
14/08/2025
🇲🇳 ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ 🇲🇳
УИХ-ын ээлжит намар, хаврын чуулганы хугацаанд УИХ-ын даргын Захирамжаар байгуулагдсан ЭМД-ын тухай хуультай холбоотой ажлын хэсгийг миний бие ахлан гишүүдээр УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Х.Болормаа, Э.Болормаа Н.Батсүмбэрэл, УИХ-ын даргын зөвлөх Н.Отгончимэг нар ажиллалаа.
✅️ Хуулийн хэрэгжилт, даатгалын тогтолцоог оновчтой болгох эрх зүйн орчныг сайжруулах, улмаар -д тусгах санал, дүгнэлтээ боловсруулан Улсын Их Хурлын даргад тайлагнаж мөн холбогдох яамд, байнгын хороодод хүргүүлсэн.
🇲🇳 ️Ажлын хэсгийн гишүүддээ болон хамрах хүрээгээ уялдуулан ажилласан Хүнс, эмийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын ажлын хэсэг, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах ажлын хэсгийн ахлагч, гишүүд нартаа мөн дараах хамт олонд талархал илэрхийлье.
✅️ Эрүүл мэндийн даатгалын асуудлаар:
- Эрүүл мэндийн яам,
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,
- Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, Ажлын алба,
- Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар,
- Нийгмийн даатгалын ерөнхий газар,
- Улсын 1,2,3-р төв эмнэлэг,
- Нийслэлийн эрүүл мэндийн газар, дүүргийн эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүд,
- 21 аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, сумын эрүүл мэндийн төв,
- Азийн хөгжлийн банкны төслийн нэгж,
- Салбарын эрдэмтэн, судлаачдын төлөөллийг оролцуулан эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилт, бүтэц, зохион байгуулалт, засаглалын талаар мэдээлэл сонсон, нөхцөл байдалтай танилцаж, саналыг авч ажилласан болно.
Дашзэгвийн Амарбаясгалан
Жигжидсүрэнгийн Чинбүрэн
Ganmaa Davaasambuu
Мягмарсүрэнгийн Бадамсүрэн
Нацагдоржийн Батсүмбэрэл
Хөххүүгийн Болормаа
Энхбатын Болормаа
Наранчулууны Отгончимэг
Batbayar Orosoo
Tushka Tuvshuu