Tsahiur.mn

Tsahiur.mn Мэдэх эрхийн төлөө

Мэдээлэлтэй хүн хүчтэй. Өөрт байгаа мэдээллээр хянах, шаардах, өөрчлөлт шинэчлэлийг бий болгох чадамжтай. Иргэд хүчтэй байх ёстой. Иргэдийг хүчтэй байлгахын тулд бид мэдээлнэ.

Багш: Ийм ширээ, сандалтайгаар есдүгээр сарын 1-нд хүүхдүүдээ угтаж байгаадаа санаа зовж байнаБид боловсролын салбар, тэ...
13/08/2025

Багш: Ийм ширээ, сандалтайгаар есдүгээр сарын 1-нд хүүхдүүдээ угтаж байгаадаа санаа зовж байна

Бид боловсролын салбар, тэр дундаа багш, сурагчид, сурах орчны асуудлыг хөндсөн цуврал контент бэлтгэсээр байгаа билээ. Нийслэлийн захын нэгэн гэр хорооллын сургуулийн багш бидэнд хандаж дараах зурган мэдээллийг ирүүллээ.
Тэрээр "Есдүгээр сарын 1-нд хүүхдүүдээ ийм ширээ сандалтай угтаж байгаад санаа зовж байна. Улаанбаатар хотод маш олон сургууль ийм ширээ сандалтай байгаа" гэж онцлов.

Сургуулийн орчинд хүүхэд хичээл хийх ширээ, сандал ийм нүд хальтрам байхад Боловсролын яам хэдхэн сарын өмнө 1 тэрбум төгрөгөөр нуруу амраагчтай арьсан сандал, утасгүй дэлгэц, камер, гэрэл зургийн аппарат зэргээр хурлын өрөөгөө тохижуулаад байгаа юм.

Таван шарын нүхэн гарцын гармын хойд хэсгийн авто замын засварын ажил ирэх Баасан гарагт эхлэх тул замыг хэсэгчлэн хаана...
13/08/2025

Таван шарын нүхэн гарцын гармын хойд хэсгийн авто замын засварын ажил ирэх Баасан гарагт эхлэх тул замыг хэсэгчлэн хаана.

Зам хаах хугацаа: 8 дугаар сарын 15-ны 22:00 цаг
Зам нээх хугацаа: 9 дүгээр сарын 3-ны 22:00 цаг

Иймд ажил гүйцэтгэх хугацаанд тус чиглэлд зорчих жолооч, зорчигчид ачаалал багатай өөр маршрутыг сонгохыг зөвлөж байна.

Туул голд живсэн хүүхдийн эрлийн ажиллагаа үргэлжилж байнаӨчигдөр буюу наймдугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 ду...
13/08/2025

Туул голд живсэн хүүхдийн эрлийн ажиллагаа үргэлжилж байна

Өчигдөр буюу наймдугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг Туул голын хар цэг болох Сонсголонгийн гүүр орчимд голд хүүхэд живсэн гэх дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 16:30 цагт ирсэн. Дуудлагын дагуу Аврах ангийн бүрэлдэхүүн очиход 9-12 насны арван хүүхэд голд тоглож байгаад 11 настай эрэгтэй хүүхэд голын усанд урссан мэдээлэлтэй байсан.

Эрлийн ажиллагааг алга болсон газраас эхлүүлж 73 удаагийн шумбалт хийж, завиар болон явганаар 7 км газар самналт хийхэд олдоогүй, үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрлийн ажиллагааг зогсоосон. Өнөөдөр 07:00 цагт эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсэн. Эрлийн ажиллагаанд НОБГ, ҮАБ, Агаараас эрэн хайх 111 дүгээр ангиас 31, цагдаагийн байгууллагаас 4, ар гэрээс 6 иргэний бүрэлдэхүүнтэй Сонсголонгийн гүүрнээс Биокомбинат орчимд эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байна.

Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх

Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах

Стандартын бус завь, хийлдэг гудас зэргийг ашиглахгүй байх

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх

Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Алдартнуудын мялаалга наадамд зодоглож буй бөхчүүдБаянхонгор аймагт алдартнуудын  мялаалга наадам эхэллээ. Тус наадамд у...
13/08/2025

Алдартнуудын мялаалга наадамд зодоглож буй бөхчүүд

Баянхонгор аймагт алдартнуудын мялаалга наадам эхэллээ. Тус наадамд улсын заан Д.Хүдэрбулга, улсын харцага Н.Золбоо, Ш.Пүрэвгарьд, Э.Ууганбаяр, Б.Цэдэнсодном нарын 128 бөх зодоглож байна. Наадамд:

у.з Доржхандын Хүдэрбулга Тө
у.х1 Нацагсүрэнгийн Золбоо БХ
у.х Шархүүгийн Пүрэвгарьд За
у.х Эрдэнэбилэгийн Ууганбаяр Тө
у.х Баянзулын Цэдэнсодном Өв
у.н2 Болдын Эрдэнэхүү БХ
у.н Чулуунбатын Цогбаяр Хо
у.н Дашзэвэгийн Амаржаргал Бу
у.н Дашдоржийн Цэрэнтогтох БХ
у.н Очирбатын Түмэн Ув
а.а Цэвээнпүрэвийн Төмөрцоож Хо
а.а Төмөрийн Дүүрэнсаран БХ
а.а Дагвасамбуугийн Бямбасүрэн БХ
а.а Мөнхтуяагийн Батцэнгэл БХ
ц.а Ганзоригийн Жамбалдорж БХ
а.а Дашнямын Ганцоож ГА
а.а Батсүхийн Батдорж Өв
а.а Болдын Даваадалай Хо
а.а Бат-Очирын Гончигтавхай ГС
а.а Энх-Амгалангийн Өлзийбаяр БХ
а.а Пүрэвдоржийн Эрхэмжаргал Тө
а.а Бямбын Түвшинтөгс БХ
а.а Төмөрбаатарын Баттогтох БХ
а.а Батсуурийн Бат-Орших БХ
а.а Жаалаагийн Наранбаатар Өв
а.а Чинбатын Алтангэрэл БХ
а.а Нэргүйн Дашдаваа Тө
а.а Хүрэлбаатарын Балжинням БХ
а.а Нэргүйбаатарын Баярбаатар Тө
а.з Бямбаагийн Буянмөнх БХ
а.з Чулуунбатын Даш БХ
а.з Батхишигийн Одгэрэл Хо
а.з Ганпүрэвийн Мэндбаяр БХ
а.з Батхуягийн Бат-Эрдэнэ БХ
а.х Даваадоржийн Баясгалан Сэ
а.х Батжаргалын Жигжидсүрэн БХ
а.х Жаргалсайханы Дэлгэрсайхан БХ
а.х Дашдамбын Цэрэндорж БХ
а.н1 Баасанхүүгийн Өнөрбаатар БХ
а.н Санжаагийн Төмөрбаатар Өв
а.н Нямцогтын Даваадагва Өв
а.н Болдын Лхамдорж БХ
а.н Дүгэрсүрэнгийн Эрхэмбаяр БХ
а.н Мөнгөндаваагийн Баасанцэнд Тө
а.н Хүрэлбаатарын Цолмон Тө
а.н Гомбын Оргил Хэ
а.н Довдоны Сумъяабазар Өв
а.н Мөнхбатын Сумъяабазар БХ
а.н Энхбаярын Бямбадорж БХ
с.з9 Шийрэвдоржийн Эрдэнэбаяр БХ
с.з2 Өрнөхбаярын Эрдэнэбат Бу
