15/10/2025
ЦЭРГИЙН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ НЭН ЧУХАЛ ЮМ
✨Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний цугларалттай уялдуулж, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Агаарын цэргийн командлалын удирдлага, хэлтсийн дарга нар, харьяа ангиудын захирагч нарт үүрэг чиглэл өгч, өмнөө дэвшүүлсэн зорилго, зорилтоо ханган ажиллахад болон өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулахад тулгамдаж буй асуудлуудыг талаар хэлэлцүүлэг зохион байгуулан, шийдвэрлэсэн юм
✨Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хурандаа Б.Мөнх-Ирээдүй цугларалтын үеэр хэлсэн үгэндээ: “Бид бүгд 2025 онд “Дронкон-2025”, “Хурдач радист-2025”, “Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой”, “Зэвсэгт хүчний 337 дугаар ангийг Монгол Улс, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаагийн нэрэмжит болгох”, “Сэлэнгэ-2025”, “Зэвсэгт хүчний дроны оператор бэлтгэх сургалт”, “Дайчилгаатай болон орон нутгийн хамгаалалтын сургууль”, “Агаарын цэргийн тусгай тактикийн хээрийн сургууль” зэрэг томоохон арга хэмжээнүүдийг хамтын хүчээр амжилттай зохион байгуулж чадсан. Одоо бид бүхэн 2026 онд гаргасан амжилтаа бататган, байлдааны жижүүрлэлт, бэлэн байдал, цэргийн алба, сахилга хариуцлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, цэргийн сургалт бэлтгэл, бие бүрэлдэхүүний сэтгэл зүйн бэлтгэлжилт, ар тал ахуй хангалтын байдалд онцгой анхаарч ажиллаж нь нэн чухал юм” хэмээлээ.
✨Цугларалтын төгсгөлд Агаарын цэргийн командлагч хурандаа Б.Мөнх-Ирээдүй харьяа ангиудын захирагч нарт дурсгалын зүйл гардуулснаар өндөрлөсөн юм.