magline.mn

magline.mn Нийгэм, Эдийн засаг, Улс төрийн мэдээний Өнөө.мн сайтын албан ёсны хуудас

01/08/2025

ОРХОН АЙМАГТ ХИЙГДЭЖ БАЙГАА АВТОЗАМЫН АЖЛУУД 9-Р САРЫН 1 НД БҮРЭН ДУУСНА ГЭВ

Орхон аймагт улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр нийт 200гаруй автозам засвар, барилгын ажил хийгдэж байна. Нийт ажлын гүйцэтгэл 80 орчим хувьтай үргэлжилж байна.

ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Б.ЗОРИГТБАЯРЫН ДОТООДЫН ХАДГАЛАМЖ ӨСӨЖ ₮118 САЯ  БОЛЖЭЭАТГ-т мэдүүлснээр Орхон аймгийн Засаг д...
01/08/2025

ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Б.ЗОРИГТБАЯРЫН ДОТООДЫН ХАДГАЛАМЖ ӨСӨЖ ₮118 САЯ БОЛЖЭЭ

АТГ-т мэдүүлснээр Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаярын жилийн орлого ₮40 сая, гэр бүлийн орлого ₮6 сая юм байна.
Түүнчлэн ₮334 саяар үнэлэгдэх хоёр орон сууцтай. ₮65 саяын үнэлгээ бүхий суудлын нэг автомашинтай, ₮33 саяын үнэлгээ бүхий газартай, ₮15 саяын үнэт эдлэлтэй, дотоодын арилжааны банканд ₮118 саяын хадгаламжтай, бусдаас ₮105 саяын авлагатай гэж мэдүүлсэн байна. Өнгөрсөн онд түүний дотоодын арилжааны банкин дахь хадгаламж ₮87 сая байсан бөгөөд гэр бүлийн орлого ₮33 сая байсан гэж мэдүүлж байжээ. Харин өнгөрсөн нэг жилийн хугацаанд түүний гэр бүлийн орлого буурч, хадгаламж нь өссөн байна. Мөн ямар нэг өр зээлгүй гэж мэдүүлжээ.

ОРХОН АЙМГИЙН ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРООР Ц.НЭМЭХБАЯРЫГ ТОМИЛЛОО Орхон аймгийн Засаг даргын захирамжаар Хот байгуулалт, барилг...
01/08/2025

ОРХОН АЙМГИЙН ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРООР Ц.НЭМЭХБАЯРЫГ ТОМИЛЛОО

Орхон аймгийн Засаг даргын захирамжаар Хот байгуулалт, барилга захиалагчийн алба УТҮГ-ын Ерөнхий архитектороор Ц.Нэмэхбаярыг томиллоо. Хотын ерөнхий архитекторын сонгон шалгаруулалтьн зарыг өнгөрсөн нэг сарын хугацаанд зарлаж 5 хүн материалаа ирүүлснээс 2 дахь шатны шалгаруулалтад 3 хүн оролцсон байна. Ингээд Ц.Нэмэхбаяр шалгарч, томилгоо хийгдсэн гэж аймгийн ХМА-наас мэдээллээ.

Хотын ерөнхий архитектороор томилогдсон Ц.Нэмэхбаяр нь :
•1997-2007 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 42-р сургууль. Бүрэн дунд
•2007-2011 онд Техник технологийн дээд сургууль. Бакалавр
•2019-2020 онд Монгол Улсын их сургууль Монгол Япон Төв-д Бизнесийн удирдлага

БОЛОВСРОЛЫН ЗЭРЭГ:
•2012 онд Барилгын төсөвчин
•2025 онд Мэргэшсэн Архитектор-р сурч байгаа

АЖЛЫН ТУРШЛАГА:
•2012 он “Донж Хаус” ХХК -д Архитектор
•2012-2013 он “Орхон аймгийн ГХБХБГазар”-т Архитектор
•2013-2024 он “Номин Констракш” ХХК-д Архитектор, төслийн менежер
•2017-2021 он “Орхон Инженеринг Менежмент” ХХК-д гүйцэтгэх захирал
•2021- оноос “Эрдэнэт Хивс” ХХК-д Дэд бүтэц хариуцсан захирлаар ажилласан туршлагатай ажээ

"НАЙРАМДЛЫН ЭРДЭНЭС" ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ЭХЭЛЛЭЭЭрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн дэргэдэх "Найра...
01/08/2025

"НАЙРАМДЛЫН ЭРДЭНЭС" ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн дэргэдэх "Найрамдлын эрдэнэс" хүүхдийн зуслангийн 5-р ээлжийн 170 гаруй хүүхэд хоолны хорлогод орсонтой холбоотой Улаанбаатар хотоос шалгалтын баг ирж байна. Энэ багийг ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын дарга Б.Баярсайхан ахалжээ. Шалгалтын багийнхан өнөөдөр Булган аймагт ажиллаж байна. Гэхдээ өнөөдөр орой 18:00 цагт Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Г.Ёндонтой уулзалт хийхээр товложээ. Харин маргааш өдөр Найрамдлын эрдэнэс зуслангийн үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөсөн байна.

