Maarley Sunshine

Maarley Sunshine Байгалын гаралтай чанартай бүтээгдэхүүн худалдаа

Дахиад л хүрэн манжингийн тухай мэдээлэл чирээд ирлээ☺️☺️☺️Хэрэгтэй юм даа🥰ХҮРЭН МАНЖИНГИЙН АРВАН ГАЙХАМШИГХүрэн манжин ...
18/09/2025

Дахиад л хүрэн манжингийн тухай мэдээлэл чирээд ирлээ☺️☺️☺️
Хэрэгтэй юм даа🥰

ХҮРЭН МАНЖИНГИЙН АРВАН ГАЙХАМШИГ

Хүрэн манжин хүний эрүүл мэндэд маш чухал ач холбогдолтой болохыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрч эхлээд байна. Тэр ч бүү хэл эмч өвчтөндөө зөвлөх нь энүүхэнд болж. Хүрэн манжин нь зүрх судас, чихрийн шижин, цаашлаад хорт хавдраас хүртэл хамгаалах ид шидтэй болохыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрч уг зөвлөгөө газар аваад байна.

Нэг. Цусны даралтыг бууруулдаг

Эрдэмтэд цусны даралт нь ихэсдэг хүн өдөртөө хүрэн манжингийн шүүсийг наймаас доошгүй балга ууснаар даралт багасдаг байна. Учир нь энэ ногооны шүүс таны цусан дахь систолик, диастолик буюу зүрхний агшилт, сулралтын үеийн даралтанд нөлөөлж чаддаг ид шидтэй аж.

Хоёр. Тамир тэнхээг нэмэгдүүлнэ

Хүрэн манжингийн шүүс нь зөвхөн зүрхэнд ач тустайгаас гадна хүний биеийн тамир тэнхээг нэмэгдүүлдэг болохыг мөн л судалгаагаар тогтоожээ. Учир нь хүний биеийн цусан дахь азотын исэл хэт ихэдсэнээс болж бид чихрийн шижин зэрэг төрөл бүрийн өвчинд нэрвэгддэг бөгөөд хүрэн манжингийн шүүсийг өдөр бүр ууснаар цусан дахь азотын ислийн хэмжээ хэт ихэсгэж, багасгахгүйгээр тогтвортой зохицуулагдах боломжтой болдог байна.

Гурав. Зүрхний дутагдалтай хүн хэрэглэхэд нэн тохиромжтой

Хүрэн манжинтай холбоотой өөр нэг сонирхолтой туршилт бол зүрхний дутагдалтай хүнд энэ гайхалтай ногооны шүүсийг уулгаж үзсэн явдал. Өвчтөн хүрэн манжингийн шүүсийг ууснаас хоёр цаг орчмын дараа зүрхний булчингийнх нь идэвхтэй ажиллагаа 13 хувиар нэмэгдэж байжээ. Тодруулбал зүрний булчингуудын үйл ажиллагаа сайжирч цус шахах процесс нь сайжирдаг гэсэн үг юм.

Дөрөв. Сэтгэцийн өвчнөөс сэргийлдэг

2011 оны судалгаагаар хүрэн манжингийн шүүс нь ахмад настай болон сэтгэцийн өвчтэй хүмүүсийн тархин дахь аливаа зүйлийг сэтгэн бодох хурдыг нь нэмэгдүүлж байгааг тогтоосон байна. Учир нь сэтгэцийн өвчтэй хүмүүс болон өндөр настай ахмадуудын сэтгэн бодох чадвар удаашрах хандлагатай байдаг аж.

Тав. Таргалахаас айж байвал хүрэн манжингийн шүүс уу

Хүний биеийн калори буюу уургийг тэнцвэржүүлж чаддаг ховорхон үйлчилгээ мөн л хүрэн манжингийн шүүсэнд агуулагддаг. Тиймээс та огцом таргалахаас, эсвэл хэт турахаас айдаг бол энэ гайхамшигтай шүүсийг өдөр бүр хэрэглээрэй. Хүрэн манжингийн шүүсийг хоолны дэглэмтэй хослуулж чадвал хэвийн жингээ барихад тун чухал нөлөө үзүүлнэ.

Зургаа. Калийн дутагдлыг нөхөж чадна

Бидний биед зайлшгүй хэрэгцээтэй байдаг элемент бол кали. Тэгвэл хүрэн манжингийн шүүс таны биед дутагдаж буй калийн хэрэгцээг нөхөж чадна. Кали бол хүний мэдрэлийн булчингуудыг зөв ажиллахад хамгийн чухал үүрэгтэй бодис гэдгийг хэлэх хэрэгтэй. Хүмүүс бидний бие калийн дутагдалд орсноор ядарч сульдах, улмаар нойргүйдэхэд хүрдэг аж.

