Сайншанд сум /хот/-ын Засаг даргын Тамгын газар

  • Home
  • Mongolia
  • Sain-Shand
  • Сайншанд сум /хот/-ын Засаг даргын Тамгын газар

Сайншанд сум /хот/-ын Засаг даргын Тамгын газар Сайншанд сумын Засаг даргын Тамгын газар Сайншанд сумын Засаг даргын Тамгын Газрын үйл ажиллагааны мэдээллийг хүлээн авна уу.

ИРГЭДЭД ГОЁЛЫН БОЛОН ЖИМСНИЙ МОД ҮРЖҮҮЛЭХ АРГА ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2025.11.07   Иргэдийг гоёлын болон жимсний ...
07/11/2025

ИРГЭДЭД ГОЁЛЫН БОЛОН ЖИМСНИЙ МОД ҮРЖҮҮЛЭХ АРГА ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025.11.07
Иргэдийг гоёлын болон жимсний модыг төрөл бүрийн аргаар үржүүлэх, тариалалт хийх арга зүйн мэдлэг, мэдээллээр хангах зорилгоор сумын Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албанаас “Гоёлын болон жимсний мод үржүүлэх” сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг агрономич Г.Дэлгэрсуурь удирдан явуулж,
- гоёлын бут, модны төрөл, хэрэглээ,
- алим, лийр, интоор, үхрийн нүд зэрэг жимсний модыг хэрхэн зөв тариалах,
- хортон, өвчнөөс урьдчилан сэргийлэх,
- усалгаа, бордолт, тайралт хийх арга зүйн талаар иргэдэд мэдлэг олголоо.

🌟 САЙНШАНД ХОТОД ШИНЭ ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ2025.11.07   “Тогтвортой бодлого - Тасралтгүй хөгжил” үйл ажилл...
07/11/2025

🌟 САЙНШАНД ХОТОД ШИНЭ ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2025.11.07
“Тогтвортой бодлого - Тасралтгүй хөгжил” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулж, өрх, гэр бүлийн худалдан авах чадварт нийцсэн орон сууцжуулах, гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулах бодлогын хүрээнд “Энержи Парагон” ХХК хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар гэр хорооллыг дахин төлөвлөж, 282 айлын орон сууц бүхий “Energy Residence” хотхоныг албан ёсоор ашиглалтад орууллаа.

АЖЛЫН БАЙРНЫ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2025.11.06 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэд...
06/11/2025

АЖЛЫН БАЙРНЫ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025.11.06
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор сургалт зохион байгууллаа.
Сургалтыг ХАБЭА-н Монгол Улсын зөвлөх инженер, сэтгэл судлаач Д.Түмэн-Өлзий удирдан явуулж, нийт албан хаагчдад ажлын байрны орчинд аюулгүй, эрүүл нөхцөл бүрдүүлэх талаар онол, практик хосолсон мэдээлэл өглөө.

🏘️ ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГОД ХАМТДАА ХАМРАГДЪЯ! 📊📅 2025 оны Хүн ам, орон сууцны үндэсний тооллого улс орон даяар үрг...
06/11/2025

🏘️ ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГОД ХАМТДАА ХАМРАГДЪЯ! 📊

📅 2025 оны Хүн ам, орон сууцны үндэсний тооллого улс орон даяар үргэлжилж байна.
Тооллогод хамрагдсан иргэн бүрийн оролцоо нь улсын хөгжлийн бодлого, ирээдүйн төлөвлөлтийн үнэт суурь мэдээлэл болдог юм.

📈 Манай аймаг, сумын хамрагдалт өссөөр байна!

📱 Та гэрээсээ онлайнаар хамрагдах боломжтой!
Доорх QR кодыг уншуулж эсвэл дараах холбоосоор нэвтэрч өрхийн мэдээллээ бөглөөрэй 👇
https://l.messenger.com/l.php?u=http%3A%2F%2F2025.mn%2F%3Fbrid%3D-m6KOs9J_MQoxT7jR2ECvA&h=AT2acHgK1Erk9yeRNByXcw72n-6h8Lm-URJVKhCDV_kRYF8i8H2EHGVbDr4q_k-bnkLl94PXZjK0jP1DXGAsg4s2AaKTYIvd_cWKGlxqmr-X9-EsNTAVbPj23b76xP6XVIVcAQ

⚠️⚠️Анхааруулга мэдээ❄️🖌Дорноговь аймгийн нутгаар 11-р сарын 06-07-нд шилжих шөнө, 07-ны өдөр нийт нутгаар 🌧🌨бороо, хур ...
06/11/2025

