25/08/2026
💗 Заримдаа хэрүүл дээр хамгийн “хортой” харагдаж байгаа хүн нь үнэндээ тийм хариу үйлдэл үзүүлэхээс өөр аргагүй байдалд орсон хүн нь байж болно.
💗 Silver Linings киноны энэ хэсэгт Тиффани хашхирч, харааж, түүнийг түлхэж байна. Хэрэв та энэ 10-хан секундийг л харсан бол “Асуудал нь энэ эмэгтэй юм байна” гэж бодох үнэхээр амархан.
💗 Гэхдээ энэ хариу үйлдлээс өмнө юу болсон бэ? гэдгийг сэтгэлзүйчийн хувьд би сонирхдог. Учир нь хүний зан үйл хоосон орон зайд бий болдоггүй. Тиймээс “reactive abuse” буюу өдөөлтөд хариу үзүүлэх хэлбэрийн хүчирхийлэл гэсэн ойлголтын талаар ярилцах нь маш чухал.
💗 Эрүүл бус эсвэл хүчирхийлэлтэй харилцаанд хүн хэдэн сар, бүр хэдэн жилээр:
* байнга шүүмжлүүлж,
* өдөөгдөж,
* хянагдаж,
* мэдрэмж, үзэл бодлоо үгүйсгүүлж,
* gaslighting-д өртөж,
* эсвэл сэтгэл хөдлөлийнхөө хязгаарт байнга хүрдэг гэвэл
💗 Тэд эхэндээ тайлбарлахыг хичээнэ. Тайван байхыг хичээнэ. Хэрүүл маргаанаас зайлсхийж, эвлэрлийг хадгалахыг хичээнэ. Гэвч эцэст нь… тэд тэсэрдэг.
Тэд хашхирна. Буцааж хатуу, харгис үг хэлнэ. Заримдаа бүр өөрийгөө бүрэн хянахаа болино.
Тэгээд гэнэт тэдний энэ хариу үйлдэл нь анхнаасаа асуудал нь өөрөө байсан гэдгийн “нотолгоо” болж хувирна.
Өмнө нь тэднийг юу өдөөсөн нь түүхээс аочигдана. Харин зөвхөн тэдний хариу үйлдэл л түүх болон үлдэнэ.
💗 Гэхдээ охидоо, энэ нь хариуцлагаас чөлөөлөгдөнө гэсэн үг биш.
Хэрэв та хэн нэгэн рүү хашхирч, доромжилж, заналхийлж эсвэл бие махбодын хувьд түрэмгий авирласан бол тэр үйлдэл мэдээж үр дагавартай.
Өдөөгдсөний улмаас гарсан хариу үйлдэл нь тухайн хүний яагаад тэгж авирласныг тайлбарлаж болох ч автоматаар зөвтгөхгүй.
💗 Энэ төрлийн харилцааны хамгийн өвдөлттэй хэсэг нь: хариу үйлдэл үзүүлсэн хүн маш их ичгүүр, гэмшил мэдэрдэг явдал.
“Магадгүй би үнэхээр хортой хүн юм болов уу?”
“Магадгүй тэр миний талаар зөв хэлсэн юм болов уу?”
“Би өмнө нь хэзээ ч ингэж авирлаж байгаагүй шүү дээ.”
💗 Тэр ичгүүр нь тухайн харилцаанд үлдэх бас нэг шалтгаан болдог.
Учир нь хэн нэгэн таныг өөрөө өөрийгөө танихгүй байгаа хувилбар руу чинь дахин дахин түлхэж байхад та эцэст нь зөвхөн “Би яагаад ингэж хариу үйлдэл үзүүлдэг юм бол?” гэдгээ засахад анхаарлаа төвлөрүүлэнэ.
Таны мэдрэлийн тогтолцоо энэ харилцаанд яагаад ингэж хариу үзүүлж байгааг шинжлэхээ больж болно.
💗 Эдгэрэх гэдэг нь…
Таныг ийм байдалд хүргэсэн харилцааг сониуч байдлаар шинжиж эхэл.
Асуулт нь зөвхөн:
“Би яагаад ингэж хариу үйлдэл үзүүлсэн юм бол?”
гэдэг биш.
Харин:
“Би өөрийгөө ч танихаа больж эхэлсэн тийм газар яагаад үлдсэн юм бол?”
гэдэг асуулт.
Francesca Olivia
Femine group 👉 https://www.facebook.com/groups/1264073348456682
start your healing journey 👉
https://www.facebook.com/share/p/1JFUqvEjzP/?mibextid=wwXIfr
Ганцаарчилсан уулзалтын цаг авах бол дм бичээрэй.