НЭР ТӨР

НЭР ТӨР "ЭХ ОРОНДОО ЭЗЭН НЬ БАЙЯ" Хязгаарлагдмал хувьцаат компани

10/09/2026

Т.АУБАКИР: ХҮН АМЫН СЕЛЕКЦИЙН ХУВЬД БАЯН-ӨЛГИЙД КОНСУЛ БАЙГУУЛАХ НЬ ЗӨВ
Хүн ам зүйн бодлогын сайдын хувьд… Хүн амын селекцийн маш зөв зүйл гэж бодож байна… 100 мянган хүн нэг нэгнээсээ эхнэр хүүхэд аваад байвал юу болох юм бэ. Тэгээд ч зарим казахстан улсын иргэд амьдарч байгаа аймаг дээрээ консул байгуулахад нь юу нь болохгүй гэж... Консул гэдэг чинь өөрийнхөө улсын иргэдэд үйлчилдэг байгууллага шүү дээ....

10/09/2026

Б.ОЮУНСАНАА: ХУШ МОДНЫ САМАР АХУЙН БОЛОН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЧИГЛЭЛЭЭР ТҮҮХИЙГ ХОРИГЛОЛОО
Хуш модны самар нь 3-5 жилийн давтамжтай их,бага, дунд үрийн жил гэсэн цикльтэй ургадаг. Энэ жил бууралтын жил байгаа учраас самар түүхийг хориглолоо. Энэ талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ойн газрын дарга Б.Оюунсанаа мэдээлэл өгсөн юм.
Сонирхуулахад Монгол орны нийт ойн 610 мянган ойг эзлэн оршог хуш модны самрын 40 хувийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар хүн түүдэг юм байна. Үлдэх хувийг ойн амьтад иддэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл хүнс тэжээл ховордох, ойд самар түүх хүмүүс олширсны улмаас баавгай суурин газар руу бууж ирэх давтамж ихсэж байна гэсэн үг аж.

10/09/2026

С.АМАРСАЙХАН: ХУУЛЬ БУСХӨРӨНГИЙГ ХУРААЖ, НИЙГМИЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨХ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРТ ЗАРЦУУЛНА
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан 2026 оны 8 дугаар сард “Авлигын хөрөнгийг хурааж, олон нийтийн сайн сайхны хөгжилд зарцуулах тухай” анхдагч хуулийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан бөгөөд уг хуулийг УИХ-д өргөн барихаар бэлтгэж байгаа юм. Тодруулбал, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бусаар болон хууль ёсны орлогоос давсан хөрөнгө хуримтлуулсан албан тушаалтнуудыг шалгаж, хөрөнгийг нь хуулийн дагуу хураана.
Хураагдсан хууль бус хөрөнгийг төсвийн ерөнхий хөрөнгө рүү оруулахгүйгээр, тусгайлан Нийгмийн сайн сайхны сан-д төвлөрүүлж, боловсрол, эрүүл мэнд зэрэг олон нийтийн хөгжлийн төсөл хөтөлбөрүүдэд зориулахаар зохицуулжээ. Өөрөөр хэлбэл, уг хууль нь хөрөнгийг зөвхөн хураагаад зогсохгүй, хураасны дараа прокурор, мөрдөн шалгах байгууллагаас шүүхийн шийдвэрээр хэрхэн зөв зүйлд үр ашигтай хуваарилахыг зохицуулах зорилготой аж.

БАЯН-ӨЛГИЙД КАЗАХСТАНЫ КОНСУЛ БАЙГУУЛАХ САНАЛ ТУС АЙМАГТ БУГШСАН БУЛАЙГ ИЛЧИЛЖ ОРХИЛООБаян-Өлгийд консул байгуулах эсэх ...
10/09/2026

БАЯН-ӨЛГИЙД КАЗАХСТАНЫ КОНСУЛ БАЙГУУЛАХ САНАЛ ТУС АЙМАГТ БУГШСАН БУЛАЙГ ИЛЧИЛЖ ОРХИЛОО
Баян-Өлгийд консул байгуулах эсэх тухай асуудал тус аймагт болж буй оршин суугчдын олонх болох хасаг үндэстний хэрээс хэтэрсэн хууль бус үйлдэл, магадгүй гаднын лалын шашинтнуудын үйл ажиллагааг ч илчлээд байна. Хасгуудын булш бунханы асуудал ч бас хөндөгдсөн. Тэнд хүүхдүүд монгол хэл сурдаггүй гэнэ. Монгол угсаатны цөөнх болох урианхай, баяд хүүхдүүд казахаар бичиг үсэгт тайлагддаг гэнэ. Тусгаар улсад тусгаар улс айгуулах санаархал гэж хардах хангалттай олон баримтыг ил цагаан илчилж орхилоо. Хэрхэхийг одоо харцгаая…
https://www.nertur.mn/p/290

