Амьдрах Ухаан

  • Home
  • Амьдрах Ухаан

Амьдрах Ухаан 🧿 Амьдралыг илүү утга учиртайгаар 🧿

Хадгалаад аваарай. 70 тарни орууллаа1.Авран хамгаалах тарни: Ум рагму барна адма чирү пүрү ха ло хи да сарва шадрүм мара...
27/10/2025

Хадгалаад аваарай. 70 тарни орууллаа

1.Авран хамгаалах тарни: Ум рагму барна адма чирү пүрү ха ло хи да сарва шадрүм марая хум пад. Монгол орныгдаасан сахиус, шашны дайсныг номхтгон, шашны үнэнч шавь нарыг авран хамгаална.
2. Аз жаргал хүсэх тарни: Нэг хоног мацаг барьж, бодол оюун, сэтгэл санаагаа төвлөрүүлнэ. Дараа нь долоо хоногийн турш өглөө болгон тарниа уянгалуулан уншина. Тарнийг унших үедээ сэтгэлд нийцтэй аз жаргалаа бодно. До-ан- ан-та,фа-ри.
3. Айдас хүйдсийг зайлуулах тарни: Шар шарма нарма ная ий суухаа. Айж тэвдсэн үед айдас бүрэн зайлна.
4. Адаар хөнөөгдөж галзуурхын эсрэг: Ум мади си суд ум за за сэг сэг суухаа.
5. Аливаа мэсэнд үл даагдах: Ум мадий си суд ум за за сэг суухаа.
6. Аливаа өвчин эмгэг, зовлон зүдгүүрээс салгах тарни: Ум намоо багаа бадий биханзээ биханзээ биндэр яа барба ра за яа ра ха ди самъяг сам будъяс! да-га яда ум биханзээ махаа биханзээ биханзээ ра за сам хада гадий суухаа.
7. Амьтны гаралтай хорын эсрэг; Ум дүгмо э хри му хрин хрин сод ум са хрин суха. Гахайн өөх тарнидаж түрх.
8. Архинд үл согтох: Дата ята хум дий хум дий суухаа.
9. Аюулаас гэтэлгэгч тарни. Ум мали мусмали хум пад. Элдэв аюул тулгархад уншваас аюул бүхэн тойрч өнгөрнө.
10. Аянгаас хамгаалахад: Ни-на го хаза мүнди а аа. Бөгжинд нь тарнида.
11. Бадгана өвчнийг арилгахад: Ум шан шан арва бидимуда няг суухаа.
12. Барай өвчний эсрэг; Ум ши гама ши хум, Муутуу цаасан дээр хятад бэхээр бичиж өвчний цэг дээр наа.
13. Битүү хавдарт: Ум нон нон зэд нон нон жүү суухаа. Таван салаа тавь.
14. Бузрыг арилгагч: Ум бадма ус нэхэ бимали сууха. Бузар буртаг болгоныг арилгах увьдастай.
15. Бүтэхүйеэ бэрх үйлийг бүтээх тарни: Ному хари ди гу ма ри, гоори гандари, зандали, мадамга гали гали сууха.
16. Бөөр давсганы өвчин эдгээх тарни: Ум гармаа дагиний хум мамаа бизъяа суухаа. 7-21 удаа уншина.
17. Галд түлэгдсэнд: Ум са са ма ма сөд. Тос түрх.
18. Галд түлэгдсэн шархыг анагаах увидас: Ум зана загда хум пад.
19. Галзуу нохойн хорын эсрэг: Ума а ти ми томэ тими томэ тини ни суухаа. Бэх уу.
20. Гүвдрүү өвчнөөс хамгаалах: Ум биг биг дог рий суха хэмээн уншиж эм тан унд хоолыг тарнидаж өгдөг.
21. Дурлал хүсэх тарни: Сэтгэл санаагаа төвлөрүүлж, нэг хоног мацаг барьсаны дараа бүрий болох үед харанхуйвтар өрөөнд суугаад доорх тарнийг дөрвөн удаа шивнэн унш. “ То- до-си-ро ан ват моноран” Энэ тарнийг гурван өдөр дараалан унш. Тэгэхдээ дурлах дурлуулах дотоод сэтгэлээр бэлэн байх талын юм бод. Нэг сарын турш энэ бүгдийг давтан үйлд. Тэргэл сартай өдөр эхэлбэл сайн.
22. Зарга тэмцэл хийхийн цагт: Ум бура бува зула мана-ни сухаа
23. Зүрхийг асар ариун болгох: Умзинизини махазини суха
24. Зүрхний өвчинд: Ум га га за за рим суха. Жүр үр (долоолгоно) ид.
25. Заяа тавиланг ивээгч тарни: Дэвшин шигва цээпил ваазанваа номлоо чанцоолоо. Хүнд байдлаас гарахад тустай.
26. Зургаан цагаан мэнгэтэй хүн: Дади ята ум бихаанзи махад бихаанзи раза самуу гадэ суухаа. Ум бадаа ша суухаа.
