Хэнтий Аймаг Чингис хот Өндөрхаан Nutag.mn

  • Home
  • Mongolia
  • Hentiy
  • Хэнтий Аймаг Чингис хот Өндөрхаан Nutag.mn

Хэнтий Аймаг Чингис хот Өндөрхаан Nutag.mn Хэнтий аймаг, Чингис хотын мэдээ мэдээлэл

01/08/2025
01/08/2025

ШУУДАЙ ДҮҮРЭН ХУВЦАС ХАЯЖ
ШУРГУУЛГАНДАА ХЭДХЭЭН ХУВЦАСТАЙ
ҮЛДСЭН ХҮН НЬ БАЙНАА 😀
Сайндаа ч биш л дээ сүүлийн үед Treatment clothes, Matching clothes судалж эхэлсэн цагаасаа эхлэн ямар хэрэггүй худалдан авалт хийж "мөнгө их үрдэг" болохоо ухамсарлаж эхэлсэнтэй холбоотой гэх үү дээ. Яг үнэндээ бид хямд хувцас авч мөнгөө хэмнэж байна гэж боддог ч яс юман дээр маш их үргүй зарлага гаргаж байдгаа мэддэггүй юм билээ ш дээ 😀

Тиймээс нэг ч гэсэн эмэгтэй хувцасны сонголтоо зөв хийж сураад хувийн төсөвтөө хэмнэлт хийдэг болоосой гэсэндээ өөрийн уншиж, судалж, туршиж, эрэлхийлж олж авсан "Шүүгээний туршлага, түүхээсээ" хуваалцахаар шийдлээ.

1. ИНТЕРНЭТ ХУДАЛДААНААС ХАРАНХУЙ ХЭЗЭЭ Ч БИТГИЙ ХУДАЛДАН АВАЛТ ХИЙ!
За энэ бол бүүр хувцасны эмх цэгцэнд "Алтан дүрэм" гэж хэлж болохоор зүйл шүү. Миний шүүгээний 100-ны 70 хувь нь интернэтээр захиалж аваад өмсөгдөөгүй хаягдсан хувцаснууд байсан.

Ямар материалтайг нь сайн мэдэхгүй, ямар сууцтайг нь ч өмсөж үзээгүй, размер нь таараагүй өч төчнөөн хувцсыг сэтгэлийн хөөрлөөр асар их мөнгө төлж авч байснаа ухамсарласан даа хөөрхий. Эндээс юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхээр интернэтээр хувцасны лайв үз, сонго. Гэхдээ лайв хийгдсэн газар руу зорьж очиж үзэж харж өмсөж зүүж байгаад худалдан авалт хий гэх гээд байгаам.

Яахав завгүй нийгэмд мэдээлэл авах гүүр бол яг үнэндээ цахим eртөнц болчихоод байгаа энэ үeд аан энд ийм юм байгаа юм байна гэж мэдээлэл авч тоочиглож байгаад зүгээр л очоод авчихсан нь дээрээ л юм билээ.

Онлайнаар худалдан авалт хийхийг хүсвэл зөвхөн брэндийн баталгаатай, чанар, стандарт нь тогтоогдсон газраас харанхуй сонголтоо хийх нь хамаагүй эрсдэл багатай. Бусдаар одоо бол залхуурч, цагаа хэмнэж байна гэж өөрийгөө зөвтгөж онлайн худалдаа оооогт хийхээ больсооон.

2. ХЯМДРАЛЫН БАРАА ОГТ АВАХАА БАЙСАН
Урд нь хямдралын лайвуудыг өдөр алгасалгүй үзэж өрсөж авах гэж шүлэнгэтдэг байлаа. Хамгийн харамсалтай нь амжаад авчихлаа гэж бодсон хувцаснууд маань хогийн уутанд хэвтэж байна!

Эндээс маш том сургамжийг авсан нь харамч хүн хоёр дахин төлдөг юм байна. Хямдралын бараа авах гэж чичрэхээсээ илүүтэй мөнгөө цуглуулж байгаад дөмөгтэйнхөн шиг чанартайнхан шиг худалдан авалт хийх нь хамаагүй дээрийг ойлгосон.

3. ХЯМД ХУВЦАС МӨНГИЙГ ХЭМНЭХ БИШ ҮРДЭГ!
Хямд хувцас бол тэгээд л хэр тааруу байдгийг 30 гарсан хойноо ойлгосон толгой доо 😀Хямд хувцас оёдол муутай, чанар муутай, материал муутай, сууц муутай, эдэлгээ муутай ер нь л бүх юмаараа л муу муу муу байдаг гэдэгтэй одоо эвлэрэх цаг нэгэнт болсон гэж өөртөө хэлсэн цаг өдрөөс эхлэн миний сонголт арай "ухаантай" болж эхэлсэн юм даа 😀

ҮНЭ ДАГАЖ ЧАНАР гэж бас ч зүгээр ч нэг хэлчхээгүй юм билээ шүү. Тийм болохоор одоо хямд хувцас авч мөнгөө огт үрэхгүй эсрэгээрээ мөнгөө сайхан хуримтлуулж байгаад үнэ бүхий чанарлаг, брэндийн, стандарт, чанарыг хангасан хувцсыг сонгосон нь харин ч дахин дахин худалдан авалт хийхгүй мөнгийг "зад хэмнэдэг" юм билээ шүү!

4. ЗОХИЦОЛТОЙ ХУВЦСЫГ СОНГОЖ СУРАХ
За энэ бол хамгийн чухал хэсэг. Жишээ нь би маш чанартай силкэн цагаан срочик, хар өргөн өмд, blazzer буюу оver size-ийн чанартай сайн пиджак авчхаж байгаам. Дараа нь срочикоо бүхий л юбкан дээрээ өмсөнө. Blazzer бол тэгээд бүх зүйл дээр хэрэг болно. Хар өмдний дээр юу л бол юу зохицуулаад өмсөнө. Гол нь эдгээр нь чанартай сайнаас нь гадна размерын хувьд яг таарсан, материал сайтай байхад л бүхий л хувцсан дээр дагалдаад хэрэглэгддэг шүүгээнд байж байх хувцасны сонголтуудаа тоочиглоод сонгоод аваад сурчихвал "Маш том хэмнэлт"-ийг өөртөө бий болгож чадна!

Энд гэхдээ жаахан цаг хугацаа ордог шүү. Би энийг мэдэх гэж шуудай шуудай хувцас шүүгээнээсээ гаргаж хаясныхаа дараачаас л бага багаар судалж мэдсэн миний хамгийн үнэ цэнтэй мэдлэгүүдийн маань нэг гэж хэлж болно. Одоо бол Matching clothes буюу "Хувцсаа тохируулан өмсөх урлаг"-ийн талаар судлаад явж байгаа болохоор хувцас авахдаа юун дээр яах билээ гэж тооцоолж байж авдаг болсон.

5. ЭМЧИЛГЭЭНИЙ ХУВЦСАНД ХЭЗЭЭ Ч БИТГИЙ ГАР ТАТ!
Манайхан одоогоор "Эмчилгээний хувцас" гээч юу байдаг талаар бараг л мэдээлэлгүй байгаа. Учир нь энэ талаар хэлээд бичээд яриад өгөх хүн ховор байгаатай холбоотой юм. Эмчилгээний хувцас гэж тэгвэл юу вэ? Ердөөсөө таны биеийг тав тухтай байлгадаг хувцас л гэсэн үг товчхондоо.

