29/08/2025
“МОНГОЛ УЛС БА БНСУ-ЫН ЭРХ ЗҮЙН ТОГТОЛЦОО ХАМТЫН АЖИЛЛАГАА” ХАМТАРСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэн, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын Хуульчдын холбооноос санаачлан БНСУ-ын Хувийн эрх зүй судлалын нийгэмлэг, Олон Улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (IDLO)-тай хамтран “Монгол-Солонгосын гэр бүлийн эрх зүй, гэр бүлийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалт” сэдэвт хамтарсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, БНСУ-ын Хувийн эрх зүй судлалын нийгэмлэгийн Ерөнхийлөгч И Жүнь Хён нар нээж үг хэлсэн бөгөөд чиглүүлэгчээр ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга Н.Жамъянхүү ажиллав.
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ: Гэр бүлийн тухай хууль
ИЛТГЭЛ:
🎤О.АМАРСАНАА ОУУБИС-ийн Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгийн захирал, хууль зүйн доктор
"Монгол Улсын Гэр бүлийн эрх зүйн тогтолцоо ба харьцуулсан судалгаа"
🎤ПАК ГИНЬ ҮН БНСУ-ын Пүсань их сургуулийн профессор, хууль зүйн доктор
"БНСУ-ын Гэр бүлийн эрх зүй дэх гэрлэлт цуцлах, хөрөнгө хуваах ажиллагааны эрх зүйн зохицуулалт, шүүхийн практик"
ХЭЛЭЛЦҮҮЛЭГЧ:
🖋️О.ОТГОНТУЯА ДХИС-ийн ахлах багш, хууль зүйн доктор
🖋️НАМ ЮНЬ ГЁН БНСУ-ын Куанжү их сургуулийн дэд профессор, өмгөөлөгч
ХОЁРДУГААР ХЭСЭГ: Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль
ИЛТГЭЛ:
🎤О.ОЮУНЗУЛ Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын Хувийн эрх зүйн хэлтсийн дарга
"Монгол Улсын Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл"
🎤ЧОН ГҮ ТЭ БНСУ-ын Чусонь их сургуулийн профессор, хууль зүйн доктор
"БНСУ-ын Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, түүний онцлог"
ХЭЛЭЛЦҮҮЛЭГЧ:
🖋️Т.БОЛОРМАА Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч, Эвлэрүүлэн зуучлалын зөвлөлийн дарга
🖋️СУНЬ ХУН РАГ БНСУ-ын Дун А их сургуулийн багш, өмгөөлөгч
ГУРАВДУГААР ХЭСЭГ: Гэр бүлийн шүүх
ИЛТГЭЛ:
🎤П.ЗОЛЗАЯА Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч
"Монгол Улсын гэр бүлийн онцлог эрх зүйн зохицуулалт"
🎤КИМ СЭ ЖҮНЬ БНСУ-ын Соншинь их сургуулийн профессор, хууль зүйн доктор
"БНСУ-ын Гэр бүлийн шүүхэд харьяалан шийдвэрлэх хэрэг, түүний онцлог"
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ:
🖋️Л.ГАЛБАДАР Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч
🖋️ЧУ ГЁН ИМ БНСУ-ын Чүннам их сургуулийн профессор, хууль зүйн доктор
НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ:
🖊️П.ЗОЛЗАЯА Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч
🖊️ЮН ТЭ ЁН БНСУ-ын Хувийн эрх зүй судлалын нийгэмлэгийн Тамгын газрын дарга, хууль зүйн доктор
🖊️О.ОЮУНЗУЛ Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын Хувийн эрх зүйн хэлтсийн дарга
🖊️НУ МИ РИ БНСУ-ын Дун А их сургуулийн багш, өмгөөлөгч
🖊️ЧАН ЖОН Э БНСУ-ын Ажү их сургуулийн профессор, хууль зүйн доктор
👍Хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулсан Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын Хуульчдын холбоо, БНСУ-ын Хувийн эрх зүй судлалын нийгэмлэг, Олон Улсын Хөгжлийн эрх зүйн байгууллага (IDLO)-ын хамт олонд гүн талархал илэрхийлж байна.