ХЯТАД УЛСААС ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭХ ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛНЭШатахууны нийлүүлэлтийг богино хугацааны худалдан авалтаас урт хугаца...
10/09/2026

ХЯТАД УЛСААС ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭХ ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛНЭ
Шатахууны нийлүүлэлтийг богино хугацааны худалдан авалтаас урт хугацааны тогтвортой гэрээнд шилжүүлж, нийлүүлэх баталгаат хэмжээ, үнийн томьёолол болон төмөр замын тээвэртэй уялдсан тогтолцоо бий болгохоор Си-Эн-Пи-Си болон Петрочайна Интернэшнл компанитай хамтран ажиллахаар болжээ.
https://www.nertur.mn/p/286

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН 102 ТУСГАЙ ДУГААРТ 15 ХЭРЭГ БҮРТГЭГДЖЭЭЦагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ны өдөр...
10/09/2026

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН 102 ТУСГАЙ ДУГААРТ 15 ХЭРЭГ БҮРТГЭГДЖЭЭ
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ны өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ.
https://www.nertur.mn/p/285

ХАЯГИЙН НЭГДСЭН ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛСЭН СОЛОНГОСЫН САЙН ТУРШЛАГЫГ МОНГОЛД НЭВТРҮҮЛНЭБНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын ...
10/09/2026

ХАЯГИЙН НЭГДСЭН ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛСЭН СОЛОНГОСЫН САЙН ТУРШЛАГЫГ МОНГОЛД НЭВТРҮҮЛНЭ
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
https://www.nertur.mn/p/284

ХУСИТ БОЛОН ИРАКИЙН ЗЭВСЭГТ БҮЛЭГЛЭЛҮҮД ПЕРСИЙН БУЛАН ДАХЬ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА НЭМЭГДҮҮЛЖ БАЙНАСаудын Арабын хоёр албан туш...
10/09/2026

ХУСИТ БОЛОН ИРАКИЙН ЗЭВСЭГТ БҮЛЭГЛЭЛҮҮД ПЕРСИЙН БУЛАН ДАХЬ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА
Саудын Арабын хоёр албан тушаалтан болон Иракийн аюулгүй байдлын өндөр албан тушаалтны мэдээлснээр тухайн халдлагыг зохион байгуулахад хуситууд оролцож, тэдний төлөөлөгчид Иракийн бүлэглэлүүдийн ажиллагааны төвд ажиллаж байжээ.
https://www.nertur.mn/p/287

БНХАУ ГАДААДАД ОРГОН ЗАЙЛСАН АВЛИГЫН ХЭРЭГТНҮҮДИЙГ МӨРДӨХ ЭРХ ЗҮЙН ОРЧНОО ЧАНГАТГАХАА МЭДЭГДЛЭЭХуулийн төсөл 6 бүлэг, 47...
10/09/2026

БНХАУ ГАДААДАД ОРГОН ЗАЙЛСАН АВЛИГЫН ХЭРЭГТНҮҮДИЙГ МӨРДӨХ ЭРХ ЗҮЙН ОРЧНОО ЧАНГАТГАХАА МЭДЭГДЛЭЭ
Хуулийн төсөл 6 бүлэг, 47 зүйлтэй бөгөөд хил дамнасан авлигатай тэмцэх зарчим, хамрах хүрээ, байгууллагуудын чиг үүрэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон олон улсын хамтын ажиллагааны механизмыг тодорхойлсон байна.
https://www.nertur.mn/p/288

ЕРӨӨЛ ХУРНАХэлмэгдэгчдийн  дурсгалыг хүндэтгэн есдүгээр сарын 10-н буюу өнөөдөр ерөөл хурна.
10/09/2026

ЕРӨӨЛ ХУРНА
Хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэн есдүгээр сарын 10-н буюу өнөөдөр ерөөл хурна.

Address

Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо Жанжин Сүхбаатарын гудамж, Хобби төвийн 20 тоот
Ulaanbaatar

Telephone

+97699109636

Alerts

Be the first to know and let us send you an email when НЭР ТӨР posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to НЭР ТӨР:

Shortcuts

Share