Материал сайтай, агаар солилцоо сайн хийгддэг, бариу биш, хөнгөн, нимгэн хэрнээ элчтэй зэрэг үзүүлэлтүүд нь "эмчилгээний хувцас"-ны гол тодотголууд. Илүү ойлгомжтой тайлбарлах үүднээс жишээ татаж ярья л даа. Би саяхан "эмчилгээний гутал" Японоос авсан. Харахад бүүр үнэхээр царай муутай хэн ч харсан 650.000-аар авсан гэж хэлэхээргүй эмээ маркын оломтой гутал.

Муухан брэндийн туфлитэй дүйхээр үнэтэй байгааз. Гэвчиг ач холбогдлын хувьд өөр. Бид өдөр тутамдаа буруу алхаж гишгэдгээсээ болж араг ясны гажилт, тэгш бус хэмтэй болчихдог. Хөмсөг, нүд дээр доор байгаагаас гажилттай байгаагаа мэдэж болно.

Ингээд араг яс мм-ээр зөрөх төдий өнөө цусны эргэлт бодисын солилцоонд сөргөөр нөлөөлөөд ирдэг гэдгийг мэддэггүй. Тиймээс эрүүл мэндийг тэтгэх, засах, эмчлэх гутал, хувцсыг одооноос судалж мэдэх л хэрэгтэй гэж боддог юм.

Жишээ нь би гэдэг хүн маш зоригтой бөгөөд шийдэмгий худалдан авалт хийсэн нь эрүүл мэндийн дотуур хувцас авсан явдал байв. 3 сая 700 мянга гээд бод доо. Зарим хүн мангар тэнэгийг маань гайхах л байх. Гэхдээ Азийн бүхий л өндөр хөгжилтэй орны хүүхнүүдийн хувцасны сонголт эмчилгээний суурьтай болсныг мэдчихвэл намайг нэг их буруутгахгүй л болов уу.

Доод мөчөөрөө тулгуурлаж явдаг хүн гэдэг амьтан үргэлж нуруугаа дэмтэй авч явах ёстой байдаг. Үргэлж нуруунд дэмтэй бие барихгүй харин ч дэмнэж өгдөг даруулгынхаа тусламжтай даарч хөрж, тухгүйдэхгүй явна. Нимгээн шилэн трико шиг эрүүл мэндийн дотуур өмд нь халуунд халууцуулахгүй, хүйтэнд дааруулахгүй урагддаггүй технологиор хийгдсэн байдаг болохоор биед үнэхээрийн тухтай. Хөлийн судасны бүдүүрэлтэй хүмүүст эмчилгээний гойд үйлчлэл үзүүлдэг юм гэсэн.

Гурван хосын нэг дээгүүрээ өмсдөг цамц байдаг. Өмсөх төдий над шиг бөгтөр хүний нурууг засаж тэгш хэмтэй суулгахаас гадна миний хамгийн үзэн яддаг авгай махны целлилиудтай тэмцэнэ. Энэ мэт эмчилгээний хувцасны талаар яривал арвин зүйлийг ярихаар байвч уртаас урт пост болчих гээд байгаа болохоор энд хүрээд товчлоё.

6. ШҮҮГЭЭНД БАЙВАЛ ЗОХИХ ХУВЦАС
*Нар, салхины цамц. Нүүр нөсөөтөж толбодох. Арьсны чигээ алдах, үрчлээтэх, хөгшрөхөөс сэргийлдэг. Эмчилгээний хувцсыг хүүхэд, хөгшингүй уул нь өмсөж хэвших ёстой юм. Даанч манайх аагим халуунд тархи, толгойгоо гялалзуулж явж явчхаад үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн эрэлхийлдэг. Угтаа бол байгалийн нар, салхи, шорооноос эрүүл мэндээ хамгаалах хувцас хэрэглэл өмсөж хэвших хэрэгтэй л дээ.

*Fleese дулаахан нэг цамцтай заавал байх хэрэгтэй

*Хаана ч аваад явчихдаг нимгэн ноолууран алчууртай байх хэрэгтэй. Энэ бол эрүүл мэндэд маш дэмтэй шүү. Нуруугаа л хүн жиндүүлбэл бүх өвчний эхлэл болдог юм билээ шүү дээ. Жиндэх гээд ирэхээр гаргаж ирээд л ороочихдог дулаахан ноолууран алчуур юу юунаас илүү чухал.

*Фирмийн пүүз, Jeans /Wrangler, Levis ч гэдэг юм уу тухайн барааны хамгийн том хөгжүүлэлтийг хийж чадсан газрыг сонговол дээр дөө/

*Галуу, нугасны сөдөн куртка. Хүнд хувцас өмсөх тусам хүнд ачаа тээр болж байдаг, нурууны суултад нөлөөлж байдаг. Галуу, нугасны өд гэдэг энэ дэлхий дээрх хамгийн хөнгөн, нимгэн хэрнээ супер элчтэй дулаахан куртка байдаг юм шүү гэдгийг эрт мэдээд авсан бол шүүгээндээ тэгж их гадуур хувцас авахгүй байсаан. Одоо бол би фирмийн ганц л нимгэн куртка, хантаазаа өдөр тутамдаа барьж өмсөж байна. Үнэхээр дулаахан, хэн ч харсан гоё. Нэг өө хэлнэ гэвэл бусад хүмүүс нэг юмаа яасан удаан өмсдөгийн л гэх байх. Тэр бол хамаагүй ээ. Өөртөө л зөв байхад болоо гэж боддог болсон.

*Агаар солилцоо маш сайн хийгддэг өмд. Энэ бол их чухал шүү. Ер нь хүн нейлонтой хувцас өмсөх тоолонд ааш авиранд ч нөлөөлж бүүр цаашлаад дотоод шүүрлийн булчирхай, зүрхний хэмд хүртэл сөргөөр нөлөөлж байдаг. Тиймээс цэвэр даавуун, оёдол, суудал, сайтай брэндийн өмд, цамцанд гар бүү татаарай л гэж зөвлөе доо.

*Үнэ цохиж дээл хийлгэ! Хямдхан дээл жил болгон оёулж өмсөж байхаар нэг даацтай сайхан дээл хийлгэж нэг насаараа өмсөх нь надад бол хамаагүй дээр санагддаг болсон. Ур хийц, оёдол, эдэлгээ сайтай чанартай, үнэтэй дээл бол давуу тал. Яагаад гээч. Би нэг бизнес уулзалтаар гадагшаагаа явлаа. Хамт явсан хүмүүс маань их хурлын гишүүдээс эхлээд томоохон бизнес эрхлэгч эгч нар байлаа. Тэгтэл ажлын дараах оройн зоогт бүх хүүхнүүд хамгийн брэндийн ганган плажаа өмсөж ирсэн үдэш би харин эсрэгээрээ дээл өмсөөд очсон юм. Гадныхны дунд ёстой жинкэн од болж байгаа юм чинь😀Ямар гоё дээл вэ ур хийц нь яасан сайхан юм бэ зургаа хамт авхуулж болох уу гээд л... Тэгсэн хамт явсан эгч нар дээл аваарай гээд хэлчихгүй дээ нээрээ л дээлээ өмсөж ирдэг байж гэж шогширч байж билээ. Тэгэхээр шүүгээнд заавал байх ёстой нэг чухал зүйл бол үнэтэй, оёдол, загвар, хийц сайтай дээл гэдгийг мартаж болохгүй. Мөн гадагшаагаа дээлээ яаж ийж байгаад аваад явдаг байгаарай. Тэнд жинхэнэ од болж хэрэг болдог гэдгийг өөрийн туршлага дээрээ үндэслэн хэлэх байна.

