Super jump Udka

  • Home
  • Super jump Udka

Super jump Udka супер жамп

Зоригтой зорилготой  ухаалаг оюунлаг гэгээлэг үзэсгэлэнтэй эргэн тойрондоо үргэлж эерэг дулаахан мэдрэмжийг төрүүлж байд...
15/03/2025

Зоригтой зорилготой ухаалаг оюунлаг гэгээлэг үзэсгэлэнтэй
эргэн тойрондоо үргэлж эерэг дулаахан мэдрэмжийг төрүүлж байдаг эгэлгүй сайхан бүсгүй Г.Батнасан найз минь олон улсын Мастер оюуны Оюуны Дасгалжуулагч багш болсонд халуун баяр хүргэе🎖🏵🎗
🥰🥰🥰Үнэ цэнэтэй сайхан амьдралыг бий болгож илүү тод гялалзаарай
Эх дэлхийн хүн төрөлхтөний сайн сайхны төлөөолон сая хүмүүсийн зүрхэндхайрыг түгээж сэтгэлд нь нарыг мандуулсан дэлхийн СУПЕР болсон байгааг нь харж байнаа

"Манай цэцэрлэгийн Сонин сайхан" Өнөөдөр сургагч багш Б.Удвал "ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ-ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХ " сургалтыг хамт оло...
11/03/2025

"Манай цэцэрлэгийн Сонин сайхан" Өнөөдөр сургагч багш Б.Удвал "ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ-ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХ " сургалтыг хамт олонд минь Аз жаргалыг түгээн дэлгэрүүлж, бие биендээ урамын сайхан үгсийг нээж, өдөрт 200 инээмсэглэл бэлэглэж байх болтугай.🤩💝💝💝Та нартаа баярлалаа.🥰🥰🥰

Celebrating my 2nd year on Facebook. Thank you for your continuing support. I could never have made it without you. 🙏🤗🎉
11/03/2025

Celebrating my 2nd year on Facebook. Thank you for your continuing support. I could never have made it without you. 🙏🤗🎉

Япон улсын РИКЕН хүрээлэнгийн дархлаа судлаач эрдэмтэн, АШУҮИС-ийн зөвлөх,  профессор Д.Нямбаяр:Одоогоор дархлааг гаднаа...
30/09/2024

Япон улсын РИКЕН хүрээлэнгийн дархлаа судлаач эрдэмтэн, АШУҮИС-ийн зөвлөх, профессор Д.Нямбаяр:

Одоогоор дархлааг гаднаас дэмжих боломжгүй. Ихэнх тохиолдолд дархлаа дэмжинэ гэсэн бэлдмэлүүд нь шинжлэх ухааны нотолгоогүй бизнесийн шинж чанартай байдаг.

Дэлхий нийтэд ч ийм бүтээгдэхүүнийг хэрэглэдэггүй. Хүн өөрийнхөө дархлааг зүгээр машинаа засаж байгаа юм шиг хүчээр сэргээж засах боломжгүй. Тэрийг хүмүүс ойлгодоггүй юм. Тариа хийгээд л эдгэчихнэ гэж эндүүрнэ.
Одоогийн байгаа мэдлэг дээр тулгуурлаад бодвол гурав, дөрөвхөн зүйлд л анхаарна.

#Тархи мэдрэлийн систем бүгдийг удирдана. Тэгэхээр
#инээх нь дархлаанд хамгийн их тустай. Стресс дархлаанд муу байдгийг шинжлэх ухаанаар тогтоочихсон.
Бухимдахад дархлааны эсүүд ихээр үхдэг гэнэ. Стресстэхэд ялгарч байгаа стеройд гормонуудын хэмжээ ихэссэнээр дархлааны эсүүд үхдэг гэсэн судалгаа бий. Боломж л гарвал
#инээж байгаарай. Ялангуяа 10-20 минут инээх нь бүр сайн.

#Хоёр дахь нь цэвэр агаар, байгаль. Ойд модонд 1-2 цаг алхахад дархлааны эсүүд улам сэргэдэг. Шинжлэх ухаанаар нотлогдсон судалгаа хүртэл бий.

#Чанарлаг хоол идэх. Чанартай гээд дан ногоо идэх бус шим тэжээл гэх мэт тэнцвэрийг нь тохируулж хооллох нь чухал.