27. Зүрх, нарийн гэдэс, үнхэлцэг зэргийн гурван халуун өвчин эдгээх тарни: “ Ум базар мамаа дагиний бузар мамаа бизъяа суухаа.
28. Зүрхний өвчинг анагаах тарни: Ум га га га за за рим суухаа” Жүр үр буюу долоогонод шившээд ид.
29. Могой хатгахад: Ум эти ли тула суха. Гаансны бохь түрх.
30. Мөнгөтэй болохыг хүсвэл: “ Кунг- ро-но ама ни-ло-та ванг” Нэг өдөр мацаг барихдаа, мөнгөтэй болбол хэн нэгэнд туслах, эд баялагийн аяаар хүрч болох ариун зорилго, хэзээ мөнгөтэй болох, хийхээр төлөвлөж буй үйлс тэргүүтнийхээ талаар бодож бясалгагтун. Дээрх тарнийг шөнө дунд гараа дээш арваг гурван удаа давтан унш. Тарнийг иймэрхүү маягаар гурван сарын турш долоо хоногг нэг удаа давтан үйлдэнэ.
31. Муугаас зайлахын тулд: “Ээ ма хо ум пааний пааний суухаа”
32. Муу заяанаас гэтэлгэгч тарни: “Лама ла чавсү чио сонжой ла чавсү чио. Чай ла чавчү чио Гэндүн ла чавсу чио” Чухаг дээд гурван эрдэнэд итгэл одуулсанаар муу заяа бүхнээ гэтэлж, тавилан заяа сайжирна.
33. Мэс засал хийх, хутга мэстэй харьцахад: Ум чагчу дүва хэрээ магий суухаа гэж долоо уншиж, багажруугаа үлээ.
34. Нас урт болгоход: Ум бүрэм суха. 365 хоногийн хир хий авахуул.
35. Нүд, ухаан саруул болгох, буян хураах, үйлс ариусгах тарни: Ум дари дүдарей. Маха аюур чинаа жанай будшим гүрү суухаа.
36. Нүдний гэмийг арилгагч тарни “Наму бидрагаяа медрея сиха лаза не суха” Усанд үлээж, нүдээ угаавап нүдний элдэв гэм арилна.” Наму бидиа гаяа медре сидха лаза суха” Усанд үлээн уншиж нүдээ угаавал нүд бүрэлззх гэм арилна.
37. Нүдний өвчинд сайн: Ум хэн хэн пүн пүн сууха . Өлөнгөөрөө арч.
38. Нүдний цагаа арилгахад: Ум ганий дий суухаа. Доньд түрх.
39. Нүдний халуун өвчинд: Ум лан сон лин лод. Цагаан тахианы шүлс түрх
40. Нүдний элдэв өвчинд: “Дад яата хили мили.гили мили хилиде хуяа хуяа хуяа, мани хүлү хүлү хүдү хүдү хүдү загчү рамуха би шод хаяа суухай “Нүдний элдэв өвчин хийгээд хийн гэм, шар бадганы гэмүүдийг арилгах болой. “Наму бид рагаяа медре яа сиха лоза не сууха-Наму бидиа гаяа медре сидха лоза сууха. Энэ хоёр тарнийг уншиж, усанд үлээгээд нүдээ угаавал нүд бүрэлзэхийн гэм арилна.
41. Нүдний харах чадварыг сайжруулах: Ум загчу загчу зана загчу еэ суха. Арван тавны cap туссан шүүдрийн усаар арч.
42. Оюун билэг хурц болох: Хум бизү бизү, бранз ниа бард ха ни, зула зула, меда бардха ни, дири дири будхи бардха, ни сууха.
43. Оюун ухаан үүсгэн хайрлагч тарни: Хамгийг айлдагчид мөргёе.
Хум бизү, бизү бранзниа бардха, зула зула меда бардха ни, дири дири будхи будхани сууха. Энэ тарнитай учирсан , уншсан, бичсэн хэн боловч их оюун билэгт болох. Наму радна даръяа, наму аркяа авалоги де шураяа, боди садуяа, махад садуяа халде халде мани де сууха. Усанд гурвантаа үлээж уншваас оюун ухаан сэргэн дэлгэрнэ.
44. Өвчин анагаах тарни: “Дадаята хили мили, гили мили , хилиде, хуяа хуяа хуяа.мани, хүлү хүлү, хүлү хү, хүдү , загчу рамуха биш одхаяа сууха” Нүдний элдэв гэм буюу бүхийл өвчинд ач тустай.
45. Өвчин бүхнийг түргэн амирлуулах тарни: Дадаятабазар базар маха базар сарва ваяады, хана базар на сууха.
46. Сэтгэл санаа тайвшруулж, хүнд муу юм үл хийх, сайн санааны үрээр аз жаргалтай болгох тарни: Ум занада маха го хи на хум пад.
47. Саа өвчний хор гаргах арга: Ум гим дра сүсү суха гэж уншиж, хэлий нь алд улаан утсаар оосорлон тат.