7.ГОЁЛ ЧИМЭГЛЭЛ
Гоёл чимэглэлийн хувьд болсон болоогүй хямд төсөр зүйл авч мөнгөө үрж байхынхаа оронд нэг diamond ээмэг, бөгж /классик хувцас, спорт хувцас гээд бүх зүйл дээр нийцэхээс гадна чихний унжилтад нөлөөлөхгүй хамгийн зөв сонголт гэж боддог/
За тэгээд нэг сайн чанарын шүрэн хослол. Цалин цагаан 999-ын сорьцтой цэвэр мөнгөн ур хийц сайтай хослол за даа ингээд л болоо дөө ер нь бол. Гангарааны ганц хоёр гялтгар мялтгар юм байвал байна тэрийгээ тэгээд л хольж солиод л зүүхэд болоо гэж боддог болсоон😀Гол нь эмэгтэй хүн чих хоосон л явж болдоггүйм гэнэ лээ.

ГОЛ НЬ ГАМТАЙ ЮМАА ЭДЭЛЖ СУРАХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ
Хямд төсөр худалдан авалт хийхээ болиод чанартай зүйлд мөнгө зарцуулаад ирэхээр нэг зүйлийг сайн ойлгодог юм байна. Тэр нь юу вэ гэхээр хувцсаа гамтай өмсөх, арчлах, эдлэх😀
Жишээ нь муугүй үнээр авсан торгомсог, зөөлөн унасан материалтай үнэтэй цагаан срочкон цамцаа хэзээ ч угаалгын машинд хийхээ больсон. Зөвхөн органик бүтэцтэй сайн чанарын угаалгын нунтаг ашиглан бээлий өмсөж байгаад угаадаг болсон. Ер нь л үнэтэй хувцсаа хайрлаж эхэлдэг юм билээ😀Урд нь ч тэгээд хувцасны үнэ цэнийг мэдэхгүй шидчихдэг. Дахиад л угаадаг, индүүддэг байсан бол одоо бол яанаа энийгээ үрчийлгээд дахиад угаавал муухай болно доо гэсэн ухамсар сууж эхлэх нь ёстой жинхэнэ "шүүгээний эмх цэгц"-нд суралцаж байгаагийн илрэл юм билээ.

ЭЦЭСТ НЬ ГЭЖ ХЭЛЭХЭД
Чанартай хэрнээ цомхон хувцастай болох нь олон талын ач холбогдолтой. Болсон болоогүй юм авчхаад л надад өмсөх юм алга гэдэг чинь ерөөсөө л хувцаслах урлагт одоо хэр нь суралцаагүй л байна гэсэн үг. Яг байх ёстой хувцасны жагсаалттай болчих юм бол ямар амар байдаг гээч. За гадагшаа явахдаа энэ энийгээ авчихна. Хөдөө явахдаа энэ энийгээ өмсөнө. Үдэшлэгт явахдаа энийгээ өмсөөд явья дөө гээд стресс ч бага цагт ч хэмнэлттэй болоод ирдэг шүү.

За энэ хүртэл уншиж хамт байсан та нартаа баярлалаа. Та нар гэхдээ бас сонин шүү. Энэ бүгдийг мэдэх гэж хэчнээн шуудай хувцсаараа золио гаргаж хэчнээн өдөр хоногийн ард гарч аан энэ нь болохгүй юм байна тэр нь болдог юм байна гэж шүүн тунгаасан "Хамгийн үнэ цэн"-тэй мэдлэгээ цаг заваа гарган байж бичихээр нээх урамгүй нууцаар уншаад өнгөрдөг нь жоохон тиймхэн санагддаг шүү. Нэг тийм нууцаар үерхдэг зангаа уул нь болимоор л байгаам.

Гэхдээ ч бас сүүлийн үед ойлгоод байгөө. Байнга үйлчлүүлдэг салондоо хоёр эгчтэй таарлаа. Чиний постыг ёстой ба бэ-гүй уншдаг шүү. Хоёр эгч нь 90-ээд оны үеэр ганзага, наймаа гээд биеэ хаячихсан улс. Одоо л чиний "Амьдрах урлаг"-ын талаар бичиж нийтэлдэг болгоноос жишээ авч амь амьдралдаа тусгаж засаж залруулж явна. Тэгээд баярлаж явдаг шүү гэж бичих гэхээр бас хавь ойрынхноосоо санаа жаахан зовох юмаа гэж хэлэхийг нь сонсоод аан бас ийм хэсэг бүлэг хүмүүс байдаг юм байна шүү гэж өөр өөртөө хүлээн зөвшөөрөөд өнгөрч билээ. За тэр яахав "Хувцасны шүүгээ"-ний талаар өшөө ч судалгаа байна. Энэ талын мэдлэгээ хүмүүс уул нь их өндөр үнэлдэг юм билээ. Мань ямар тийм зан байх биш. Мэдсэн судалснаа тэгээд бага багаар зав зай гарвал нь энэ мэт үлдээгээд явнаа.

Хувцасны шүүгээ судлагч Б.Саруул

 #ХОМ: Жагсаалтын гишүүдийн ХӨРӨНГӨАТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангу...
01/08/2025

#ХОМ: Жагсаалтын гишүүдийн ХӨРӨНГӨ

АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг цахим хуудсандаа байршуулаад байна. ХОМ-ээс УИХ-д жагсаалтаар сонгогдсон гишүүдийн хөрөнгийг хүргэе.

134 сая төгрөгийн урлаг, түүхийн бүтээлтэй

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцын нийт орлого 204 сая төгрөг, 134 сая төгрөгийн үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлтэй гэж мэдүүлжээ. Мөн тэрээр өр зээлгүй, дотоодын банк, санхүүгийн байгууллагад 340 сая төгрөгийн хадгаламжтай бол, гадаадын улсын банк, санхүүгийн байгууллага дахь хадгаламж, харилцах дансны үлдэгдэл нийт 110 сая төгрөгтэй байна.


Л.Гантөмөр 160 адуу, 10 үхэртэй

УИХ-ын гишүүн, АН-ын дарга Л.Гантөмөр 24.5 сая төгрөгийн орлоготой. Гэр бүлийн гишүүдийн орлого нь 49 сая төгрөг байна. 705 сая төгрөг бүхий нэг амины орон сууц, дөрвөн нийтийн орон сууцтай. 319 сая төгрөгийн үнэ бүхий Nissan, Patrol- 1 маркийн жийптэй. Нийт 175 сая төгрөгийн үнэ бүхий 160 адуу, 10 үхэртэй. Дотоодын банканд 91 сая 693 мянга 580 төгрөгийн хадгаламжтай. 47 сая 134 мянга 620 төгрөгийн зээлтэй. Астрарүүт ХХК, Эрдэнэс таван толгой ХК-нд 17.15 хувийн хувьцаа эзэмшдэг гэжээ.