#Амьдралын хэв маяг. Оройн 10.00-аас өглөөний 08.00 цаг бол нойроо авч тархиа амраах хамгийн сайн цаг. Хүний амьдралын цаг бүртгэгч ген гэж бий. Хүн зөв амьдарвал тэр нь зөв ажиллагаатай байна. Би зөвхөн шинжлэх ухаанаар батлагдсан зүйлийг л ярьж байна. Энэ бол зүгээр л хүний амьдралдаа баримталж байх ёстой энгийн мөрдлөгүүд. Энэ бүхэн нь дархлааг сайн байлгах суурь болдог.
Зөвхөн инээж амьдарья хүмүүсээ.

Бумбын эрин эхэллээ, сайхан тайлбарлажээ. Бүтэн уншаарай. Сүүлийн жилүүдэд бидний олонтаа сонсох болсон шинэ эрин /Алт...
01/08/2024

Бумбын эрин эхэллээ, сайхан тайлбарлажээ. Бүтэн уншаарай.

Сүүлийн жилүүдэд бидний олонтаа сонсох болсон шинэ эрин /Алтан эрин, Бумбын эрин, Майдарын эрин, 5 дугаар хэмжээс г.м / ирж байна гэх боловч энэ талаархи бидний ойлголт янз бүр бас таамаглах төдий байна.

Дэлхий эргэх явцдаа нэгэн өөр үелзлэл давтамжийн орон зай руу шилжиж байгааг эрдэмтэд хэмжиж гаргасан ба энэхүү Шуманы резонанс буюу үелзлэлийн давтамж 2000 оноос өмнө 1000 гаруй жил тогтвортой 8-9 герцийн давтамжтай байсан гэх ба 2000 оноос хойш энэ хэмжээ өссөөр сүүлийн жилүүдэд огцом өсч байна.

• 2000 онд 9,30 Гц,
• 2007 онд 9,80 Гц,
• 2012 онд 11,10 Гц,
• 2013 онд 13,74 Гц,
• 2014 онд 16, 5 Гц.
• 2015-2016 онд 30,0 Гц
• 2017 онд 36 Гц
• 2020 онд 40 Гц
Энэ давтамж улам өсөх нь гарцаагүй.

Тэгвэл хүний зан чанар ямар үелзлэлийн давтамж үүсгэдэг болохыг харна уу.

Үйлийг өөд татагч зан чанарын давтамж /А.В. Сковорцов/

· Бусадтай зохирох -38 Гц
· Чин сэтгэлээсээ хайрлаж чадахгүй ч хайрыг сайхан зүйл гэж үзэх -50 Гц
· Бусдыг шүүмжлэхгүй байгаагаар хүлээн авах - 46 Гц
· Сайхан сэтгэл-95 Гц
· Талархал-95 Гц
· Чин сэтгэл, итгэл -140 Гц
· Нийтэч зан - 140 Гц
· Энэрэл нийгүүлсэл - 150 Гц
· Хамаг амьтныг чин сэтгэлээсээ хайрлах - 150 Гц ба түүнээс дээш
· Болзолгүй хайр -205 Гц,дээш
· Өөрийгөө бусдад золиослох -205 Гц, дээш
205 Гц-ээс дээш болохоор дэлхий дээрх 6 дахь шинэ төрлөхтний давтамжийн хүрээ болох нь.

Хамгийн доод давтамжууд

· Зовлон гаслан- 0,1-2,2 Гц Огцом уур - 0,5 Гц
· Уур хилэн - 1,4 Гц
.Эгдүүцэл -06-1,9 Гц
· Айдас - 0,2-2, Гц
· Гомдол, доромжлол-0,6-3,3Гц
· Бусдын зэвүү хүргэх - 0,6-1,3Гц
· Эргэлзээ - 0,6-1,9 Гц
· Худал үг - 0,7-1,2 Гц
· Их зан - 0,8 ГцХөөрхийлөх сэтгэл-3 Гц
· Бардамнал, өөрөөрөө бахдах- 0,8 Гц
· Бусдыг эвгүй байдалд оруулах - 0,9-1,3 Гц
· Үгүйсгэл шүүмжлэл - 1,5 Гц
· Өөрийн давуу байдлыг нотлох, өрсөлдөх - 1,7 Гц
· Өөрийгөө бусдаас дээр тавих - 1,9 Гц
· Хов зөөх - 2,3 Гц,
· Би үзэл - 2,9 Гц,
· Бардамнал - 3,1 Гц,

Эдгээр зан чанар нь хүний хамгийн доод давтамжууд бөгөөд торсион орныг гэмтээж унагаж байдаг байх нь ээ.

