16/09/2024
ОНЛАЙНААР БИЗНЕС ЭРХЛЭХЭД АШИГЛАГДАХ ПРОГРАММУУД
👉БҮТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ - GOOGLE WORKPLACE/G SUITE нь хэрэгцээтэй түүл юм. Энэ нь онлайнаар ажиллаж байгаа тохиолдолд видео хурал хийх, хамтын файл үүсгэн ажиллах, и-майл илгээх, ажлын хуваарь гаргах зэрэгт тохиромжтой байдаг.
💥 Хамтран бичиг баримт боловсруулах
Хамтран ажиллаж байгаа багийн гишүүд Google Docs, Sheets, Slides ашиглан прецентаци, хүснэгтэн болон текст файлуудаа харах, засварлах, хамтран боловсруулах боломжтой. Мөн и-майл илгээж болно.
💥Файлуудаа хадгалан, бусадтай хуваалцах үүлэн тооцооллын систем
Google Drive ашиглан багийн гишүүд хоорондоо болон бусадтай мэдээллээ хуваалцаж болно
💥Багийн гишүүдийн ажлыг хуваарилах
GOOGLE CALENDAR ашиглан багийн уулзалт, сургалт, амралт болон бусад ажлуудаа зохицуулан хуваарилж болно.
👉АЖЛАА ТӨЛӨВЛӨХ, УДИРДАХ
💥Trello – Треллогийн удирдлагын самбар, ажлын жагсаалт удирдах, багийн гишүүдийн ажлыг дүгнэх функц нь хялбар, ойлгомжтой
💥Asana – нь багийн гишүүдийн өдөр тутмын ажлыг гүйцэтгэлийг хянах, удирдах, хуваарилахад хялбар програм
💥Basecamp –Бүгдийг нэг дороос. Харилцагч, хэрэглэгчтэйгээ холбогдох бүрэн боломжийг танд өгдөг.
💥Wrike – Байгууллагын нөөцийг удирдах, бүгдээрээ хамтран ажиллах бүрэн боломжийг энд бүрдүүлсэн байдаг.
👉БАГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА
Хэрэв та хамтран ажиллагчтайгаа холбогдож чадахгүй бол ажлаа сайн гүйцэтгэх боломжгүй. Багийн гишүүд хоорондоо харилцах бүрэн боломж бүрдсэн байх ёстой.
💥Microsoft Teams – Энэ нь оффис 365-н багаар хамтран ажиллах боломжийг бүрдүүлсэн орон зай. Гишүүд хоорондоо онлайнаар уулзах, мэдээллээ хуваалцах, хамтран ажиллах боломжтой.
💥Discord – РС болон гар утсан дээрээсээ хамтран чөлөөтэй ажиллах, ярилцах, текст бичих боломжтой.
💥Фейсбүүкийн workplace – Таны бизнесийг бүхэлд нь бүлэг болгон нэг дороос удирдах боломж
💥Skype – Онлайнаар уулзах, ярилцах боломж
👉ВИДЕО УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА
💥Google Meet – Багийн гишүүд хаанаас ч холбогдон хоорондоо видео дуудлага, ярилцлага хийх боломжтой хялбар апп
💥Microsoft Teams – Хамтран ажиллаж байгаа гишүүдээ урих, ярилцах, хамтран ажиллах боломжтой.
💥WebEx – Гэрээсээ ажиллаж байгаа хүн бүхэнд байнга, хязгааргүй хэрэглэх боломжтой апп
👉ХЭРЭГЛЭГЧТЭЙГЭЭ ХОЛБОГДОХ
Ихэнхдээ бид баг дотроо харилцдаг боловч хэрэглэгчидтэйгээ холбогдохоо мартаж болохгүй. Тэдэнтэйгээ харилцах боломжтой, хамтран ажиллах боломжтой апп-ууд олон бий
💥Twitter нь хэрэглэгчидтэй харилцах харилцааг дэмждэг. Олон бизнесүүд твиттерийг ашиглан хэрэглэгчидтэйгээ холбогдож байгаа
💥LiveChat – нь таны ажлыг хялбарчлах, автоматжуулах, борлуулалтыг нэмэх боломжтой хэрэглэгчийн үйлчилгээний платформ
💥PureChat – Таны вэбсайт дээр холбогдох боломжтой хялбар, энгийн чат. Үнэ төлбөргүй
💥Olark – Хэрэглэгчидтэйгээ шууд харилцах, хэрэглэгчийн мэдээллийг бүрдүүлэх боломжтой чат програм
💥ZoHo CRM –нь дэлхийн олон бизнесүүд хэрэглэгчидтэйгээ холбогдох, ашиг орлогоо нэмэгдүүлэхэд ашигладаг програм
💥Keap (InfusionSoft) – Таны цагийг хэмнэсэн, үр ашигтай, хэрэглэгчидтэй алхам бүртээ хамтран ажиллах боломжийг хялбархан бүрдүүлсэн байдаг.