48. Суулга бөөлжлөг таслах увидас: Сади мара ла пад хэмээх тарнийг муутуу цаасан дээр бэхээр бичүүлж идүүл.
49. Сүүгүй хөхөнд: Ум ва на жи га на. сууха. Хонины чөмөг идүүл.
50. Сэд бүтээхэд: Ум срида гүрү сиг мама дри дри суха
51. Түлэнхий шархыг анагаах тарни:Ум зана загда хум пад Ум загаа ли яа суухаа. Муутуу цаасан дээр хүхрээр бичиж зүүнэ
52. Ухаан билиг арвидах тарни: Ум махаа диваа ум пад
53. Үйл бүтээх тарни: Чухаг дээд гурван эрдэнэд мөргөе. Бурханд мөргөе.Номд мергөе. Хуврагт мөргөе. Ному хари ди гу ма ри
гоори гандари зандали мадали гали гапи… (нэрээ хэлнэ). Мухе хи хара хара, база база, авадаяа мунзаяа…(нэрээ хэлнэ) меша мана яа суухай, ум бура бува зула зула зүли манани.деви сарвасам гаара гари низа дале дале зула эула сууха. Үйл бүхэн бүтэх болно. Энэ тарнийг уншсанаар тархи толгойн өвчин, хижиг томуу, элдэв дон, ороолонгийн хорлолоос салах ажгуу. Зарга тэмцэл хийхийн цагт хялбэр дийлнэ.
54. Үл бүтэхүй үйл бүгд бүтэх болой: Иому хари дигу ма ри гоори гандари, зандали , мадамга гали гали суха.
55. Үр хүүхдээ сайн яваасай гэхдээ бид бүхэн: “ Дэвшин шагва цээпэл ваазан ваа номлоо жанцоолоо” гэж унших ёстой аж.
56. Үү арилгах тарни: Ум аг суха иг суха лад суха даи махада нэр зэрвэ жод суха ийн уншаад шивүүрээр дөрвөн талд нь цус гартал
57. Нас барсан хүний юмыг авахад энэ тарнийг 30 удаа уншваас тотгор ба зэтгэр бүхэн арилан чадюу: На ма ши ши ши рипу ша ри са ва ви га га дэ ра ни суха.
58. Халдварт хижиг өвчнөөс сэргийлэх арга: Даяага али мудра ли мудра махада нэр зарай занчан ага ш ганди хиган заду ваза муни арьяа суха. Хятад бэх болон заараар хэлэндээ ум үсгийг бичиж түрх .
59. Халуун өвчин: Ум ва зи ви ша ху па да. Ус үлээж өг.
60. Халуун суулганд: Ум нирсэн ервал суха хэмээн 300 уншиж одны ус өг.
61. Хамаг амьтны тусыг хичээгч тарни: Ум ма нибад михум. Зургаан зүйл хамаг амьтныг энэрэн нигүүлсэх сэтгэлээр гийгүүлэх. Сэтгэл буруутныг номхруулагч тарни.(Ямандагийн зүрхэн тарни) Ум яма раза садо мияа, Яшидорд наяа даяа яда ёни, Раяа яагчаяа яа яагчаяа, Зацани рамаяа хум хум лад памд сууха. Шашны дайсан тэргүүтэн сэтгэл муутныг дарж арван цагаан буяныг дэлгэрүүлнэ.
62. Хамаг өвчнийг амирлуулах тарни: Ум ми жо пад пад суухаа. Мэсийн аюулыг зайлуулж , эх хүнийг амар нярайлахад туслах гарни. Ум мани даарий базар мийсаха варай ди сайрий хум пад
63. Хамаг өвчинд сайн: Ум ми жо пад пад суха.
64. Хамрын өвчин эдгээх тарни: Ум гээрээ гээрээ
бад суха. Хөхний сүүг хамарт дусаа
65. Хамраас цус гоожихыг зогсоох тарни: Тив тив рив рив чодч од ум радна зади зади сиди сиди хум Дунд хурууны угыг чанга боо. Сэвээр ут.
66. Ханиад эдгээх тарни: Ум дама дүдий сод суухаа. Үнээний сүү уулга.
67. Хар дарж зүүдлэхийг болиулах тарни: Ум дагийний хум мамаа бизъяа суухай 7-21 удаа уншина.
68. Хар дарж зүүдлэхэд: Ум зага ли яа сухаа. Хүхрээр бичиж зүух.
69. Хараал, хэл амнаас хамгаалах тарни: Ум ламаа саа хамаа саа хум пад. Хэрвээ хэн нэгний хэл амнаас цэрвэж цээрлэвэл энэхүү тарнийг гурвантаа уншиж, гурвантаа нулимна.
70. Хараал үл хүрэх: Пад ламаа пад сад. Эрдэнийн бөгжийг нь тарнид.ад. Монгол орныгдаасан сахиус, шашны дайсныг номхтгон, шашны үнэнч шавь нарыг авран хамгаална.

