
21/06/2024
2024 оны УИХ-ын сонгуульд тойрогт нэр дэвшиж буй эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээний гишүүдийг танилцуулж байна. Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээний тэргүүлэх стратегийн нэг бол эмэгтэйчүүдийн манлайллыг нийгэмд байнга харуулах, эмэгтэй улс төрчдийн талаарх нийгмийн хэвшмэл дүр төрх, хүлээлтийг засварлан, шинээр тодорхойлогч байх билээ. Үүний хүрээнд бид сүлжээний гишүүн эмэгтэйчүүдийг алдаршуулах, хийсэн үйл ажиллагааг нь харуулахыг нэн тэргүүнд чухалчилдаг.
Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээний гишүүдийн төлөөлөл нийт 55 хүн нэр дэвшиж байгаа бөгөөд үүнээс 27 эмэгтэй тойрогт нэр дэвшиж байна. 2024 оны УИХ-ын сонгуульд түүхэндээ анх удаа хамгийн олон тоогоор буюу 519 эмэгтэй нэр дэвшигч сонгуульд өрсөлдөж байна.
Ялах, ялагдахаас үл хамаараад сонгуульд нэр дэвшсэн эмэгтэй хүн бүр Монгол Улсад манлайллын шинэ өнгө төрхийг нээж, шийдвэр гаргах түвшинд жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйлсийн шанг татаж буй явдал тул баяр хүргэж, амжилт хүсье.
#ХамтдааОролцоноТөлөөнө