iLd.mn

iLd.mn Ild.mn news website

Таван толгой төмөр зам ХХК нь төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, тээвэрлэх, суурь бүтэц засварлах чиглэлээр ажиллад...
23/01/2025

Таван толгой төмөр зам ХХК нь төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, тээвэрлэх, суурь бүтэц засварлах чиглэлээр ажилладаг инженерингийн компани юм.

2025 онд хийгдэх их бүтээн байгуулалт, онцлон Ганц мод-Гашуун сухайтын төмөр замыг холбох нэн хариуцлагатай үед түүнийг энэхүү албан тушаалд томиллоо.

2019 оны 6 дугаар сард тухайн үеийн УИХ-ын гишүүн О.Баасанхүү: “Францийн нэг компани Монголд хөрөнгө оруулалт хийхдээ яа...
22/01/2025

2019 оны 6 дугаар сард тухайн үеийн УИХ-ын гишүүн О.Баасанхүү: “Францийн нэг компани Монголд хөрөнгө оруулалт хийхдээ яамаар нь дамжуулж нэг сайдад 1.2 сая евро өгсөн байна. Энэ нь Францад шалгагдаж байгаа юм байна. Энэ мэдээллийг миний таньдаг франц хүн надад өгсөн” гэж, мөн УИХ-ын чуулганы үеэр тэр үеийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: “…1.2 сая еврогийн асуудал дэд сайд асан О.Эрдэнэбулган гэдэг хүнтэй холбоотой. Өнөөдрийн Засгийн газартай огт холбоогүй. Үүнийг АН болон тухайн үеийн Засгийн газар тайлбарлах ёстой. Холбогдох материалууд нь ирсэн.” гэж мэдэгдэж байв.

2025 оны 1 дүгээр сарын 17-нд Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын “Орано Майнинг” энгийн хувьцаат компанитай ирээдүйд

Ажлын хэсэгт хуульч гишүүдээс гадна салбарын эрдэмтэн судлаачид,  бүх  шатны шүүгчид, Иргэний хуулийн хэрэгжилтийг ханга...
15/01/2025

Ажлын хэсэгт хуульч гишүүдээс гадна салбарын эрдэмтэн судлаачид, бүх шатны шүүгчид, Иргэний хуулийн хэрэгжилтийг хангадаг байгууллага болох ХЗДХЯ, СЗХ, Монгол банк, УБЕГ гээд салбар бүрийн төлөөлөл багтаж байна. Зайлшгүй засаж сайжруулах ёстой хэд хэдэн харилцаа байна.

Улсын Их Хурлын даргын 2024 оны 115 дугаар захирамжаар байгуулагдсан Иргэний хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий

Монголын шатрын холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигч МШХ-ы Хүндэт Ерөнхийлөгч Монгол улсынЕТГ-ын дарга Г.Занданшатарын тан...
11/12/2024

Монголын шатрын холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигч МШХ-ы Хүндэт Ерөнхийлөгч Монгол улсын
ЕТГ-ын дарга Г.Занданшатарын танилцуулга,мөрийн хөтөлбөр.

Монголын шатрын холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигч МШХ-ы Хүндэт Ерөнхийлөгч Монгол улсын ЕТГ-ын дарга Г.Занданшатарын танилцуулга,мөрийн

Ч.Номин: Өнгөрсөн хугацаанд Баавгай болохсон, Чимээгүй хотын жолооч, Сэр сэр салхи зэрэг олон кинонууд энэ сангаар дамжи...
11/12/2024

Ч.Номин: Өнгөрсөн хугацаанд Баавгай болохсон, Чимээгүй хотын жолооч, Сэр сэр салхи зэрэг олон кинонууд энэ сангаар дамжиж, өөрсдөө нийт санхүүжилтийнхээ 70 хувийг олж, сангаас 30 хувийг авч дэлхийн зах зээлд гарсан.