Япон ардын үг1. Тэнэг, мулгуу хүнд ямар ч эргэлзээгүйгээр зам тавьж өг.2. Эмэгтэй хүн нэг шулуудсан л бол хадан хавцлыг ...
21/10/2025

Япон ардын үг

1. Тэнэг, мулгуу хүнд ямар ч эргэлзээгүйгээр зам тавьж өг.
2. Эмэгтэй хүн нэг шулуудсан л бол хадан хавцлыг ч зүсээд гарна.
3. Явж буй хүнийг бүү зогсоо, ирж буй хүнийг битгий буцаа.
4. Удаан гэхдээ зогсолтгүй урагшлахыг хурдан гэнэ.
5. Муу хүний нөхөр байснаас сайн хүний дайсан байсан нь дээр.
6. Энгийн хүмүүсгүйгээр аугаа хүмүүс яаж төрөх билээ.
7. Өгсөхийг хүсч буй хүн л шат барьж чадна.
8. Эхнэр нөхөр гэдэг бие биендээ гар, нүд байхыг хэлнэ. Учир нь гар өвдөхөд нүд уйлж, нүд уйлахад гар нулимсыг нь арчдаг.
9. Уйтгар гунигаа урагдсан даашинз мэт гэртээ үлдээ.
10. Гол горхи ширгээгүйн учир их далай оршдог.
11. Ойрын аянаас холын аян эхэлдэг.
12. Бодоод шийд, шийдсэн бол бүү бод.
13. Өрсөлдөгчөөсөө хагас цагаар илүү тэвчсэн нь ялагч болдог.
14. Тэнэгээс илүү аюултай дайсан гэж үгүй
15. Орондоо хэвтэж байгаа хүн бүдэрдэггүй.
16. Хэн нэгэнд эргэлзэж буй бол 7 удаа шалга.
17. Инээд хөөртэй айлд аз жаргал ирдэг.
18. Инээмсэглэсэн царай руу сум харвадаггүй.
19. Хүйтэн цай, хүйтэн будааг тэвчиж болно, хүйтэн харц, хүйтэн үгсийг тэвчих хэцүү.
20. Шийдэж болох асуудалд санаа зовох хэрэггүйн адил шийдэж үл болох асуудалд санаа чилээхийн хэрэг юун.
21. Будаан түрүү боловсрох тусмаа толгойгоо бөхийдөг, хүн баяжих тусмаа толгойгоо гэдийдэг.
22. Сайн наймаачин бүх бараагаа шууд дэлгэдэггүй.
23. Нэг нохой дэмий хуцахад бусад нь дагаж хуцдаг.
24. Амьдралдаа ганц удаа хэрэглэхийн тулд сэлмийг насан туршдаа зүүж явдаг.
25. Дэндүү сайхан цэцэгнээс сайн үр жимс гардаггүй.
26. Хайрлаад харахад хар мэнгэ ч хацрын хонхорхой мэт үзэсгэлэнтэй.
27. Халуун бүлээн үгс гэдэг хахир хатуу өвлийн гурван сард ч дулаацуулах шидтэй.
28. Мөчрийг зурахын тулд салхины сэвшээг мэдэр.
29. Чадах бүхнээ хий, үлдсэнийг нь хувь заяандаа даатга.
30. Навч хөвж, чулуу живэх цаг ирдэг.
31. Асуух нь нэг хормын ичгүүр, мэдэхгүй байх нь нэг насны ичгүүр.
32. Сайн дархны гараас л сайн бүтээл төрдөг.
33. Хожим нь тэгш зогсохын тулд эхлээд бөхийж сур.
35. Гол гүнзгий тусмаа чимээгүй урсдаг.
35. Өөрийн хүслээр замд гарсан бол мянган бээрийг нэг бээрийн дайтай туулна.
36. Хүний хүн найр наадамд, өөрийн хүн гашуудал зовлон тохиолдоход ирдэг.
37. Талархсан сэтгэлийг гомдол шиг удаан тээж явах хэрэгтэй.

