News.mn world

News.mn world News.mn world

08/01/2026

❗️Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа тул бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр малд явуулахгүй байхыг эцэг эх, асран хамгаалагчдад анхааруулж байна.

2026-01-08

08/01/2026

Зеленский: Орос-Украины мөргөлдөөнийг 2026 оны эхний хагаст дуусгах боломжтой

Нэгдүгээр сарын 7-нд Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Кипр улсад айлчилж байх үеэрээ мэдэгдэхдээ, Украин улс Америк, Европын түншүүд болон “сайн дурын эвсэл”-ийн оролцогчидтой хийж буй хэлэлцээ шинэ түвшинд хүрсэн бөгөөд 2026 оны эхний хагаст Орос-Украины мөргөлдөөнийг дуусгах боломж бүрдэж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, одоогийн яриа хэлэлцээ шинэ шатанд орсон бөгөөд Кипр улс Европын Холбооны жижүүр дарга орноор ажиллах хугацаанд улс төрийн шийдэлд хүрэх магадлалтай байна гэжээ.

07/01/2026

ИРГЭД ХУРИМТЛАЛЫН САНГААС АШИГ ХҮРТЭНЭ
Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хууль нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ.
Тодруулбал байгалийн баялгаас олж буй орлогыг хуримтлуулах, ирээдүй үеийнхэнд хүртээмжтэй хуваарилах, сангийн ил тод, хариуцлагатай удирдлагыг хангах зорилт хэрэгжинэ.
Түүнчлэн уул уурхайн баялгаас ирээдүй хойчдоо өвлүүлэх, иргэн бүрд хувь хүртээх зорилгоор хуримтлалын санг нээсэн.
Энэ хүрээнд 2025 оны эхний хагас жилийн байдлаар хуримтлалын санд 131.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг, хүүгийн орлого төвлөрчээ.
Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр 2024 онд хуримтлалын санд 495.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг төвлөрч, Монгол Улсын иргэн бүрд хуваарилж нэг иргэнд 138 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэсэн байгаа аж.
Тухайлбал, 2025 оны хагас жилд хуримтлалын санд 131.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг, хүүгийн орлого төвлөрсөн. Ингэснээр иргэний хуримтлалын нэрийн дансанд 36.3 мянган төгрөг нэмэгдэж, 175 мянган төгрөгийн хуримтлал үүссэн талаар албаныхан мэдээлсэн юм.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу сан нь “Ирээдүйн өв сан”, “Хөгжлийн сан”, “Хуримтлалын сан” гэсэн гурван сантай болсон. Хуримтлалын сан нь уул уурхайн ТӨХК-иудын 34 хувь хүртэлх ногдол ашгаас бүрддэг ба энэ нь ард иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцад зарцуулагдах учиртай. Нэрийн дансанд бүртгэгдсэн хуримтлалын сангийн бүртгэлийн мэдээллийг иргэд E-Mongolia цахим платформын профайл цэсийн "Чингис Хаан" Үндэсний Баялгийн сан хэсгээс шалгах боломжтой юм.

07/01/2026

Хятад улс Япон руу гаргах зориулалтын хоёр барааны экспортын хяналтыг чангатгалаа

1-р сарын 7-нд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалж, Хятадын Худалдааны яам Япон руу гаргах зориулалтын хоёр бараа бүтээгдэхүүний экспортын хяналтыг чангатгах тухай мэдэгдсэнтэй холбогдуулан сэтгүүлчдийн асуултад хариулав.

Мао Нин хэлэхдээ, Японы ерөнхий сайд Такаичи Санаэгийн Тайваний асуудлаарх буруу мэдэгдэл нь Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдаж, Хятадын дотоод хэрэгт илт хөндлөнгөөс оролцсон төдийгүй Хятадын эсрэг хүч хэрэглэх заналхийлэл агуулж байна.

Үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхлыг хамгаалах, мөн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх зэрэг олон улсын үүргээ биелүүлэх зорилгоор Хятадын тал хууль, журмын дагуу холбогдох арга хэмжээг авч байгаа нь бүрэн үндэслэлтэй, зүй ёсны, хууль ёсны үйлдэл гэв.

Мао Нин Японы талд хандан, асуудлын үндэс шалтгааныг бодитоор харж, алдаагаа нухацтай эргэн харж засах, ерөнхий сайд Такаичи Санаэгийн холбогдох алдаатай мэдэгдлийг нэн даруй эргүүлэн татахыг уриаллаа.

06/01/2026

АНУ-ын олон нийтийн радио, телевизийн корпорацыг татан буулгахаар боллоо

АНУ-ын Олон нийтийн радио, телевизийн корпорацын (CPB) ТУЗ нэгдүгээр сарын 5-нд хуралдаж, тус байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа. Ийм шийдвэр гаргах болсон шалтгаан нь АНУ-ын Конгресс ерөнхийлөгч Дональд Трампын гаргасан захирамжийн дагуу уг байгууллагад олгодог холбооны бүх санхүүжилтийг цуцалсан бөгөөд тус байгууллага удаан хугацаанд улс төрийн дарамт, дайралтад өртөж ирсэнтэй холбоотой юм.

Олон нийтийн радио, телевизийн корпорац албан мэдэгдэлдээ, “Олон нийтийн радио, телевизийн тухай хууль”-ийн анхны зорилго, үзэл санааны дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болсон гэжээ. Тус байгууллагын ТУЗ-ын зүгээс, санхүүжилтгүй нөхцөлд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх нь олон нийтийн ашиг сонирхолд нийцэхгүйгээс гадна улс төрийн зорилгоор ашиглагдах, эсхүл хууль эрх зүйн эрсдэл үүсэх магадлалтай гэж дүгнэсэн байна.

Ерөнхийлөгч Трамп өнгөрсөн оны тавдугаар сард захирамж гарган, АНУ-ын Олон нийтийн радио, телевизийн корпорац, Үндэсний нийтийн радио зэрэг олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад олгодог холбооны санхүүжилтийг зогсоосон юм. Тэрбээр эдгээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг “шударга бус, бодит бус, нэг талыг барьсан мэдээлэл түгээдэг” хэмээн шүүмжилж байв. Үүний дараа Олон нийтийн радио, телевизийн корпорац Трампын засгийн газрыг шүүхэд өгч, үйл ажиллагааныхаа цар хүрээг үе шаттайгаар хумьж эхэлсэн байна.

Тус байгууллагын албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр, Олон нийтийн радио, телевизийн корпорац нь 1967 онд АНУ-ын Конгрессын зөвшөөрлөөр байгуулагдсан, хувийн хэвшлийн, ашгийн бус хэвлэл мэдээллийн байгууллага юм.

05/01/2026

📍СЭРЭМЖЛҮҮЛЭГ: НАЙМАН САРТАЙ ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙГ 3, 4 НАСТАЙ ОХИДЫНХ НЬ ХАМТ ХУТГАЛЖ ХӨНӨӨСӨН ЖИГШҮҮРТ АЛЛАГА БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ГАРЧЭЭ. АЗААР 3 НАСТАЙ ОХИН АМЬД ОДООГООР ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ БИЕИЙН БАЙДАЛ ХҮНД СЭХЭЭН АМЬДРУУЛАХ ТАСАГТ ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА.

Address

Ulaanbaatar
122304

Telephone

+97699999999

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when News.mn world posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share