Тиймээс давтамжаа өсгөхийн тулд сөрөг сэтгэл хөдлөлөө барьж сурах нь тустай байх нь.
Хүн 40 Гц- ийн давтамжтай.

Хамгийн доод давтамжийн хүрээ нь:0-2.7 Гц хэлбэлздэг.
Доод дунд давтамж :2,7-9,7
Дунд давтамж :26-56 Гц
Дээд давтамж :56-115 Гц

Бас нэгэн жишээ: Нэг талаас, өвөр дээр дэгэж дэрвэх нялх хүүхэд, баяр хөөр нь багтаж ядахдаа дээр дээр үсчих хүүдүүд, хайранд умбан далавчтай бол нисэх шахах залуус, сайхан мэдээ сонсож хөл нь газар хүрэхгүй баярлах хөгшид...
..нөгөө талаас, хөлөө зөөж ядах алхах өвчинд шаналсан хүн, толгой гудайлган мөр нь буусан өрөнд орсон хүн, дуу хоолой нь сонсоход төвөгтэй омог бардам хүн, зовхи нь буусан шаналалдаа автагч нэгэн...

Үүнээс харахад баяр баясгалан, хиргүй тунгалаг сэтгэл, хайранд халгисан бүхэн өндөр дээд давтамжаар торсион орноо өд мэт хөнгөн болгож байхад нөгөө жишээний хүмүүс асар хүнд баргар торсион үүсгэж байдаг байна.

Дэлхийн торсион орны үелзлэлийн давтамж өндөрсөх тусам тухайн давтамжинд нийцэхгүй доогуур давтамжтай хүмүүст улам хүнд болж, бие махбодь ялангуяа тархи, зүрх судасны асуудалд өртөж, дэлхийг орхин явах болох нь ээ.

Хэрэв энэ хэвээр дэлхийн давтамж өссөөр байх бол энэ дэлхийд хамгийн эерэг, баяр баясал, хайр халамжаар дүүрсэн тийм л хүмүүс үлдэх ба дан ийм хүмүүстэй дэлхий жинхэнэ АЛТАН ЭРИН- ДИВААЖИН болно гэсэн үг биш үү?

Иймээс өөртэйгөө ажиллаж, өөрийгөө зөвөөр бүтээцгээе !😍🌞
Тооны тайлал

26/11/2023
27/09/2023
02/07/2023

Copy:
12 ДУГААР АНГИА ТӨГСӨЖ БУЙ ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ЗАХИА:
Энэ жил ахлах сургуулиа төгсөж амьдралынхаа хамгийн чухал шийдвэрүүдийнхээ нэгийг гаргах гэж буй дүү нартаа баяр хүргэж бяцхан захиа бичихээр шийдсэн юм. Одоогоос 26 жилийн өмнө та нартайгаа адилхан сурагчийн ширээнээс оюутны амьдралд хөл тавьж байсан үе саяхан мэт санагдана. Сургуулиа төгсөж мэргэжлээ сонгох гэж байгаа дүү нартаа тус дэм болох үүднээс мэргэжлээ сонгож ирээдүйгээ төлөвлөхдөө анхаарах хэрэгтэй болов уу гэж бодсон өөрийн зөвлөмж, туршлага, түүхээсээ хуваалцаж байна.

IQ+EQ=GQ:

Би ахлах сургуульд байхдаа тоондоо сайн онц сурлагатангууд ирээдүйд мундаг болох байх гэж төсөөлдөг байв. Тэгээд 20 жилийн дараа ангийнхантайгаа уулзахад нөгөө тооны хариуг хамгийн түрүүнд гаргачихдаг нүдний шилтэй нөхдүүд бүгд амжилт гаргасангүй нэг компанид компьютерийн инженер хийгээд сууж байв. Харин ангийн ард үймүүлж, охидууд руу захиа шиддэг "хүнд гарууд" томоохон компани байгуулчихсан яваа харагдана.