⚠️⚠️Анхааруулга мэдээ

❄️🖌Дорноговь аймгийн нутгаар 11-р сарын 06-07-нд шилжих шөнө, 07-ны өдөр нийт нутгаар 🌧🌨бороо, хур тунадас, нойтон цас орж, 🌬💨 салхи өдөртөө нийт нутгаар секундэд 12-14 метр, нутгийн төв, өмнөд хэсгээр зарим үед секундэд 16-18 метр хүрч, нутгийн хойд хэсгээр зөөлөн цасан шуурга шуурна. 7-8-нд шилжих шөнөөс эхлэн нийт нутгаар хүйтэрнэ.

✅Дээрх үзэгдлээс улбаалан

🖌 Зам даваанд халтиргаа гулгаа үүсэх, мөстөх
🖌 Осгох, бээрэх
🖌 Шугамын утсанд шаваас үүсэх эрсдэл үүсч байгаа тул аливаа эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.
🖍Мэргэжлийн байгууллагын гаргасан мэдээ мэдээллийг тогтмол ашиглаж, зөвлөмж, зааварчилгааг дагахыг сануулж байна.
Дорноговь цаг агаар, орчны мэдээ мэдээлэл

ЭРСДЭЛТ БҮЛГИЙН ӨРХӨД ТҮЛШНИЙ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ    Сайншанд сумын хамтарсан багаас гэрийн эргэлт хийх үеэр түлшгүй байсан...
05/11/2025

ЭРСДЭЛТ БҮЛГИЙН ӨРХӨД ТҮЛШНИЙ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Сайншанд сумын хамтарсан багаас гэрийн эргэлт хийх үеэр түлшгүй байсан бага насны хүүхэдтэй, эрсдэлт бүлгийн 33 өрхөд "Чандмань-Илч" ХХК-ийн дэмжлэгтэйгээр 50кг-ын 165 шуудай түлшний дэмжлэгийг үзүүллээ.

05/11/2025
04/11/2025
“УГИЙН БИЧИГ БИЧИХ АРГА ЗҮЙ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА    Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 10 дугаар сарын 3-ны өдри...
04/11/2025

“УГИЙН БИЧИГ БИЧИХ АРГА ЗҮЙ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 257 дугаар тогтоолоор батлагдсан “Угийн бичиг хөтлөх журам”-ын хэрэгжилтийг хангах, иргэдэд угийн бичиг, удмын түүхээ бичих арга зүй, ач холбогдлыг таниулах зорилгоор Сайншанд сумын Ахмад настнуудад сургалт зохион байгууллаа.

Тус сургалтыг аймгийн ХГБХХГазар болон сумын Ахмадын хороотой хамтран “Угийн бичиг, удмын хэлхээ” сэдвийн хүрээнд явуулсан бөгөөд тус сургалтад Музейн сургалт, судалгааны төвийн бүртгэл мэдээллийн санч Н.Сарантуяа, сумын 2-р багийн ХГБХХГ-ын нийгмийн ажилтан Э.Шинэчимэг нар оролцож, мэдээлэл өгч ажиллалаа.

🩷 “ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХУЙ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА    Сайншанд сумын ЗДТГ-аас аймгийн ХГБХХГ-тай хамтран “Өөрийгөө хайрлах...
24/10/2025

🩷 “ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХУЙ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сайншанд сумын ЗДТГ-аас аймгийн ХГБХХГ-тай хамтран “Өөрийгөө хайрлахуй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад сумын 120 гаруй иргэн хамрагдаж, сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны ойлголт, өөртөө цаг гаргах дадлыг бий болгох аргачлалыг эзэмшлээ.
Энэхүү сургалтаар эмэгтэйчүүд гэр бүл, ажил, амьдралын тэнцвэрийг хадгалах, өөрийн сэтгэлзүйн эрүүл мэндэд анхаарах арга барилыг суралцсан бөгөөд мөн жендэрт суурилсан хүчирхийллийн төрөл, хэлбэрүүдийг таньж, урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэхийг зорилоо.

Address

Дорноговь аймаг, Сайншанд сум, 3-р баг, Сайншанд сумын ЗДТГ-ын байр
Sain-Shand
44103

Alerts

Be the first to know and let us send you an email when Сайншанд сум /хот/-ын Засаг даргын Тамгын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Сайншанд сум /хот/-ын Засаг даргын Тамгын газар

Сайншанд сум /хот/-ын Засаг даргын Тамгын Газрын үйл ажиллагааны мэдээллийг хүлээн авна уу.