Shuud.mn

Shuud.mn Шууд Шуурхай Мэдээлнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарын дээд хэмжээний уулзалт өнөөдөр буюу баасан гарагт Аляска муж...
15/08/2025

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарын дээд хэмжээний уулзалт өнөөдөр буюу баасан гарагт Аляска мужийн Анкоридж хотын "Joint Base Elmendorf"-Richardson цэргийн баазад болохоор товлогдсон. Дээд хэмжээний уулзалт болох "Joint Base Elmendorf-Richardson" бол АНУ-ын хуурай замын болон агаарын цэргийн хүчнийг нэгтгэсэн цэргийн бааз юм. АНУ болон ОХУ-ын Ерөнхийлөгч нарын Украины асуудлаар хэлэлцэх анхны дээд хэмжээний уулзалт Америкийн цагаар өдрийн 11 цагт эхэлнэ. В.Путины онгоц Алякса мужийг зорин нисэж байна.

УИХ-ын гишүүн М.Нара-Нарантуяа өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөхөө фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдэв… Н...
15/08/2025

УИХ-ын гишүүн М.Нара-Нарантуяа өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөхөө фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдэв…
Нара:
УИХ-ын гишүүн гишүүн л гээд хуцацгаах🤪 Тэрийг чинь болоод 1 л жил болж бн. Тэрнээс чинь түрүүлээд хүн болж төрөөд 40н жил болж байна!

Энэ ажил миний амь заяа, та нарын боддог оройн дээд оргил биш тул өгч байгаад та нартай алалцаж болж бн шүү ёстой!!!

Гишүүн гээд лаларуудад доромжлуулаад хуцуулаад суудаг нь би биш!

Ёстой торохгүй өгч чадна. Та нар тэгээд эрхэм дээдсүүддээ хуу шаалгаад үеийн үеэрээ өр шир өтөнд баригдаад байж байхдаа яаг таарсан түмэн гэдгээ үзэцгээ!

Чуулган эхлэхэд өгөмз!!!

Нийтийн эзэмшлийн талбайд ямар ч зөвшөөрөлгүй байрлуулсан 400 орчим ТҮЦ-ийг өнөөдөр ачиж байна. Гэвч ТҮЦ-ээр худалдаа эр...
15/08/2025

Нийтийн эзэмшлийн талбайд ямар ч зөвшөөрөлгүй байрлуулсан 400 орчим ТҮЦ-ийг өнөөдөр ачиж байна.

Гэвч ТҮЦ-ээр худалдаа эрхлэгчид албан хаагчид руу бараа бүтээгдэхүүнээ шидэх, биед нь халдах, ачигч дор орж хэвтэх зэргээр эсэргүүцэл илэрхийлж байна. Одоогийн байдлаар шаардлага тавьсан 3 албан хаагчийн биед халджээ.

Г.Ганбат: 10 аймагт дулааны станц барина гээд Экзим банкнаас 110 сая ам долларын зээл авсан. Тендерт шалгарсан компани н...
15/08/2025

Г.Ганбат: 10 аймагт дулааны станц барина гээд Экзим банкнаас 110 сая ам долларын зээл авсан. Тендерт шалгарсан компани нь дампуурлаа зарлачихсан, арав байтугай ганц ч станц байгуулагдаагүй.
Зээлийн хүүнд нь өнгөрсөн хугацаанд хэдийг төлсөн бэ? 2029 оноос үндсэн зээлээ төлж эхэлнэ, хэн төлөх вэ? Харийнхантай хуйвалдсан луйварчид чинь төлөх үү?

15/08/2025

Х.Нямбаатарыг Эрээн хотын Хятад иргэд ингэж элэглэж байна

Камбожийн “Митайм” ХХК-ийн компанийн бодит байдал‼️Монгол Улсын эрчим хүчний салбарын амин чухал төсөл болох 600 сая ам....
14/08/2025

Камбожийн “Митайм” ХХК-ийн компанийн бодит байдал‼️

Монгол Улсын эрчим хүчний салбарын амин чухал төсөл болох 600 сая ам.долларын өртөг бүхий ДЦС-5-ын тендерт Камбожийн “Митайм Интернэшнл” компани үлдсэн. Монгол дахь захирал нь Тянь Хаомин гэгч.

Шунхлай Холдингтой шувтаргад тунаж үлдсэн Митайм ХХК-ийн талаарх мэдээлэл тун хомс бөгөөд яг хэзээ байгуулагдсан тун тодорхойгүй.

Камбожийн хаант улсад 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр үүсгэн байгуулагдсан гэж Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр бичигдсэн, санхүүгийн тайлан байхгүй, 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Монголд үүсгэн байгуулагдсан “Митайм интернэшнл” гэх охин компаниас дөрвөн ажилтан л нийгмийн даатгалын шимтгэл төлдөг болох нь 2023 оны нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангаас нь харагдана.

Мөн компанид албан ёсны веб сайт байхгүй. Харин цахим хуудас нь ердөө дөрвөн дагагчтай. Энэ үзүүлэлт нь олон улсын хэмжээний томоохон төсөл хэрэгжүүлэх гэж буй компанийн хувьд эргэлзээ төрүүлнэ.

"Митайм” өмнө нь Тавантолгойн ДЦС-ын тендерт шалгарч байсан ч шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр тендер нь хүчингүй болж байв.
Үүнээс гадна эрчим хүчний салбарт томоохон төслүүд хэрэгжүүлж байсан туршлага хийгээд санхүүжилтыг нотлох боломжгүй.