Кино урлагийг дэмжих сангаас Г.Ундармаа нарын 11 хүн, байгууллага 1.071.200.000 төгрөгийн санхүүжилт авчээ

Ө.ЗОЛБАЯР: ЕРӨНХИЙЛӨГЧ ТӨСӨВТ ХОРИГ ТАВИХ ТАЛААР ШИЙДВЭР ГАРААГҮЙ БАЙНАУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2025 оны төс...
19/11/2024

Ө.ЗОЛБАЯР: ЕРӨНХИЙЛӨГЧ ТӨСӨВТ ХОРИГ ТАВИХ ТАЛААР ШИЙДВЭР ГАРААГҮЙ БАЙНА

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2025 оны төсвийн төслийг хэлэлцүүлэн баталсан. Өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар төсвийн төслийн эцсийн найруулгыг сонсож, өнөөдөр УИХ-ын Тамгын газраас Ерөнхийлөгч төсвийн төслийг өргөн мэдүүлжээ.

Тэгвэл төсвийн төслийг өргөн мэдүүлсэнтэй холбоотой Ерөнхийлөгчийг 2025 оны төсөвт хориг тавьсан гэх мэдээлэл гараад буй. Энэ талаар ЕТГ-ын хэвлэлийн албаны дарга Ө.Золбаяртай холбогдож тодруулахад "Ерөнхийлөгч 5 хоногийн хугацаанд төсөвт хориг тавих шийдвэрээ гаргах хуулийн хугацаатай. Төсөвт хориг тавих талаар шийдвэр хараахан гараагүй байна" гэлээ.

17/11/2024
29/10/2024
Богд ууланд 75 настай хөгшин ганцаараа олон жил амьдарч байх юм 🤔 Ярилцаж жаахан суулаа.Хөөрхий 1990 онд хотод орж ирсэн...
29/10/2024

Богд ууланд 75 настай хөгшин ганцаараа олон жил амьдарч байх юм 🤔 Ярилцаж жаахан суулаа.
Хөөрхий 1990 онд хотод орж ирсэн, алдаж онож явлаа, одоо хүнээс тус гуйхаас илүү өөрөө ингээд дуусна гэнэ 😔🙏 Хааяа очиж шөл хийж өгч байхаас, бас хүн шүү дээ 👍 Хамаатан садан байдаг ч тоодоггүй юм гэнэ. Архи дарс уудаггүй, хог түүж хоолоо олж иддэг гэнэ.

АРЛААНЫ ЭРДЭНЭ-ОЧИР            "АРД ТҮМЭН"Хүлцэнгүй,ноомой ард түмэнХүлэг мориноосоо буусан явган ард түмэнХүслийн цулбу...
28/10/2024

АРЛААНЫ ЭРДЭНЭ-ОЧИР

"АРД ТҮМЭН"
Хүлцэнгүй,ноомой ард түмэн
Хүлэг мориноосоо буусан явган ард түмэн
Хүслийн цулбуур нь сул,ташуураа гээсэн ард түмэн
Хүдэн мананд төөрөөд зүг чиггүй болсон ард түмэн.

Нутаг дээрээ хөл ядранга, нүд зүдрэнгэ ард түмэн
Нуруугаа авхуулсан усны тэмээ шиг ард түмэн
Нуур... нуур... гэж зэрэглээ харсан ард түмэн
Нумын хөвчөө буулгаж сумаа гээсэн ард түмэн.

Хашгирсан ч дуу нь сонсогдохгүй ард түмэн
Хашгирах гэсэн ч хоолой нь гарахгүй ард түмэн
Ханцуй дотроо гар нь чичирсэн ард түмэн
Хангинасан,их чимээн дунд чих нь дөжирсөн ард түмэн.

Сэрэхгүй, унтаа ард түмэн
Сэрсэн ч нойр нь сэргэхгүй ард түмэн
Сэтгэл нь хөндүүрээс цаашгүй,зориггүй ард түмэн
Сэнгэнэсэн,хаяаны жаварт бээрсэн ард түмэн.

Сэтгэлийнхээ жалганд ганц ганцаараа хэвтээд
Сэрэх ч үгүй, унтах ч үгүй ард түмэн
Сэрүүн зүүд,хагас нойрныхоо бүдчээн дунд
Сэлхэрсэн нүд нь бүүдэн сүүтэн ард түмэн.

Цог жавхланг нь асаавал бадрангуй ард түмэн
Цолмон тодрох үүрийн туяа шиг тунгалаг ард түмэн
Цэцэн билиг, саруул ухааны уудам бэлчирт ард түмэн
Цэнхэр гарагийн хувь тавиланг авч үлдэх л ард түмэн.

