11/09/2025
БҮСГҮЙ ТА МӨРӨӨДӨГЧ БАЙ😊
Өглөө бүр сэрэхдээ, Сар жил бүрийг эхлэхэд МӨРӨӨД зорилгоо тавь. Биелэх ч байсан, биелэхгүй ч байж магадгүй гэсэн ч одоо байгаагаасаа илүү сайхан амьдрахын төлөө тэмүүл түүндээ хүрэх гишгүүр бүрийг тооцоол төлөвлө. Хэрэв та шувуу юм бол дүүлэн нисэх далавч тань хэрэв та цэцэг юм бол дэлгэрэх дэлбээ тань мөрөөдөл чинь юм шүү.
БҮСГҮЙ ТА ДАЙЧИН БАЙ💪
"Чадалтай эмэгтэй гэж үхэр тэргийг ганцаараа чирч явдаг эмэгтэй биш харин өвдөлт шаналал нулимсаа гадагшлуулаад инээмсэглэлээр сольж чаддаг эмэгтэйг хэлдэг" гэдэг үг бий. Амьдралд тохиолдох аар саархан бэрхшээлийг сэтгэлийн хат тэнхээгээр даван туулж энэ бүхнээсээ ухаажиж суралцаж амьдраарай.
Зорилго тэмүүлэлтэй бол түүндээ хүрэх эрч хүч урам зоригийг өөрөө өөртөө бий болгож, зөвхөн УРАГШАА гүйгээрэй 🏃♀️
БҮСГҮЙ ТА ХӨДӨЛМӨРЧ БАЙ⏳
"Өглөө ажил руугаа , орой гэр рүүгээ яардаг байх нь аз жаргал юмаа" гээд үг байдаг даа. Хамгийн их сонирхолтой, хийж сайн чаддаг, таныг аз жаргалтай болгож байдаг тэр л зүйлээ олж хөдөлмөрлөөрэй.
БҮСГҮЙ ТА ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГИЙГ ЭРХЭМЛЭГЧ БАЙ.🍇🥑🥗
Ийм нэг үг байдаг. “Хэрвээ та хөрөнгөө алдвал багыг алдлаа гэсэн үг, цаг хугацааг алдвал ихийг алдлаа гэсэн үг харин эрүүл мэндээ алдвал бүгдийг алдлаа гэсэн үг “ гэж.
Та хичнээн тансаг байр, унаа, олон найз, нэр цуутай ах дүүтэй байгаад ч ЭРҮҮЛ МЭНДЭЭ л алдвал тусыг эс олдог олон туршлагыг бид мэддэг.
Айл гэрийн гал тогооны тусгаар тогтнол БҮСГҮЙчүүд бидэнтэй ихээхэн холбоотой. Хайртай гэр бүлдээ ЭРҮҮЛ хоол 🥦 идүүлэх үү, хоол шиг “ ХОР” 🍟идүүлэх үү гэдэг бидний сонголтоос их шалтгаалдаг. Иймд Эрүүл, ухаалаг хэрэглээг эрхэмлэж, өдөр бүр дасгал хөдөлгөөн ⛹️♀️🏊♀️🧗хийж, нойроо 🌙сайн авч байгаарай.
БҮСГҮЙ ТА ЯЛАГЧ БАЙ 💐
Боломжоор бороо орсон энэ цаг үед хэн түрүүлж ойлгоно ухаарна бас хөдөлнө тэр л хожино. Тиймээс хэнээс, юунаас ч бүү ай, сөрөг зүйлтэй тэмцэлдэх ч хэрэггүй зүгээр л орхи. Тэр бүхнийг та биш цаг хугацаа шийтгэдэг билээ.
БҮСГҮЙ ТА АЯЛАГЧ БАЙ ✈️🛳🚘🚴🏿♀️⛴
“Аз жаргалтай амьдрахыг хүсч байна” гээд л бодоод, яриад суух бус яг одооноос зориод , төлөвлөөд шууд л гадаад болон дотоод аяллаа эхэл. Аялах явцад таны бие, сэтгэл, оюун ухаан амарч, дараагийн эрч хүч, урам зориг, итгэл үнэмшил, шинэ санаа болон боломжуудыг өөртөө бий болгон аз жаргалыг жинхэнэ утгаар нь мэдэрч эхэлдэг. Аялал бол аз жаргал. Тиймээс та аялагч байгаарай.✈️🛳
БҮСГҮЙ ТА ХАЙРЫГ ТҮГЭЭГЧ БАЙ👩❤️👩
Өөрийгөө хайрла. Өөрийгөө хүндэл. Өөрийгөө хайрладаг, хүндэлдэг бүсгүй таныг өрөөл бусад хайрлаж хүндэлнэ гэдгийг үргэлж санаарай. Бүсгүй та өөрөө бий болгосон зүйлсээсээ аз жаргалыг хором бүр мэдэрч, үргэлж инээмсэглэж, үр хүүхэд гэр бүл дотны хүмүүсээ хайр халамжаар тэтгэж гэрэлтүүлж гэгээрүүлж яваарай.🥰❤️
Бүсгүй та зоригтой гэгч нь олон дүрд хувир.
ТА Л ӨӨРИЙНХӨӨ АЗ ЖАРГАЛЫГ, ӨӨРИЙНХӨӨ ОРОН ЗАЙГ, ӨӨРИЙНХӨӨ АМЬДРАЛЫГ БҮТЭЭХ БОЛНО.
АМЖИЛТ ХҮСЬЕ БҮСГҮЙ ЧАМДАА💐