Western Mongols

  • Home
  • Western Mongols

Western Mongols Баруун Монголчууд 🌏

Stories, trends & everyday moments from the Western Mongols.

Оюу толгойн зэсийн баяжмалыг экспортод гаргахыг зогсоох зорилго бүхий "Эрс шинэчлэл хөдөлгөөн"-ийхөн зам хаасан. Тэгвэл ...
17/06/2026

Оюу толгойн зэсийн баяжмалыг экспортод гаргахыг зогсоох зорилго бүхий "Эрс шинэчлэл хөдөлгөөн"-ийхөн зам хаасан. Тэгвэл Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын хуралдааны үеэр ХЗДХ-ийн сайд С.Амарсайханд хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа ААН-ийн үйл ажиллагаанд хууль бус хориг саад хийгчдэд хариуцлага тооцох үүрэг өгсөн байна.

2021 оны 512 бөхийн  барилдаанд түрүүлсэн Б.Бат-Өлзийд улсын арслан цолыг нөхөж олгох хуулийн төслийг Байнгын хороо дэмж...
02/06/2026

2021 оны 512 бөхийн барилдаанд түрүүлсэн Б.Бат-Өлзийд улсын арслан цолыг нөхөж олгох хуулийн төслийг Байнгын хороо дэмжлээ. Одоо УИХ дээр хэлэлцэнэ.

Хууль батлагдвал Бат-Өлзий Улсын арслан болно. Та дэмжих үү?
02/06/2026

Хууль батлагдвал Бат-Өлзий Улсын арслан болно.
Та дэмжих үү?

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНАЭрдэнэбүрэнгийн усан цахилгаан стан...
02/06/2026

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажилд орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах асуудлыг холбогдох байгууллагуудад удаа дараа тавьж ажилласны үр дүнд өнөөдрийн байдлаар Баян-Өлгий аймгаас 60 иргэн тус төсөлд ажиллаж байна.

Цаашид төслийн бүтээн байгуулалтын ажил эрчимжиж байгаатай холбогдуулан нэмэлтээр 100 иргэнийг ажлын байраар хангаж, ажиллуулах боломж бүрдээд байна.

Иймд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажилд оролцож, тогтмол орлоготой болох хүсэлтэй иргэдийг бүртгүүлж, ажилд орохыг урьж байна.
Ажлын байр болон цалингийн мэдээлэл:

• Экскаватор жолооч – 5 хүн, /цалин 4.0 сая төгрөг/

• ковш жолооч – 3 хүн,
/цалин 3.2 сая төгрөг/

• Самсомол жолооч – 5 хүн,
/цалин 3.0 сая төгрөг/

• Хятад хэлний орчуулагч – 10 хүн,
/цалин 3.5 сая төгрөг/

• Гагнуурчин – 3 хүн,
/цалин 4.0 сая төгрөг/

• Цахилгаанч – 3 хүн,
/цалин 3.0 сая төгрөг/

• Бусад туслах ажилтан 71
/цалин 2.8 сая төгрөг/

Хоол, орон байртай. Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) – 22.2%. Дэлгэрэнгүй мэдээллийг 9908-4946 дугаарын утсаар авна уу.

01/06/2026

Хөхморьтоос Хүүхдийн баярын мэнд хүргэе.

Зуны эхэн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн Их Дүйчин өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр буян хурааж, сайн үйл хийхэд...
31/05/2026

Зуны эхэн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн Их Дүйчин өдөр өнөөдөр тохиож байна.
Энэ өдөр буян хурааж, сайн үйл хийхэд буян арвиждаг гэж үздэг учраас хүн бүр сэтгэлээ ариун байлгаж, буян хураах үйлд оролцдог байна. Бурхан багш энэрэл хайр, нигүүлсэл түгээн дэлгэрүүлж, ертөнцийн бодит оршин тогтнолыг одоогийн шинжлэх ухаан байгаагүй үед тайлбарлан номложээ.

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Western Mongols posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Want your business to be the top-listed Media Company?

Share