Борцны талаар мэдэхэд илүүдэхгүй цөөн хэдхэн зүйл өгүүлье. Өдийд борцтой хоол түлхүү идэх хэрэгтэй. Чийгнээс үүдэн гэм ц...
20/10/2025

Борцны талаар мэдэхэд илүүдэхгүй цөөн хэдхэн зүйл өгүүлье. Өдийд борцтой хоол түлхүү идэх хэрэгтэй. Чийгнээс үүдэн гэм цохиж болох бүхий л эд эрхтний үйл ажиллагааг хамгаалдаг, машид сайн. 👍👍👍

Жаахан байхад 70 кг-н шуудай дүүрэн #борц хийчихдэг сэн. Түүнээ хаваржин иднэ, өө бүр 6, 7 сар гарчихсан байхад борцны үлдэгдэл байж байдаг. Ээж минь борцоор зөвхөн шөлтэй хоол хийгээд зогсохгүй, борцтой цуйван будаатай хуурга, борцон бууз хүртэл хийнэ. Зарим нь борцыг ямар хоол гэхэв, манайх дагнан махтай хоол иддэг гэх шахуу хэлбэрдэх гээд ядчихдаг. Хөдөөнийхөн дунд чинь бас бие биендээ хөөрхөн зиндаархах гэж үздэг хачин нөхдүүд байсаан байсан. Одоо ч бий. Юмсын чинад агуулгыг ухаарч таниагүй хүмүүс л тэгэж хийрхдэг. Малын гэдэс иддэггүй гэж ярьдаг хүн ч байсан. Эрүүл ухаантай хүнд бол маш муухай сонсогдоно. Яах вэ, ходоод дотор муутай хоолны шингэц тааруу хүнд бол гэдэс мах хүнддэх тал бий, бий.

Уриар хатсан борц гээч нь бол эм юм шүү дээ. Үүнийг дор дурдах болно. Эхлээд борц хийх арга, борц болох болохгүй газраа мэдээд авчих хэрэгтэй. Их халуун дулаан, бас их чийглэг, салхи багатай нутагт борц болдоггүй юм. Борц сайн болдог газар гэвэл задгай салхитай, жийд агаартай баруун аймгууд. Агаар жийд гэдэг нь их өндөрлөг, их нам дор газрын завсрын савслага, хатуу ширүүн уур амьсгалтай, хужир ихтэй нөхцлийг хэлдэг болов уу. Хөгшчүүлийн л хэлц үг шүү дээ. Толь бичигт тусгаагүй атлаа ард олны хэрэглэдэг үг үй түм шүү дээ.
Төв суурин газрын ойр орчим газар борц олигтой болдоггүй. Агаар муутай битүү байшинд борц болдоггүй юм. Харин байгалийн чулууны эв тааруулааад барьчихсан хуучны чулуун байшин, модон байшинд хийсэн борц бол, шавар тагзанд хатаасан борцноос хамаагүй амттай болдог. Шавар тагз гэдэг нь шар шавраар, эсвэл цементэн хольцтой байшинг хэлнэ.

Дулаан цагийн буюу хавар зуны хийсэн борцыг бол машид нарийн хэрчээд зэл татаад тохож борцолбол сайхан. Ингэхдээ харин шар сүүнд дүрж сайтар норгоод тохно. Борцоо тохолсны ардтаа хөх аргал, хөх хомоолын утаагаар дориухан утвал зохилтой. Урин цагийн борц бол ердөө чигчий хуруун дайны байхад л болно. Түүнээс бүдүүн болохоор өмхийрчих гээд төвөгтэй. Тийм нарийхан борц бол 3-5 хоногт л хатчихна. Байн байн утаа тавиад байвал зүгээр. Ядахдаа ялаа батгана суухгүй. Шар сүү, хөх аргалын утааны нийлмэл чанар бол Монгол хүний авч хүртэж болох хамгийн нандин зүйлсийн нэг. Ийм борцыг идсэн Монгол хүн байтугай гадаад хүний ч хөлс чийхарна. Ер борцыг маштд сайн зажилж идэх хэрэгтэй. Тэгэхээр шүлсээр дамжаад хүний биеийн бүх эд эсэнд хүрдэг тул байгалиас авч болох элдэв амин дэмүүдээ бүх биеэрээ хүртэнэ гэж ойлговол зохилтой. Хоолыг сайн зажилж ид, тэр тусмаа борц хоолыг больё гэтэл сайн зажил, шувуу шиг бүхэл залгиад байвал борц идсэний хэрэг юун! гэдэг сэн. Зажлуулах гэж борц хатуу байдаг юм. Түүнийг зажлах тусмаа улам амт орж хоол идсэн юм шиг болдог оо гэж хөгшчүүл сургадаг байв. Хоол идэж буйгаар хүнийг шинждэг. Тулхтай тууштай хүн удаан зажилдаг, хуйс хайсхан хуурамч хүн түргэн иддэг гэх яриа ч бий. Гэхдээ хууччуул бидэнд сургахдаа, хоол ундаа бушуу идэж уу. Хазаартай юм шиг яасан уддаг юм! Хурдан бөгөөд сайн зажилж амталж идэж ууж сур, ходоод болон бусад эд эрхтнүүд чинь баярладаг юм аа, хоол ундаа ууж идэхэд учир бий хэмээдэг сэн. Бас л мөн нүүдэлчин гүн ухаан юм.

