20/02/2022
Амралтийн өдрийн мэнд найзуудаа
Тэгэхээр миний зүгээс нэг энгийн мэдэгдэл хийх гэсэн юм.
Юуны түрүүнд Билгүүн миний бие тус кланыг байгуулаад 6 сарыг ардаа үлдээлээ. Энэ хугацаанд сайн муу хүнд хэцүү цаг үеүүдтэй учирсан. Харин тэр болгонд нь би ухраагүй, зогсоогүй, болиогүй. Боломж бололцоогоороо нөхцөл баыдлаас гарч ирсэн. Гэхдээ би ганцаараа ингэж энэ хүртэл явж ирээгүй юм шүү. Энэнд би гэлтгүй манай кланы гишүүд хүртэл нөлөөлсөн. Тэдэндээ үнэхээр баярладаг.
Та нарт клан удирдаад явна гэдэг амархан, хэн дуртай хүнээ ингэ тэг гэж захирдаг гэж боддог байх. Харин үнэндээ бол удирдана гэдэг бол үнэндээ тийм ч амар зүйл биш. Наад захийн жишээ гэхэд л шинэ гишүүн авахад юу анхаарах, орж ирсэн үед юу гэж хэлэх, ямар уур амьсгал бүрдүүлэх, бусадтай тааламжтай байлгах тал дээр анхаарна гэдэг бол энгийн л нэг жишээ. Харин цаашлаад уралдаан тэмцээнд орох багаа бүрдүүлэх, клан доторх гишүүд зохицуулах гээд хүндхэн асуудал бага багаар гарч ирдэг.
Удирдагч байх
Босс байх хоёр ялгаатай шүү
Бид олон танигдаагүй байж болно. Гэхдээ өдийг хүртэл шинэ шинэлэг зүйлс хийж, хийх гэж үзэж л явна. Бид 1-с биш 0-с нь эхлэсэн. Бидэнд дүрэм гэж байхгүй. Харин "Бие биентэйгээ эвтэй байгаарай" гэдэг миний ганцхан гуйлт л байдаг
Өнөөдрийг хүртэл хамт олонтой болгоод явахад ганц хоёр хэмжээний клан доторх маргалдаан, ам зөрөх байдал гарч л байсан. Тэр болгонд нь байнга бүгдийг нь зэмлээд байдаггүй, хааяа хэдэн ганц хоёр хатуу үг хэлдэг байсаан. Үүнийг манай кланы хамт олон мэднэ. Гэхдээ хүний тэвчээрт хязгаар гэж байдаг. Хэрвээ гуйгаад, хэлээд байхад шаардлага биелүүлэхгүй, таг чиг алга болоод үл тоогоод байвал ямар ч хүн байсан би хасах шийдвэр гаргадаг. Энэ бол анхааруулж хэлээд ойлгохгүй байвал эцсийн арга хэмжээ.
Яахавдээ манай кланыхан клан дотроо муухай үг хэлж маазарч болно. Нэгнээ доромжлохгүй л байвал юу ч хэлж болно. Би хорихгүй. Би хүнийг өөрийнхөөрөө байхад л дуртай хүн.
Тиймээс манай кланд байж байгаад гарсан эсвэл байсан мэт жүжиглэн бусдад муулж байгаа нөхдүүдэд хэлэхэд "Баярлалаа бид алдаагаа анхаарч аваад цаашдаа залруулах болно" гэж хэлье.
Хүндэтгэсэн: Билгүүн 'С
"TEAM META" CLAN LEADER