12.1 тэрбум төгрөгийн авлагатай гэж мэдүүлжээ

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин 7.2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх нийтийн гурван орон сууцтай, нэг хашаа байшинтай, гурван авто зогсоолтой, “Porsche Cayenne” болон “Land Cruiser 200”, “Toyota, Alphard” маркийн машинтай, 7 тэрбум төгрөгийн үнэт эдлэлтэй, 450 сая төгрөгийн бэлэн мөнгөтэй, 12.1 тэрбум төгрөгийн авлагатай, хоёр орон сууц, барилга байгууламж нь баригдаж дуусаагүй байгаа, жилийн 111.5 сая төгрөгийн орлоготой, “Зочил технологи”, “Жи чоис”, “Тэгш булан” ХХК-д хувь эзэмшдэг.


Нэг тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй

УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржхандын орлого 62 сая төгрөг байна. Гэр бүлийн нь 157 сая төгрөг, нэг тэрбум төгрөгийн үнэ бүхий нийтийн орон сууц, 25 сая төгрөгийн үнэтэй суудлын жижиг Nissan маркийн автомашин, 10 сая төгрөгийн үнэ бүхий 12 адуутай, дотоодын 23 сая төгрөг хадгаламжтай, нэг тэрбум 100 сая төгрөг байна. Эрдэнэс ТТ ХК, Эрдэнэс ТТ ХК, Монре Даатгал ХХК, Монреимпекс ХХК, Зээл Эм Эн ХХК, Эрдэнэс ТТ ХК, Эрдэнэс ТТ ХК, Эрдэнэс ТТ ХК, Айтүүлс ХК, Авто Хаб ХХК, Стандарт Инвестмэнт ҮЦК ХХК, Монре файнаншиал ХХК-д хувьцаа эзэмшдэг байна. 50 сая төгрөгийн үнэ бүхий эзэмших-0.7 га газартай.

Хоёр тэрбум 800 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй

УИХ-ын гишүүн Ө.Шижирийн орлого 98 сая төгрөг байна. Хоёр тэрбум 800 сая төгрөгийн үнэ бүхий нэг нийтийн орон сууц, нэг зуслангийн байшинтай. Нийт 300 сая төгрөгийн үнэ бүхий Lexus, 570- 1 маркийн хоёр автомашинтай. 50 сая төгрөгийн үнэ бүхий таван адуутай. 191 сая төгрөгийн газартай. Дотоодын банкинд дөрвөн сая 047 мянга 170 төгрөгийн хадгаламжтай. Хэлц үг ХХК, Баялагын хувь ХК, Эм Ди Си Ресорс ХХК, Эм Ди Си рэйл эстате ХХК, Монголиан девелопмент корпораци ХХК, Фүүдкорп ХХК, Пастри корп ХХК зэрэг компаниудын дөрвийг нь 100 хувь, нэгийг нь 50 хувь эзэмшиж байна.

50 сая төгрөгийн зээлтэй гэжээ

УИХ-ын гишүүн Б.Жаргалан 255 сая орлоготой, гэр бүлийн гишүүд нь 36 сая төгрөг олдог гэжээ. Нэг тэрбум 438 сая төгрөгийн үнэ бүхий нэг амины орон сууцтай. 57 сая 260 мянган төгрөгийн газартай. 750 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дотоодын банканд 26 сая төгрөгийн хадгаламжтай, 37 сая төгрөгийн авлага, 50 сая төгрөгийн зээлтэй гэжээ.

Хоёр тэрбум төгрөгийн авлагатай байна

УИХ-ын гишүүн Ж.Галбадрах жилийн 360 сая төгрөгийн орлого олдог. 1.6 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй. Жийп болон туулах чадвар өндөр Lexus RX 450- 1, Туулах чадвар өндөр Toyota Land Cruiser 200 түүнийгээ 165 сая төгрөгөөр үнэлжээ. Гурван сая төгрөгийн үнэт эдлэл, 51 сая төгрөгийн хадгаламж, хоёр тэрбум төгрөгийн авлагатай байна МРЖ ХХК 75 хувь, Шинэ монгол эрдмийн хүрээлэн ХХК 100 хувь, Түмэн Амгалан Өргөө ХХК 50 хувийг эзэмшдэг байна.

“Сентоза фоод корт” ХХК-ийн хувьцаа эзэмшдэг

УИХ-ын гишүүн С.Одонтуяа 70 сая орлоготой. Гэр бүлийн орлогогүй. Амины орон сууцгүй. Нийт 798 сая төгрөгийн үнэ бүхий гурван нийтийн орон сууцтай. Үйлдвэрлэлийн зориулалтын нэг барилгатай. нэг гражтай. Камаз, КАМАЗ-4310-1 маркийн нэг том оврын ачааны машинтай. Дотоодын банканд есөн сая 836 мянга 510 төгрөгийн хадгаламжтай. Сентоза фоод корт ХХК-нд 50 сая төгрөгийн буюу 10 хувийн хувьцаа эзэмшдэг гэжээ.

130 адуутай Ж.Батсуурь

УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн 78 сая төгрөгийн орлоготой. Гэр бүлийн орлого 30 сая, хөрөнгө борлуулсан орлого 30 сая төгрөг байна. Нийт хоёр тэрбум 600 сая төгрөгийн үнэ бүхий хоёр нийтийн орон сууц, нэг хашаа, байшин, нэг үйлчилгээний зориулалттай барилга, нэг авто зогсоол, нэг гражтай. Нийт 380 сая төгрөгийн үнэ бүхий дөрвөн жийп, нэг суудлын жижиг машинтай. 140 сая төгрөгийн үнэ бүхий 130 адуутай. 13 сая 200 мянган төгрөгийн газартай. Дотоодын банканд 140 сая төгрөгийн хадгаламжтай. Датуком ХХК-д 49 хувийн хувьцаа эзэмшдэг. Нэг тусгай зөвшөөрөлтэй гэжээ.

Гэр бүлийн гишүүд нь 570 тэрбумын орлоготой

УИХ-ын гишүүн С.Цэнгүүний өөрийн орлого 35 сая төгрөг байна. Гэр бүлийн гишүүдийн орлого 570 тэрбум. Нийт 440 сая төгрөгийн хоёр нийтийн орон сууц, нэг хашаа байшинтай. 30 сая төгрөгийн үнэ бүхий Toyota, Prius- 1 маркийн автомашинтай. 29 сая төгрөгийн үнэ бүхий Үнэт эдлэл, урлаг, түүх, соёлын үнэт зүйлтэй. Дотоодын банканд 31 сая 450 мянган төгрөгийн хадгаламжтай. Спирит майнд логистик ХХК-ийг 100 хувь эзэмшдэг. 21 сая төгрөгийн бэлэг, хандив, өв залгамжлалтай гэжээ.

“Шинэ зуун энержи” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг

УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн орлого 46 сая бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 102 сая төгрөг байна. Нийт хоёр тэрбум 550 сая төгрөгийн үнэ бүхий нэг нийтийн орон сууц, нэг оффис зориулалттай барилга, нэг авто зогсоолтой. Нийт 101 сая төгрөгийн үнэ бүхий хоёр суудлыг жижиг тэрэг, хоёр жийптэй. 500 сая төгрөгийн газартай. 60 сая төгрөгийн үнэт эдлэл, урлаг, түүх, соёлын үнэт зүйлтэй. Дотоодын банканд 17 сая төгрөгийн хадгаламжтай. Бусдаас 682 сая төгрөгийн авлагатай. Шинэ зуун энержи ХХК-ыг 100 хувь, ММС Трейд ХХК 50 хувь, Ганга Илд ХХК 40 хувь эзэмшдэг. 500 сая төгрөгийн бэлэг, хандив, өв залгамжлалтай гэжээ.

