Хөвсгөл Ард Түмний Телевиз

Хөвсгөл Ард Түмний Телевиз Манай хуудсанд лайк дарж нэгдэн үнэн зөв мэдээ сурвалж Khuvsgul TV

Хөөрхөн дүү минь дээд төрөлдөө эргэн төрөөрэй. Ум ма ни бад ми хум.
25/09/2025

Хөөрхөн дүү минь дээд төрөлдөө эргэн төрөөрэй. Ум ма ни бад ми хум.

 #ШУУРХАЙХӨВСГӨЛАЙМГИЙНОНЦГОЙБАЙДЛЫНГАЗАР:СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН ХҮҮХЭД БУЦАЛТГҮЙ НЭРВЭГДЭГЧ БОЛСОН БАЙХЫГ ОЛЛООХөвсгөл ай...
25/09/2025

#ШУУРХАЙХӨВСГӨЛАЙМГИЙНОНЦГОЙБАЙДЛЫНГАЗАР:
СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН ХҮҮХЭД БУЦАЛТГҮЙ НЭРВЭГДЭГЧ БОЛСОН БАЙХЫГ ОЛЛОО

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэдэг газраас сураггүй алга болсон бага насны хүүхдийг буцалтгүй нэрвэгдэгч болсон байхыг эрлийн багийнхан өнөөдөр/2025.09.25/-ийн 15:30 цагийн үед оллоо.

Тодруулбал, Эрэн хайх ажиллагаа явуулж байсан Онцгой байдлын байгууллагын алба хаагчид Тариалан сумын “Давааны ар” багийн нутаг Баянбэлчирийн даваа, Нялуугийн рашааны урд энгэрээс хүүхдийн цогцсыг олж, Цагдаагийн алба хаагчдад хүлээлгэн өгсөн байна.

Тус газар нь сийрэг модтой, хүүхэд алга болсон цэгээс явганаар шулуун явахад 9 км, автомашинаар явахад 18 км-ын зайтай газар аж.
Одоогийн байдлаар Цагдаагийн байгууллагаас тухайн газрыг хамгаалалтад авч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна.

25/09/2025
25/09/2025

Бяцхан зүрх зогссон байдалтайгаар олджээ.
Монголын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлье, та нар хайсан, олохыг хичээсэн, зүтгэсэн..даанч ЯАГААД

 #ЭрэнхайхажиллагааШУУРХАЙБОДИТМЭДЭЭЛЭЛ #ШУУРХАЙ: 2 НАСТАЙ ХҮҮ НАС БАРСАН БАЙДАЛТАЙ ОЛДСОН НЬ ҮНЭН.2025.09.25-ны 16цаг55...
25/09/2025

#ЭрэнхайхажиллагааШУУРХАЙБОДИТМЭДЭЭЛЭЛ
#ШУУРХАЙ: 2 НАСТАЙ ХҮҮ НАС БАРСАН БАЙДАЛТАЙ ОЛДСОН НЬ ҮНЭН.
2025.09.25-ны 16цаг55минут.
Хөвсгөлд алга болсон 2 настай хүү алга болсон газраасаа 3км-т нас барсан байдалтай олджээ. Хүүхдийн бие цогцос бүтэн байсан байна.
2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэх газарт иргэн Ц-ийн хоёр настай хүү П нь алга болсон тул энэ талаарх мэдээллийг Хууль зүйн дотоодын хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалын дагуу иргэдээс төлбөртэй мэдээлэл авахаар болсон юм. Харамсалтай нь хүү өнөөдөр /2025.09.25/ нас барсан байдалтай олдсон нь үнэн, талаар эх сурвалж мэдээллээ.

 #ШуурхайОБЕГ:  2025.09.25-ны 16цаг 40минут.Хоёр настай хүүхдийг олоогүй байна. Эрлийн ажиллагаа үргэлжилсээр байна.
25/09/2025

#ШуурхайОБЕГ: 2025.09.25-ны 16цаг 40минут.
Хоёр настай хүүхдийг олоогүй байна. Эрлийн ажиллагаа үргэлжилсээр байна.

21/09/2025

#ХөвсгөлтвМэргэнУлаачСтуди:
Эрлийн ажиллагааг өнөөдрийн 14:50минутын байдлаар дараагийн хэсэг рүү хайлтаа үргэлжлүүлэхээр хөдөллөө.

 #ОБЕГЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНАХөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт алга болсон бага насны хүүхдийг эрэн хайх...
21/09/2025

#ОБЕГЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт алга болсон бага насны хүүхдийг эрэн хайх эрлийн багийнхан өнгөрсөн шөнө буюу 09 дүгээр сарын 20-ны 22:00 цагаас шөнийн дулаан мэдрэгчтэй дроноор хүүхэд алга болсон гэсэн байршлаас 4 км-ын тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллалаа.
Харин өнөөдрийн 11:30 цагийн байдлаар эрлийн багийнхан гурван бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд эрэлч нохойн бүлэг Баянхошуугийн “Хувь” гэдэг газар буюу хүүхдийн амьдарч байсан болон алга болохын өмнөх өдөр хоноглосон иргэний гэрээс алга болсон гэх “Сайхан мод” хүртлэх газарт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Мөн “Сайхан мод” гэдэг газраас баруун урд зүгт “Их царам” болон “Тайга” гэх газруудын чиглэлд эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

21/09/2025

#ХөвсгөлТариаланХүүгЭрэнХайхАжиллагааҮргэлжилсээр
2025.09.21. ОБЕГ-ын даргын Эрэн хайх,аврах ажиллагааг зохион байгуулах журмын дагуу 72 цаг эрэн хайх ажиллагааг явуулсаны дараа гэр бүлийн хүсэлтээр дахин үргэлжлүүлэн хайх ажиллагаа журмын дагуу явагдаж байна. Ажиллагаанд УБ-аас ирсэн мэргэжлийн ангиуд, нисдэг тэрэг болон тусгай бэлтгэгдсэн ноход, мөн сайхан сэтгэлтэй Монголчууд бүаэн сайн дураараа оролцож хайх ажиллагаа үргэлжилж эхэлсэн. #хүүолдох болтугай.

 #ХөвсгөлТариалансум 2025.09.20-ны 15:35 минут. ХҮҮГ эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр... одоогийн байдлаар 620 иргэн хүү...
20/09/2025

#ХөвсгөлТариалансум 2025.09.20-ны 15:35 минут. ХҮҮГ эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр... одоогийн байдлаар 620 иргэн хүүг хайх ажилд оролцож байна, мэргэжлийн байгууллагууд ажилласаар... Эх сурвалж Эгиймаа Хөвсгөлдалай зохион байгуулах комисс мэдээллээ.

Address

Mörön

Telephone

+97688385159

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хөвсгөл Ард Түмний Телевиз posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Хөвсгөл Ард Түмний Телевиз:

Share