Ж.Эмбийд 😅😂🤣
28/10/2024

Ж.Эмбийд 😅😂🤣

Х.ЦАГААНБААТАР: Бага байхад төрсөн эцэг минь бурхан болж, ээж дүү ахтайгаа 5 настайдаа Дархан Уул аймагт шилжин очиж бил...
27/10/2024

Х.ЦАГААНБААТАР: Бага байхад төрсөн эцэг минь бурхан болж, ээж дүү ахтайгаа 5 настайдаа Дархан Уул аймагт шилжин очиж билээ.
1990 онд ээж минь Увс аймгийн Хяргас сумын харъяат Нүрзэдийн Балжинням гэдэг хүнтэй хоёр талаасаа 2, 3 хүүхэдтэй нийлж гэр бүл болсон.
Аав ээж хоёрын минь дундаас 2 хүүхэд төрж, бид ам бүл 9 болж өнөр өтгөн айл болсон.
Хөлийг минь дөрөөнд гарыг минь ганзаганд эгэл амьдралаас эх дэлхийд хүргэсэн хүн бол яахын аргагүй аав минь юм.
Миний аав Нүрзэдийн Балжинням насаараа 20 гаруй жил Хот тохижуулахад хогны машины жолооч хийсэн хүн.
Сүүлдээ аав минь гар хөл нь өвдөөд хогоо өөрөө ачиж чадахгүй болоод, туслах ачигч авахаар болсон. Тэр үед туслахын цалин гэж байхгүй учир өөрийнхөө цалингаас хуваалцах шаардлагатай болсон юм.
Манайх олон хүүхэдтэй учир зах зээлийн үед аав цалингаа хуваачихвал мэдээж амьдралд хүрэлцэхгүй.
Тэгээд аргагүй эрхэнд том ах минь 5 ангийн сурагч сургуулиасаа гарч аавын туслах ачигч болж билээ.
Аав ах хоёр минь биднийг тэжээх гэж их л хөдөлмөрлөсөн дөө.
Хоёр ахтайгаа ээлжлээд хааяа бас явж байрны хог ачиж, ангийн хүүхдүүдээсээ ичээд нуугдах үед аав минь "Миний хүү, хүн хог цэвэрлэж хог ачлаа гээд хүн мууддаггүй юм. Хөдөлмөрлөсөн хүн л амжилтанд хүрдэг юм ш дээ" гэж хэлж билээ.
Аавынхаа тэр үгнээс би хөдөлмөрийн үр шим амьдралын амтыг ойлгож мэдэрч байсан үе саяхан мэт санагдана.
Миний аав үнэхээр ажлын төлөө, амьдралын төлөө төрчихсөн ноён нуруутай, жинхэнэ Монгол эр хүн байж билээ.
Залуусаа, гудамжинд хог битгий хаяарай. Үүнийг бас л нэг хүн цэвэрлэдэг юм шүү.
Эх дэлхий, эх орноо хайрлая
ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ ЗАЛУУС АА...🥰

Oyunbaatar Sharavnyambuu (зөгий.мн): Нэг л өглөө 100сая төгрөгийн гэрээтэй босож ирдэг юм байна😂Манай байгууллага болон ...
27/10/2024

Oyunbaatar Sharavnyambuu (зөгий.мн): Нэг л өглөө 100сая төгрөгийн гэрээтэй босож ирдэг юм байна😂
Манай байгууллага болон миний бие ямарваа нэгэн төрийн байгууллагатай 100сая төгрөгийн гэрээ хийж байсан түүх байхгүй!