Хаврын яргуйнд цадсан ямааны махаар дээр өгүүлсэн шиг шар сүүнд дүрээд хөх аргалын утаагаар утаж борцолсон борцны амтыг ямар гэж санана. Ялимгүй хуршсан амттай бол бүүр ч сайхан. Үл ялиг хуршмал амттай борцтой будаатай хуурга, цуйвангийн амттай бол ярилтгүй. Орой хурга ишгээ ялгаад гүйж явахад гэрээс хуршсан борцтой хоолны үнэр ханхийх үед хөл улам хөнгөрөөд л өөрийн мэдэлгүй аманд дуу аялагдаад явчихна шүү дээ. Өлөн зэлмэндээ бус хүний сэтгэлд тийн нөлөөлдөг гэсэн үг. Гэрт сайхан хоол унд хийхэд малын сэтгэл санаа хүртэл тайвширдаг. Цасан шуургатай хаврын хахирт мал хотноос гаргаж болохгүй нөхцөлд гэрт сайхан хийцтэй цай чанах, борцтой хоол хийх энэ тэрд зуданд зутарч буй хоттой малын сэтгэлд ер бусын сайхнаар нөлөөлдөг учиртай. Мал байтугай өрхөн дээр суугаа болжмор хүртэл сэтгэл нь цаддаг гэвэл худлаа гэхүү! Амьтны үнэрлэж таашаал авах нөхцөл өгдөг хоол бол борцтой хоолны үнэр мөнөөс мөн.

Тэмээ, ямаа, үхрийн махаар л борц хийдгийг Монголчууд яахан андаа аж. Харин гурван жил болсон борцыг эмийн журмаар хэрэглэдэг. Гэхдээ гурван жил хадгалахад учир бий. Намрын сүүл өвлийн эхэн сарын борцыг гурван жил өнжүүлж болно. Урин цагийн тэр годгор хар борцыг бол тэгэж удаан хадгалахгүй. Гурван жил хадгалах борцыг ширэн тулам, илгэн уутанд хадгалдаг. Хажууд нь өөр уутанд жаахан нуурын давс, эсвэл хужир, бас нэг илгэн юм уу, даавуун уутанд жаахан ааруул хурууд, бас арвайн гурил зэргийг тус тусад нь уутлаад арай том нэг уутанд нийлүүлээд хадгалдаг. Борцондоо айргийн цагаан тосноос гаргаж авсан шар тос ялимгүй бялдаад хийчихнэ. Ингэхээр борц хэвийн чийгшлээ жигд хадгалахын дээр амт үнэрээ сайхан янзаар хадгалдаг юмсанж. Гурван жил өнжсөн борцоор шууд хоол хийж идэх нь ховор, нунтаглаж нүдээд цай хоолонд багахан хэмжээгээр хийж уух, бас буцалсан усанд бүрж уудаг. Чийгнээс гэмтсэн уушги, зүрх судас, бөөрний өвчинд их сайн гэдэг тул эмийн журмаар хэрэглэнэ. Ер аль ч улирлын борцыг нарны шууд тусгалаас зайлуулж хатаах учиртай.

Сэрүүн хүйтэн цагт жинхэнэ борц болгох шилдэг арга гэвэл хөлдөнгүүт даавуун болон, тааран шуудай, ямааны илгэн уутанд хийгээд гэр дээр тараасхийн тавих. Ингэхдээ намрын сүүл, өвөл цагийн нарны илч сул гэлтгүй нарны шууд тусгалаас болж өгвөл зайлуулж байвал маш сайн. Гэхдээ огт нар үзүүлэхгүй гэсэн үг бишээ. Зуны улиралд хаа нэг нойтон мах идэхдээ гэрийн хаяанд сүүдэр дагуулаад байдаг. Тэр бол өмхийрүүлэхгүй тулд юм. Харин борц яахаараа сэрүүн нөхцөлд байлгах гэж, ямар өмхийрнө гэх биш, яахаараа сүүдэр дагуулнам бэ гэж асуух вий. Борцыг ердөө уриар хатаадаг учиртай. Борц байтугай, хөм ширдэг хийх шир, суран эдлэл хийх нойтон сур, дээл хувцас хийх арьс хөрсийг хүртэл нарны шууд тусгалаас аль болох хэлтгийдүү шиг уринд өгвөл эдэлгээ сайтай болдог. Нар бол чийгшлийг нь шууд хатаачхаар дошгин хорзгор хөрзгөр сур болно, эдэлгээ даахгүй, бороо ус даахгүй, хатахдаа баахан сунана. Борцны гоё амтны тал нь үгүй болно. Иймд идэх борц хүнс, эдлэх суран эдлэлийг аль алиныг нь байгалийн чийг, агаар, салхи, нарны нийлмэл чанар буюу урь гээч юмаар хатаадаг ёстой.
bolod.mn

ТАЙВАН САЙХАН ТОГТОЖ УНШААРАЙ. УХААРАЛ ХАЙРЛАХ МӨРҮҮД БАЙНА😊😊Эдгээр сургаалууд нь хэзээ ч хуучрахгүй мөн хэнд ч тохирдго...
14/10/2025

ТАЙВАН САЙХАН ТОГТОЖ УНШААРАЙ. УХААРАЛ ХАЙРЛАХ МӨРҮҮД БАЙНА😊😊
Эдгээр сургаалууд нь хэзээ ч хуучрахгүй мөн хэнд ч тохирдгоороо онцлог юм.

