09/05/2026
Солонгос жуулчдын сошиал сүлжээнд Монголын тухай гашуун үнэнг хэлсэн комментууд:
..Гар нүүрээ угаах ч усгүй, ямар ч тав тухгүй, бүх зүйл нь шороонд дарагдсан, амралтын газрууд нь эл хуль ямар ч хүнгүй усгүй, эзгүй асар том хув хуурай, цөлжилттэй газар юмаа Монгол....Гол нь маш бохир, шороо бужигнасан, цагаан хэрэглэл нь хиртэй, өнгө алдсан тийм атлаа Солонгосын 5 одтой буудлын үнэтэй амралтын газрууд нь..Иргэд нь 500 долларын цалинтай гэсэн атлаа Монголын бүх зүйл маш үнэтэй юмаа. Малын орон гэсэн биз дээ, махны газар нь ч маш үнэтэй, гол нь бүх зүйл нь маш хуурай шороотой. Товчхондоо битүү хог шороотой улс юм...Цөлжилт нь тулсан улс. Гэсэн хэдий ч бараг модгүй, улсаас нь цөлжилтөндөө яагаад санаа тавьдагүйг, мод яагаад тарьдагүйг үнэхээр ойлгосонгүй. Хөдөө нь дүүрэн хог байна...Монгол явсанаас Вьетнам явсан нь хамаагүй хямд, илүү тухтай юмаа......Хүмүүс нь сайхан сэтгэлтэй санагдсан, юм асуухаар дагуулж зааж өгөөд байсан шүү..Пургон гэдэг чанга дуутай машин нь хаа сайгүй бүх л саадыг даван туулдаг юм байна. Маш их хатуу явдалтай, тэрэн шигээ жолооч нар нь ч бүдүүлэг шууд буугаад хаашаа ч хамаагүй шээчихсэн, маш их гайхлаа.....Бүх юм нь нэг л замбараагүй, эмх цэгцгүй, маш бохир нийслэл нь дайны дараах сэргээн босголт ч юм шиг санагдлаа. Хотын дарга гэж хүн байдаг бол уу?..Гадаадын бүх хандив тусламж зээлийг нь парламентийн гишүүд, том дарга нар нь хувааж аваад 300 сая воны үнэтэй машин унадаг хэрэглэдэг ..Авилгадаа идэгдсэн улс болохоор огт хөгждөгүй гэсэн. Ядуу улсын ерөнхий сайдын хүү, бэр, хотын даргын охин нь chanel, dior, hermes, LV -гээс өөр брэнд хэрэглэдэгүй, нисдэг тэрэг унаад явдаг гэсэн...Иргэд нь яагаад таг дуугүй байдаг юм бол? Будда ихэнх хүмүүс нь шүтдэг болохоор хүмүүс нь бүх шудрага бус зүйлтэй эвлэрдэг шашны нөлөөтэй улс юм бишүү..Монголчууд ажилд сайн шүү дээ. Маш сайн үнэнч ажил хийдэг л хүмүүс дээ яагаад ийм улстай болсон юм бол??..Ерөнхий сайд нь их хэмжээний авилга авсан, газар нутгаа хятадад зарсан гэж би уншсан..Авилга нүүрлэсэн улс төрчтэй гэдэг нь үнэн байхаа гудамж нь америкийнх шиг том машинаар дүүрэн байсан. Магадгүй андуураагүй бол тэр машинууд нь манай чинээлэг хүмүүсийн хэрэглэдэг гадаад машин шиг 3, 400 сая воноос дээш үнэтэй.
Африктай адилхан ч юм уу. Авилга авсан сайд нь 2 жил шоронд суудаг гэсэн. Хууль нь маш зөөлөн гэж орчуулагч хэлсэн...