Garts.mn ГАРЦ.мн сайтын албан ёсны хуудас

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын урилгаар 2025 оны до...
18/07/2025

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын урилгаар 2025 оны долдугаар сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.

garts.mn - мэдээ, мэдээлэл

Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд 74 км авто замыг засаж, шинэчлэх ажлын хүрээнд зарим байршилд хийгдэж дууссан ав...
18/07/2025

Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд 74 км авто замыг засаж, шинэчлэх ажлын хүрээнд зарим байршилд хийгдэж дууссан авто замын мэдээллээс хүргэж байна.

garts.mn - мэдээ, мэдээлэл

Баяр, наадмын амралтын өдрүүдэд бүртгэгдсэн /2025.07.10-18/ ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа ар...
18/07/2025

Баяр, наадмын амралтын өдрүүдэд бүртгэгдсэн /2025.07.10-18/ ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд мэдээлэл өглөө.

garts.mn - мэдээ, мэдээлэл

УЛСЫН ХЭМЖЭЭНД 29 ГОЛ, МӨРӨН, НУУРЫН ЭРЭГ ДАГУУ ЗАВЬТ ЭРГҮҮЛ АЖИЛЛАЖ БАЙНАОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабаас аймаг, ний...
15/07/2025

УЛСЫН ХЭМЖЭЭНД 29 ГОЛ, МӨРӨН, НУУРЫН ЭРЭГ ДАГУУ ЗАВЬТ ЭРГҮҮЛ АЖИЛЛАЖ БАЙНА

ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабаас аймаг, нийслэлийн Шуурхай штабыг мэргэжил, аргазүйгээр ханган ажиллаж байгаа бөгөөд улсын хэмжээнд 513 алба хаагч томилгоожин ажиллаж байна.

Мөн 14 аймгийн 29 гол, мөрөн, нуурын эрэг дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 400 орчим алба хаагч завьт эргүүл, морин эргүүл, явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Алба хаагчид гол, усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг өгч, хориглосон тэмдэглэгээ бүхий самбарыг байршуулан, аялагч, амрагчдад зориулсан зөвлөмжийг тухай бүрт хүргэж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ⛈️‼️ ⚠️Өнөө шөнө /2025.07.13-14/ Өвөрхангай, Төв, Хэнтий аймгуудын нутаг, Дундговь аймгийн хойд хэсгээр, ⚠️1...
13/07/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ⛈️‼️

⚠️Өнөө шөнө /2025.07.13-14/ Өвөрхангай, Төв, Хэнтий аймгуудын нутаг, Дундговь аймгийн хойд хэсгээр,
⚠️14-нд Баянхонгор, Өвөрхангайн хойд, Төв аймгийн зүүн хэсэг, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар дуу цахилгаантай, усархаг аадар бороо орно.⛈️⛈️⛈️

⚠️Иймд иргэд, жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байж, хурдаа тохируулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж анхаарал болгоомжтой зорчино уу‼️
эх сурвалж: Тээврийн Цагдаагийн Алба

10/07/2025

ТЦА: Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Дархан, Архангай чиглэлийн замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар...

Ухрахаасаа өмнө ШАЛГА энэ онд 4 хүүхэд НАС БАРСАН❗️❗️❗️ Тээврийн Цагдаагийн Алба
04/07/2025

Ухрахаасаа өмнө ШАЛГА энэ онд 4 хүүхэд НАС БАРСАН❗️❗️❗️
Тээврийн Цагдаагийн Алба

С.Амарсайхан:Нисдэг тэргээр үзүүлэх түргэн тусламжийн шинэ стандарт нэвтэрлээ 🔸Өргөн уудам газар нутагтай Монгол орны ху...
25/06/2025

С.Амарсайхан:Нисдэг тэргээр үзүүлэх түргэн тусламжийн шинэ стандарт нэвтэрлээ

🔸Өргөн уудам газар нутагтай Монгол орны хувьд яаралтай тусламжийн үйлчилгээг нисдэг тэргээр хүргэх шаардлага сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна. Энэхүү тулгамдсан хэрэгцээг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын мэргэжлийн байгууллагуудтай хамтран, олон улсын стандартад нийцсэн нисдэг тэрэгний түргэн тусламжийн системийг Монгол Улсад нутагшуулах ажлыг албан ёсоор эхлүүлээд байна. Тодруулбал Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй агаараас эрэн хайх, аврах нэгж байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх төслийн хүрээнд зохион байгуулагдсан "Нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх" сургалт амжилттай болж өндөрлөлөө.

