Bolorkhuu Naratsetseg

Bolorkhuu Naratsetseg �����
(2)

CEO & Co-Founder @ TIMELY | Software Engineer | MBA | Harvard Certified | JCI TOYP 2024 | Professional Trainer & Speaker | Entrepreneur empowering people through innovation

30/10/2025

#Зоддог нөхөртэй эмэгтэй өнөө орой зодуулахгүй л бол болоо гэж бодно.
Гэтэл #халамжтай нөхөртэй эмэгтэй авч өгсөн үнэртэй ус нь хэтэрхий нялуун байна гэж голно.
Зарим нэг нь ванн #дүүрэн усанд давс хийгээд хэвтэж байхад, зарим нэг нь 1 литр #уух ус авах гэж хэдэн км туулна.
#Хялар байсан ч хамаагүй хардаг л бол болоо гэж боддог нэгэн байхад, нүд жижиг байна гэж #голоод зүсүүлдэг нэгэн байна.
Кинонд #муу талын дүр байхгүй бол сайн талын дүр нь тодорч гарж ирдэггүйтэй адил, аз жаргалаа мэдрэг гээд жоохон #зовлон өгч байгаа юм!!! Одоо өөртөө юу байгааг дахиад нэг бодоод үз.

NVIDIA-ын үнэлгээ 5 триллион ам долларт хүрчээ. Манай улсын эдийн засгаас даруй 200 дахин том гэсэн үг 🥹
30/10/2025

NVIDIA-ын үнэлгээ 5 триллион ам долларт хүрчээ. Манай улсын эдийн засгаас даруй 200 дахин том гэсэн үг 🥹

29/10/2025

Амжилттай яваа хүмүүсээс сурах 10 зүйл:
1. Эртэч.
2. Тууштай.
3. Эерэг сэтгэлгээтэй.
4. Хэлсэн, амласандаа хүрдэг.
5. Хүмүүстэй эрүүл харилцаатай.
6. Байнга суралцдаг.
7. Өөртөө арчаатай.
8. Сул талаа давуу тал болгож чаддаг.
9. Хүрэх зорилго нь тодорхой
10. Зөвлөгөө, шүүмж сайн авдаг

29/10/2025

Бүсгүйчүүдээ өөртөө цаг гаргаж байгаарай. Эрчүүдээ эрх хүн шиг байж гэргийгээ гэрэлтүүлж яваарай, арчаагүй царайлаад хамаг юмаа хийлгээд, хааж боогоод яваад байв.👌

29/10/2025

Цалин бага ч манай багш нарт хэлдэг ганц өгүүлбэр байдаг. "Ямарч байсан энэ ангиа төгсгөнө дөө" гэдэг.

Түмний хүүхдийн төлөө Сэтгэлээ зориулдаг ачтан бол багш хүн ТА билээ🧡🧡🥰

29/10/2025

Мэргэжил шаарддах ажлыг мэргэжлийн бус хүн мэдэмхийрч яриад, хийгээд явдаг болсон энэ цаг үед мужаанаар шууд янзлуулачихвий л гэж айх юм !!

29/10/2025

~ Амьтны доог болж, ад үзэгдэх үе гарч болноо. Өөртөө итгэлгүй, гэрээсээ цухуймааргүй үе ч бас байдаг. Яг эцсийн дүндээ бусад хүмүүс таны нэг их бодоод байдаггүй юм шүү. Бодсон ч өдрийн 24 цагийн 5 минутад нь л амны зугаа болгоод өнгөрөөж байгаа 👌

28/10/2025

Бид бензин колонк дээр биш ордоны өмнө жагсах ёстой !!!!
Бид түгээгч нараас биш УИХ гишүүдээс хариуцлага нэхэх ёстой !!!!

27/10/2025

🔥 ТАНЫ СОНСОХЫГ ХҮСЭХГҮЙ, ГЭХДЭЭ СОНСОХ ШААРДЛАГАТАЙ 7 ЗӨВЛӨГӨӨ

​Жордан Питерсоны сая сая хүний амьдралд нөлөөлсөн, энгийн боловч хамгийн хүчирхэг 7 зарчмыг танилцуулж байна.

​1. ӨРӨӨГӨӨ ЦЭВЭРЛЭ.
Дэлхий ертөнцийг шүүмжлэхээсээ өмнө өөрийнхөө хяналтад буй хамгийн ойрын орчноо цэгцэл. Хувийн хариуцлага эндээс эхэлнэ.

​2. МӨРӨӨ ТЭГШЛЭЭД ЦЭХ ЗОГС.
Амьдралын бэрхшээлээс бүү нугар. Түүнийг хүлээн зөвшөөрч, зоригтойгоор нүүр тул. Энэ бол биеийн төдийгүй сэтгэлийн байр суурь.

​3. ӨӨРИЙГӨӨ БУСАДТАЙ БИШ, ӨЧИГДРИЙН ӨӨРТЭЙГӨӨ ХАРЬЦУУЛ.
Бусдын амжилтад атаархахын оронд өөрийнхөө өдөр тутмын жижиг ахиц дэвшилд төвлөр. Жинхэнэ уралдаан бол зөвхөн өөртэйгөө хийх уралдаан юм.

