Deedsiinamidral.mn

  • Home
  • Deedsiinamidral.mn

Deedsiinamidral.mn Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Deedsiinamidral.mn, Media/News Company, .

ТӨРИЙН НЭР БАРЬСАН “РЕКЕТИЙН ХААН” Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ ХЭРЭГТНИЙ ШИРЭЭНД СУУЛГАХ ЦАГ БОЛСОН!   Рекет энэ үгийг М...
02/11/2025

ТӨРИЙН НЭР БАРЬСАН “РЕКЕТИЙН ХААН” Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ ХЭРЭГТНИЙ ШИРЭЭНД СУУЛГАХ ЦАГ БОЛСОН!

Рекет энэ үгийг Монголчууд 2000 оны үеэс утгыг нь мэддэг болсон. “Цагаан шонхор” компаний захирал Ч.Энхтайван, түүний өрийг барагдуулах албаныхан гэх “Ландага” Л.Батцэнгэл, “Монхоон” Ганбаатар, “Ков” Энхтүвшин бусдыг рекетлэсэн гээд л шуугиж байлаа. Удалгүй “Центрпионтын зодоон” гэгчээр бүгд дээлээ нөмөрсөн. Хожим нь Л.Батцэнгэл ярилцлагандаа:
-1999 оны хавар Сансарын тунельд байдаг Солонгос шөнийн клубт ороод “Намайг Ландага Батцэнгэл гэдэг” та нар муусайн! Монгол охидыг тайчиж, солонгосчуудад зардаг хэн бэ? Эднийг хамгаалах хүн байдгийн шүү! гэж хэлсэн. Гэгээн цагаан өдөр гэгээн дүрээрээ явж ороод нэр усаа хэлээд рекетлэнэ гэж юу байх вэ? ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж заналтайгаар биднийг хонгилоор оруулсан гэж ярьсан байдаг. Рекет гэдгийг Холливудын киноноос л харж байсан монголчууд жинхэнэ, цэвэр цусны рекетүүдийг толгой дээрээ 5 жил залж, улсаа дампуурлын ирмэг дээр авчирч, эх орноо тонон дээрэмдүүлсэн нь харамсалтай.
“Рио Тинто” цаашлаад Оюутолгойгоос 20 сая доллар рекетлэсэн хэрэгт экс Засгийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин ямар ч тайлбар өгч чадсангүй. Энэ бол хуулийн санкцынхаа хувьд авлига хээл хахуулийн хэрэг биш юм. Цэвэр рекетийн хэрэг байсан, ер нь Л.Оюун-Эрдэний Засгийн толгойд гарсан бүлэглэл ганц Эрдэнэс Оюутолгой компани ч биш гадна дотны олон арван компаниудыг төрийн нэр барьж рекетлэж, олон арван сая доллар олж хөлжсөн аж. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
-Ардын намынхан урьд нь авлига авч, хулгай хийдэг байсан. Харин Л.Оюун-Эрдэнийн бүлэглэл төрийн нэр барьж рекет, дээрэм маягийн юм хийдэг нь илэрлсэн. Нэг гараараа гадны компаниудыг амьтай, амьгүй тролл, нацист фашистуудаа илгээж, дүүжлүүрийн тавцанд авааччихаад, нөгөө гараараа их хэмжээний буюу олон сая доллар “саагаад” энийгээ нууцын тамга дарчихаад хувьдаа завшаад сууж байсан. Л.Оюун-Эрдэнэ, Ч.Номин нарын Эрдэнэс Оюутолгойгоос рекетлэсэн 20 сая доллар бол нийт 55 мянган багшийн цалинг 1.3 төгрөгөөр нэмэх хэмжээний мөнгө! гэжээ. Төрийн рекетчдэд сүнсгүй болтлоо дарамтлуулсан Эрдэнэс Оюутолгой компаний удирдах зөвлөлийнхөн “Биднийг дарамталж 20 сая доллар авсан нь үнэн. Гомдолтой, хохирлоо барагдуулмаар байна” гэж хэвлэлийн хурал зарлажээ. Төрийн рекетчдийн хувьд ганцхан Рио тинтогоор дуусах хэрэг биш юм. Орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн БЭТ-ээр очсон П.Сайнзориг гишүүн онгоцоор зугаалж, өөрийн хүмүүсийг тус компаний ажилд олон арваар нь шахаж, эд хөрөнгийг нь сүйтгэж байсан баримтыг дурдвал далай далай. Өнөөдөр энэ мэт төрийн нэр барьсан увайгүй рекетчүүдээс болж хувь, хувьсгалын компаниуд хаалгаа барих дээрээ тулжээ!
Харин хэргийн эзэд Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа мэтээрээ туг тахин ард нь үлдэх нүхээ малтаж байна. Иймээс төрийн нэр барьж, рекет, дээрэм хийсэн Л.Оюун-Эрдэнийг хэрэгтний ширээн суулгаж, яллах цаг болжээ.
Horiotoi.mn

Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явцтай Ерөнхий сайд Г.Занданшатар газар дээр нь очиж танилцжээ🇲🇳🇮🇳 Газрын тос...
02/11/2025

Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явцтай Ерөнхий сайд Г.Занданшатар газар дээр нь очиж танилцжээ
🇲🇳🇮🇳 Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн явц 50 гаруй хувьтай үргэлжилж байна. Дөрвөн сарын өмнө 20 гаруй хувийн гүйцэтгэлтэй байсан бол өнөөдөр ажлын явц талдаа оржээ. Бүтээн байгуулалтын ажлыг хугацаанаас өмнө буюу 2027 онд дуусгахаар төлөвлөсөн байна.
🇲🇳🇮🇳 Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл дөрвөн багц ажлаас бүрдэж байна. Эхний багц ажлыг 2024 онд дуусгаж, Улсын комисст хүлээлгэн өгсөн. Бусад багц ажлууд болох ДЦС болон технологийн байгууламж барих ажил барилга угсралтын шатандаа явж байна.
🇲🇳🇮🇳 Үйлдвэрийн түүхий эдийг тээвэрлэх 527 км урттай газрын тос дамжуулах хоолойн төсөл 89.4 хувийн гүйцэтгэлтэй байна.
🇲🇳🇮🇳 Төсөл бүрэн утгаараа хэрэгжихэд тулгамдаж буй түүхий эдийн хангамж болон “Ширээт” дэд станцыг 25 мВт хүчин чадалтай болгон өргөтгөх ажилд Засгийн газар онцгой анхаарна гэж Ерөнхий сайд Г.Занданшатар хэллээ.
🇲🇳🇮🇳 Төслийг БНЭУ-ын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум ам.долларын зээлээр санхүүжүүлж байна. Төслийг хугацаанаас өмнө дуусгахын тулд ажилтнуудын визний асуудалд анхаарч өгөхийг Энэтхэгийн тал уламжиллаа.
🇲🇳🇮🇳 Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор 1.5 сая нефтийн бүтээгдэхүүн боловсруулж, дотоодын хэрэгцээгээ 50-100 хүртэлх хувиар хангах боломж бүрдэнэ. Мөн 1500 ажлын байр бий болно.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар

Шинэ долоо хоногт УИХ-ын чуулганаар нүүрс хулгайлсан, ОТ-оос төрийн нэрийг барьж мөнгө зувчуулсан, Үндсэн хууль зөрчсөн,...
02/11/2025

Шинэ долоо хоногт УИХ-ын чуулганаар нүүрс хулгайлсан, ОТ-оос төрийн нэрийг барьж мөнгө зувчуулсан, Үндсэн хууль зөрчсөн, сонгуульд гадаадын мөнгөөр оролцсон гэх хэрэгт нэр холбогдсон эдгээр гишүүдийн асуудлыг хэлэлцэж шийдэхгүй бол Ерөнхий сайдын хулгайтай хийх их тэмцлийн эрч суларч замхрах тал руугаа орох нь

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:Гарт барихад хүнд, шидвээс “ток” гээд л хагардаггүй, чулуурхаг зүйл. Нүүрсийг ялгахдаа сайн нү...
02/11/2025