Нэг тэрбум 564 сая төгрөгийн мал аж ахуйтай

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан 64 сая төгрөгийн орлоготой. Гэр бүл нь 27 сая орлого олдог байна. Хөрөнгө борлуулсны орлого нь хоёр тэрбум 340 сая. Нэг тэрбум 100 сая төгрөгийн нэг нийтийн орон сууц, хоёр авто граштай. Нийт 760 сая төгрөгийн үнэ бүхий хоёр жийп, нэг суудлын автомашинтай. Нэг тэрбум 564 сая төгрөгийн үнэ бүхий хурдан удмын 50 адуу, энгийн 150 адуу, 207 үхэртэй. 320 сая төгрөгийн газартай. 300 сая төгрөгийн үнэт эдлэл, урлаг, түүх, соёлын үнэт зүйлтэй. Дотоодын банканд 947 сая 075 мянга 960 төгрөгийн хадгаламжтай. Би Жэй Ди Жи ХХК, Үүрт гоулд энержи ХХК, Бугант мандал ХХК компаниудыг 100 хувь эзэмшдэг.

“М Ойл групп” ХХК, “Монгол Ойл групп” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг

УИХ-ын гишүүн Б.Пунсалмаагийн орлого 91 сая төгрөг байна. Гэр бүлийн орлого нь 77 сая байна. Нийт дөрвөн тэрбум 678 сая төгрөгийн үнэ бүхий хоёр амины орон сууц, дөрвөн нийтийн орон сууц, хоёр хашаа байшин, хоёр авто гражтай. 400 сая төгрөгийн газартай. 485 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дотоодын банканд 467 сая төгрөгийн хадгаламжтай. М Ойл групп ХХК, Монгол Ойл групп ХХК-ийг 100 хувь эзэмшдэг. Эм эм продактс ХХК, Их монгол товер ХХК, Инвестос ББСБ ХХК, Рандонехорс ХХК, Сиркл Чейн ХХК, Смарт ворк ХХК, монгол артист пикчерс ХХК, Нью Стан ХХК, Монос хүнс Бусад, лэндмн Бусад, эрдэнэс таван толгой ХК зэрэг компаниудад 20-50 хувийн хувьцаатай.

Нэг тэрбум төгрөгийн хадгаламжтай

УИХ-ын гишүүн П.Батчимэг гурван тэрбум орлоготой. Гэр бүлийн орлого нь 220 сая байна. Хоёр тэрбум 100 сая төгрөгийн үнэ бүхий нэг нийтийн орон сууц, дөрвөн авто зогсоолтой.Нийт 110 сая төгрөгийн үнэ бүхий гурван суудлын автомашин, нэг том оврын ачааны машинтай. Дотоодын банканд нэг тэрбум 188 сая 453 мянга 610 төгрөгийн хадгаламжтай. 802 сая 075 мянга 880 төгрөгийн зээлтэй. Гофро ХХК, АПУ ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК зэрэг компаниудад 3 тэрбум 472 сая төгрөгийн хувьцаа эзэмшдэг гэжээ.

Тэрбумаар үнэлэгдэх автомашинтай

УИХ-ын гишүүн Г.Очирбат гурван тэрбум, гэр бүлийн орлого 900 сая төгрөг байна. Хоёр тэрбум 746 сая төгрөгийн нэг нийтийн орон сууц, гурван үйлдвэрлэлийн зориулалтын барилгатай. Нийт нэг тэрбум төгрөгийн үнэ бүхий таван жийп, нэг суудлын автомашин, нэг микро автобустай. 20 сая төгрөгийн нэг адуутай. Гурван тэрбум төгрөгийн газартай. 700 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Долоон тэрбум 460 сая хадгаламжтай. Таван тэрбум төгрөгийн зээлтэй. Тнгри инвест ХХК, Тнгри трейдинг ХХК, Сүлдшонхор ХХК, Цахирцагаан гол ХХК, Аврора тауэр ХХК, Ай Пи Эм инвест ХХК, Адексмайн ХХК ХХК, Бат Хүнс ХХК ХХК, Триллон рөүд транс ХХК ХХК, Сүлд Окто Ойл ХХК зэрэг компаниудад 50-100 хувийн хувьцаа эзэмшдэг байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

01/08/2025

Альфа эмэгтэйтэй ямар ч төрлийн харилцаа үүсгэхээсээ өмнө бодох хэрэгтэй, бидний талаар үнэн л бичсэн байна 🙂 Альфа эмэгтэйг хүлээн зөвшөөрч чаддаг хүмүүсийг үнэндээ л харилцан хүндэтгэлтэй явдагдаа 🙂

—- Ухаалаг эмэгтэйг амьдралын ханиа болгохыг хүсдэг тухай олон эрчүүд ярьдаг, угтаа сайтар бодож байж дуугар гэмээр байдаг юм.

Ухаалаг эмэгтэй шийдвэрийг үргэлж өөрөө гаргаж, хэмжээ хязгаараа тогтоодог.

Чи хэзээ ч түүний амьдралын 100% утга учир болохгүй, яагаад гэвэл тэр өөрийнхөө амьдралын гол дүр нь, тэр амьдралаа өөртөө зориулж бүтээдэг.

Ухамсар нь хөгжсөн эмэгтэй хэзээ ч манипуляцанд орохгүй, сүрдүүлгэнд автахгүй, бурууг бусдад тохдоггүй, хариуцлагаа өөрөө үүрээд хүлээгээд сурчихсан эмэгтэй учраас айдсаар хэнд ч, юунд ч хүлэгдэхгүй.

Ухаалаг эмэгтэй асуудаг, нягтална, маргана, санал нэгдэхгүй байх эрхээ мэднэ, шийдвэрлэж бас урагшилж чаддаг.

Тэд чамаас ч өмнө амьдраад ирсэн, чамайг орхиод явсан ч амьдрал нь үргэлжилнэ гэдгээ мэддэг.

Ийм эмэгтэйчүүд өөрийг нь чиглүүлэх нэгнийг хайдаггүй, өөрийнхөө аврагч мэт хүүхэд шиг эр хүнийг аргадаж, аврах гэж амьдардаггүй.

Зам заагч алтан гадас болох гэж ч хичээдэггүй, заяа заяагаа даагаад зэрэгцэж алхах хамтрагчаа л хайдаг.

Ухаалаг эмэгтэй хүчирхийлэлгүй амьдрал нь эдлэх ёстой энгийн нэг эрх болохоос давуу тал, аз завшаан биш гэдгийг мэддэг.

Уур, гуниг, баяр баяслыг адилхан л илэрхийлдэг, нуудаггүй, гаргадаг. Яагаад гэвэл айлаа гээд сул дорой болохгүйгээ мэддэг шиг, уурлалаа гээд ухаанаа гээхгүйгээ тэд мэддэг.

Сэтгэлийн хөдөлгөөн бүр өөрийн үүрэгтэй, сэрэмжлээд нуугаад байх зүйлгүй тэд бүгд нийлээд өөрийг нь хүн болгож байгааг мэддэг юм, тэгээд л болоо!

Ухамсар хөгжсөн эмэгтэй эрх чөлөөтэй, яагаад гэвэл өөрийн эрх чөлөөг олж авах гэж тэр тэмцсэн.
Тэр хохирогч биш тэмцэж гарсан ялагч шүү.