🔸Сургалтын хаалтын үйл ажиллагаа өнөөдөр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангид болж, Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан оролцлоо. Тэрээр сургалтад идэвхтэй оролцсон нийт алба хаагчид, зохион байгуулагч талуудад талархал илэрхийлж, энэхүү сургалт нь гамшгийн үед агаарын замаар эмнэлгийн тусламж үзүүлэх чадавхыг бэхжүүлэхэд өндөр ач холбогдолтойг онцоллоо. Мөн “Монгол орны алслагдсан бүс нутагт оршин суугаа иргэдэд эмнэлгийн яаралтай тусламжийг агаараар түргэн шуурхай хүргэх боломжийг бүрдүүлэх нь бидний хувьд цаг үеийн зайлшгүй шаардлага болж байна” хэмээн онцлов.

🔸Манай улсад нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх шинэ систем нэвтэрснээр иргэдэд эмнэлгийн тусламжийг түргэн, шуурхай, аюулгүй, хүртээмжтэй хүргэх, иргэдийн амь насыг аврах чадамжийг нэмэгдүүлэх, алслагдсан бүс нутгийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах бодит ахиц дэвшил болох юм.

🔸Монгол Улсын Засгийн газар цаашид зөвхөн өнөөгийн хэрэгцээг хангахаас гадна нисдэг тэрэгний тоо, хүчин чадлыг нэмэгдүүлэх, нисгэгчгүй нисдэг төхөөрөмж зэрэг дэвшилтэт технологийг үе шаттайгаар нэвтрүүлэх, Агаарын замаар үзүүлэх яаралтай тусламжийн нэгдсэн, тогтвортой тогтолцоог хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгааг Шадар сайд С.Амарсайхан онцолсон. Мөн энэ бол Монгол Улсын иргэн бүрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн, олон улсын стандартад нийцсэн шинэ үеийн шийдэл юм гэлээ.

🔸Энэхүү шинэчлэл нь Монгол Улс бүс нутгийн хэмжээнд аюулгүй байдал, эрүүл мэндийн тусламжийн шуурхай үйлчилгээний шинэ жишиг тогтоох, хүний амь насыг хамгаалах үндэсний хэмжээний тогтвортой стандарт бий болгоход чиглэж буй стратегийн томоохон алхам юм.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Узбекистаны Ерөнхийлөгч Ш.Мирзиёевийн төрийн айлчлал үргэлжилж...
25/06/2025

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Узбекистаны Ерөнхийлөгч Ш.Мирзиёевийн төрийн айлчлал үргэлжилж байна.

garts.mn - мэдээ, мэдээлэл

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” энэ амралтын өдрүүдэд буюу зургаадугаар сарын 28,...
25/06/2025

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” энэ амралтын өдрүүдэд буюу зургаадугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоон худагт болно.

garts.mn - мэдээ, мэдээлэл

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны өнөөдрийн (2025.06.25) хуралдаан 10 цаг 14 минутад гишүүдийн 60 хувийн ирцтэйгэ...
25/06/2025

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны өнөөдрийн (2025.06.25) хуралдаан 10 цаг 14 минутад гишүүдийн 60 хувийн ирцтэйгээр эхэлж “Гадаад улс дахь Монгол Улсын иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Дэд хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав.

garts.mn - мэдээ, мэдээлэл

ХУД-ийн 3 дугаар хороо, "ТЭЦ-III"-ын арын уулзвараас Дунд голын гүүр хүртэл борооны ус зайлуулах шугам угсарна.
25/06/2025

ХУД-ийн 3 дугаар хороо, "ТЭЦ-III"-ын арын уулзвараас Дунд голын гүүр хүртэл борооны ус зайлуулах шугам угсарна.

garts.mn - мэдээ, мэдээлэл

Address

Улаанбаатар

Alerts

Be the first to know and let us send you an email when Garts.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share