16/07/2026
📣Яаж амарвал жинхэнэ амралт болох вэ?
Манайхан амралтын өдрүүдээр эсвэл баяр наадмаар амралтын газар очоод баахан уугаад амрах биш ядраад ирдэг гээд онигоо байдаг тэ?
😴Жинхэнэ амралт = унтах биш, зөв дадал хэвшил
Судалгаагаар (APA, 2025) хүн зөвхөн унтаж амарсан мэт санагдсан ч бас ядарсан хэвээр байдаг шалтгаан нь — амралт бол ганц төрөл биш, 7 төрөлтэй зүйл гэж сэтгэл засалч Саундра Далтон-Смит тайлбарладаг. Мөн шинэ судалгаагаар идэвхигүй амралт буюу зүгээр л ажлаа зогсоох нь богино хугацааны хөнгөвчлөл өгдөг ч сэтгэлийн ядаргааг бүрэн шийддэггүй нь батлагдсан.
Тэгэхээр:
7 төрлийн амралтаас аль нь дутуу байгааг өөрөө анзаарч шалга:
🛌 Биеийн— унтах, зогсох, стрэтч хийх
🧠 Оюуны— таргет, notification-оо унтраа, “brain dump” бич
💗 Сэтгэл хөдлөлийн— “би сайхан байна” гэж хэлэхээ боль, жинхэнэ мэдрэмжээ хэн нэгэнд хуваалц
👂 Мэдрэхүйн— дэлгэц, дуу чимээнээс тасарч 20 мин нүдээ ань
👥 Нийгмийн— draining биш, амар тайван мэдрэмж өгдөг хүнтэйгээ цаг өнгөрөөх
🎨 Бүтээлч— гоо сайхныг зөвхөн “хэрэглэгч”-ээр биш харагч байдлаар мэдрэх (байгаль, урлаг)
🕊️ Оюун санааны— өөрийн зорилго, утга учиртайгаа холбогдох цаг нэг ёсондоо юу ч хийхгүй байсан ч хүн бодолдоо оюун санаагаа цэгцэлж л байдаг.