AB News

AB News Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from AB News, Media/News Company, Ulaanbaatar.

АМАРЫН БАРНААС АЙГААД БААВГАЙ УУЛНААС БУУСАН БАЙЖ БОЛОХ УУ? Оросын Алс Дорнодод Амарын бар, хүрэн баавгай хоёр нэг нутаг...
11/09/2026

АМАРЫН БАРНААС АЙГААД БААВГАЙ УУЛНААС БУУСАН БАЙЖ БОЛОХ УУ?

Оросын Алс Дорнодод Амарын бар, хүрэн баавгай хоёр нэг нутагт зэрэгцэн амьдардаг. Зарим тохиолдолд бар баавгайг агнаж чаддаг бол, том хүрэн баавгай ч барын олзыг булааж чаддаг хүчтэй өрсөлдөгч.

Амарын бар дунджаар 180–300 кг, харин том хүрэн баавгай 300–400 кг, зарим нь түүнээс ч илүү жинтэй байдаг.

Тэгэхээр хоёр амьтан таарвал хэн нь ч шууд бууж өгөхгүй.
Бар нь баавгайд аюултай, баавгай нь ч барын хувьд аюултай өрсөлдөгч.

Хэрэв Оросын талаас Амарын бар Монголын зүүн хойд нутаг руу маш ховор тохиолдлоор орж ирсэн бол тухайн бүсийн баавгайнуудын зан авирт нөлөөлөх магадлал онолын хувьд бий.

Гэхдээ энэ бол одоогоор таамаг төдий. Баавгай уулнаас бууж ирсэн шалтгааныг шууд “барнаас айсан” гэж хэлэхийн тулд барын мөр, камерын бичлэг зэрэг бодит нотолгоо хэрэгтэй.

2026.08.31-нээс хэрэгжиж эхэлсэн Зөвшөөрлийн тухай хуульд орсон онцлох 10 өөрчлөлт.
11/09/2026

2026.08.31-нээс хэрэгжиж эхэлсэн Зөвшөөрлийн тухай хуульд орсон онцлох 10 өөрчлөлт.

11/09/2026

Н.Учрал:
Монголын Ард түмэндээ дахин сайхан мэдээ дуулгая.

17 жилийн дараа Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээнд Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх өөрчлөлт орлоо.

🇯🇵Японы сүмо бөхийн холбооноос өнөөдөр Намрын тэмцээний эхний хоёр өдрийн оноолтыг зарлавӨнгөрсөн долоодугаар сард өвдөг...
11/09/2026

🇯🇵Японы сүмо бөхийн холбооноос өнөөдөр Намрын тэмцээний эхний хоёр өдрийн оноолтыг зарлав

Өнгөрсөн долоодугаар сард өвдөгний мэс засалд орсон Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн барилдахгүй өнжих шийдвэрийг гаргасан байна.

Баян-Өлгий аймагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх есдүгээр сарын 14-нд ажиллахаар болжээТэрээр  Бөхөн уул дахь Эзэн Богд Чингис х...
11/09/2026

Баян-Өлгий аймагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх есдүгээр сарын 14-нд ажиллахаар болжээ

Тэрээр Бөхөн уул дахь Эзэн Богд Чингис хааны шүтээн хөрөг нээх ёслолд оролцоно.

Түүнчлэн аймгийн иргэдтэй уулзахаас гадна Өлгий сумын 2 дугаар дунд сургуульд зочилж, багш сурган хүмүүжүүлэгч, ажилтнуудын төлөөлөлтэй уулзах аж.

"ИХ ЗАСАГ КИНГС" СУРГУУЛИЙН НЭР ТӨРД ХАЛДАЖ, ГҮТГЭСЭН Т.НЯМ-ОЧИРЫГ АЛБАН ЁСООР УУЧЛАЛ ГУЙХЫГ ШААРДАЖ БАЙНА!Монголд ер нь...
11/09/2026

"ИХ ЗАСАГ КИНГС" СУРГУУЛИЙН НЭР ТӨРД ХАЛДАЖ, ГҮТГЭСЭН Т.НЯМ-ОЧИРЫГ АЛБАН ЁСООР УУЧЛАЛ ГУЙХЫГ ШААРДАЖ БАЙНА!

Монголд ер нь хууль гэж байна уу?
Төрийн том албан тушаал хашдаг дарга, УИХ-ын гишүүд сайд нар л амныхаа зоргоор хүн гүтгэж, нийгмийг бужигнуулж явна. Өчигдөр Боловсрол шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир “Их засаг кингс" сургууль 7.1 тэрбум төгрөгний тоног төхөөрөмж авч өгөөч гээд хүсэлтээ өгчихсөн байгаа.
Миний толгой мөрөн дээр байгаа цагт нэг ч хувийн сургуулиудад хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж авч өгч чадахгүй.
Эрх зүйн хувьд боломжгүй.
Би ер нь шулуун шударга, хэнээс ч айдаггүй ийм л хүн байгаа юм” мэтээр өөрийгөө рекламдаад “шүгэл” үлээжээ.