1. Багаас эхэл – ингэх нь хамгийн зөв.

Домбо аажим аажмаар дүүрдэг. Хамгийн чадварлаг багш хүртэл сурагч байсан гэдгийг санах хэрэгтэй. Хэрэв та эрэмбэ сахих чадвартай агаад тэвчээртэй бол амжилтанд хүрэх боломж үргэлж бий. Шөнийн дотор уулын оргилд хүрэхгүй учир багаас эхэлж шантралгүй хөдөлмөрлөсөн хүн л домбыг дүүргэж чадна.

2. Бодол биелдэг.

Бидний оюун бодол бол бидний ертөнц юм. Буруу бодол тээвээс өвчин зовлон таныг дагах болно. Цэвэр ариуныг өвөртлөвөөс сайн сайхнаар хүрээлэгдэх болно. Зөв амьдрахын тулд зөв бодлоор оюун ухаанаа цэнэглэх хэрэгтэй. Эерэгээр сэтгэж хүссэндээ хүрдэг бол сөрөг бодол өөрийг тань хөнөөхөөс цаашгүй.

3. Уучилж сурах.

Уур хилэнгээ дотроо хадгалах нь улайссан чулуу барьчихаад өөр нэгэн рүү шиднэ гэж хүлээхтэй адил, өөрөө түлэгдээд л дуусна. Бусдыг уучлах нь өөрийгөө чөлөөлнө гэсэн үг юм. Тэр даруй уучилж сурах нь хэцүү ч гэсэн боломжтой.

4. Таны үйлдэл бүр үр дагавартай.

Хөгжиж дэвшихийн тулд өдөр бүр үр бүтээлтэй байх хэрэгтэй. Бурхан шувуу бүрт өт өгдөг ч үүрэнд нь хаяж өгдөггүй. Юм хийсэн хүний хувь заяа юу ч хийгээгүй хүнийхээс өөр байдаг гэдгийг санаарай.

5. Ойлгох гэж оролд.

Үнэнийг эрэлхийлэх нь өөрийгөө зөвтгөхөөс чухал. Бусдыг ойлгоход бүхнээ зарцуулсан цагт өөрийг ойлгуулахад хүч зарагдахгүй. Амар амгалан байх нь зөв байхаас чухал.

6. Өөрийгөө ялан дийл.

Мянган тулаанд ялснаас өөрийгөө нэг ялсан нь дээр. Өөрийгөө ялан дийлсэн ялалтыг тань хэн ч булааж чадахгүй. Харин өөрийгөө ялан дийлэхийн тулд бодлоо удирдаж хянах чадвартай байх хэрэгтэй. Далайн шуурга шиг буцалж байж болохгүй. Магадгүй танд бодлоо удирдана гэдэг нь утгагүй сонсогдож болох юм. Тэгвэл та бодоод үзээрэй, шувуу дээгүүр тань нисэхийг та болиулж чадахгүй ч, толгой дээр тань үүрээ засахыг зогсоож чадна шүү дээ.

7. Найрамдлыг эрхэмлэн амьдрах хэрэгтэй.

Амгалан байдал дотроос эхэлдэг. Тайван амгалан байя гэвэл гаднаас эрж хайх биш өөрийн сэтгэл рүүгээ өнгийж харах нь зүйтэй.

8. Үргэлж талархаж байх.

Өглөө болгон сэрдэгтээ, идэх хоол, өмсөх хувцас, хайрлах хүнтэй гэдгээ бодоод өдөр бүр юм бүхэндээ талархаж байх хэрэгтэй. Амьдралд талархах шалтгаан хэзээд олдоно🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏

Зөөлөн эгшиг оюун ухааны төв👏👏

Япон залуусаас суралцах хичээл! 1. ХуримтлалЦалин авдаг япон залуусын дундаж орлого 2000 орчим ам доллар. Үүнээс тэдний ...
12/10/2025

Япон залуусаас суралцах хичээл!

