Dinza Shop

Dinza Shop Хүүхдийн шилдэг комик Динза, Цондоолой Цүндээлэй комикууд болон тоглоомнуудаа захиалан аваарай 🦖

💚Биологийн олимпиад ДИНЗА, ЦОНДООЛОЙГИЙН нүдээр ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн нэрэмжит улсын 35 дахь удаагийн биологийн...
09/04/2025

💚Биологийн олимпиад ДИНЗА, ЦОНДООЛОЙГИЙН нүдээр
ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн нэрэмжит улсын 35 дахь удаагийн биологийн олимпиад “Олуулаа болцгооё” уриан дор өрсөлдөөн дүүрэн өндөрлөлөө.
🦖Говийн ховор 6 амьтан болох хулан, тахь, хавтгай, мазаалай, монгол бөхөн, хар сүүлтийг үндсэн бэлэг тэмдгээр сонгож авчээ.
Эдгээр амьтад тус бүрдээ говийн эко системд онцгой үүрэгтэй бөгөөд амьтдыг хамгаалах хөтөлбөрийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас 2016 онд эхлүүлсэн нь GG-6 буюу “Говийн гайхамшигт 6” хэмээх нэршлээр олонд танигдсан юм.
🥳Олимпиадын шигшээд багшийн төрөлд 21, 9-р ангийн сурагчийн төрөлд 30, 12-р ангийн төрөлд 31 оролцогч оролцов.
Тус олимпиадыг Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Дэлхийн байгаль хамгаалах сан, Байгаль зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг, “Айвико” ХХК, “Нэкс электорникс” ХХК, “Динза Цондоолойгийн анд найзууд” ТББ-аас ивээн тэтгэсэн юм.
🦖💁“Динза”, “Цондоолой Цүндээлэй хоёр” комикст эх дэлхий, хүрээлэн буй орчин, амьд бүхнийг хайрлах ухаан шингэсэн байдаг.
БИОЛОГЧДОДОО амжилт хүсье🥳
#Динза
#Цондоолойцүндээлэй2

Монголын биологийн олимпиадын хороо

Address

Peace Avenue
Ulaanbaatar

Telephone

+97699770707

Alerts

Be the first to know and let us send you an email when Dinza Shop posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Dinza Shop:

Share

Category