Тэмцээд гарч чаддаг болохоор нь хүлж уяж, хорих гэж бүү оролд, тэр нэг удаа чадсан дахиад ч чадахыг сана.

Ухаалаг эмэгтэй өөрийн үнэ цэнийг гадна төрхтэйгөө холбож ойлгодоггүй, биеийн галбир жингээс өөртөө итгэх итгэл нь шалтгаалдаггүй.

Их зантай, эзэрхэг биш атлаа харилцаа хандлагаар л сэтгэлийн хүчирхийлэл гэж юу гэдгийг мэддэг эмэгтэй шүү хө!

Тиймээс эрчүүд минь, амьдралдаа ухаалаг эмэгтэй оруулах тухай амаа нээхээсээ өмнө сайн бодоорой, чи түүнд зориулагдаж бүтээгдсэн хүн мөн эсэхийг чин сэтгэлээсээ ӨӨРӨӨСӨӨ дахин нэг асуугаарай.

Өөрөөсөө дутуу дулимаг ухаантай гэж эндүүрэв хө.
Мөн УХААНТАЙ БҮСГҮЙГ хүлээн зөвшөөрч чаддаггүй эрчүүд ч бий.

Ухаантай бүсгүйчүүдтэй харьцаад л үз.
Хандлага нь андашгүй.👍

Чанга ч даруу
Эрхэмсэг ч энгийн байдаг даа.💋

Габриэль Гарсиа Маркес ( 1928-2014 )

1982 оны Нобелийн уран зохиолын шагналын эзэн.

Орчуулсан З. Мандухай

Г.Занданшатар: 2 жилийн өмнө иргэдийн өргөн дэмжлэг авсан энэ санаачлагыг одоо би Ерөнхий сайдын хувиар хэрэгжүүлнэ.
01/08/2025

Г.Занданшатар: 2 жилийн өмнө иргэдийн өргөн дэмжлэг авсан энэ санаачлагыг одоо би Ерөнхий сайдын хувиар хэрэгжүүлнэ.

01/08/2025

19 болон түүнээс дээш давхар барилга төлөвлөх боломжтой газар, объектыг дуудлага худалдаагаар худалдана

БУРИАД (Найраглал)Хээрийн гөрөөс шиг насны миньХээтэй хоргой шиг намтар дунд Арилшгүй мөрөө үлдээсэн Аяа миний буриад. Ш...
01/08/2025

БУРИАД (Найраглал)

Хээрийн гөрөөс шиг насны минь
Хээтэй хоргой шиг намтар дунд
Арилшгүй мөрөө үлдээсэн
Аяа миний буриад.

Шүлэг бидэн хоёрын ханилсан
Шүр сувд шиг жилүүдийн хэлхээнд
Алтанхан эрх болж үлдсэн
Аяа миний #буриад.

Дураар задгай амьдралын минь
Дундуур дүүрэн хундаганууд дунд
Аагтайхан сархад болж амтлагдсан
Аяа миний буриад.

Урган төлжих насны минь
Ум зандан шиг цогцсонд
Эйдельбесийн цэцэг болж дэлгэрсэн
Энэ миний буриад.

Өндөр оройтой малгайд чинь
Өргөн эмжээртэй дээлд чинь
Утсан цацагтай бүсэнд чинь
Улаан сөөхий гуталд чинь

Ойд хангинах сүхэнд чинь
Ононг гатлах бирваазанд чинь
Мойлтой тос зөөхийд чинь
Монцгор мөнгөн трубканд чинь

Булиа хүрэн хүзүүнд чинь
Бух юлдэн хутганд чинь
Уяхан эршүүд аашинд чинь
Угийн ажилсаг аясанд чинь

Хадуур тармуур анжсанд чинь
Хашаа амбаар бууцанд чинь
Хатгуур мөөртэй тэргэнд чинь
Хатирч морьтой чарганд чинь

Нэр минь, зүрх минь, шүлэг минь
Нэг л эрхгүй татагдаад байна л
Мэнд амараа! Буриад зон.

Тагш дүүрэн мэлтийлгэж барьсан
Таван шимийн дээжнээс чинь
Ядам хуруугаараа сүслэн өргөж
Яруухан Онондоо сэржим цацаж

Баавай та нарыгаа Хан Хэнтий шигээ
Бат түшин жаргаж суухад
Ариухан ерөөлийг зүрхэндээ шившээд
Амьсгал татан хөнтөрч орхиё.

Халх гэдэг их сансарт
Ард түмэн гэдэг однууд дунд
Буриад гэдэг нэгэн эрхсийн
Будант мандалд алхан орж

Өвөрмөц гадаргуунд нь хөл тавьж
Өвөр гүн уруу нь нэвтрэн орох
Эрдэнийн алтан түлхүүр болсон Сэмжүүхэй
Элэг зүрхнээс минь гарамгүй

Хол үнэнтэй ариун дуртгал
Холдоо толирсон алтан Ононой
Хонгиохон дуугаа намдаа дуулыш
Холширхон зантай Сэмжүүхэй минь.

Мүнгэн шөнийн наргиантай намиан соо
Мүльхэн сэсэг хангир жингэр
Мөрөөдөл дүүрэн юндэн соо нь
Мэшид олон гялар ялар.

Уучлаарай бусдын хэлэнд хуруу дүрж
Ур муутайхан дөрвөн бадаг хэллээ.
Буруу байх аваас жинхэнэ
Буриадаар нь болгон хэлнэ биз.

Ямар ч гэсэн хориод насандаа
Ялалтын буудлага шиг бадарч явахдаа
Чамбайхан басганы хайрын сэтгэлд
Шатаж байсан тэртээх шөнүүд

Цэнгэлийн дугарааг нэгмөсөн
Цэлэлзүүлэн бялхаагаад хөлчүүрэх шиг
Ааш болоод баяр гунигаар
Арван жил шархалсан юм шиг

Одоо хүртэл зүрхэнд хөндүүр
Олон дуртгал сэтгэлээс өндийнө.
Онон минь, буриад минь уучлаарай
Овилгогүй ч явлаа, залуухан ч явлаа

Хүрэн улаан түүдэг галын туяанд
Хөвгүүд охид цогтой шоволзож
Хатираа бүжих хөлийн нь сүүдэр
Ханын шийрний шүүдэр шиг цацарна.

Тал бүр тийшээ хувь заяаны
Таавар зөн шиг хувилан одож
Тас харанхуй шөнийн хэвлийд
Танай манайгүй уусаж байсан.

Уран цэнгүүн ёохорын аяс
Ургаа модны үзүүр дамжин
Уран овоо хөлийн өлмийнүүд
Угалзрах голыг тойрон дэвсэлж

Намжир шидэх адтай нүдний
Нарийн давхраанд зүрхээ хавчуулж
Хархан гэзэг уургын хуйв шиг
Хацар дундуур шилбүүрдэн эргэж

Аминдаа махлаг зөөлөн гар нь
Ассан дөл шиг халуу дүүгэж
Надтай хамт буриад басган
Наадам зугаанаас албаар төөрөв.

Чийг даасан Ононгийн шөнөөр
Чингэлэгтэй тэрэгний арал сандайлж
Чийрэг болоод зузаан уруулаар
Чимээ нь ихтэй таалж байсан

Натгар жаахан Сэмжүүхэй нь
Намайг одоо мартаа болов уу?
Насан ахиж үс нь бууралтсан ч
Наалинхай зан нь хэвээрээ болов уу?

