30/05/2026
Энэ сар үнэхээр эмзэгхэн сар боллоо. Миний хувьд их ч уйллаа.
Барьж, хорьж, тогтоож болдоггүй бидний хэврэгхэн амьдрал❤️🩹
Амьдралын утга учир, үнэ цэнийг сануулж олон ч сахиусан тэнгэр буцлаа👼🏻👼🏻👼🏻
Сахиусан тэнгэрүүд зүгээр нэг ирээд буцдаггүй. Тэд томоос том хичээл заагаад өөрийнхөө нэгэн насны амьдралыг золиослоод буцдаг💖🫶🏻
Зүгээр эмгэнээд өнгөрөх биш өдийг хүртэл буруугаар бодож, буруугаар үйлдэж ирсэн өөрсдийн амьдралаа засаж өөрчлөх хэрэгтэй🌬️
Хүмүүсийн тэнэглэл хэрээс хэтэрч элдэв бусын донтолтонд живж байна 🃏♠️🥃🍻🚬💉💊
Бид цаашид хуучин шигээ муйхар, шуналтай, амин хувиа хичээсэн байдлаар амьдарч болохгүй‼️
Тогтсон үзлээсээ салж цэлмэг, гүн гүнзгий сэтгэлээр өөрсдийгөө тольдон харцгаая 🌱🪞
Дэлхийн хэмжээс өөрчлөгдөж байгаа🌏💚
Хүн төрөлхтөн бүх зүйлийг ХАЙР суурьтай хийж сурахгүй л бол олон зүйлсийг цаашид золиослох хэрэгтэй болно🙏🏻🙏🏻🙏🏻
by Anna