​4. УТГА УЧРЫГ ЭРЭЛХИЙЛ (Амар хялбарыг биш).
Түр зуурын таашаал, амар замыг сонгох нь уртдаа хоосролд хүргэдэг. Харин хэцүү ч гэсэн "зөв" бөгөөд "утга учиртай" зүйлийг хий.

​5. ҮНЭНЭЭ ХЭЛ (Эсвэл дор хаяж бүү худал хэл).
Өөрийгөө болон бусдыг хуурах нь таныг сул дорой болгодог. Үнэнийг хэлэх нь таны зан чанарыг хүчирхэгжүүлнэ.

​6. ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭ.
Амьдралдаа тохиолдсон бүх зүйлд бусдыг буруутгаж "хохирогч" болохоо боль. Өөрийнхөө "ачааг үүрч", амьдралынхаа эзэн нь бай.

​7. ТАНД САЙН САЙХНЫГ ХҮСДЭГ ХҮМҮҮСТЭЙ НӨХӨРЛӨ.
Таныг доош нь татдаг биш, харин таныг илүү сайн хүн болоход урамшуулдаг, таны амжилтад чин сэтгэлээсээ баярладаг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл.

26/10/2025

Хүнд үнэгүй өгч болох хамгийн үнэтэй бэлэг бол урам билээ. Хажуудаа байгаа хүндээ урам харамгүй хайрлаарай 🧡

~ Залуу байх 24 зөвлөгөө 1. Уулаар алх. Тогтмол алхвал хэдэн сарын дараа хэн болсноо гайхан ярих болно.2. Дурла. Хэн нэг...
25/10/2025

~ Залуу байх 24 зөвлөгөө

1. Уулаар алх. Тогтмол алхвал хэдэн сарын дараа хэн болсноо гайхан ярих болно.
2. Дурла. Хэн нэгэнд таалагдах хүслээс илүү хүнийг дэгэнд оруулдаг зүйл үгүй.
3. Тур. Гүзээ гэдэг буян биш, баас дүүрсэн гэдэсний гогцоонууд юм.
4. Уухаа багасга. Согтууруулах ундаа өөрөө өндөр калори.
5. Битгий атаарх. Хүний чадсан болгоныг чадахгүй. Бахдан баярлаж сур
6. Хэн нэгэн “Сайн шүү” гэвэл битгий худлаа “Хамт олны хүч” гээ. Таларх, даруу, өөртөө итгэлтэй бай.
7. Дэмий юманд баярлаж сур. Машин угаалгаад юм уу, тэнгэр цэлмэхэд ч юм уу.
8. Найз нөхөд, ойр дотныхондоо цаг мөнгө гаргаж бай.
9. Тансаг хэрэглээ, тав тухыг жаргал гэж бүү эндүүр. Энгийн, хялбар амьдрах нь залуу байхын гол нөхцөл.
10. Битгий гомдолло. Ер нь юунд ч битгий гомдолло. Амьдрал шударга биш ч, амьдрах сайхан.
11. Юунаас ч битгий ай. Үсрээд л үхнэ биз. Залуучууд хаана байна, тэнд бай. Нас намбаар ялгарах хэрэггүй.
12. Орой гарах бол гар. Амьдралыг тасалж байснаас ажлаа тасал. (40-өөс дээш насныханд)
13. Шөнө гоё бол битгий яар. Дахин ийм шөнө олдоо ч уу.
14. Өгөөмөр бай. Хариу харалгүй тусал. Тусалсан бол дор нь март.
15. Жилдээ нэг удаа хөдөө гадаа яв. Эцэг өвгөдийн нутгаар оч.
16. Хуйвалдаанд бүү итгэ. Адилхан хуйвалдаад араар чинь тавьдаг юм.
17. Юмыг хурдан эхэл. Бүхнийг тооцоолоод, бодоод байх ядаргаа. Сэлмээ сугалаад цавчаад ор, юу болох нь харагдана.
18. Цэцэг өгөхөөр бол ямар ч шалтгаангүй шууд өг.
19. Жаахан тэнэг мэсэж бичихдээ бүү ич.
20. Хэн юу гэж бодох бол гэж өөрийгөө зомбидохоо боль.
21. Битгий бөгтийгээд бай. Гэдсээ тат, цэх, пээдгэр яв.
22. Сайн хөдөл. Хүн хөдөлж үхдэггүй, хөшиж үхдэг.
23. Галзуу бүсгүй таарвал битгий гөлийгөөд бай, зүгээр инэмсэглэ. Хариулсан бол дөхөж болно.
24. Байгаагаасаа залуу харагдах гэж бүү хичээ. Инээдтэй. Ямар ч насанд гялалзаж болдог юм.

• Л.Баярсайхан эмч.

18/01/2023

Address

Choibalsan
Dornod

Alerts

Be the first to know and let us send you an email when Bolorkhuu Naratsetseg posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share