Anna's Diary/ Аннагын өдрийн тэмдэглэл

Anna's Diary/ Аннагын өдрийн тэмдэглэл Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Anna's Diary/ Аннагын өдрийн тэмдэглэл, Publisher, Ulaanbaatar.

🤗Сэтгэл зүйч, инженер, ээж
🌎Орчлон хорвоогийн бүх зүйлийг сонирхдог сониуч хүн
😣Донтолт давхар хамаарлыг даван туулагч
🌸Амьдралын туулал, туршлагаа бусадтай хуваалцаж хань болж гарнаас нь атгаад урагшлахыг хүсэж байна

30/11/2025

Гэр бүл, хамаатан садан, найз нөхөдтэйгөө чанартай цагийг өнгөрүүлж байгаарай

23/11/2025

Бэрх өдрүүдийг туулж явна уу
Бэрхшээл дунд ч сайхан зүйл байдаг л юм
Будант цас хайлж хавар болдогын адилаар
Будилсан сэтгэл ч зөв замаа олдог л юм

19/11/2025

Байхгүй зүйлдээ шаналах биш байгаа зүйлдээ төвлөр.
Яг одоогийн байгаагаараа л үйлдэл хийж эхлэхэд хүсэж байсан зүйлс тань тань руу чиглэн урсаж эхлэнэ.
Төгс цаг хугацаа бол дараа биш яг одоо юм.

18/11/2025

Асуудал бэрхшээлээс зугаталгүй эрүүл ухаанаар нүүр тулж чадвал үргэлж ухаарал ирдэг.

Сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалж яваарай 🫶🏻

15/11/2025

Урвамтгай, хаалттай, гэмтэлтэй, донтой, нарцисс, харгис... хагарч бутраад талаар нэг тарсан тэднийг хураан цуглуулах соронз гэж яагаад бид өөртөө тийм итгэлтэй байдаг юм бэ?... гэж өөрөөсөө асуухаасаа өмнө “Би л түүнийг засаж чадна, тэгээд тэр намайг цорын ганц гэдгийг минь мэдэх болно” гээд л ухасхийдэг.

Гэтэл ихэнх тохиолдолд бид түүний хувьд цорын ганц бишээр барахгүй, хамгийн чухал зүйлсийн нэг ч биш байдаг.

Харин энэ хүмүүсээр л дамжин байж, бид өөрсдийгөө аврах хэрэгтэй юм байна гэдгээ олж хардаг.
Өөр нэгний өөрчлөлт бол миний үүрэх хариуцлага биш гэдгийг.
Хэн нэгний биш харин өөрийнхөө хэлтэрхийнүүдийг түүн эвлүүлж бүтэн болох нь л миний үүрэг юм гэдгийг.

“Жинхэнэ эр хүн асуудлаа эмэгтэй хүнээр шийдүүлдэггүй” гэж аавыгаа хэлэхэд уурлаж байлаа би.
Би түүнийг ажилд оруулчихвал тэр өөдөө гарчихна...
Би түүнд хөрөнгө босгоод өгчихвөл учраа олчихно...
Тэр минь нэрэлхээд тулгамдаад байгаам...
Яг одоо түүний хувьд амаргүй үе байгаам...
Тэр бусдаас гуйхааргүй бардам л даа...

Хэзээ нэгэн цагт тусалж явсан эрчүүдээ хар даа.
Тэдний хэд нь өөдөлсөн байна вэ? Өмнөөс нь ханцуй шамлан, нэр төр байтугайгаа өгч явснуудаас өөрчлөгдсөн нь хэн бэ?
Яагаад бид заавал засвар хэрэгтэй эрчүүдийг татдаг юм бэ?
Эр хүнтэй харилцаа энгийн, эвтэй, жаргалтай байж болдог юм болов уу?

Via: Гоодаль “Очирын бороо”

13/11/2025

1. Өөрчлөлт бол байгалийн жам
Улирал солигдож, ургамал ургаж, хүүхэд өсдөг. Амьд бүхэн өөрчлөлт хөдөлгөөнд оршдог.

2. Дотоод өөрчлөлт хийхэд гадаад ертөнц аажмаар өөрлөгдөж эхлэнэ.
Хохирогч сэтгэлгээгээ сольж амьдралын хариуцлагаа гартаа ав

3. Өөрчлөлт шийтгэл биш боломж юм.
Аз жаргалгүй, амжилтгүй нэгэн өөрийгөө өөрчилснөөр амьдралдаа олон боломжыг олж авна.

4. Айдас үл өөрчлөлтөнд дуртай.
Тухтай нөхцөл байдлаасаа гарч үйлдэл ав.
Өдийг хүртэл хийж үзэхгүй юугаа хийж байваа гэж харамсах хэрэг гарахгүй

5. Хүн бүрийн туйлын хүсэл амар амгалан, аз жаргалтай амьдрах.
Яг одоогийн хөшүүн, үйлдэл хийдэггүй, тухтай бүсдээ шигдсэн, баригдмал байдлаар түүнд хүрэх боломжгүй.

6. Бидний одоогийн ааш аяг, зан төлөв жинхэнээсээ биднийх биш.
Бид бага наснаасаа эхлэн бусдаас, нийгмээс олж харсан харилцаа болон зан төлөвийн загварыг өөрсдөдөө хуулж авсан байдаг.

Тиймээс өөрчлөлт нь жинхэнэ өөрийнхөө хамгийн сайн хувилбараа олж бүтээх боломж юм🌱💫💥

12/11/2025

Хэцүү санагдахаараа хүүхдүүдтэйгээ зэрэгцэж уйлж, бууж өгмөөр санагддаг ч эргээд бөөн хайраар үнсүүлж, тэврүүлж, хайрлуулж цэнэглэгддэг дээ ❤️💙

Би ердөө мундаг бишээ зарим нь мундаг шүү гээд л хөөргөөд байдаг шүү. Бусадтай яг л ижилхэн 🤗❤️

11/11/2025

Тэд эрүүл байвал
Тэр л хангалттай 🥰🫶🏻

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Anna's Diary/ Аннагын өдрийн тэмдэглэл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Anna's Diary/ Аннагын өдрийн тэмдэглэл:

Share

Category