🛑 МАН-ААС "УРВАСАН" Ч АЛБАН ТУШААЛД ШУНАСАН УЧРААС Н.ЛХАГВАДОРЖИЙГ НАМААС НЬ ХӨӨЖ БУЙ АЖ ‼️ Сэлэнгэ аймгийн МАН-ын Хянал...
27/10/2024

🛑 МАН-ААС "УРВАСАН" Ч АЛБАН ТУШААЛД ШУНАСАН УЧРААС Н.ЛХАГВАДОРЖИЙГ НАМААС НЬ ХӨӨЖ БУЙ АЖ ‼️

Сэлэнгэ аймгийн МАН-ын Хяналтын хороо хуралдаж Н.Лхагвадоржийг намын бодлогоо сөрсөн , намаасаа урвасан учраас тус хороо яаралтай худалдаж урвагчаа зайлуулах ийм ийм үндэслэл байна гэдгийг дор дурьджээ 👇

МАН бодлогоор аймаг , нийслэлийн Засаг дарга нараа сонгож томилдог ч Н.Лхагвадорж нь албан тушаалд шунаж , намын дүрмээ зөрчиж , дахин Засаг дарга болохоор улайрч , заалнаас нэрээ дэвшүүлж , АН-ын саналыг авч намынхаа эсрэг ажиллажээ.

Иймд нийслэлд буй МАН-ын УЗ-өөс Сэлэнгэ аймгийн МАН-ын Хяналтын хороог яаралтай хуралдахыг үүрэгдэж Н.Лхагвадоржид хариуцлага тооцохыг даалгасан аж.

Маргааш буюу даваа гарагт Сэлэнгэ аймгийн Тэргүүлэгчид хуралдаж "Урвагч" Н.Лхагвадоржийг намаас хөөх тус шийдвэрийг эцэслэсэнээр тэрбээр Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнээс дэмжлэг авах ямар ч боломжгүйд хүрэх бололтой‼️

Сэтгүүлч Г.Улсболд: 1.7 тэрбумыг шууд гэрээгээр өгдөг аан?2022 онд санаж байна. ЖДҮГ-аас 50 сая төгрөгийн "сурталчилгаан...
27/10/2024

Сэтгүүлч Г.Улсболд: 1.7 тэрбумыг шууд гэрээгээр өгдөг аан?

2022 онд санаж байна. ЖДҮГ-аас 50 сая төгрөгийн "сурталчилгааны" тендер зарлахгүй юу. Тэрэнд NTV, Боловсрол, Тв-8, Eagle тв-үүд өөрийн группийн сэтгүүл, сонин, сайт, радиотойгоо хамтраад өөр хоорондоо өрсөлдсөн. Тэгсэн 4 медиа групп нэг ТББ-д ялагдсан. Анхнаасаа эзэнтэй тендер зарласан, гөлөгнүүд. Материал бүрдүүлэх хугацаа нь 3 хоног. Тэр ТББ ажлын даалгавраа аль хэдийнэ аваад, бусад ХМБ-тай гэрээнүүдээ хийсэн байсан. Тэр үед энэ гарыг өгдөг байж.

Зүгээр ЗГХЭГ-аас мөнгө шилжүүлээд буцаагаад гаргаад авчихсан юм уу, найзад нь шууд өгсөн юм уу?

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭ: Төрийн нууц задруулсан гээд яваад эхэлж. Тийм юм байхгүй! Тийм боломж ч байхгүй! Тухайн хадг...
23/07/2024

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭ: Төрийн нууц задруулсан гээд яваад эхэлж. Тийм юм байхгүй! Тийм боломж ч байхгүй!
Тухайн хадгалсан гэх нууцын баримт юу болох ямар баримт болох талаар би огт мэдэхгүй ба мэдэх ч боломжгүй. Учир нь төрийн нууц нь Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 20, 21 дүгээр зүйлд заасны дагуу тусгай нөхцөлд танилцдаг, мөн хуулийн 28 дугаар зүйлд зааснаар нууцыг хариуцан хамгаалах тусгайлсан ажилтантай бөгөөд миний бие ийнхүү хуулиар хамгаалагдсан баримт, материалыг өөрөө аваад явах боломжгүй юм. Мөн төрийн нууцад хамаарах материалыг авсан бол заавал баталгаажуулж тэмдэглэгддэг бөгөөд авсан хүн нь маш тодорхой байдаг.
Гэтэл ямар ч баримт, нотолгоогүй зүйлээр нэр хамаатуулж байгаа тухай өмнө нь мэдэгдэж байсан. Энэ удаад ч мөн албан ёсоор мэдэгдэе.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өм...
23/07/2024

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +24…+26 градус дулаан байна.

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд: 23, 24-нд нутгийн төв хэсгээр, 25, 26-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо

Address

Khan-Uul
Ulaanbaatar
11000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when iLd.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share