Сургуульд бидэнд заадаг зүйлс голдуу оюуны чадварыг (IQ) хөгжүүлэхэд чиглэдэг. Гэтэл чиний амжилт IQ гээс 50 хувь хамраарах бол үлдсэн 50 хувийг EQ буюу сэтгэлийн ухаан шийддэг болохыг судалгаагаар нотолжээ. Гэхдээ IQ байгаад EQ г нэмсэн ч GQ (Global Intelligence) буюу гадаадад явж галуу шувууны мах идэхгүй бол 21 дүгээр зуунд амжилт гаргахад хэцүү юм. Өөрөөр хэлбэл 1-2 гадаад хэл сурч дэлхийн боловсролыг эзэмшихгүйгээр өнөөдрийн өрсөлдөөнт нийгэмд амжилттай явах баталгаагүй болохыг хэлж байгаа л даа.

БУСДАД НӨЛӨӨЛЖ ӨӨРИЙГӨӨ УДИРД:

Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал, хиймэл оюун ухаанын хөгжлийн эрин үед та нарын ажлын байрыг роботууд булаах магадлал өндөр байна. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан судалгаагаар ирээдүйн ажлын байранд шаардагдаж буй 10 топ чадварыг нэрлэсэн байна. Үүнд:

1. Complex problem solving (Ээдрээтэй асуудлын шийдлийг олох чадвар)
2. Critical thinking (шүүмжлэлтэй сэтгэлгээ)
3. Creativity (Бүтээмжит чадвар)
4. People management (Хүний арга эвийг олох чадвар)
5. Coordinating with others (Бусадтай хамтрах чадвар)
6. Emotional Intelligence (EQ-сэтгэлийн ухаан)
7. Judgement and decision making (Дүгнэлт хийх ба шийдвэр гаргах чадвар)
8. Service orientation (Үйлчилгээг эрхэмлэх чадвар
9. Negotiation (Хэлэлцээр хийх чадвар)
10. Cognitive Flexibility (Оюун санааны уян хатан байдал)

Эдгээр 10 чадваруудын 7 нь хувь хүний өөрийгөө удирдах болон багаар ажиллах, бусдад нөлөөлөх чадварууд байгаа нь ирээдүйд дипломтонгууд биш өөрийгөө болон бусдыг удирдаж чадах хүмүүс амжилттай байх нь судалгаагаар харагдаж байгаа юм.

ҮНЭТ ЗҮЙЛ, ЗАРЧИМТАЙ БАЙ:

Хэдий чадвартай, ухаантай, өндөр боловсролтой ч ёс зүй, үнэт зүйлс, чин сэтгэлгүй бол аливаа нийгэм хөгжин дэвшдэггүй. Ядуурал, агаарын бохирдол, цаг уурын өөрчлөлт, эрүүл мэнд, хүний эрх, шударга ёс зэрэг ээдрээтэй асуудлуудын (complex problems) шийдлийг олохын төлөө зүтгэж чадсан хүмүүс амжилттай байх болно.

ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТИЙГ АВЧИР:

Та бүхний амжилт хэдэн төгрөгний цалинтай байгаагаар бус хэдэн хүний амьдралыг эергээр өөрчилснөөр хэмжигдэнэ. Тиймээс хамгийн эрэлттэй мэргэжлийг бус хамгийн дуртайгаа, дэлхийг өөрчилж болох мэргэжлийг сонгоорой! Өөрөө өөрийнхөө хувь заяны эзэн байж зоригтой, зөв шийдвэр гаргах цаг ирлээ.

ДЭЛХИЙН БОЛОВСРОЛД ТЭМҮҮЛ:

Би хэдийгээр ядуу айлын хүүхэд болов ч АНУ-д сурах миний мөрөөдөл байв. Америкт анх 25 доллартай бууж мөрөөдлөө биелүүлсэн ч дэлхийн шилдэг сургууль болох Харвардад суралцах мөрөөдлөө 10 жилийн дараа 2016 онд биелүүлсэн юм. Харвардад суралцахад 100,000 ам долларын зардал гарсан учраас БЗС аас төлбөрийн 50 хувиа тэтгэлэг хэлбэрээр журмын дагуу авсан, гэвч та нартаа боломж олгох үүднээс буцааж төлнө. “Тагтан дээр” номоо бичиж 20,000 хүүхдэд лекц уншиж өрөө нэмгэрүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна. Яагаад Монгол хүн, жирийн айлын хүүхэд Харвардад сурж болохгүй гэж өөрөөсөө асуусан, зүтгэсэн. Хүнд мөрөөдөл, зорилго, түүндээ хүрэх тууштай байх сэтгэлийн хат байвал бүх зүйлс боломжтой байдаг. Тиймээс дүү нараа, илүү том зорилгын төлөө шантралгүй зүтгээрэй! Глобал Удирдагч их сургуулийн үүсгэн байгуулагч ерөнхийлөгчийн хувьд 2+2 хөтөлбөрөөрөө дамжуулан 10,000 залуучуудаа мэдлэгт суурилсан салбаруудаар гадаадад тэтгэлэгтэй сургахаар төлөвлөж байна. Гагцхүү та бүхний мөрөөдөл, зорилго, хүсэл тэмүүлэл бүгдийг шийдэх болно.