“The Hu” хамтлагийн тоглолт өнөөдөр орой Увс аймагт болно. Тэд тоглолтынхоо өмнө Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөө...
31/07/2025

“The Hu” хамтлагийн тоглолт өнөөдөр орой Увс аймагт болно. Тэд тоглолтынхоо өмнө Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

ЭНЭ ХОГ ЭНДЭЭ БАЙЖ Л БАЙГ УУ? ХОТЫН ДАРГААХөдөлмөр халалмж үйлчилгээний газраас цагаанчулуут баг руу явсан автозам дагуу...
31/07/2025

ЭНЭ ХОГ ЭНДЭЭ БАЙЖ Л БАЙГ УУ? ХОТЫН ДАРГАА

Хөдөлмөр халалмж үйлчилгээний газраас цагаанчулуут баг руу явсан автозам дагуу шинээр барьсан дугуйн зам, яван замын ажлын дараа үүссэн энэ хогийг хэзээ, хэн цэвэрлэх вэ? Эсвэл бас л төсөв байхгүй юу? Шинэ баригдсан замын хажууд эдгээр том чулуу хог болж үлдэв.

МИНИЙ ДАРАА ХҮН ИРНЭ ГЭСЭН БОДЛООР ЗОГСООЛД АВТОМАШИНАА БАЙРЛУУЛЖ ХЭВШЬЕ🌇Хот суурин газарт замын түгжрэл, авто зогсоолын...
31/07/2025

МИНИЙ ДАРАА ХҮН ИРНЭ ГЭСЭН БОДЛООР ЗОГСООЛД АВТОМАШИНАА БАЙРЛУУЛЖ ХЭВШЬЕ

🌇Хот суурин газарт замын түгжрэл, авто зогсоолын хүрэлцээгүй байдал уур бухимдал үүсэх шалтгаан болдог. Тиймээс энэ мэт авто зогсоолын соёлгүй хэрэглээнээс татгалзаж, миний дараа хэн нэгэн ирнэ, түүнд авто машинаа байрлуулах зай үлдээе гэсэн өгөөмөр сэтгэлтэй байя! Эрдэнэтчүүдээ

🅿️ Авто зогсоолын соёлыг хамтдаа төлөвшүүлье!
🚗 Би л болж байвал бусад хамаагүй гэдэг хандлагаа өөрчилье.
😰Зогсоол дээр бусдын гарц, замыг хааж орхих нь таны тав тух биш, бусдын бухимдлыг нэмдэг.
🏥Хэн нэгэн яаралтай эмнэлэг явах шаардлагатай байж болно. Та хааж орхисон бол яах вэ?
🛣️Буруу зогссон ганц машин олон хүний замыг хааж, хотын хөдөлгөөнийг гацаадаг.
🧠 Бусдыг боддог, соёлтой жолооч байцгаая.
💬 Авто зам бол зөвхөн таны биш, бид бүгдийнх

ЗГ: 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД 8-Р САРЫН 15-НЫГ ХҮРТЭЛ ИРГЭДЭЭС САНАЛ АВНА Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2026 төсви...
30/07/2025