Төрийн нарийн бичгийн даргын хэлсэн үгэнд итгэсэн сэтгүүлчид, үүнийг нь өлгөн авч “Ерөнхий сайд Н.Учрал аавынхаа Их Засаг дунд сургуульд татвар төлөгчдийн мөнгөнөөс 7-9 тэрбум төгрөгний тоног төхөөрөмж авч өгөх гэж байна” гээд л шуурав.
Төд удалгүй “Их засаг кингс” сургуулийн захирал Ж.Цэцэгмаа “Манай сургууль болоод миний зүгээс БШУ-ны яаманд тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалт хүссэн хүсэлт албан бичиг өгөөгүй.
Ер нь манай Их засаг хувийн сургууль үүсэн цагаасаа Боловсролын яамнаас хөрөнгө мөнгө гуйж байгаагүй. Өөрсдийн хүч хөрөнгөөр үйл ажиллагаа явуулсаар ирсэн.
Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир та манай сургуулиас тоног төхөөрөмж авч өгөхөөр явуулсан хүсэлтийг үзүүлнэ үү?” гэжээ.
Мөн “Их засаг кингс” сургуулиасаа албан ёсны мэдэгдэл гарч, Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очирыг албан ёсоор уулчла гуйхыг шаарджээ.
Гэтэл хэдхэн цагийн өмнө Их засаг сургуулийн удирдлагуудыг сүнсгүй гүжирдэж байсан Т.Ням-Очир,
-Би тэгж хэлээгүй. Сэтгүүлчид миний яриаг мушгиад буруу мэдээлэл тараасан байна.
Манай яамны зүгээс хувийн дөрвөн сургуульд тоног төхөөрөмжийг нь сольж өгье гэсэн хүсэлт өгсөн.

Түүний нэг нь Их Засаг кингс сургууль.
Гэвч Их Засаг кингс кидс сургууль тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалт авах саналаас татгалзсан” гээд тэс өөр юм яриад зогсож байх юм.
Хэрвээ аль нэг их сургууль, эрх бүхий албан тушаалтанг сэтгүүлчид ингэж хэлсэн бол шүүх юм уу харъяа дүүргийн цагдаагийн хэлтэс дээр чулуу няслаад сууж байх байлаа.
Гэтэл Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир улстөрийн зорилготой худал мэдээлэл сэтгүүлчдэд санаатай тараачихаад тэр нь хэдхэн цагийн дараа баригдахаараа хэлсэн үгнээсээ буцаад сэтгүүлчид буруутай болоод өнгөрөх нь ээ.

Монголд хууль гэж байдаг бол Т.Ням-Очирт бусдыг гүтгэсэн үйлдэлд хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой.

ЗАЛРУУЛГА“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэ...
11/09/2026

ЗАЛРУУЛГА
“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл олон нийтийн сайтад нийтлэгдсэн.
Дээр дурдсан мэдээлэл нь үндэслэлгүй болохыг мэдэгдэж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд хоригдлын цалинтай ажлын байрыг 30 хувьд хүргэхээр тусгасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хоригдлуудын ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараатай ажил, арга хэмжээг хэрэгжүүлэн, хоригдлыг цалинтай ажлын байраар хангаж, шагналын хоног олгон, бусдад учруулсан гэм хорын хохирол төлбөрийг барагдуулан ажиллаж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 214.6. “Нээлттэй хорих ангийн хоригдлыг хорих байгууллага өөрийн болон өөрийн хувь нийлүүлсэн, хамтарсан хуулийн этгээдэд, эсхүл бусад хуулийн этгээдтэй гэрээ байгуулан зохих хяналттайгаар хөдөлмөрлүүлж болно”, 217.1. “Нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа хорих ялын 50-иас дээш хувийг эдэлсэн хоригдлыг харуул хамгаалалтгүй, 50-иас доош хувийг эдэлсэн хоригдлыг хорих ангийн өөрийн үйлдвэрлэл болон хорих ангиас гадуур прокурорын зөвшөөрлөөр гэрээний үндсэн дээр харуул хамгаалалттай хөдөлмөрлүүлж болно” гэж тус тус заасны дагуу гэрээг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй цалин хөлстэй ажиллуулахыг зөвшөөрдөг.
Мөн хорих анги, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд Прокурорын байгууллага, Хүний эрхийн үндэсний комисс хяналт тавин ажилладаг.
Иймд хорих байгууллагын удирдлага, алба хаагчид хоригдлыг зөвшөөрөлгүйгээр гадна хэсэгт болон цалин хөлсгүйгээр хөдөлмөр эрхлүүлэх боломжгүй.
Дээрх асуудалтай холбогдуулан Прокурорын байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байгаа болно.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАР

Дараагийн Ерөнхийлөгчийн “сунгааг” Г.Занданшатар, Н.Алтанхуяг нар тэргүүлж байна.
11/09/2026

Дараагийн Ерөнхийлөгчийн “сунгааг” Г.Занданшатар, Н.Алтанхуяг нар тэргүүлж байна.

2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шиг...
11/09/2026

2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангах Үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан өнөөдөр
/2026.09.11/ боллоо.

Хуралдаанаар үндэсний шигшээ багийн үйл ажиллагааны тухай болон “Лос-Анжелес 2028” олимпын наадмын тухай танилцуулга, мэдээллийг сонсож хэлэлцлээ.

Үндэсний шигшээ багийн тамирчдын 2028 оны Лос-Анжелесийн олимп, паралимпын наадмын эрх авах тэмцээнд оролцох, бэлтгэл сургалтыг хангахад зарцуулагдах зардал, тамирчид, дасгалжуулагчдын цалин хөлсийг төсвийн тодотгол, 2027 оны улсын төсвийг хэлэлцүүлэх үеэр нэмэгдүүлэн тусгаж санхүүжүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авахыг Сангийн сайд З.Мэндсайхан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан нарт даалгалаа.

11/09/2026

Л.Энх-Амгалан:
Ерөнхий сайдын гэр бүлийн хамаарал бүхий сургууль ямар нэг хүсэлт гаргаагүйг хариуцлагатай хэлье‼️

"Чоно борооноор" гэгчээр төсвийн тодотголын мэдээллийг санаатайгаар гуйвуулж, улс төрийн хонжоо олох зорилгоор ашиглаж буйд харамсаж байна.

Address

Ulaanbaatar

Telephone

+97691781178

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when AB News posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share