МОНГОЛЫГ МЭДЛЭГ, ЭНТРЭПЭРНЭРҮҮД АВАРНА:

Анагаах, эдийн засаг, шинжлэх ухаан технологи, аль ч салбарт ч ажилласан Монголынхоо сайн сайхны төлөө зүтгэж чадвал та нар эцэг эх, багш нар, эх орныхоо өмнө үүргээ гүйцэтгэж байгаа хэрэг юм. Бидэнд Монголын Билл Гэйтс, Марк Зукебэрг, Воррэн Бафетийг төрүүлэх, Монголынхоо брэндүүдээр дэлхийд гайхуулах цаг удахгүй гэдэгт би итгэдэг. "Боловсролыг үнэтэй байна гэсэн үү? Тэгвэл чанаргүй боловсролыг эзэмшээд үз" гэсэн Харвардын нэгэн ерөнхийлөгчийн хэлсэн үгийг санаж яваарай! Хамгийн хямд биш харин хамгийн үнэ цэнэтэй боловсролын төлөө зүтгээрэй!

Та бүхэндээ амжилт хүсэж эх орондоо болон энн дэлхийд эерэг өөрчлөлтийг авчраарай гэж хүсье! Make a positive difference!

Монголынхоо ирээдүйг бүтээх та бүхнийг хүндэтгэсэн:

Бархүүгийн Отгонбат

Глобал Удирдагч Их Сургуулийн Үүсгэн Байгуулагч, Ерөнхийлөгч

Харвардын Их Сургуулийн Төгсөгч (MPA, Harvard University)

Пэннсэлваны Их Сургуулийн Боловролын Ухааны Докторант (EdD candidate, University of Pennsylvania)

2023.06.28

АНУ, Индиана муж, Жэффэрсэнвилли хот

14/06/2023

Суралцахгүй бол хөгжихгүй
Зориглохгүй бол өөрчлөгдөхгүй
Ярилцахгүй бол ойлголцохгүй
Та хамгийн шилдэг нь байх ёстой биш харин сэтгэл хангалуун байж, харамсал багатай амьдрахын тулд өөрөөс шалтгаалах бүгдийг хийж гарах үр дүнг нь тайвнаар хүлээн авч өдрийг сайхан өнгөрүүлээрэй

Судалгаагаар хүүхдүүдийн дундаас чи хэзээ аз жаргалтай байдаг вэ? гэж асуухад, аав ээж аз жаргалтай, инээмсэглэсэн байх ...
01/06/2023

Судалгаагаар хүүхдүүдийн дундаас чи хэзээ аз жаргалтай байдаг вэ? гэж асуухад, аав ээж аз жаргалтай, инээмсэглэсэн байх үед би аз жаргалтай байдаг гэж хариулжээ. ❤️

Хүүхдүүд бэлэг, тоглоом, мөнгө гэхээсээ илүү аав ээжийн хайраас илүү их аз жаргалыг мэдэрдэг мөн аав ээж таны сэтгэл санаа тогтвортой, жаргалтай байхад хүүхдүүд хүртэл амар амгалан байдаг байх нь. 🤗

Хүүхдүүдээ зөвхөн баяраар баярлуулдаг бус өдөр бүр гэр бүлээрээ аз жаргалтай байхад томчууд бидний оролцоо хамгаас чухал. Бид бол гэр бүлийнхээ цаг агаар нь юм шүү. Гэртээ нар мандуулах уу, цасан шуурга тавих уу томчууд бидний сонголт.

Бүх сайхан гэр бүлдээ Эх үрсийн баярын мэндийг хүргэе!!! ☀️☀️☀️

Хамтдаа гэрэлт ирээдүйг бүтээж, өөрөөсөө өөрчлөлтийг хийцгээе. ❤️🌎✅

Address

Ulaanbaatar

13343

Telephone

+97699707596

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Super jump Udka posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Super jump Udka:

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Contact The Business
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share