ЗГ: 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД 8-Р САРЫН 15-НЫГ ХҮРТЭЛ ИРГЭДЭЭС САНАЛ АВНА
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2026 төсвийн төслийг боловсруулах явцын талаар мэдээлэл өглөө.
Төсвийн төсөлд төсвийн ерөнхийлөн захирагч болох аймаг, нийслэлийн Засаг дарга нар, УИХ-ын гишүүд, төрийн байгууллагуудын саналыг 7 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон авч дуусчээ. Ингэснээр төсвийн төслийг боловсруулах эхний үе шат дууссан гэсэн үг юм. Харин хоёрдугаар шатны хэлэлцүүлэгт олон нийтийн саналыг нээлттэй авна гэв.
Ерөнхий сайд Г. Занданшатар 2026 оны төсвийн төсөлд иргэдийн оролцоог онцгойлон хангах талаар үүрэг, чиглэл өгсөнтэй холбоотой сангийн яам салбар бүрийн яамдуудтай хамтран хэлэлцүүлэг зохион байгуулэ, олон нийтийн саналыг авахаар болжээ. Ингэхдаа дараах хугацаанд ажлыг зохион байгуулахаар тов гаргасан байна.
📌⁃ 2026 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг 8 дугаар сарын 1-15-ны өдөр хүртэл цахим хэлбэрээр зохион байгуулна.
/E-Mongolia, 11-11 утас зэргээр санал авах/
📌- Төсвийн ерөнхийлөн захирагч, санхүү төсвийн асуудал эрхэлсэн бүх албан тушаалтнуудыг оролцуулсан танхимын хэлэлцүүлэг зохион байгуулах
📌- 9 дүгээр сарын 1-нд УИХ-д өргөн барина
📌-9 дүгээр сарын 15-нд УИХ-ын гишүүд төсвийн төсөлтэй танилцах хэлэлцүүлэг хийнэ.
📌⁃ 10 дугаар сарын 1-нд УИХ-ын ээлжит чуулган эхэлмэгц анхны хэлэлцүүлэг явагдана.
Иймд иргэд та бүрэн 2026 оны төсвийн төсөлд аль салбар, ямар үйлчилгээнд хөрөнгө мөнгө тусгах шаардлагатай байгаа талаарх өөрийн саналаа хэлж, тусгуулах бүрэн боломжтой юм.

ӨГЛӨӨНИЙ МЭНД 😊2025.07.30 өдрийн өглөөний 08 цагийн байдлаар бороо орж байгаа аймаг, сумдын мэдээллийг хүргэе.🌧 Баянхонг...
30/07/2025

ӨГЛӨӨНИЙ МЭНД 😊
2025.07.30 өдрийн өглөөний 08 цагийн байдлаар бороо орж байгаа аймаг, сумдын мэдээллийг хүргэе.
🌧 Баянхонгор - Баянлиг, Эхийн гол
🌧 Завхан - Нөмрөг
🌧 Хөвсгөл - Тариалан
🌧 Булган - Баяннуур, Бүрэгхангай, Гурванбулаг, Тэшиг, Хишиг-Өндөр
🌧 Өвөрхангай - Арвайхээр, Есөн-Зүйл, Хайрхандулаан, Хархорин
🌧 Төв - Баян-Өнжүүл, Эрдэнэсант сумдын нутгаар бороо орж байна хэмээн УЦУОШГ-аас мэдээллээ.

Үндэсний бөхийн үнэнч дэмжигч эмэгтэй Х.Баянмөнх аваргад даалин урлаж бэлэглэвДалай, далай нуураар баян нутагДагшин ариу...
29/07/2025

Үндэсний бөхийн үнэнч дэмжигч эмэгтэй Х.Баянмөнх аваргад даалин урлаж бэлэглэв

Далай, далай нуураар баян нутаг
Дагшин ариун уулсаар баян нутаг” хэмээх Увс нутгийнхны дуу ойрын өдрүүдэд сэтгэлд хоногштол аялагдаж байна. Арга ч үгүй юм, буурал даргын нутаг өнгөт орчлонгийн дэнж дээр үүсгэн байгуулагдаад нэгэн зууныг элээж, тэд баяраа тэмдэглэж байна. Тэгвэл энэ түүхэн тэгш ойг угтаж, Завхан нутгийн эгэл жирийн нэгэн эмэгтэй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнхөд зориулан даалин урлаж бэлэглэжээ.
Түүнийг Ж.Гэрэлмаа гэдэг. Тэрээр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нэгдүгээр сургуулийн монгол хэл, бичгийн багшаар ажилладаг. Улаанбаатарт ирж, аваргатай уулзан, өөрийн сэтгэл шингэсэн даалингаа бэлэглээд буцах гэж байхад нь түүнтэй уулзаж, ярилцлаа. Тэрээр “Би амьдралыг таньж мэдэх болсон цагаасаа аавтайгаа хамт Монголын радиогоор үндэсний бөхийн барилдааныг шимтэн сонсдог байлаа. Тэгээд барилдааны тайлбарыг сонсоод дэвтэртээ бичдэг байсан. Хөдөөгийн малчин айлд, бөхөд хайртай гэр бүлийн охин болон төрсөндөө баярладаг. Энэ нь монгол бөхөө хүндэлдэг, дээдэлдэг болоход нөлөөлсөн болов уу. Энэ жил Увс аймгийн 100 жилийн ой тохиож байгаа. Домогт арван Баядын Их аварга Х.Баянмөнх улсын баяр наадамд арван удаа түрүүлсэн байдаг. Зөвхөн үндэсний бөхөөр биш, бусад олон төрлөөр тив дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгаж явсан хүчтэн шүү дээ” гэлээ. Тэрээр даалингаа зүү ороон урлаж, аваргын бүх л амжилтыг багтаахыг хичээжээ. Ёстой л нэг аугаа хүний алдар сууг алгын чинээ даалинд багтаана гэдэгтэй адил бүтээл болсон байлаа. Гэхдээ мэдээж Х.Баянмөнх аваргын амжилт бүрийг даалиндаа багтаах боломжгүй байсан гэнэ лээ.
Даалингийн голын дугуй хэсэгт Х.Баянмөнх аваргын нэрийг угалзан эвхмэлээр бичин, гурван давхар зүү ороожээ. Нэрийнх нь дотор талд “Хорлоо” хэмээх овгийг нь оёж өгсөн байна. Харин дөрвөн өнцөгт нь “Даяар дуурсагдах, далай, даян, дархан” гэх түүний цол чимгийг хатгаж, голд нь улсын баяр наадамд түрүүлсэн онууд, нэг буланд нь “Чөлөөт бөхийн дэлхийн аварга”, ”Сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор”, харин нөгөө буланд нь “Хагас зуун жилийн ганцаардал... Миний ялалт”, “Монгол бөхийн 725 мэх” зэрэг аваргын бичсэн номынх нь нэрийг хүртэл бүтээлдээ багтаажээ. Мөн хоёр талын эмжээр дээр нь “ХХ зууны манлай бөх”, “АИХ-ын депутат”, “ОХУ-ын гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт” зэргийг оёж, даалингийн амсар дээр нь “Хөдөлмөрийн баатар” цолыг нь урлажээ.