с.з1 Баасанжаргалын Содномдаржаа БХ
с.з1 Алтанхуягийн Азбаяр БХ
с.з1 Лувсандондовын Батбаяр БХ
с.з1 Дамбаравжаа Билэгт БХ
с.з1 Гантөмөрийн Норовсамбуу БХ
с.з1 Очирхуягийн Баяндорж БХ
с.з1 Жаргалсайхан Отгонбор БХ
с.з Гантулгын Хорлоо БХ
с.з Цолмонгийн Цэнд БХ
с.з Баянмөнхийн Батмөнхбаатар БХ
с.з Энхбатын Батлхагва Хө
с.з Дашжамцын Бат-Эрдэнэ БХ
с.з Оргилын Дондов БХ
с.з Амаржаргалын Цэрэндагва БХ
с.з Монхдойн Цэнд-Аюуш БХ
с.з Доржхорлоогийн Гантулга Өв
с.з Нямын Батзориг БХ
с.з Эрдэнийн Гонгор БХ
с.з Пунцагийн Баянмөнх БХ
с.з Батсайханы Баяр-Эрдэнэ Хө
с.з Ганзоригийн Баянжаргал Хө
с.з Ёндондүйхэрийн Чойжилсүрэн БХ
с.з Зоригтын Анхбаяр БХ
с.з Батхишигийн Бумбацогт БХ
с.з Төмөрбатын Мөнх-Эрдэнэ БХ
с.з Батбаярын Бат-Орших БХ
с.з Бямбацогтын Молцогсайхан БХ
с.з Энхбаярын Нямсанж ГА
с.з Эрдэнэбаатарын Энхболд БХ
с.з Цогтбаатарын Даваабат Сэ
с.з Бат-Эрдэнийн Гомбосүрэн БХ
с.з Даваасүрэн Галдмаа БХ
с.з Бямбажавын Мөнх-Алдар Тө
с.з Уламбаярын Балжинням БХ
с.з Ганболдын Сумъяабазар Өв
с.з Буян-Өлзийн Даваадалай БХ
с.з Наранбаатарын Гансүх БХ
с.з Гансүхийн Золбоо Да
с.з Аварзэдийн Равжир БХ
с.н1 Болор-Эрдэнийн Сумъяабилгүүн БХ
с.н Ч.Дондоо Хө
с.н Энх-Амгалангийн Болд-Эрдэнэ БХ
с.н Отгонбаатарын Одбаяр Тө
с.н Ганбат Гончиг БХ
с.н Очирхуяг Баян-Эрдэнэ БХ
с.н Туулайхүүгийн Даваабаяр БХ
з.б Гантөмөрийн Өрнөхбаяр БХ
з.б Тогоо Эрдэнэбулаг БХ
з.б Наранбаатарын Мөнхдөл БХ
з.б Өрнөх Бат-Эрдэнэ БХ
з.б Батбаярын Төгөлдөр Хо
з.б Б.Дэлгэрдалай БХ
з.б Нямдорж Мөнхэрдэнэ Өв
з.б Мөнхбатын Магалжав БХ
з.б Эрдэнэдэлгэрийн Мөнхжин БХ
з.б Наранбаатар Гантулга БХ
з.б Уургач Рэнцэндорж БХ
з.б Цэрэннадмид Мөнх-Очир БХ
з.б Жамбал Баттөмөр БХ
з.б Мягмарсүрэн Билгүүн БХ
з.б Оргилбулаг Лундаажанцан БХ
з.б Зоригт Нямдаваа БХ
з.б Дашцэрэнгийн Ариунбаяр ГА
з.б Эрдэнэбатын Рэгжийбуумаа ГА
з.б Энхбат Бямбатүвшин БХ
з.б Эрдэнбат Мөнхбаатар БХ
з.б Сүхбат Сумьяабазар БХ
з.б Осорхүү Сумъяабазар БХ
з.б Бат-Эрдэнийн Бямбадорж Ар
з.б Наранбаатар Ганзориг БХ
з.б Батмөнх Хосбаяр БХ
з.б Д.Гигжийсүрэг БХ
з.б Б.Далайцэрэн БХ
з.б Д.Жамбалдорж БХ
з.б Доржбатын Мөнх-Эрдэнэ БХ
з.б Содбаярын Мөнххүслэн БХ
з.б М.Даваабат БХ нар оролцож байна.

СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Сонгинохайрхан дүүрэгт шинэ 5 цэцэрлэг 3 сургууль тоног төхөөрөмжөө хүлээгээд ашиглалтад о...
13/08/2025

СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Сонгинохайрхан дүүрэгт шинэ 5 цэцэрлэг 3 сургууль тоног төхөөрөмжөө хүлээгээд ашиглалтад орж чадахгүй байдалтай яамаа хараад сууж байна.

Ямбыг нь яам эдлээд, ялыг нь дүүрэг хүлээдэг энэ байдалдаа цэг тавих цаг болсон

СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Боловсролын  яам босоо тогтолцоотой гээд боловсон хүчнээ өөрсдөө томилдог. Тэгчихээд сургу...
13/08/2025

СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Боловсролын яам босоо тогтолцоотой гээд боловсон хүчнээ өөрсдөө томилдог.

Тэгчихээд сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, бараа материал, сурах орчин ярихаар таг чиг алга болж хариуцлагыг дүүрэгт үүрүүлдэг энэ тогтолцоо байж болох уу

СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Хүүхдийн сурах орчны асуудал шийдэх болохоор өөрсдөө буруу хараад яваад өгдөг бүхэл бүтэн ...
13/08/2025

СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Хүүхдийн сурах орчны асуудал шийдэх болохоор өөрсдөө буруу хараад яваад өгдөг бүхэл бүтэн яамны тогтолцоо гэж юу байх вэ

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар:-“Өмнөговь аймгийн үнэт цаас гаргах тухай” Засгийн газрын ...
13/08/2025

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар:

-“Өмнөговь аймгийн үнэт цаас гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл
-“Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлах, эрх олгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-“Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-“Ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил/
-“Эрүүл мэндийн даатгалын сангийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэргийг хэлэлцэж байна.

Азийн хөлбөмбөгийн холбооны “AFC Challenge League” тэмцээний урьдчилсан шатны тоглолт  Монголын хөлбөмбөгийн холбооны цэ...
13/08/2025

Азийн хөлбөмбөгийн холбооны “AFC Challenge League” тэмцээний урьдчилсан шатны тоглолт Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд болжээ

Тодруулбал, 2024-2025 оны Монголын Дээд лигийн аварга “СП Фалконс” клуб өөрийн талбайдаа Тайваний “Тайчунг Футуро” багийг хүлээн авч тоглож үндсэн цагт 3:1 харьцаагаар хожлоо.

Ингэснээр тэд Азийн челленж лигийн хэсгийн шатанд өрсөлдөхөөр боллоо.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар мэдүүлэг өгөхөөс зугтааж байгаа бөгөөд УЕПГ-аас түүнийг буруутай гэж үзвэл бүрэн эрхийг түдгэл...
13/08/2025

УИХ-ын гишүүн С.Ганбаатар мэдүүлэг өгөхөөс зугтааж байгаа бөгөөд УЕПГ-аас түүнийг буруутай гэж үзвэл бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д танилцуулах юм

13/08/2025

Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо Баруун дөрвөн зам дагуух явган хүний замын шинэчлэлтийн талаарх мэдээллийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай өгч байна

Зүүн дөрвөн замын замаас Офицерын тойрог хүртэлх замыг хааж өнгө асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажил хийж гүйцэтгэн...
13/08/2025

Зүүн дөрвөн замын замаас Офицерын тойрог хүртэлх замыг хааж өнгө асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажил хийж гүйцэтгэнэ.

Зам хаах: 8 дугаар сарын 14-ний 22:00 цаг
Зам нээх: 8 дугаар сарын 16-ны 06:00 цаг

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Address


Telephone

+97670176677

Alerts

Be the first to know and let us send you an email when Tsahiur.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Tsahiur.mn:

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Contact The Business
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share