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:
Гарт барихад хүнд, шидвээс “ток” гээд л хагардаггүй, чулуурхаг зүйл. Нүүрсийг ялгахдаа сайн нүүрс, чулуу болон тэр хоёрын дундын хэсэг буюу “мидлинг” гэж 3 хуваадаг. Энэ мидлинг бол баяжуулсан нүүрс биш. Угаасан нүүрс биш. Завсрын бүтээгдэхүүн. Угаасан нүүрс 10% үнстэй бол энэ мидлинг 25-30%. Тиймээс дутуу шатаж угаарын хий үүсгэх нь илүү байдаг. Үүнийг нийгмээрээ хохирч баталлаа. Шахмал түлшийг өнгөрсөн 6 жил үүгээр хийсэн. Арай гэж хүлээн зөвшөөрөх аятай болоод ирэхэд нь “үнс багатай, сайхан гялгар хар нүүрс ашиглаач” гэхээр “өө Хятадаас хөх нүүрс авна” гээд зүтгэчихсэн. Тэр нь нэг дүлий саарал юм. “Богино хугацаанд өөр арга үгүй” гэдэг үндэслэлгүй, буруу дүгнэлтийг нэвт явуулчихсан. Энэ шийдвэр эрх баригчдын нэр хүндийг шороотой хутгана. Тэр нь ч яахав. Харамсалтай нь хүмүүс хохирно.

02/11/2025

“Амарбаясгалангүй Оюун-Эрдэнэ гэж байхгүй, Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан гэж байхгүй” хэмээх нөхөрлөлийн тангарагийг эрх мэдэл, цаг хугацаа хоёр эцэст нь шалгаж, цэг тавьжээ.
Тэр “андлал” үнэндээ нэг талд нь жүжиг, нөгөө талд нь чин итгэл байв. Учир нь Амарбаясгалан байхгүй ч Оюун-Эрдэнэ оршиж байсан үүнийг Амарбаясгалан мэдээгүй үлджээ.
Оюун-Эрдэнэ оршин тогтнохын тулд “найз”-ынхаа нэрийг ашиглаж, хуурч, эрх мэдлийн шатанд гарахын тулд түүнийг золиослосон. Энэ бүхэн анхнаасаа тооцоотой, гаднаас өгөгдсөн захиалгатайгаар эхэлсэн төлөвлөгөө байв. “Найз” хэмээн итгэж байсан хүнийхээ нэрийг ашиглан гаднын сайтад 50 мянган ам.доллараар харлуулах захиалга өгч, нэг гараараа хутгалж, нөгөө гараараа аварч жүжиглэж, бүх ажлыг түүний нэрээр хийж, бүх бурууг түүнд тохсон энэ бол нэгэн хүний эрх мэдэлд хүрэхийн тулд ямар ч ёс суртахууны хязгаар үгүйг илчилсэн үйл явдал байлаа.
Амарбаясгалан найз нөхөрлөлд итгэсэн, харин түүний итгэлийг хулхидсан. Харин нөгөө тал нь түүнийг ашиг сонирхлын хэрэгсэл болгосон төдий. “Найз” нэрийн халхавчин дор хулгайгаа халж, нам доторхи хяналтаа төвлөрүүлж, албан тушаалын хөзрөө хуваарилж байв.
Энэ бүхний цаана эрх мэдэл, хуйвалдаан, хууран мэхлэл, тохиролцоо, гаднын нөлөө бүгд багтжээ.
Хамгийн эмгэнэлтэй нь ард түмэн шударга ёсны төлөө итгэж байсан хоёр хүний урвалтын гэрч болсон явдал. Эцэст нь Амарбаясгалан өөрийн тэжээсэн тэжээврүүддээ идүүлж, “найз”-ынхаа урласан жүжгийн хохирогч болон үлдсэнгээ, мөн Амарбаясгалангүй Оюун-Эрдэнэ байсан, Баттулгагүй Оюун-Эрдэнэ байхгүйг тун удахгүй Амарбаясгалан мэднэ.
Сэтгүүлч Х.Ганзаяа

Г.Занданшатар: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байнаМонгол Улсын Ерөнхий сайд...
01/11/2025