Долоо. Витамины цуглуулга гэж хэлж болно

Хүрэн манжин нь олон төрлийн витамин, ялангуяа С витаминыг бидний биед ихээр өгч чадна. Ингэснээр шархыг эдгээх, цусан дахь төмрийн шингээлтийг дэмжих үүргийг давхар биелүүлж чаддаг байна.

Найм. Элэгний сайн хамгаалагч

Хүний элэг зөвхөн архи, согтууруулах ундаанаас болж өвддөг эрхтэн биш. Элэг нь өөрөө хэт ачааллаас болж өвддөг эрхтэн юм. Архидалтаас гадна буруу хооллолт, тамхидалт, таргалалт зэрэг амьдралын буруу хэв маяг үүнд хамаарна. Харин та биднийг элгээ хэт ачааллаас хамгаалахад мөн л хүрэн манжингийн шүүс тусална. Уг шүүсийг өдөр бүр ууснаар дээрх буруу зуршлуудтай холбоотой гаднын халдлагаас элгээ зохих хэмжээгээр хамгаалж болно хэмээн эрдэмтэд зөвлөж байна. Мөн хүрэн манжингийн шүүс нь хоол идсэний дараа элгэнд хүрч очдог өөх тосны хэмжээг багасгах үйлчилгээтэйг туршилтаар нотолжээ.

Ес. Хүний биеийн гол “дайсан” холестириний ч бас “дайсан”

Хэрвээ таны цус холестерин ихтэй бол хүрэн манжингийн шүүсийг тогтмол хэрэглэснээр энэ аюулт дайснаасаа ангижирч болно. 2011 оны судалгаагаар энэ төрлийн шүүс нь хүний бие дэх сөрөг холестерин болон триглицеридийг багасгаж, эсрэгээрээ бидний биед шаардлагатай эерэг холестеролыг нэмэгдүүлдэг болохыг баталжээ. Учир нь хүрэн манжингийн шүүсэнд холестеринийг зохицуулах чадвартай флавоноид маягийн фитонутриентүүд агуулагддаг байна.

Арав. Жирэмсэн эмэгтэй болон урагт онцгой сайн

Хүрэн манжингийн шүүс нь фолийн хүчлийг ихээр агуулдаг учраас B витаминээр баялаг. Зарим туршилтаар жирэмсэн эмэгтэйн ураг дутуу тээгдэх аюулаас энэ ногооны шүүс хамгаалдаг байж тун болзошгүй ч одоогоор үүнийг нарийн тогтоогоогүй байна. Тиймээс заавал дутуу тээлттэй гэхгүйгээр жирэмсэн эмэгтэйчүүд хүрэн манжингийн шүүсийг тогтмол ууснаар биед нь сайн эмчилгээ болж чадна гэдгийг эрдэмтэд батлан хэлж байна.

Бусад ач тус

Эцэст нь хэлэхэд энэ ногооноос гарган авсан шүүс нь чихрийн шижин, төрөл бүрийн хорт хавдраас зохих хэмжээгээр хамгаалж чадах ид шидтэй гэдэг нь аль хэдийнээ батлагдсан юм. Хамгийн гол нь ганц нэг удаа биш, тогтмол удаан хугацаагаар хэрэглэж заншихыг мэргэжлийн хүмүүс сануулж байна.

Даралтны тухай Хэрэгтэй мэдээлэл байна.ДАРАЛТ хэдэн насанд, хэд байвал хэвийнд тооцогддог вэ? #Артерийн даралт нь хүний ...
28/08/2025

