээ унтах хүртлээ мэдэр. Тэгэх юм бол унтсан хойно далд ухамсарт чинь уг мэдрэмж үргэлжилж, асар хүчтэй дархлаа болно…

Өөрийгөө хуяглахгүй бол олон зүйлийн бэрхшээлд орох вий. Бусад хүн бусад төдийхөн биш. Тэд нарийн хэлбэлзлээр өөрсдийгөө байнга цацрааж байдаг. Бухимдсан хүн бухимдлаа бүх зүгт цацдаг. Чам руу онилоогүй ч зөрөөд өнгөрөх төдийдөө чамд нялзаах жишээтэй.

Хэрэв чи мэдрэг, хүлээн авамтгай мөртлөө гэрлэн хуяггүй бол танихгүй хүнтэй зөрөөд өнгөрөхдөө л сэвтэж мэднэ. Бясалгал хүнийг маш мэдрэг, хүлэээн авамтгай болгодог. Ганцаараа байх үед гайгүй. Бясалгагчдын хүрээлэл дунд байвал бүр сайн. Гэвч хорвоогийн хөл үймээнд хутгалдах үед үй түмэн зовлон шаналал, уур бухимдал өвөрлөсөн хүмүүсийн халдлагад өртөх болно…

Бясалгал чамайг эмзэг зөөлөн, уян нээлттэй болгодог. Тийм учраас бясалгалын дараа өөрийгөө гэрлээр хуяглаж бай. Зарим үед ийм зүйл аяндаа болдог ч заримдаа болдоггүй учраас өөрөө хийх хэрэгтэй. Уг дасгалыг гурван сар хийхэд маш хүчтэй болсноо мэдэрнэ. Орой унтах хүртлээ гэрлэн хуягаа төсөөлсөн шиг өглөө сэрэнгүүтээ сана. Сэрсэн мөртлөө нүдээ нээлгүйгээр таван минут мэдрээд босоорой. Усанд орохдоо, цайгаа уухдаа ч энэ санамжаа үргэлжлүүл. Автобус унаанд суух, ажил дээрээ цаг зав гарах үед гэрлэн бүрхүүл дотроо хэсэг зуур амарч налай.

Гурван долоо хоног, эсвэл гурван сарын дотор чи уг бүрхүүлээ биет байдлаар мэдэрч эхэлнэ. Түм түжигнэсэн олны дунд ч халдашгүй, авташгүйгээр явна. Үүндээ чи магнай тэнийх нь лавтай. Өрөөл бусдын бус, өөрийнхөө л асуудалтай нүүр тулна. Цэвэр хувийн асуудлаа шийдэхэд ядах юмгүй. Харин бусдын асуудал чамд нялзсан бол шийдэхэд тун бэрх. Анхнаасаа чамд хамаарахгүй асуудлын гогцоог яаж тайлах вэ. Тийм учраас өөрийгөө бат сайн хуяглаарай.

Ошо: Агнистын гэгээ

  Хийлгэх гэж буй бүсгүйчүүдэд маань хэрэгтэй юм байна. Хэмжээ тунг нь хараад өөрт тохирхоо хараарай 😍
20/07/2025


Хийлгэх гэж буй бүсгүйчүүдэд маань хэрэгтэй юм байна. Хэмжээ тунг нь хараад өөрт тохирхоо хараарай 😍

Нээх сонин амьдарчихлаа, ахиад эхлэеӨнөөдрийн амьдрал бол өнгөрсөнд бодсон бодлын маань үр дүн. Нээх сонин амьдраад байг...
29/06/2025

Нээх сонин амьдарчихлаа, ахиад эхлэе

Өнөөдрийн амьдрал бол өнгөрсөнд бодсон бодлын маань үр дүн. Нээх сонин амьдраад байгаа нь бидний бодол цэгцгүй, зорилгогүй байсных. Ахиад шинээр амьдарсан ч нөгөө бодол мэдрэмжүүд хэвээрээ байгаа цагт бүх зүйл ахиад л давтагдана.
Эхлээд зорилготой, цэгцтэй амьдралаа төлөвлөж бас тууштай байх хэрэгтэй.
Үгүй бол нээх сонин амьдралаа ахиад өөр нэг хувилбараар давтах болно.
Хором мөч бүхэнд ухамсартайгаар амьсгал. Эндээс л жинхэнэ утга учиртай амьдрал эхлэнэ.

Address

Dalandzadgad

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Carumi posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share