ДЦС-5-ын тендерт Митайм шалгарвал улсаараа үйлээ үзэж хэдэн жил шүүхдэлцээ билээ. Үгүй ядаж Тавантолгойн станц шиг гацаа үүсгэвэл улсаараа хохироно шүү дээ...

K2 дээр болсон эмгэнэлт явдал:Хятадын Эверестийн оргилд гарсан хатагтай Гуан Жин К2-д 8-р сарын 11-ний даваа гарагт К2 о...
14/08/2025

K2 дээр болсон эмгэнэлт явдал:
Хятадын Эверестийн оргилд гарсан хатагтай Гуан Жин К2-д 8-р сарын 11-ний даваа гарагт К2 оргилд хүрсэн 15 гишүүний багийн нэг хүн байсан. Тэрээр кемп 1-ээс үндсэн отогруу бууж яваад осолдсон байна. Өчигдөр уулчин бүсгүйн цогцосыг ангалаас гаргахаар эхлүүлсэн байна. Одоогийн байдлаар цаг агаар муу байгаа тул түр хүлээж байна гэж бичжээ. Энэ долоо хоногийн даваа, мягмар гарагт 40 гаруй уулчин К2 оргилд гарсан. Зарим уулчид цаг агаар сайжрах төлөвгүй тул буцаж буй. 2025 оны Пакистаны ууланд амиа алдсан 3 дахь уулчин эмэгтэй юм. 6-р сарын сүүлээр Чехийн уулчин Клара Колучова Нанга Парбатад осолдож, харамсалтайгаар нас барсан. Тэрээр Эверестийн оргилд гарсан анхны чех эмэгтэй байсан юм. К2 уулын улирлын эхэн үед буюу 7-р сарын эхээр нутгийн уулчин (HAP) Ифтихар Садпара К2 дээр нас баржээ. Тэрээр мөн 1-р баазаас үндсэн кемп рүү эхний өндөр авалтаар буцаж явахдаа үндсэн отогийн ойролцоо чулуунд цохиулсан гэж мэдээлсэн. Өөр 4 уулчин ижил ослоор бэртэж гэмтээд одоо эсэн мэнд эмчилгээний явцад амьд үлджээ.

Шилэн Б.Цогтгэрэл: Атаа таван тэнгэр миньАвлигын буг чөтгөрүүд тийрэнгүүд ч тархи ухаан нь гүйцмээргүй аймаар юм болж ба...
14/08/2025

Шилэн Б.Цогтгэрэл: Атаа таван тэнгэр минь

Авлигын буг чөтгөрүүд тийрэнгүүд ч тархи ухаан нь гүйцмээргүй аймаар юм болж байна.

Таван толгойн цахилгаан станцын тендер :

1. БНХАУ-ын DECI компани оролцжээ

2. DECI компаниас зуух аваад тавина гэдэг компани бас оролцжээ

3. DECI компани нь унаад DECI компаниас зуух авч тавина гэсэн Камбож компани нь шалгарчээ

Митайм ХХК  Тавантолгойн станцын зураг төслийг “Power China Hebei Electric”-ээр хийлгэсэн гэх боловч “Power China” групп...
14/08/2025

Митайм ХХК Тавантолгойн станцын зураг төслийг “Power China Hebei Electric”-ээр хийлгэсэн гэх боловч “Power China” группын төв мэдээллийн санд уг ажлын бүртгэл огт алга байгаа нь анхаарал татна. Хэрэв ийм нөхцөлтэй компани ДЦС-5-ын тендерт ялбал Монгол Улс "цаасан компанитай" олон жил шүүхдэх эрсдэлтэй болж мэднэ.

Харьцуулалт: Элон Маскийн хурлын өрөө, БШУ-ны сайд П.Наранбаярын хурлын өрөөТэдний ажлын үр дүн тэнгэр газар шиг ялгаата...
14/08/2025

Харьцуулалт: Элон Маскийн хурлын өрөө, БШУ-ны сайд П.Наранбаярын хурлын өрөө
Тэдний ажлын үр дүн тэнгэр газар шиг ялгаатай…

14/08/2025

Завхан аймагт АИ-92 шатахуун тасарсан асуудлаар тодруулж байна.

Цагааннуур, Боршоо боомтоор АИ-92 шатахууны импорт хийх боломжгүй болсон учраас Улаанбаатар хотоос баруун аймгууд руу шатахуун нийлүүлэлтийг зохион байгуулж байна

Эдийн засагч Р.Даваадорж: Байр, байшингаа зарахад төлж буй 2%-ийн татвар бол төрийн дээрэм, луйвар!Яагаад гэж үү? Бизнес...
14/08/2025

Эдийн засагч Р.Даваадорж: Байр, байшингаа зарахад төлж буй 2%-ийн татвар бол төрийн дээрэм, луйвар!
Яагаад гэж үү? Бизнес хийгээд олсон ашгаасаа ААНОАТ, НӨАТ зэрэг татваруудаа төлчихсөн, цалингаасаа ХХОАТ төлчихсөн мөнгөөр авсан байр байшин юм. Ямар ч орлого олоогүй, зүгээр л хөрөнгөнийхөө хэлбэрийг л солиход татвар авна гэдэг байж болшгүй асуудал. Энэ бол татварын давхардал. Харин байшин, үл хөдлөх зардаг хүмүүс, ААН-ийн хувьд наймаа хийж бгаа учраас зохих ёсны татвар төлөх нь зүйд нийцнэ. Тэгэхээр бид чинь төрд гарсан хулгайчдаа тансаглуулах гэж шулуулж байгаа хэрэг, номхон ард аа.

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when Shuud.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Shuud.mn:

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Contact The Business
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share