Харин би яасан ч мартаагүй
Халуун залуу насны минь дуртгал
Хал үзээгүй диваажингийн орон
Харанхуй шөнүүд минь мандтугай !

Мөнгөн саран уулын цаанаас
Мөрний усанд зоос цацахад
Мөнхийн уснаас зүүдлэн тамшаалж
Мөргөцөгийн эрэг уруу халит жийх нь

Баргажин төхөмийн буриад самганы
Балиусаар хуссан загасны хайрс
Тунгалагхан уснаа бутрав уу гэлтэй
Туссан гэрэл нь бүжиглэн байхад

Зүрхэм ни, зүрхэм ни, инаг нь
Зүгээр инеэхдээ яанавши
Yжин Эльдэн баархамни
Yглөөдөр бүү ябаарай гэж

Ононой жаахан Сэмжүүхэй
Онцгойхон надад шивнэж билээ
Хацар нүүрээ зүрхэнд минь
Халуун дүүгтэл наалдуулж билээ.

Дуугүйхэн ингээд наалдаж байх нь
Дух нь хамраасаа төвгөрхөн ч юм уу даа.
Хайрлан хайрлан гэмшихийг нь үзвээс
Халхын хүүхнүүдээс эрххэн ч юм уу даа.

Аяа хөөрхий Сэмжүүхэй
Алтан ононой Сэмжүүхэй
Аашны чинь хөөрхөнд би чинь
Арга ч үгүй автсан юм сан.

Хайр хайрынхаа илчинд
Хайлах шахам шатаж байдаг
Самрын боргоцой шиг жаахан басган
Сайн хүүхэн байж билээ.

Эгзэгтэй цагт түшиг болж
Эргэж буцашгүй шийдэж чаддаг
Эрэмгий зантай буриад басган
Эгэлгүй хүн байж билээ.

Сайхан сэтгэлтэй тэр бүсгүйтэй
Сайн нөхөр минь танилцуулсан юм.
Ам нээвэл уушиг нээнэ гэдэг
Аавын минь үг үнэн юм байна.

Дайны талбарт нэг нэгнийгээ үүрэх
Дайчны ёсоор тэр бид хоёр
Ярайсан шүлгэн сумаа бүсэлж
Яруу найргийн талбарт гарсан юм.

“Натгар жаахан Сэмжүүхэйд минь
Зуун зүрх тэмүүлээ юм биз.
Найзаас минь хойш
Ерэн ес нь шархлах юм биз”

Хэнтийн дунд сургуулийн
Хээгүй найз минь хэлсэн сэн
Заяаныхаа оргилыг байлдан эзлэх
Замаа тэндээс эхэлсэн сэн.

Харин би буриад биш ээ
Халх Боржгоны үр сад
Хаяа нь алдрах талын тэртээ
Хазаарт морин дээр өссөн хүүхэд ээ.

Тоглон дэвхцэх бяцхан хөлдөө
Тоногт бойтог өмсөө нь үгүй
Цанхаалж өссөн толгой дээрээ
Цацагт малгай тавиа нь үгүй

Би өөрөө буриад биш ээ
Бишгүй дээ л би олон удаа
Биндэр, Дадал, Батширээтийн
Бяцхан буриад хөвгүүдтэй

Хэнтийн сургуулийн довон дээр
Хэмх нанчилдаж өссөн хүүхдээ
Ялаа ч үгүй, ялагдаа ч үгүй
Яамай тэр нь хамаатай биш.

Буриад гэдэг чинь хэн бэ гэдгийг
Буруу биш зөвөөр нь таньсан
Дуутай шуутай тэр жилүүд минь
Дунд сургуулиас ч илүү санагдана.

Хими, физик, алгебрь, геометрийн
Хэцүү томъёонуудаар яах юм бэ
Хэрлэн Хэнтий хоёрын завсарт
Хэнтэй нөхөрлөхөө мэдвэл болоо биш үү.

Халх хүний бүдүүн бараг амьдралд
Халбага шөлнөөс илүү үнэгүй
Буруу номын үсгээр мэдрэлээ нүдүүлснээс
Буриад нударгаар хамраа нүдүүлсэн нь

Алсдаа дээр байсан юм нээрээ шүү
Амьдрал гэдэг чинь ном биш шүү дээ
Алтанхан Ононой буриад басганд
Алгебраар захиа бичихгүй шүү дээ.

Хайртай жаахан Сэмжүүхэйг минь төрүүлсэн
Халуун элгэн буриад зон
Хан Хэнтий, Онон, Хурхын
Хатуу сахиус буриад зон.

Наалдаж дасахгүй цэрвүү явбал
Нанчилдхаб гээд өрж ч мэднэ.
Хуудуу гаргаж хундага залилбал
Хутгалхаб гээд дүрж ч мэднэ.

Зангий нь мэдэхгүй сониуч хүнд
Зайдуу газраас сонжин харвал
Тосон будгаар ур муутайхан
Товшиж зурсан зураг шиг

Дээлийнхээ арыг ганц нугалж
Дэргэр суран бүс бүсэлж
Дэрвэгэр шилтэй шовгор малгай өмссөн нь
Дэрсэн овоохой шиг харагддаг биз.

Хоёр гар нь тэрэгний мөөр шиг
Холуур дугуйрч бээлий нь унжаад
Хөмөн гутлаа гадагш нь өшиглөж
Хөвөөтэй мөрөө үлдээж алхахыг
Хатуу мохоор хуурай зажилж
Хаясан шүлс нь шарлаж хоцрохыг

Энд тэнд харсан төдийгөөр
Эндүү хуудуу дүгнэж болохгүй
Эл хуль хөвчийн эзэн болсон
Эрдүү түмэн тэд нар мөн.

Балт сүхээ гэрнээс нь авч
Бавайсан сахлаа нэг шувтарч
Барвайсан алгаа хэд нулимснаа
Баруун хөлөө гэдрэг нь гишгэж

Аажуухан далайсан хүдэр эрийн
Алиман сар шиг сүхний ир
Агаар тэнгэрийг зүсэн бууж
Арын модонд цуурай хадаж

Хар модны дүнгэнэсэн биед
Хагас сөөм шигдэх сацуу
Хүч алдах тунгалаг давирхайгаар
Хүний өмнө байгаль уйлна.

Аглаг ууланд мод бэлдсэн
Ажилсаг буриадын өмбүүл урцанд
Аагтай цай, соодтой ёпоошигий нь
Амтлан суух нэгэн жаргал аа.

Зуны тэнгэр хураа татаж
Зугаатай цэцгийн тоос дэгдэх
Хадлангийн цагт нар хүн хоёр
Халуунаа булаалдан тулгарч байдаг.

Халиурсан өвстэй цэнхэр талд
Ханарсан жагсаал цэгцрэн давшиж
Хадуурууд хагас гортиг татаж
Ханарсан мөр гөвийн үлдэнэ.

Нарны цацраг шугаманд бичсэн
Наймтийн задгай нотууд шиг
Хар ногоон бухлууд ярайж
Ханхар том нуруунууд өндийхөд

Сэрвээ сайтай буриад эрчүүд
Сэрээ барьж өвс шордоно.
Бүдүүн улаан самгад нь
Бүтэн бухлыг өргөх дөхнө.

Орой болоход газар зуухнаас
Олгойдох утаанаар цай ханхална.
Өөрсдийн барьсан амттай талханд
Өтгөн шаргал зөөхий түрхэнэ.