Ж.Гэрэлмаа монгол хэл, бичгийн багш учраас бүгдийг нь монгол бичгээр зүү ороож оёсон нь маш содон байлаа. Тэрээр “Ямар ч гэсэн аваргадаа бүтээлээ сая гардууллаа. Аварга даалингаа аваад хөөргөө шууд хийчихлээ. Ийм даалин оёод өгнө гэдэг ямар их сэтгэл вэ хэмээн баярлаж байсан. Миний зорилго нэг зорилго биеллээ олсонд үнэхээр их баяртай байна. Дээшээ харсан сав хоосон өгдөггүй учир дотор нь өмнө үеийн тавтын дэвсгэрт хийж өгсөн. Мөнгөн дэвсгэрт дээр жанжин Д.Сүхбаатарын хөрөг байдаг. Х.Баянмөнх аварга нэрт жанжинтай нэг өдөр төрсөн шүү дээ. Бүх зүйл бэлгэдлээрээ бүтээгддэг. Хүнд зүгээр нэг даалин оёж өгөхгүй шүү дээ. Бүх юм судалгаа, шинжилгээтэй. Би Завхан аймгийн Тэлмэн сумын унаган хүн. Нөхөр маань ч бас Завхан аймгийн хүн. Дээр үед манай нутагт Шагж аварга, урт гарт М.Лхагва гэх сайхан бөхчүүд байсан. Гэвч тухайн цаг үеийн байдлаас шалтгаалж ид мандан бадарч байх үедээ хэлмэгдэж байсан гэлцдэг. Харин одоо яагаад манай аймгаас аварга, арслан төрөхгүй байгаа юм бол гэж бодож ийм сайхан авшигтай аваргыг баярлуулбал төрсөн нутгаас минь том цолтон төрөх байх гэж итгэсэн” гэлээ.
Аваргад даалингаа гардуулчхаад “хөл нь газар хүрэхгүй” баярлаж яваа энэ бүсгүйн хийсэн, бүтээсэн нь үүгээр хэмжигдэхгүй. Монгол хэл, бичиг, сайхан бичгийн улсын уралдаануудад өөрөө болон шавь нараа бэлтгэн оролцож тогтмол амжилт гаргадаг байна.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин

🇲🇳Увсчууд 100 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэж байна📷Увс аймгийн төв Улаангом хот 2025.07.29
29/07/2025

🇲🇳Увсчууд 100 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэж байна
📷Увс аймгийн төв Улаангом хот 2025.07.29

🇲🇳Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин II багийн даваатад 7-р сарын 21-нд гарсан ойн түймрийг өнөөдөр буюу 7-р сарын 29-...
29/07/2025

🇲🇳Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин II багийн даваатад 7-р сарын 21-нд гарсан ойн түймрийг өнөөдөр буюу 7-р сарын 29-ний орой бүрэн унтрааж чаджээ.
ОБГ-ын алба хаагчид нийт 9 өдөр 8 шөнө ойн түймрийг унтраахаар тасралтгүй ажилласан байна.

Address

Orkhon Province, Bayan-Undur Sum
Erdenet
64253

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when magline.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share