Г.Занданшатар: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.11.01/ Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжүүлж буй “Монгол Улсад Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн явцтай газар дээр нь танилцлаа. Дөрвөн сарын өмнө буюу өнгөрсөн 6-р сард 20 орчим хувийн гүйцэтгэлтэй байсан үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил өнөөдөр 50 гаруй хувьд хүрчээ. Ерөнхий сайдын албанд томилогдсон цагаасаа эхлэн газрын […]

https://deedsiinamidral.mn/%D0%B3-%D0%B7%D0%B0%D0%BD%D0%B4%D0%B0%D0%BD%D1%88%D0%B0%D1%82%D0%B0%D1%80-%D0%B3%D0%B0%D0%B7%D1%80%D1%8B%D0%BD-%D1%82%D0%BE%D1%81-%D0%B1%D0%BE%D0%BB%D0%BE%D0%B2%D1%81%D1%80%D1%83%D1%83%D0%BB%D0%B0/

Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын “Асуулгын цаг”-т дундаж давхаргыг дэмжих бодлогоо танилцууллааЕрөнхий сайд Г.Занданшат...
31/10/2025

Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын “Асуулгын цаг”-т дундаж давхаргыг дэмжих бодлогоо танилцууллаа

Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны “Асуулгын цаг”-т оролцож, гишүүдийн асуултад хариуллаа.& Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхий сайдын мэдээллийн цагийг асуулгын цаг болгон өөрчилсөн. Ингэснээр сар бүрийн сүүлийн долоо хоногийн баасан гарагт чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс асуулт асуух эрх зүйн […]

https://deedsiinamidral.mn/%D0%B5%D1%80%D3%A9%D0%BD%D1%85%D0%B8%D0%B9-%D1%81%D0%B0%D0%B9%D0%B4-%D0%B3-%D0%B7%D0%B0%D0%BD%D0%B4%D0%B0%D0%BD%D1%88%D0%B0%D1%82%D0%B0%D1%80-%D1%83%D0%B8%D1%85-%D1%8B%D0%BD-%D0%B0%D1%81/

Ц.Мөнхтуяа: Хүүхдүүд одоо золиосонд орж байна.Эцэг эхчүүд одоо над руу дайрч байна. "Та багшийн цалин бага байна гэж ний...
31/10/2025

Ц.Мөнхтуяа: Хүүхдүүд одоо золиосонд орж байна.Эцэг эхчүүд одоо над руу дайрч байна. "Та багшийн цалин бага байна гэж нийгмийг турхирдаг. Одоо хүүхдүүд сургууль,цэцэрлэггүй байна" гэж маш их дайралт ирж байна.

Г.Занданшатар: Багш, эмч нарын цалинг 1000 долларт хүргэх бодлого бодитой хэрэгжинэ.
31/10/2025

Г.Занданшатар: Багш, эмч нарын цалинг 1000 долларт хүргэх бодлого бодитой хэрэгжинэ.

31/10/2025

С.Ганбаатар гишүүний санаачилсан хулгай хийчхээд, гишүүний бүрэн эрхийн ард нуугдах санаачлагыг дэмжихгүй байх хэрэгтэй

Хуульч Б.Гүнбилэг:Хуульчдын нам байгуулах юмуу, яршиг. Бид бол үндэслэлтэй хэрэлдээд сурчихсан. Хэрэлдлээ гээд юу ч бодд...
31/10/2025

Хуульч Б.Гүнбилэг:
Хуульчдын нам байгуулах юмуу, яршиг. Бид бол үндэслэлтэй хэрэлдээд сурчихсан. Хэрэлдлээ гээд юу ч боддоггүй, гараад л юу ч болоогүй юм шиг яваад сурчихсан гарууд шүү дээ.
Тойрогт гарахгүй юмаа гэхэд пропорционалаар 8 хувь авчихна даа.
Бид улсад хэрэгтэй юм шиг санагдаад байгаа юм.
Хэний ч талд орохгүй бүгд ээгоотой, хэнээс ч юу ч гуйхгүй амьдрах чадвартай, хулгайч нартай нүдээ цавчихгүй үзнэ, асуудалгүй.

Address


14250

Alerts

Be the first to know and let us send you an email when Deedsiinamidral.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Deedsiinamidral.mn:

  • Want your business to be the top-listed Media Company?

Share

ДЭЭДСИЙНАМЬДРАЛ.МН

www.DEEDSIINAMIDRAL.mn