Даралтны тухай Хэрэгтэй мэдээлэл байна.
ДАРАЛТ хэдэн насанд, хэд байвал хэвийнд тооцогддог вэ?
#Артерийн даралт нь хүний амин чухал үзүүлэлт бөгөөд олон хүчин зүйлээс шалтгаалж өөрчлөгддөг. Артерийн даралтын дундаж норм байдаг бөгөөд хазайсан үзүүлэлт нь эмчид турайн хүнд эмгэг байгаа эсэхийг сэжиглэх боломж олгодог. Гэхдээ өдрийн цаг хугацаа, хүний наснаас шалтгаалж даралт өөрчлөгдөж болдог.
1️⃣ДАРАЛТНЫ НОРМ
#Даралтыг тайван байдалд үзэх хэрэгтэй. Одоогоор АУ-ны шалгуур үзүүлэлтэнд артерийн даралт: 91…139/61…89 мм м.у.б байх нь хэвийнд тооцогддог.
#Артерийн даралт: 120/80 мм.м.у.б байх нь хэвийн, 230/85 мм.м.у.б байх нь хэвийн бага зэрэг ихэссэн, 139/89 мм.м.у.б байх нь хэвийн ихэссэн, 140/90 мм.м.у.б-аас дээш болбол эмгэг гэж үзнэ. Нас ахихад даралт нэмэгдэх ба “эргэшгүй өөрчлөлт” гэнэ.
2️⃣АРТЕРИЙН ДАРАЛТЫН НАСНЫ НОРМ
#АУ-нд хэвийн гэж тэмдэглэсэн 120/80 мм.м.у.б даралт 20-40 насныханд тохиолдох нь элбэг.
16-20 насныханд хэвийн үедээ бага зэрэг багассан 100/70 мм.м.у.б байхыг физиологийн норм гэнэ.
#Наснаас хамаарах даралтын норм:
20 нас: эр 123/76, эм 116/72
30 хүртэл нас: эр 126/79,
эм 120/75
30-40 нас: эр 129/81, эм 127/80
40-50 нас: эр 135/83, эм 137/84
50-60 нас: эр 142/85, эм 144/85
70-аас дээш нас: эр 142/80, эм 159/85
Хүснэгтэнд даралтын өөрчлөлтийн дундажласан үзүүлэлт байна.
#Даралт ихсэхээс гадна буурч ч болдог нь бие махбодийн үйл ажиллагаа доройтож байгаагийн илрэл юм.
3️⃣ДАРАЛТАА ХЭРХЭН ЗӨВ ХЭМЖИХ ВЭ?
#Артерийн даралт хэмждэг төхөөрөмжийг тономерт гэнэ. Тономерт ашиглаж зөв үзүүлэлт гаргахын тулд:
> Тайван байх ёстой
> Тамхи татахыг хориглоно
> Хоол идсэний дараа шууд хэмжвэл буруу үзүүлэлт гарна
> Тухтай сандал дээр сууна
> Нуруу юм налсан байна
> Ширээний ард сууж даралт хэмжиж буй гар зүрхний түвшинд байна
> Хөдөлгөөнгүй юм ярихгүй байх
> Даралтыг 10 минутын зайтай 2 гарт үзнэ
#Даралт нормоос их юмуу бага гарвал мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.
4️⃣НОРМЫН ХАЗАЙЛТ, ШАЛТГААН
#Артерийн даралтын өөрчлөлтөнд нөлөөлөх түгээмэл шалтгаанууд:
~ Зүрх урьдынх шиг хэвийн үйл ажиллагаа явуулж чадахгүй болох
~ Цусны чанарын өөрчлөлт гарч илүү өтгөн болох
~ Хоолны зохисгүй хэрэглээ, стресс, зарим эмийн нөлөөнөөс цусны уян хатан чанар буурах
~ Цусанд “муу” холестриний хэмжээ ихэссэнээр судас хатуурлын гаралтай товруу үүсэх
~ Дааврын улмаас цусны судасны дотоод орчин огцом өөрчлөгдөх
~ Дотоод шүүрлийн булчирхайн хямрал
#Даралтаа тогтмол хэвийн барих, эрүүл урт наслахын тулд зөв хооллож, идэвхитэй хөдөлгөөнтэй байж, стрессээс хол тайван байхыг зөвлөж байна.
COPY

Өглөөний мэнд өнгөт орчлон минь🥰
22/08/2025

Өглөөний мэнд өнгөт орчлон минь🥰

Хэрэгтэй мэдээлэл👍👍👍—————————————————————Бууцай, Юуцай хоёр ямар ялгаатай вэ?Ногоон навчаараа адилхан ч бууцай, тост бай...
23/06/2025