1. Хуримтлал
Цалин авдаг япон залуусын дундаж орлого 2000 орчим ам доллар. Үүнээс тэдний байр сууцны төлбөр, нэг сард хэрэглэх хэрэглээний мөнгөө тооцоод доод тал нь 200-300 орчим долларыг банкны хадгаламжид заавал хийж заншсан байдаг. Мөнгөө цуглуулах нь тэдний дунд тогтсон нэгэн заншил, уламжлал ч гэсэн болно. Япон ахлах сургуулийн наснаас эхлэн цагийн ажил хийхийг хуулиараа зөвшөөрдөг. Иймдээ ч тэд энэ наснаас эхлээд банкинд мөнгөө хадгалах соёлд суралцаж эхэлдэг.

2. Амьдралын хуримтлал
Япон залуус мөнгөн хуримтлалгүй бол хурим хийх нь байж боломгүй явдал гэж үздэг. Энэ нь нэг талаараа хүний ёсноос гажууд мэт сонсогдож магадгүй. Гэвч өнөөгийн хатуу чанга эдийн засагт нийгэмд ёс журамтай, зохион байгуулалттай байсан нь ирээдүйд төрөх хүүхдэд, гэр бүлд минь хэрэгтэй гэж үздэг. Хадгаламжиндаа доод тал нь 10000 ам долларыг хуримтлуулсны дараа хүүхэдтэй болох ёстой гэсэн бодол дийлэнх Япон залуусын толгойд суусан байдаг.

3. Ажил
“Цэвүүн үе” гэж нэрлэгддэг ажил хайлтын аянд их сургуулийн 2,3-р дамжаанаас эхлэн бүх Япон оюутан нэгддэг. Ингэснээр сууж босох, хаалга нээх, үс засалт, хувцаслалт гээд тогтсон хатуу ёс жаягтай байх ажлын ярилцлагуудыг ямар ч түвшний боловсрол эзэмшсэн нэгэн төгс гүйцэтгэж чаддаг. Тэдэнд их сургуулиа төгсөөд ажил хайна гэсэн ойлголт огт байдаггүй. 4-р дамжаанд орох үед хаана ажиллахаа шийдсэн байх ёстой гэх бичигдээгүй хууль үйлчилдэг.

4. Сонирхол
Дийлэнх япон залууст өөрийн гэсэн сонин содон сонирхол, хобби гэж бий. Аялал, ном, хувцас, хөгжим, спорт гэх мэт. Тэд сонирхолдоо цаг, мөнгөө зориулж чаддаг бөгөөд гүнзгийрүүлэн судална. Жишээ нь: Кофенд дуртай охин байлаа гэж бодоход найрлага, жор хаана ямар амттай кофе байдаг гэдгийг нарийн судалсан байдаг. Эсвэл спортын аль нэг төрлийг сонирхдог бол шаардлагатай хувцас хэрэглэлийг авч цуглуулах бөгөөд тухайн спортоор төгс хичээллэж чаддаг болтлоо бэлтгэл сургуулилалт хийдэг.

5. Интернэт
Ухаалаг утасны хэрэглээ бсад оронтой харьцуулахад Японд хамгийн их байж мэднэ. Гэхдээ тэд утсыг мэдээлэл олж авах, солилцох, уншихад түлхүү зарцуулдаг нь хэрэглээнээс илт харагддаг. Япон залуус фейсбүүкт зураг хийхээс твиттерт мэдээлэл оруулах, олж авахыг илүүд үздэг. Цаг агаар, метроны цагийн хуваарь, хаана сайн үйлчилгээтэй газар байна гэхчилэн аж амьдралтай нь холбоотой мэдээлэл олж авахад ухаалаг утсыг ашигладаг. Мөн гар утсаараа интернэт худалдаа билетийн захиалга хамгийн их хийдэг хүмүүс гэвэл тэд. Бас ном, сэтгүүл унших зэрэгт утсаа маш ихээр ашигладаг.

6. Хүндлэл
Тухайн албан байгууллагад ажилласан хүн бол чиний зааварлагч багшаас ялгаагүй гэсэн бичигдээгүй хууль японд бий. Гол нь туршлага хуримтуулсан хүн аль ч албан газарт нэр хүндтэй. Тиймдээ ч тус улсад залуухан захирал тийм ч олон байдаггүй шалтгаан нь энэ. Аль ч ажлын байр, сургууль дээр өөрөөсөө насаар ахимаг, туршлага ихтэй хүнтэй харилцахдаа заавал хүндэтгэлийн үг хэрэглэж түрүүлж нөгөө хүнийхээ санал бодлыг сонсдог заншилтай. Ингэж хүндлэл үзүүлэх нь нөгөө талаараа эмх цэгцтэй, шударга баг хамт олон бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг гэж тэд үздэг юм.

Байна байна байна шүү 🤣🤣🤣🤣🤣🤣🤣
11/10/2025

Байна байна байна шүү 🤣🤣🤣🤣🤣🤣🤣

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Амьдрах Ухаан posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

  • Want your business to be the top-listed Media Company?

Share