Dena TV

Dena TV Review

Ази тивийн хамгийн хүчирхэг, зоригтой тамирчид цугласан “Physical: 100 Asia” шоунд Монгол Улсыг төлөөлөн оролцож буй баг...
29/10/2025

Ази тивийн хамгийн хүчирхэг, зоригтой тамирчид цугласан “Physical: 100 Asia” шоунд Монгол Улсыг төлөөлөн оролцож буй баг маань эхнээсээ л жинхэнэ хүч, тэсвэрийн бэлгэ тэмдэг болж чадлаа. Тэд тайзан дээр гарсан мөчөөс эхлэн Монгол хүний омог, эрч хүч, эв нэгдлийг дэлхий дахинд мэдрүүлсээр эхлэлээ.

Монголын төлөөлөл болсон тамирчид маань өөр өөрийн онцлогтой бөгөөд ухаалгаар хамтран ажиллаж ур чадвараа тултал гаргаж, хамаг хүчээрээ хичээж байгааг харахад үнэхээр сэтгэл бахдам байлаа.

Хэдий өрсөлдөөн ширүүн, сорилт бэрх байсан ч тэд бууж өгөөгүй. Тэдний хөдөлгөөн бүрт “тэмцэгч ард түмний” удам шингэсэн байлаа. Халуун хөлс, тэсвэрийн ард Монголчуудын зүрх хүчтэй цохилж байгааг дэлхий дахин харсан гайхалтай нэвтрүүлгийн дараагийн ангийн тэсэн ядан хүлээж байна.

“Physical: 100 Asia”-д оролцож буй Монголын баг бол зөвхөн спортын тэмцээнд оролцогчид биш, харин дэлхийд Монгол хүний хүч, зориг, сэтгэлийн хатыг харуулж буй баатрууд юм.

#Монголчууд #МОНГОЛ

Address

Б
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dena TV posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share