Хэрэгтэй мэдээлэл👍👍👍
—————————————————————
Бууцай, Юуцай хоёр ямар ялгаатай вэ?
Ногоон навчаараа адилхан ч бууцай, тост байцаа хоёрын шим тэжээл, хүний биед хүргэх ач тус нь ондоо. Юуцай нь халбага хэлбэртэй байдаг бол бууцай нь нарийн урт иштэй, юлдэн хэлбэрийн навчтай байдаг. Харин дотрох агууламж нь ямар ялгаатай болохыг хамтдаа харцгаая.
Тос байцаа буюу юуцай
Дэлхийн хамгийн эрүүл хүнсний жагсаалтад "Тост байцаа" дээгүүр бичигддэг нь санаандгүй хэрэг биш ээ. Англиар "Bok choy", хятадаар "юу-цай", монголоор "тост байцаа" гэгдэх энэхүү ургамал нь ази хоолны нэг гол орц бөгөөд солонгос, хятад хоолыг түүнгүйгээр төсөөлөхөд бэрх. Учир нь түүнд агуулагдах амин дэмүүд хүний биед нэн сайн ба кальци нөхөх, яс бэхжүүлэхэд өндөр ач холбогдолтой.
● Юуцай нь бууцайнаас илүү дархлаа дэмжих витамин С агуулдаг.
● Юуцай бол нүдний хараа тордоход зайлшгүй шаардлагатай А аминдэмийн хамгийн сайн эх үүсвэрүүдийн нэг юм.
● Юуцай нь үрэвсэл дарах болон хордлого тайлахад тэмдэг тэмцдэг селен агуулдаг.
● Юуцай витамин К-ээр баялаг тул шарх хурдан анихад тустай.
Анхаарах
Юуцай нь иод шингээл сааруулж, бамбай булчирхайн үйл ажиллагаа алдагдуулдаг мирозиназа хэмээх фермент агуулдаг тул хэт их идэхээс зайлсхийх хэрэгтэй.
Товчхондоо бол тост байцаа хэрэглэсэн хүний
- Яс бэхжинэ
- Ой тогтоолт нэмэгдэнэ
- Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжрана
- Цусны даралт, сахар тогтвортой байна
- Хорт хавдараас хамгаалах нэмэлт хүчтэй болно.
Бууцай
Бууцайг "супер хүнс" гэж нэрлэдгийн шалтгаан олон бий.
Хэрэв бургерийн махыг ижил хэмжээтэй болсон бууцайтай харьцуулбал бууцай нь бургерийн махнаас хоёр дахин их төмөр агуулдаг.
● Нүд эрүүл, хараа хурц болно
Бууцайнд агуулагддаг лютеин болон зеаксантин зэрэг нь нүдэнд ээлтэй. Тиймээс дижиатал эринд нүдний хараа муудах элдэв эрсдлийг бууруулдаг. Эрдэмтэд бууцайг хоол хүнсэндээ оруулсан хүмүүс наснаас үүдэлтэй харааны гажигтай болох эрсдэлээс ангижирдаг болохыг тогтоосон байна
● Бууцай нь В6 витаминаар юуцайнаас илүү их агууламжтай. Харин В6 нь мэдрэлийн системийг дэмждэг тул нойр сайжруулах, стресс тайлахад тустай байдаг.
● Бууцай нь В9-ээр баялаг тул хүний биед цусны улаан эс шинээр төлжихөд тусалдаг.
● Яс бат бэх байхад, булчин шөрмөсний үйл ажиллагаа хэвийн байхад тустай магнийг бууцайнаас арвин авч болно.
Бууцай нь цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг альфа-липоидын хүчлийн эх үүсвэр юм.
Анхаарах
● Бууцай нь биед төмрийн шингээлтийг саатуулдаг фитат хэмээх бодис агуулдаг.
Хоол боловсруулалт сайжирна
Бууцай нь витамин, тэжээллэг бодисоор баялгаас гадна маш их хэмжээний ислэг агуулдаг бөгөөд энэ нь бидний хоол боловсруулалтыг илүү эрүүл, хэвийн болгож байдаг.

Мөнх тэнгэрийн ёсонд бэрээ хайрлах нь тэнгэрийн ёсонд тооцогддог учиртай юм байна.Яагаад? Ямар ч айлын гал голомтын үргэ...
11/05/2025

Мөнх тэнгэрийн ёсонд бэрээ хайрлах нь тэнгэрийн ёсонд тооцогддог учиртай юм байна.