Хожуухан гарсан хоридын саран
Хойргохон юм шиг мэлэрч байхад
Майхны амны хоёр баадан
Майга хөл шиг дугуйрч байхад

Хэдийнэ унтсан Төөдаагийн хамар
Хэдгэнэ адил дүнгэнэж байхад
Баавайн гаансны бохь нь буцлаад
Батгана адил жингэнэж байхад

Шүүдэр буусан ногоон дээгүүр
Сүүдэр адил чив чимээгүй
Халуун сэтгэлт нөмгөн басган
Хайрын болзоонд гүйгээд ирнэ:

Хоёр хөлийнхөө бүдүүн шилбийг
Хормой хотоороо ороон сууж
Дураа өссөн хөвгүүний цээжинд
Духаа нааж ийнхүү шивнэнэ.

“Бууралхан бааваймни унтана үгүй л даа
Буцалсан трубканий нь намжаа нь үгүй л даа
Бодохо гэхэдэмни болно үгүй л даа
Борхон зүрхэмни тэснэ үгүй л даа

Ийгэж л би шамдаа ирээб
Ирэх л гэж би заалхаа ирээб”
“Аяа шамдаа л адил басганыг би
Онон худар эреэд эреэд
Олохгүйб даа “ гэж
Омголон залуу санаа алдана.

Хөндийн адаг уруу хадланч залуусын
Хөгжилтэй ёохорын дуу хадна.
Барх, Хурхын хатан урсгалыг
Бялхаж үерэлтэл бүжин хатирна.

“Yндэр хадын саанахаа
Yүрэй сайтар хатаръя л
Yе тэнгийн залуушууд
Зугаалангүй яахам найб”

Нарсны шилмүүс найган бүжнэ
Наадам зугаа тэднийг дуудна.
Наргиантайхан, долгиотойхон
Энэ л буриад гэгч хэн бэ.

Цагаан сараар эхнэр хүүхдүүд нь
Цангинатал дуулж бөөн бөөнөөрөө
Yүр цайтал айлаар наргиж
Yхрийн халуун нэрмэл уудаг

Уран цагаан хуруугаараа
Утас ээрч оймс нэхдэг
Ууж наргихдаа хүүхнүүд нь бэрх
Угийн буриад гэгч хэн бэ ?

Алтанхан тайгын ар шилийг
Анчны нүдээр дуран шиг харж
Идэр есөөр хүрэн баавгайг
Ичээн дээрээс нь зангадан дардаг

Баргажины хэрэм, Дагуурын сувд
Байгалийн булга, Ярууны хандгайгаар
Бахархан дуулах анчдыг төрүүлсэн
Энэ буриад гэгч хэн бэ ?

Байгаль далайгаар нутагтай л гэдэг
Баргажин төхөмөөс гаралтай л гэдэг
Баялаг түүхийн эртний бичгүүдэд
Балар ойн иргэд гэдэг.

Заншил нь содон, байдал нь сонин
Зан нь эршүүд сэтгэл нь цагаан
Заяаны энэ буриад зон
Түүхийн бэрхэд үүссэн билээ.

Умар зүгийн ян хөвчид
Ургасан удам, торнисон угсаа
Уйлсан уянга, дуулсан дуу
Урссан цус, дусалсан хөлс

Якут, Тувагийн цус холилдож
Яагаад тунгус, хамниган болж
Ямар учраас баргууд тасарч
Явдал нүүдэл үүсэн өнгөрснийг

Хатуу жилүүдийн амьд гэрч
Хашир баавайнууд хүүрнэнэ үү гэхээс
Хадмын аясаар жолоо татсан
Халхын түүхчид мэдэхийн аргагүй.

Адуу малын билчээр дагаж
Амд түвдийн уншлага цээжилж
Арван долоогоос хорь дахь зуунд
Аниастай ирсэн халх түмэнд

Эх дэлхийн соёлоос эмтэлж
Энэ буриадууд үүрч ирсэн юм
Оёдол тааруу тансар дээлдээ
Орос хэлийг өвөрлөж ирсэн юм.

Бараан тоонотой хөмөн гутлаараа
Балрын ёсыг зориглон өшиглөж
Тэрэгний төмөр ширгээдэг дөшиндөө
Тэмцлийн илдийг давталцаж өгсөн юм.

Зориг нь дэндэж цагаан, бароны
Золиосонд давхиад буруутаж үзсэн юм.
Зогсолт бол үхэл мөн гэсэн Ленины үгийг
Зогсоогоороо орчуулж өгөөд буудуулж явсан юм.

“Революция гэж мэдэхгүй бол
Энэ маузерээр ярихаб, сархинсаг” гэж
Монголоор хэлээд ойлгохгүй этгээдүүдтэй
Модон хуйтаар ярьж явсан буриад,

Гаминд ч буудуулж
Баронд ч буудуулж
Лам нарт бороохойдуулж

Газар орныг минь чөлөөлөлцөж өгсөн юм.
Газар орныг маань чөлөөлөлцсөний шанд
Ганц морио унаад туугдаад явсан юм.

Мянга есөн зуун гучин хэдэн оныг
Миний бие нүдээр үзээгүй ч
Өвгөд хөгшдийнхөө тухай уйлан дурсах
Өчнөөн олон Сэмжүүхэйг би үзсэн.

Будантай манантай тэр жилүүдийн
Буутай манаатай яам тамгуудын
Буруу зөвийг нь тунгаах гэсэн юм биш
Буриадыг өмөөрөөд тулах гэсэн юм биш.

Гайхамшигт энэ тэмцлийн үед
Гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн
Эрин цагийн соёл иргэншилд
Эхний жигүүр нь бололцож өгсөн

Хэлмэрч, сургагч, комиссар
Хэл бичгийн ухааны доктор
Ууган эмч, хөгжимчин, дуучин
Улсын гавьяат багш

Тэргүүний хадланч, агротехникч
Тээврийн жолооч, автын механик
Аварга саальчин, Ардын Их Хурлын депутат
Амжилт бүтээлийн эздийг дуулнам.

Халиурсан их талыг хагалана, хагалахгүй гэж
Хамтрал коммун байгуулна, байгуулахгүй гэж
Мархайн Бат сүр бадруулан дэвж
Шархайн Болд сүх барин дэлж

Буруу зөв хоёрын торгон зааг дээр
Буриад нь буриадыгаа цавчиж унагасан
Ангийн тэмцлийн ширүүн жилүүдэд
Араас нь бид сажилж явсан

Аягүй бол одоо ч гэсэн сэхээтний
Анкетыг үзвэл буриад олон биз.
Ажилсаг энэ буриад зонууд
Ард түмэнд минь ихийг өгсөнюм.

Ид цэцэглэх хориод насанд минь
Их зүйлийг ойлгуулж өгсөн юм.

Хараацай гэдэг жигүүртэн шувуу
Хадан дээгүүр нисээд байна аа хө.
Хамгаас хайртай миний алдрай
Хаахна газрын үр юм бол доо гэж

Насны залуу, нарны эртэд
Найзлан дассан миний алдрай
Намайгаа санаж суугаа болов уу.
Натгар жаахан Сэмжүүхэй минь.

Ренчиний Чойном

Address

Hentiy

Alerts

Be the first to know and let us send you an email when Хэнтий Аймаг Чингис хот Өндөрхаан Nutag.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Хэнтий Аймаг Чингис хот Өндөрхаан Nutag.mn:

Share