Яагаад? Ямар ч айлын гал голомтын үргэлжлэлийг хүү нь биш бэр нь үргэлжлүүлдгийг бид мэднэ.
Бас эцэг хүн үр хүүхэддээ залгаж өгсөн гал голомтыг бэр нь асаадгийг бодох ёстой. Тийм учраас бидний өвөг дээдэс нэгэн цагт бэрээ үр хүүхдээсээ илүү хайрлах учиртай гэдгийг үр хойчдоо зөвлөдөг байж. Жишээ нь бэрийг гурван хүү төрүүлсэн бол тухайн бэр тэр удмын асуудалд шийдэх хэрэгт оролцохыг зөвшөөрч дархан бэр гэж нэрлээд удамдаа дархалдаг байжээ. Бэрээ муулсан эцэг эх үргэлжлэх үр удмынхаа үндсийг нь муулж байгаад тооцогддог болохоор бэрээ муулсан айл өөдөлдөггүй гэж үздэг юм байна.
Таны хүүг амьдралын хатууд сөхрөх үед нь ганцхан бэр чинь тулж босгодогийг битгий мартаарай.

Бэр болж аавын чинь босгоор алхсан
Бүсгүй түүнийгээ бүү уйлуулаарай
Биендээ хүндэдсэн ачаа юуг нь хүндрүүлж
Битүүхэн хадгалсан хайрыг нь шархлуулж бүү зовоогоорй

Бишгүй л нэг зовлон амьдралд зөндөө бий ч
Бичигдээгүй хууль хамтдаа туулдаг хорвоо дэлхий
Бие биесээ ойлгож, зовлонгоо хуваалцахгүй л юм бол
Би чиний хань гээд яах юм бэ

Хань болж гэрийн чинь тооныг түшилцсэн
Хайртай түүнийгээ бүү уйлуулаарай
Халамж дулаан эр хүний түшигээ
Харамгүйгээр ганцхан түүндээ л зориулаарай

Буурал дэлхий алдаа оноогоор дүүрэн ч
Бурхан биш хань чинь л амьдралын түшиг
Бууж, мордохын зуур нас нэмдэг хорвоод
Буруутгаж нэгнийгээ гомдоогоод яах юм бэ

Ээж болж үрийн чинь зулайг илбэсэн
Энхрийхэн түүнийгээ бүү уйлуулаарай
Эмзэг нандин сэтгэлд нь хүйтэн үгс унагааж
Эвлэг намуун хайрыг нь сэвтээж бүү гомдоогоорой.

Эвдэрсэнийг нөхөж, хатууг зөөллөх сэтгэл
Энх тунх жаргал чинь зөвхөн чиний л хань
Энэрэл хайрын хязгааргүй ундарга
Эх хүн гэдгийг нь зүрхэндээ санаж амьдраарай.

🌺 Эмэгтэй хүний энерги — орчлонгийн амьсгалЭртний судар номд өгүүлсэнчлэн, эмэгтэй хүний энерги бол энэ дэлхийн үүсэл, х...
20/04/2025

🌺 Эмэгтэй хүний энерги — орчлонгийн амьсгал

Эртний судар номд өгүүлсэнчлэн, эмэгтэй хүний энерги бол энэ дэлхийн үүсэл, хөгжлийн цөм болсон билээ.
Тиймдээ ч бурхны бүтээлийн дээд илэрхийлэл нь эмэгтэй хүн, эх хүн юм.

Эмэгтэй хүн хэдий олон хүүхэдтэй байсан ч —
тэр бүхэн рүүгээ ялгаваргүйгээр, ижил халуун хайраар хүрч чаддаг.
Тэр хэдий олон хүсэл, авьяастай байлаа ч —
тэд бүгдийг зэрэг хөгжүүлж чадах зөн совин, зөөлөн хүчний цогц билээ.

Яагаад гэвэл эмэгтэй хүн бол
урсах зогсолтгүй рашаан мэт хөгжил, дахин төрлийн эх булаг.
Тэрээр байгаль эхтэй гүн гүнзгий холбоотой,
амьдралыг шинээр бүтээж, сэтгэлийг эдгээж чаддаг оршихуй юм.

Энэ гүн үнэнийг өөртөө сануулж,
энергээ хайрлан хамгаалж,
дотоод гэрлээ байнга асаж байлгах нь эмэгтэй хүн бүрийн ариун үүрэг.

Хэрэв эмэгтэй хүний энерги суларвал —
гэр бүл, орон зай, харилцаа бүгд доройтож эхэлдэг.
Тиймээс л эмэгтэй хүн бол тэнцвэрийн тулах цэг, гэрэл цацруулагч, амьдралын зүрх цохилт.

Эмэгтэйчүүд ээ, өөрийн дотоод энергийг тогтмол төвлөрүүлж,
түүнээс урсах гэрлийг ертөнцөд хайр болон түгээж яваарай.

Та бол орчлонгийн амьд гэрэл.
🌺

Address

Ulaanbaatar

Telephone

+97690150309

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Maarley Sunshine posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share